Компьютерийн ухааны инженерийн сургалтын хөтөлбөр

    1.            ОРШИЛ

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжил нь бидний өдөр тутмын амьдралын хэв маягийг сүүлийн 10 гаран жил эрчимтэйгээр өөрчилсөөр ирлээ. Цаашлаад, энэ нь уламжлалт боловсролын чиг хандлага, тогтолцоонд ч өөрчлөлт оруулах хүчин зүйл болж байна. Зах зээл дээрх мэргэжлийн эрэлт, шаардлага болоод технологийн шинэ ололт, түүний хэрэглээтэй уялдсан боловсролын салбар дахь хүний нөөцийн сургалт хангалтгүй байгаа талаар ч мэргэжлийн салбарын төлөөллүүд дурдсаар ирлээ (King, 2015).

Япон улсын инженерийн боловсрол олгодог "Коосэн" тогтолцоог нутагшуулахаар бид 10 гаруй жилийг өнгөрүүлжээ. "Коосэн" нь зах зээлийг хамгийн түрүүнд мэдэрч, инженерийн шаардлагатай мэдлэгийг богино хугацаанд олгох зорилготой, боловсролын уян хатан тогтолцоотой нь түүний давуу тал болдог. Тийм ч учраас, дэлхийн 2-р дайны дараах Япон улсыг сэргээн босгоход шаардлагатай инженерүүдийг богино хугацаанд бэлтгэсэн боловсролын тогтолцоо болж үүсчээ. Мөн цаг хугацааны өөрчлөлтийг хамгийн түрүүнд мэдэрч, 1988 онд "Робокон" (NHK, 2016) буюу робот бүтээх уралдаан нь тус "Коосэн" сургуулиудын дунд үүсч гарсан нь өдгөө ABU Robocon-ы эхлэл болсон юм. Улмаар, 2019 онд DCON (DCON, 2020) буюу хиймэл оюун ухааны уралдаан ч, эдгээр сургуулиудыг түшиглэн Япон улсад эрчимтэйгээр дэлгэрч байна.

Эдгээрт үндэслэн Монгол Коосэн Теxнологийн Коллеж (МКТК) нь зах зээл дээр нэн шаардлагатай байгаа компьютерын ухааны салбарт анхаарлаа хандуулан 2020 онд Компьютерын Ухааны Тэнхимийг үүсгэн байгуулж, энэхүү Компьютерын Ухааны Хөтөлбөрийг бүтээлээ.

1.1.         Хөтөлбөрийн хураангуй танилцуулга

Дэлгэрэнгүй агуулгыг танилцуулахын өмнө, дор товч бөгөөд хураангуй хэлбэрээр танилцуулъя.

Xүснэгт 1. Хөтөлбөрийн хураангуй танилцуулга

 

Хөтөлбөрийн нэр

Компьютерын Ухаан

Хөтөлбөрийн англи нэр

Computer Science

Хөтөлбөрийн индекс

C 061301

Олгох боловсролын зэрэг

Дипломын боловсрол

 

 

1.2.         Хөтөлбөрийн бүтэц

Энэхүү баримт бичиг нь инженерийн дипломын дээд боловсролын зэргийн түвшний "Компьютерын Ухаан"-ы сургалтын хөтөлбөр болно. Тус хөтөлбөр нь дипломын дээд  боловсролын зэрэг олгоход шаардлага бүхий бүрэлдэхүүн хэсгүүд болоод тэдний уялдаа холбоог танилцуулах зорилготой 12 бүлгээс бүрэлдсэн. 2-р бүлэгт хөтөлбөрийн ерөнхий танилцуулга, 3-р бүлэгт сургалтын төлөвлөгөө, 4-р бүлэгт хичээлийн хөтөлбөрийг танилцуулна. 5-р болон 6-р бүлгүүдээс сургалтын арга зүй, суралцах орчны талаар тус тус мэдээлэл авах боломжтой. Элсэгчдэд болон багшид тавигдах шаардлагын талаарх мэдээллийг 7-р болон 8-р бүлэгт нэгтгэв. Төгсөгчдийн эзэмших ур чадвар, суралцагчийн үнэлгээ, хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг 9, 10 болон 11-р бүлгүүдээс уншиж танилцах боломжтой. Сүүлд нь 12-р бүлэгт удирдлагын мэдээллийн систем болоод 13-р бүлэгт харилцаа хамтын ажиллагааны талаарх шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэлээ.

 

 


 

  2.            ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

2.1.         Хөтөлбөрийн нэр, индекс

Хөтөлбөрийн нэр:              Компьютерын Ухаан

Хөтөлбөрийн англи нэр:   Computer Science

Хөтөлбөрийн индекс:        C 061301

2.2.         Эрх зүйн зохицуулалт

Монгол Коосэн Теxнологийн Коллеж (МКТК) сургуулийн үйл ажиллагаа, түүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалт нь МКТК-ийн дүрэмд заасны дагуу хэрэгжинэ. МКТК-ийн дүрэм нь  Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай, Шинжлэх ухаан технологийн тухай, Инновацийн тухай хууль тогтоомж болон эрх зүйн бусад актууд нийцүүлэн батлагдсан байна. Дэлгэрэнгүйг МКТК-ийн дүрэмтэй танилцаx боломжтой.

Компьютерын Ухааны хөтөлбөрийг дээр дурдсан эрх зүйн зохицуулалтанд нийцүүлэхийн сацуу дараах шаардлага, шалгуур, хэлэлцүүлгийг үндэслэн батлав.

●        2014 оны БШУ-ны сайдын А/174 дугаар тушаал бүхий нийтлэг шаардлага

●        Японы Технологийн Үндэсний Хүрээлэнгээс батлан гаргасан "Загвар Цөм Хөтөлбөр" (MCC - Model Core Curriculum) (Aburatani, 2019, 478-488)

●        БСШУ-ны сайдын 2016 оны 05 сарын 04-ний өдрийн А/177 тоот тушаал “Технологийн коллежийн сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”

●        БШУС-ын сайдын 2019 оны 08 сарын 01-ний өдрийн А/491 дүгээр тушаал

●        Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоол

●        МКТК-ын захирлын зөвлөлийн хурлын тушаал, МКТК-ийн хөтөлбөрийн ерөнхий, дэд хорооны хэлэлцүүлгүүд.

2014 оны БШУ-ны сайдын A/174 дугаар тушаал нь Дээд боловсролын бакалаврын мэргэжлийн чиглэл, хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг баталсан тушаал юм. Загвар Цөм Хөтөлбөр нь олон улсын боловсролын итгэмжлэх байгууллагууд болох Accreditation Board for Engineering and Technology (ABET)[1], JABEE (Japan Accreditation Board for Engineering Education)[2], UK Quality Assurance Agency for Higher Education (QAA)[3] болон CDIO хөтөлбөрийн шалгуур, стандартуудад түшиглэн бүтээгдсэн стандарт хөтөлбөр юм. БМҮИЗ нь Монгол улсын "Боловсролын тухай хууль"-д заасан сургалтын чанарыг сайжруулахын тулд, хараат бус үнэлгээ өгөх итгэмжлэгч байгууллага юм.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг оюутнуудадаа олгохын тулд МКТК сургууль дээр шаталсан хэлэлцүүлэг, арга хэмжээг авах тогтолцоог бий болголоо. Хөтөлбөрийн агуулгад зарчмын хувьд шинээр өөрчлөлт оруулах тохиолдолд, хөтөлбөрийн дэд хороо, ерөнхий хорооны хэлэлцүүлгийн үр дүнг, захирлын зөвлөлийн хурлаар баталж, тушаал гаргаснаар баталгаажна. Хөтөлбөрийн чанарыг хадгалах үүднээс, улирал бүрийн эцэст хөтөлбөрийн дэд хороогоор хичээлийн хөтөлбөрийг доорх зурагт заасан механизмийн дагуу гүйцэтгэнэ.

Зураг 1. Хөтөлбөрийг боловсруулах, батлах, гүйцэтгэх, үнэлэх механизм


 

2.3.         Хөтөлбөрийн үндэслэл

Технологийн хурдацтай хөгжилтэй хамааралтайгаар боловсролын чиг хандлага өөрчлөгдөхөөс гадна, зах зээл дээрх мэргэжлийн эрэлт хэрэгцээ, тэдний хоорондын харилцаа, уялдаа эрс өөрчлөгдөж байна. Аль ч салбар нь мэдээлэл буюу датагаас зайлшгүй хамааралтай болж, түүний хэрэглээ, ашиглалтад хиймэл оюун ухааны хэрэгцээ зүй ёсоор шаардагдаж байна. Харамсалтай нь энэхүү өөрчлөлтөд шаардлагатай хүний нөөц, тэднийг сурган хүмүүжүүлэх сургалтын хөтөлбөрүүд ховор хэвээр байна. Тиймээс Монгол Коосэн Технологийн Коллеж (МКТК) нь Компьютерын Ухааны хөтөлбөрийг нээлээ. Тус хөтөлбөрийг нээх үндэслэлийг МКТК харьяалагддаг Техник Технологийн дээд сургуулийн зөвлөл, МКТК сургуулийн зөвлөлөөр дэмжсэн болно.

 

Монгол Коосэн Технологийн Коллежийн Компьютерын ухааны тэнхимээс бэлтгэсэн Компьютерын ухааны хөтөлбөрийн энэхүү баримт бичигт хөтөлбөрийн зорилго, агуулгыг Монгол Улсын Боловсролын тухай хууль, Дээд Боловсролын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, стандартуудыг баримтлан бэлдлээ.

 

Зураг 2-т үзүүлсний дагуу хөтөлбөрийн баримт бичиг нь оролцогч 4 талуудын дундын нэгдсэн ойлголтыг баталгаажуулсан гэрэгэ болсон суурь баримт бичиг юм.

 


Зураг 2. Компьютерын ухааны хөтөлбөр нь

оролцогч 4 талын баримтлах дундын гэрэгэ болох нь

 

2.4.         Хөтөлбөрийн тодорхойлолт

МКТК-ийн компьютерын ухаан хөтөлбөрийн суралцагсад нь xиймэл оюун ухаан, дата сайнст суурилан компьютерын ухааныг онол, туршлагыг хослуулан судална. Төгсөгчид нь эмбеддэд систем, веб, аппликэйшны програм хангамж хөгжүүлэлтээс гадна, дата боловсруулалт, анализ, болоод хиймэл оюун ухааны хэрэглээтэй ажлын байруудад ажиллах боломжтой ажлын арга барил, ур чадвар, мэдлэгийг эзэмшинэ. Цаашлаад, компьютерын ухаан, компьютерын инженер, программ хангамж болон ижил төстэй чиглэлээр их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, судалгаа хийх боломжтой. Түүнээс гадна, МКТК-ийн бусад хөтөлбөрийн суралцагсдад компьютерын ухаан, хиймэл оюун ухаан, датаг хэрхэн өөрсдийн салбарт үр дүнтэй ашиглах үндсийг заана.

2.5.         Хөтөлбөрийн зорилго

МКТК сургууль нь дараах 3 эрхэм зорилгыг үндэслэн инженер бэлтгэх хөтөлбөрөө санаачилсан билээ.

Хүснэгт 1. МКТК-ийн эрхэм зорилго

1

Хүнлэг

Хүнлэг энэрэнгүй, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг инженер

2

Оюунлаг

Шинжлэх ухааны өргөн мэдлэг, боловсролтой инженер

3

Ухаалаг

Сэтгэн бодох, зохион бүтээх ур чадвартай инженер

 

Үүний тулд, Компьютерын Ухааны Тэнхимээс онолын суурь болох алгоритмын үндэс, компьютерын бүтцээс эхлээд өгөгдлийн сан, программчлалын хэл, тэдгээрийн хэрэглээ болох робот, хиймэл оюун ухаан гэх мэт салбаруудын тухай өндөр мэдлэг, дадлага туршлага эзэмшсэн инженерийн ёс зүйтэй, судлаач, бүтээлч сэтгэлгээтэй, хамт олныг удирдах арга барилтай, өрсөлдөх чадвартай, шинийг санаачлагч, эрэлхийлэгч мэргэжилтэн бэлтгэх зорилгоор хөтөлбөрөө бүтээлээ.

2.6.         Хөтөлбөрийн зорилт (PEO[4])

Хөтөлбөрийн зорилт нь МКТК-ийн гурван эрхэм зорилгод үндэслэн дараах байдлаар тодорхойлогдоно.

Зураг 3. Эрхэм зорилго ба хөтөлбөрийн зорилтын уялдаа

 

Хүснэгт 2. Компьютерын ухаан хөтөлбөрийн зорилт

 

Зорилт 1

Инженерч сэтгэхүйтэй иргэн:

Aливаа зүйлд логик сэтгэлгээтэй хандаж, шинжлэх ухааныг эрхэмлэн амьдралын луужингаа болгон төлөвшүүлэx

Зорилт 2

Компьютерын ухааны мэргэшсэн инженер:

Компьютерын ухааны аль ч салбарыг мэргэжлийн түвшинд ойлгож, гүнзгийрүүлэн судлах, ажиллах арга барилыг эзэмшүүлэx

Зорилт 3

Ёс зүйт, идэвх санаачлага бүхий нийгмийн гишүүн:

Ёс зүйг тэргүүнд эрхэмлэж, багаар ажиллах бүрэн чадвартай, идэвх санаачилга бүхий багийн бүрэлдэхүүн байx чадварыг эзэмшүүлэx

Зорилт 4

Насан туршийн суралцагч, хөрвөx чадвартай сэтгэн бүтээгч:

Сурсан мэдлэг чадвартаа тулгуурлан тухайн цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөрвөх чадвартай, бүтээгч инженерийг бэлтгэх

 

2.7.         Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн (PLO[5])

Хөтөлбөрийн үр дүнг дараах 13 жагсаалтаар тодорхойллоо. Тус хөтөлбөрт суралцсанаар төгсөгчид нь дараах арга барилыг эзэмшинэ.

  1. Инженер технологийн асуудлыг шийдвэрлэхэд тохирох мэдлэг, техник технологи, дадал чадваруудыг шийдвэрлэхэд ахисан түвшний математик ба хэрэглээний шинжлэх ухаан мэдлэгээ  хэрэглэх
  2. Нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, үнэт зүйл болоод, глобал, соёлын, байгаль орчны болон эдийн засгийн хүчин нөлөөтэй асуудлуудыг шийдвэрлэхэд инженерийн ур чадвараа хэрэглэх
  3. Олон нийттэй үр дүнтэй харилцах
  4. Инженерийн бүтээлдээ ёс зүйн болоод мэргэжлийн хариуцлагаа ухамсарлан хандаж, глобалчлал, эдийн засаг, байгаль орчин болон олон нийтийн холбогдох үр нөлөөг ухамсарласан шийдвэр гаргах
  5. Багаар ажиллахад, багаа манлайлж удирдах чадварыг эзэмшсэн байж, хамтаар ажиллахад идэвх санаачилгатай гишүүн байж, үр ашигтай ажиллах
  6. Туршилтыг боловсруулж, гүйцэтгэж, мэдээллийг анализ хийж, тайлбарлахын сацуу, үр дүн гаргахад шаардлагатай инженерчлэлийн шийдвэрийг гаргах
  7. Шинэ мэдлэгт суралцах, түүнийг хэрэглэх арга барилыг эзэмшихэд сэтгэлзүйн бэлтгэл, чадвартай байх
  8. Хиймэл оюун ухаан ашиглах шаардлагатай төвөгтэй асуудалд дүн шинжилгээ хийж, компьютерын ухааны болон бусад хамааралтай салбаруудын аргыг ашиглан шийдлийг тодорхойлох
  9. Хөтөлбөрийн мэргэжлийн хүрээн дэx шаардлагыг хангасан xиймэл оюун ухаан, тооцоололд суурилсан шийдлийн зохиомж, гүйцэтгэл болон үнэлгээ хийх
  10. Мэргэжлийн олон янзын хүрээнд үр дүнтэй харилцах
  11. Мэргэжлийн хариуцлагаа ухамсарлаж, хууль эрх зүй болон ёс суртахууны зарчимд тулгуурласан тооцооллын туршлагын тухайд үндэслэлтэй дүгнэлт хийх
  12. Хөтөлбөрт хамрагдах мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх багийн гишүүн эсвэл удирдагчийн хувьд үр дүнтэй ажиллах
  13. Хиймэл оюун ухаан, тооцоололд суурилсан шийдэл гаргахын тулд компьютерын ухааны онол болон программ хангамжийн хөгжүүлэлтийн үндсийг хэрэглэх

 

 

 

 

 

 

2.7.1.   Хөтөлбөрийн боловсролын зорилт болон суралцахуйн үр дүнгийн хамаарал

Хүснэгт 3. Хөтөлбөрийн зорилт болон суралцахуйн үр дүнгийн хамаарал

 

 

ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН (PLO)

ЗОРИЛТ 1

ЗОРИЛТ 2

ЗОРИЛТ 3

ЗОРИЛТ 4

1

x

x

 

 

2

 

x

 

 

3

 

x

x

 

4

x

 

 

x

5

x

 

x

 

6

 

 

x

 

7

 

 

x

 

8

 

x

 

 

9

 

x

 

x

10

x

x

 

 

11

 

 

x

 

12

x

x

 

 


2.8.         Хөтөлбөрийг хариуцах нэгж, захирал, харилцах хаяг

Хөтөлбөрийг 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирлаас эхлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлууд хийгдэж байна. Тус хөтөлбөрийн сургалт нь өдрийн цагаар явагдана. Сургалтыг тус сургуулийн байранд төвлөрч явуулахаас гадна, онлайн сургалтын орчинг хангаж, хичээлийн онцлогоос хамаарч хамтрагч байгууллагуудын оффис, үйлдвэр дээр явагдах боломжоор хангана.


 

  3.            СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Компьютерын ухааны хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөг Хүснэгт 4-т үзүүллээ. Тус төлөвлөгөөнд тусгагдсан Компьютерын ухааны хөтөлбөрийн мэргэжлийн хичээлүүд буюу КУТ-ээс хариуцан заах хичээлүүдийн хөтөлбөрийн хүрэх үр дүнд хэрхэн нөлөөлөхийг Загвар Цөм Хөтөлбөрийн мэдэх зүй тогтол, бодит чадварын үнэлгээний аргачлалыг баримтлан Хүснэгт 5-т нэгтгэлээ. ЗЦX-ийн үнэлгээний аргачлал нь (1) сэргээн санах (remembering), (2) ойлгох (understanding), (3) хэрэглэх (applying), (4) анализ (analyzing), (5) үнэлэх (evaluating), (6) бүтээх (creating) гэсэн 6 түвшний шатласан үнэлгээний аргачлал юм.

 

Хүснэгт 4. Компьютерын ухаан хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө

Хүснэгт 5. Сургалтын хичээлийн хөтөлбөрөөр эзэмших мэдлэг, ур чадварын жагсаалт хоорондын хамаарлыг харуулсан сургалтын төлөвлөгөөний матриц

 

ХИЧЭЭЛИЙН НЭР

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

Бүтээх ухааны үндэс

C

C

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэрэглээний математик

 

Ap

E

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэрэглээний физик

Ap

Ap

E

An

 

 

 

 

 

 

 

 

 

Тоон хэлхээ I

 

U

Ap

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тоон хэлхээ II

 

U

Ap

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохион бүтээх техник II

 

Ap

Ap

An

 

 

 

 

 

 

 

 

 

Зохион бүтээх техник III

 

Ap

Ap

An

 

 

 

 

 

 

 

 

 

Цахилгаан хэлхээ  I

 

 

U

Ap

 

 

 

 

 

 

 

 

 

Цахилгаан хэлхээ  II

 

 

U

Ap

 

 

 

 

 

 

 

 

 

Электроникийн хэлхээ I

 

 

U

Ap

 

 

 

 

 

 

 

 

 

Компьютер техник хангамж

 

 

 

 

U

Ap

Ap

 

 

 

 

 

 

Компьютерын ухааны  туршилт I

 

 

 

 

Ap

Ap

An

E

 

 

 

 

 

Компьютерын ухааны  туршилт II

 

 

 

 

Ap

Ap

An

E

 

 

 

 

 

Алгоритмын үндэс

 

 

 

 

 

 

An

C

 

 

 

 

 

Объект хандлагат программчлал

 

 

 

 

U

Ap

E

C

 

 

 

 

 

Программчлал I

 

 

 

 

U

Ap

E

C

 

 

 

 

 

Программчлал II

 

 

 

 

U

Ap

E

C

 

 

 

 

 

Жава технологи

 

 

 

 

U

Ap

E

C

 

 

 

 

 

Хиймэл оюун ухаан

 

 

 

 

R

Ap

An

C

An

Ap

C

 

C

Компьютерын ухааны  туршилт III

R

Ap

An

C

R

Ap

An

C

An

Ap

C

R

C

Компьютерын ухааны  туршилт IV

R

Ap

An

C

R

Ap

An

C

An

Ap

C

R

C

Үйлдлийн системийн онол

 

 

 

 

R

Ap

An

C

An

Ap

C

 

C

Программ хангамжийн хөгжүүлэлт

 

 

 

 

R

Ap

An

C

An

Ap

C

R

C

Электроникийн хэлхээ II

 

 

 

U

Ap

 

 

 

 

 

 

 

 

Дискрет математик

U

Ap

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүлжээний үндэс

R

Ap

An

C

R

Ap

An

C

An

Ap

C

R

C

Mэдээллийн нууцлал хамгаалалт

 

 

 

 

R

Ap

An

C

An

Ap

C

R

C

Системийн программ хангамж

 

 

 

 

R

Ap

An

C

An

Ap

C

R

C

Компьютер график

 

 

 

 

R

Ap

An

C

An

Ap

C

R

C

Дижитал дохион боловсруулалт

R

Ap

An

C

 

 

 

 

 

 

 

 

 

Эмбеддэд систем

 

 

 

 

R

Ap

An

C

 

 

 

 

 

Систем судлал

 

 

U

Ap

 

 

 

 

 

 

 

 

 

Программчлал III

 

 

 

 

U

Ap

E

C

 

 

 

 

 

 

Тайлбар түлхүүр үг

(R) Remembering - Сэргээн санах                        (U) Understanding - Ойлгох                  (Ap) Applying - Хэрэглэх

(An) Analysing - Задлан шинэчлэх                       (E) Evaluating - Үнэлэх                         (C) Creating - Бүтээх

Хүснэгт 5-д үзүүлсэнчлэн, хөтөлбөр нь ерөнхий суурь хичээл, мэргэжлийн суурь хичээл, мэргэшүүлэх хичээл гэсэн 3 багцаас бүрдэж байна. Энэ нь оюутан, сурагчдын заавал эзэмших ерөнхий эрдмийн хичээлээс, гадна мэргэжлийн онолын болон практик, зах зээл дээрх эрэлтэд шаардлагыг хангаж чадаж байгаа нь харагдаж байна. Түүгээр зогсохгүй, эдгээр 3 багцын хичээлийн цагийн хэмжээ нь 80 кредит, 60 кредит, 40 кредит тус тус буюу зохистой харьцааг хангаж байгааг шалгаж болно. Дүйцүүлэн болон шилжүүлэн тооцох хичээлийн багц, хамтарсан хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар "Суралцагчийн үнэлгээ" бүлгийн "Суралцагчийн хөгжил, суралцахуйн хүрсэн үр дүнг хүлээн зөвшөөрөх" нь хэсгээс үзээрэй.


 

  4.            ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

КУX-т хамрагдах нийт хичээл болоод тэдгээрийн уялдаа холбоог харуулсан хичээлийн модыг Зураг 4-т үзүүллээ. Ногоон өнгөтэй дугуй дүрсээр, ерөнхий боловсрол эзэмших хүртэлх шаардлагатай ерөнхий эрдмийн агуулгуудыг багцалж харуулж байна. Инженерийн дипломын зэрэг буюу компьютерын ухааны салбарт инженер болох суурь шаардлага бүхий хичээлүүдийг цэнхэр өнгөтэй дугуй дүрсээр багцалж үзүүлж байна. Улаан дугуй дүрсээр, компьютерын ухааны аль нэгэн салбарт мэргэшихэд шаардлагатай хичээлүүдийг нэгтгэж харууллаа. Түүнээс гадна, ерөнхий суурь, мэргэжлийн заавал болон сонгон судлах хичээлүүдийг ногоон, 2 төрлийн цэнхэр, 2 төрлийн улаан өнгүүдээр тус тус тэмдэглэж тайлбарласан.

 

Зураг 4. Компьютерын ухаан хөтөлбөрийн хичээлүүдийн уялдаа холбоо


 

Хичээл болгоны дэлгэрэнгүй мэдээлэл нь Хүснэгт 6-д үзүүлсэн загварын дагуу бэлтгэгдсэн. Тус загварт "Бүтээх ухааны үндэс" хичээлийн хөтөлбөрийг хэсэгчлэн оруулж загвар болгон бэлтгэлээ. Тус хөтөлбөрт хамрагдах бүх хичээлийн дэлгэрэнгүй агуулгыг "Хавсралт-1: Хичээлийн хөтөлбөр"-т хавсаргалаа. Тус хавсралтанд дурдсан хичээлийн хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгад тухайн хичээлтэй холбоотой дараах агуулгыг багтааж бүтээлээ. Үүнд:

●        хичээлийг судлах үндэслэл, зорилго

●        урьдач нөхцөл, уялдаа холбоо

●        суралцахуйн зорилтот үр дүн

●        хичээлийн агуулга

●        багц цаг

●        оюутны суралцах ачаалал, долоо хоногт хичээллэх тоо

●        үнэлгээний аргачлал

●        сургалтад хэрэглэгдэх сурах бичиг, гарын авлага, нэмэлт материал

гэх мэт болно.

 

Хүснэгт 6. Бүтээх ухааны үндэс хичээлийн хөтөлбөрт сууриласан хичээлийн хөтөлбөрийн загвар

Монгол Коосэн Технологийн Коллеж

Хичээлийн жил

2021-2022

Хичээлийн нэр

Бүтээх ухааны үндэс

 

Хичээлийн ерөнхий мэдээлэл

 

 

 

 

 

Хичээлийн код

KCS181

Хичээлийн ангилал:

Мэргэжлийн/ заавал судлах хичээл

Долоо хоногт хичээллэх тоо

 

Хичээлийн зориулалт:

Хичээл

Кредитийн тоо:

2

Долоо хоногт 2

 

Хичээлийн хамаарал:

 

Судлах курс:

1

 

 

Сургалтанд хэрэглэгдэх сурах бичиг гарын авлага, нэмэлт материал

・Оффисын үндэс ба мэдээллийн ёс суртахуун (Office 2016 нийцтэй) (noa Publishing)

 

 

 

 

 

・ Компьютерын программчлалын урлаг Япон хувилбар (Ascido Wango)

 

 

 

 

Хичээл заах багш:

КУТ-ийн багш нар

 

 

 

 

Хичээлийн зорилго:

 

 

 

 

 

1. Интернет гэх мэт сүлжээ ашиглахтай холбоотой ёс суртахуун, ёс зүй, оюуны өмчийн эрхийг ойлгох.

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

Үнэлгээний хэлбэр

Хангалттай

Сайн

Хангалтгүй

 

 

Сүлжээний тухайд

Сүлжээ ашиглахтай холбоотой ёс суртахуун, ёс зүйг ойлгох, оюуны өмчийн эрхийн агуулгыг ойлгох

Сүлжээ ашиглахтай холбогдсон ёс суртахуун, ёс зүй, оюуны өмчийн эрхийн хэрэгцээг ойлгох

Сүлжээ ашиглахтай холбоотой ёс суртахуун, ёс зүй, оюуны өмчийн эрх гэж юу болохыг ойлгохгүй байх

 

 

Интернет орчин

И-мэйл, вэб хөтөч гэх мэт интернетийн орчныг ашиглаж чаддаг байх

И-мэйл, вэб хөтөч гэх мэт интернетийн орчныг ашиглаж чадах

Имэйл, вэб хөтөч гэх мэт интернет орчныг хэрхэн ашиглахаа мэдэхгүй байх

 

 

IoT

IoT-ийн тоймыг ойлгох, энгийн боловсруулалтыг хийх боломжтой

IoT-ийн тоймыг ойлгож, төхөөрөмжүүдийн хэрэгжилтийн үндсэн ойлголтыг ойлгох

IoT-ийн тоймыг ойлгож, төхөөрөмжүүдийн хэрэгжилтийн үндсэн ойлголтыг ойлгохгүй байх

 

 

Оффис 365

Оффисын програмын функцийг ашиглаж чаддаг байх

Оффисын програмын үндсэн хэрэглээг ойлгох

Оффисын программыг хэрхэн ашиглахаа ойлгохгүй байх

 

 

Тухайн мэргэжлийн хүрэх зорилттой холбогдох уялдаа

 

 

 

 

 

Хичээл явуулах арга

 

 

 

 

 

Ерөнхий тойм:

Мэдээлэлд чиглэсэн нийгэм дэх сүлжээний аюулгүй байдал, мэдээллийн ёс суртахууны талаарх мэдлэгийг дээшлүүлж, ихэвчлэн ашигладаг оффисын хэрэглээний програмуудын үндсэн хэрэглээг судлах. Нэмж дурдахад бид ирээдүйд илүү өргөн тархах төлөвтэй байгаа IoT-ийн үндсэн ойлголт, хэрэгжүүлэх аргууд, алгоритмын тухай ойлголтууд болон үндсэн алгоритмуудын тоймыг хөндөх замаар дасгал хийх замаар ойлголтоо гүнзгийрүүлэх болно.

 

 

 

 

Хичээл явагдах хэлбэр болон хичээлийн агуулга

Хичээлийн агуулга нь үндсэн суурь боловч төгсөх хүртэлх коллеж болон нийгэмд гарсны дараа ч шаардлагатай олон зүйлийг багтаасан болно.

 

 

 

 

 

Нэмж дурдахад IoT ба алгоритм нь компьютерийг илүү тохь тухтай, үр ашигтай ашиглахад зайлшгүй шаардлагатай тул үндсэн суурь ойлголтыг сайн тогтоож авах хэрэгтэй.

 

 

 

 

Анхаарах зүйлдэл

Нууц үг зэрэг чухал мэдээллийг алдах, хулгайд алдахгүйн тулд менежментэд нь онцгой анхаарах

 

 

 

 

Хичээлийн төлөвлөгөө

 

 

 

 

 

I улирал

Долоо хоног

Хичээлийн агуулга, хэлбэр

Долоо хоног бүрийн хүрэх түвшин

 

 

 

1 долоо хоног

Удирдамж хичээл

Юуг яаж хийх талаар ойлголттой болох

 

 

 

...

...

...

 

 

 

16 долоо хоног

Шалгалт

Улирлын шалгалт

 

 

 

17 долоо хоног

Бататгал хичээл

 

 

 

II улирал

1 долоо хоног

IT-н ухагдахуун

IT-н талаар мэдэгдэхүүн олж авч, ямар давуу талууд бий болох зэргийг тайлбарлаж чаддаг болох

 

 

 

...

...

...

 

 

 

9 долоо хоног

AI -н тухай

AI -н талаар тайлбарлаж чаддаг болох

 

 

 

...

...

...

 

 

 

17 долоо хоног

Шалгалт

Улирлын шалгалт

 

 

 

18 долоо хоног

Бататгал хичээл

 

 

 

Үнэлгээний хэлбэр:

Явцын үнэлгээ

Явцын шалгалт

 

Эцсийн шалгалт

Нийт дүн

Нийт үнэлгээний хувь

50

25

 

25

100

Суурь чадвар

20

10

 

10

40

Мэргэжлийн чадвар

30

15

 

15

60

 

Хичээлийн хөтөлбөрийн загвараас харахад, тус хичээлийн нэр, индекс буюу хичээлийн код, хичээлийн зорилго, хичээлийн төгсгөлд хүрэх үр дүнг хялбархан мэдэх боломжтой. Түүнээс гадна хичээлийн үндсэн агуулга болоод хичээлийн дэлгэрэнгүй агуулгыг оруулсан. Дэлгэрэнгүй агуулгаас өдөр бүрээр төлөвлөгдсөн судлах зүйлийн тойм, холбогдох эрх сурвалж, шаардлагатай бэлтгэх зүйлс болоод гүйцэтгэх даалгавартай танилцах боломжтой юм. Мөн оюутны гүйцэтгэлийг хэрхэн үнэлж, дүгнэх талаар үнэлгээний хэлбэр хэсэгт тодорхой дурдагдана. Хичээлийг заах багшийн нэр, харилцах хаягийг агуулах тул, оюутнууд багштай шууд холбогдож, асуулт асуух, санал солилцох боломжтой.


 

  5.            СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ

Хөтөлбөрийн зорилго, зорилтдоо хүрэхийн тулд хичээлийг CDIO стандартад нийцүүлэн идэвхтэй сургалтын арга зүйгээр явуулна. Оюутанд мэргэжлийн инженерийн дадал эзэмшүүлэхийн тулд идэвхтэй болон туршлага суулгах сургалтын аргуудыг ашиглах нь үр дүнтэй. Хичээлийг төсөлд суурилсан, туршилт, асуудалд суурилсан  зэрэг доорх аргуудаар гүйцэтгэхээр төлөвлөсөн болно.

●        Сургалтын идэвхтэй аргууд (CDIO , PBL)

●        Суралцагчийн сурах аргууд (сонсох, ажиглах, бичиж тэмдэглэх, ярих, ном зохиол уншиж судлах, сэтгэн бодох, судалж шинжлэх, идэвхтэй эрэл хайгуул хийх, сурах ажлаа төлөвлөх аргууд)

●        Сургалтын танхимын ба танхимын бус хэлбэрийг оновчтой ашиглах

Жишээ нь:

Хүснэгт 7. CDIO үйл ажиллагаа

CDIO үйл ажиллагаа

CDIO чадамж

Conceiving

Тухайн хичээл дээр оюутан бүр өөрөө бие даан аливаа асуудлыг танин, хэрэгцээг ойлгох, шалгуур болон зорилгуудыг тооцоолох

Designing

Аливааг хэрхэн ямар байдлаар хийх вэ гэдгээ оюутан өөрийн бүтээлч сэтгэлгээн дээрээ тулгуурлан зохиох

Implementing

Аливаа бүтээл зүйлийг туршиж үзэх, бодитоор хийх код бичих

Operating

Эцсийн байдлаар ажиллуулж, шалгаж дүгнэх, хэрэглэх

 

Танхимийн сургалтад лекц, семинар, лабораторийн хичээлүүд багтана. Лекцийн хичээлээр суралцагчид тухайн шинжлэх ухааны онолын суурь мэдлэгийг системтэй эзэмшүүлж, семинарын хичээлээр багш, суралцагч харилцан мэдээлэл солилцох, дасгал, зураг схемтэй ажиллах, бодлого бодох, төслийн тооцоо хийх, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулах зэргээр сурах бичиг, гарын авлага, лавлах материал ашиглаж, онолын мэдлэгээ бататгах, бие дааж илтгэл тавих, өөрийн үзэл бодлыг хамгаалах, мэтгэлцэх, бусдыг сонсох, шүүмжлэлтэй хандах, олны өмнө ярьж сурах чадвар, дадлыг эзэмшүүлнэ. Лабораторийн хичээлээр суралцагч тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах, туршилт, хэмжилт хийж, үр дүнг нь тооцоолж, сурснаар мэргэжлийн үйл ажиллагааны бодит орчныг танин мэдэх, судалгаа шинжилгээний ажил хийх мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлнэ.

 

Танхимийн бус сургалтаар оюутанд бие даасан бүтээлч байдлыг бий болгох болно. Суралцагчийн бие даасан, бүтээлч үйл ажиллагааг танхимын сургалтын нэгэн адил удирдан зохион байгуулж, бие даан номын сан, интернэт зэрэг эх сурвалжаас шинэ мэдээллийг олж авах, сурах бичиг, гарын авлага, лавлах материалтай ажиллах чадвар дадалтай болгоно. Мөн түүнчлэн суралцагч бие даан төсөл тооцоо, реферат, илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, боловсруулах судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх чадвар, дадлыг эзэмшинэ.


  6.            СУРАЛЦАХ ОРЧИН

Хичээлийн байр нь 1984 онд оюутны дотуур байрны зориулалтаар ашиглалтад орж, улмаар уг байрны хойд талын жигүүрийг 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн тодорхой үе шаттайгаар сургалтын зориулалттайгаар тохижуулан сургалтын үйл ажиллагаагаа одоог хүртэл эрхлэн явуулсаар байна. Манай сургууль нь нэг ээлжиндээ 557 суудал бүхий нийт 3158.1 м2 талбайтай, 4 давхар барилга юм. Энэ барилга нь дараах хэсгүүдтэй. Үүнд:

●     Анги кабинет

●     Лаборатори, дадлагын газар

●     Судалгааны өрөө

●     Оюутны байр

 

Анги кабинет, лаборатори дадлагын газар, судалгааны өрөөний тоон үзүүлэлт болон эдгээрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад оруулсан хөрөнгө оруулалтыг дараах хүснэгтүүд болон графикаар үзүүлэв.

 

Хүснэгт 8. Анги кабинет, лаборатори дадлагын газар, судалгааны өрөөний тоон үзүүлэлт

№

Хичээлийн жил

Анги кабинетын тоо

Лаборатори, дадлагын газрын тоо

Судалгааны  өрөөний тоо

Бүгд

1

2017-2018

11

6

1

18

2

2018-2019

18

9

2

29

3

2019-2020

18

10

2

30

 

КУТ-ийн хувьд 2020-2021 оны хичээлийн жилд зориулж 3 анги танхим буюу лабораторийг нээж 10 суурь 20 ширхэг зөөврийн компьютер, танхим бүрт том дэлгэц суурилуулснаар оюутан бүр нэг компьютер дээр суралцах боломжоор хангасан (Зураг 5, 6). 2020-2021 оны хичээлийн жилийн хугацаанд багш, суралцагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах үүднээс компьютер болон тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлсэн. Мөн 2019–2020 оны хичээлийн жилд вэбсайтаа шинэчилж цахимаар элсэлтээ авахаас гадна сургуулийн мэдээллийн ил тод байдлыг бэхжүүлж байна.

Сургууль өсөж хөгжихийн хэрээр тоног төхөөрөмж, интернетийн хурдаа нэмэгдүүлж 2021 оны 01 сарын 20-ны өдрөөс Мобиком компаний “Бизнес премиум 30Mbps хурдаар интернет үйлчилгээ” авч багш ажилчид болон суралцагч нарт “Утасгүй интернетийн чөлөөт бүс” бий болгон хүртээж байна. Цаашид байгуулагын өгөгдлийн бааз, системийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд 2020-2021 оны хичээлийн жилд сервер компьютертэй болох, системийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

 

 

 

 

Зураг 5. Компьютерын ухааны тэнхимийн анги  (209 өрөө)

 

 

Зураг 6. Компьютерын ухааны тэнхимийн анги  (307 өрөө)

 

  7.            ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА

КУТ нь бүхий л элсэхийг хүсэгчдийг дэмжиж, ижил боломж олгох боловч, орон зай, цаг хугацаа, анги танхим гээд олон янзын хязгаарлалтууд байдаг тул, элсэлтийн шалгалтын нийтлэг журмыг баримтлан, нэг анги 25-30 оюутан/сурагч гэсэн бодлогын дагуу элсэгчдийг сонгон шалгаруулна. МКТК дараах чадварыг эзэмшсэн 9-р анги төгсөгчийг элсүүлэн суралцуулах бодлого баримтална. Үүнд:

 

●        Хувь хүний чадвар:

○        Бие даан суралцах чадвар

○        Багаар ажиллах чадвар

○        Харилцааг эрхэмлэх чадвар

○        Бусдыг хүндлэх чадвар

●        Бүтээх ухаан болон суурь мэдлэг

○        Өгөгдсөн материалыг ашиглан өөрөө сэтгэн бүтээх чадвар

○        Математик болон физикийн суурь мэдлэг

●        Хэлний чадвар

○        Эх хэлний үгийн сангаа зөв ашиглан, өөрийгөө илэрхийлэх чадвар

○        Асуудалд логиктой хандаж дүрэм, найруулгын алдаагүй найруулан бичих чадвар

 

КУТ-д элсэгч оюутнуудад тавигдах шаардлага:

●        Суурь боловсролтой иргэн элсэж, КУТ-д МКТК-ийн II курсээс V курсыг дуустлах 4 жилийн хугацаанд харьяалагдаж, КУ-ы салбарт суралцана.

●        Элсэгчийн суурь боловсрол эзэмшсэн  бичиг баримт  /гэрчилгээ, хувийн хэрэг/  бүрэн, ямар нэг зөрчилгүй байна.

●        Улс, хот, аймгийн хэмжээний математик болон физикийн олимпиад, уралдаан, тэмцээнд эхний 3 байрт шалгарсан суралцагч болон хичээлийн жилийн I курсын бүх хичээлийн дундаж 90% ба түүнээс дээш суралцагч нь ямар ч шалгалт шалгуургүйгээр шууд КУТ-д суралцах боломжтой.

МКТК нь жил бүр элсэлт хариуцах комисс гарган ажиллуулдаг бөгөөд тэрхүү комисс нь дараах элсэлтийн журамд үндэслэн оюутнуудыг шалгаруулан авна. 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн журмыг дор Зураг 7, 8, 9-д хавсарган үзүүллээ.


Зураг 7. 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн журам

 


Зураг 8. 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн журам (үргэлжлэл)

 

 


Зураг 9. 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн журам (төгсгөл)

 

Энэхүү журмын дагуу элсэлтийн комисс шалгаруулалт явуулж, тэнцсэн элсэгчид тус сургуулийн оюутан болж МКТК-д суралцана. МКТК-ийн журмын дагуу оюутнууд I курст бүгд ижилхэн хичээл судлах ба журмын 6.1-т заасан мэргэжлийн салбаруудаас тус бүр 2 кредитийн “Бүтээх ухаан”-ы хичээлийг заавал судална. Ийнхүү олон салбарын хичээлийг судалснаар II курст орох үед оюутнуудыг дүнгээр нь жагсааж,  аль мэргэжлээр суралцах сонирхолтой байгаагаар нь судалгаа явуулж тэдгээр дээр үндэслэн мэргэжлийн ангиудад хуваана. Тухайн жилийн элсэлтийн тооноос хамаарч мэргэжлийн ангиудад цөөн тооны оюутан хуваарилагдах тохиолдол байна. Мөн, МКТК нь мэргэжлийн сургалтаас гадна, Япон, Англи гэсэн гадаад хэлний сургалтандаа анхаарлаа хандуулдаг. Эдгээртэй холбоотойгоор шалгалтанд тэнцэж орж ирсэн оюутнуудын сургалтын ачаалал нэмэгдэж, сургалтын хоцрогдол үүсэх тохиолдолд, тусалж дэмжих тогтолцоотой билээ.


  8.            БАГШИД ТАВИХ ШААРДЛАГА

    8.1.         Тухай мэргэжлийн ур чадвартай, магистр ба түүнээс дээш зэрэгтэй байна.

    8.2.         Үйлдвэрлэл практикийн туршлагатай, өндөр мэргэшсэн ажилтныг холбогдох чиглэлээр зочин багшаар урих, оюутны дадлага удирдуулах боломж бүрдүүлэх ба, энэ тохиолдолд албан ёсны гэрээ байгуулан ажиллана.

    8.3.         Судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг шинжлэх ухааны арга зүйд түшиглэн гүйцэтгэх чадамжтай байна.

    8.4.         Төсөл, хөтөлбөрийг практик үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар, туршлагатай байх.

    8.5.         Суралцах үйлийг үр дүнтэй удирдах технологи арга зүйг эзэмшсэн.

    8.6.         Багшид тавих тусгай шаардлагыг сургууль тодорхойлно.

Багшид тавигдах ерөнхий шаардлага

КУТ нь багшийн нөөцийг бүрдүүлэхдээ МКТК дотоод журмуудыг үндэслэн бүрдүүлнэ. МКТК-ийн Захирлын 2019 оны 12-р сарын 27-ны өдрийн А/35 тоот тушаалаар баталсан “Хүний нөөц бүрдүүлэлт, багш, ажилтан сонгон шалгаруулах, ажилд авах журам”-ын дагуу шинэ багш, ажилтан сонгон шалгаруулалтыг жилд 1-2 удаа, шаардлагатай орон тоо гарвал тухайн үед нь зохион байгуулж байна.

 

Холбогдох журам:

●        МКТК-ийн дүрэм

●        МКТК-ийн хөдөлмөрийн дотоод журам

●        МКТК-ийн Хүний нөөцийн бодлого

●        МКТК-ийн "Хүний хөгжил-нийгмийн баталгааг хангах хөтөлбөр"

●        МКТК-ийн хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам

●        МКТК-ийн шагнал, урамшууллын журам

●        МКТК-ийн Захиргаа, аж ахуйн ажилтныг үнэлэх журам

●        МКТК-ийн багшийн орон тоо, гүйцэтгэх ажлын орон тоо, төрөл, хэмжээ, түүнийг кредитээр тооцох журам

●        МКТК-ийн сургалтын журам

МКТК нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох журам, баримт бичгийн хүрээнд МКТК-ийн “Хүний нөөцийн бодлого”-д хүний нөөцийн нийлүүлэлт, хүний нөөцийг хөгжүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажилтны цалин хөлс, урамшуулал, тэтгэмж, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах, сахилга, хариуцлагын асуудлыг тусгасан байдаг.

Ажилтныг ажлын байранд сонгон шалгаруулахад баримтлах бодлого

“Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд багшийг сонгон шалгаруулж, ажлын байранд томилно. Сул байгаа орон тоонд хүний нөөцийн бүрдүүлэлт нь гадаад, дотоод хоёр эх үүсвэрээс бүрдэнэ. Дотоод эх үүсвэрээс тухайн ажлын байранд тавигдах болзол, шаардлагыг хангасан багшийг өөрийн ажилтнаас сонгон дэвшүүлэн ажиллуулдаг. Багш  нь ажлын байранд дэвшин ажиллахын тулд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

●        Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ сар, улирал, жилээр төлөвлөн тогтмол бүрэн биелүүлдэг

●        Нөөц ашиглалт, гүйцэтгэл, бүтээмж өндөр, санаачилгатай

●        Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог

●         Ёс зүй, сахилгын зөрчилгүй

Ажлын байранд тавигдах шаардлагыг хангахаас гадна гадаад хэлний бичиг, ярианы чадвар сайтай, их, дээд сургууль, төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай мэргэжлийн хүмүүсийг тэргүүн ээлжинд авч ажиллуулах, дэвшүүлэх чиглэл баримтална. Энэ зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Үүнд:

●        Сул орон тоог холбогдох журмын дагуу тус сургуулийн цахим хуудас, фэйсбүүк, “Бизнетворк-Консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажлын зарын нэгдсэн сүлжээ, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлан, олон нийтэд мэдээллэх

●        Сул орон тоо гарсан тохиолдолд тус сургуулийн дотоод сүлжээгээр ажилтнуудад мэдээлэл өгөх

●        Удирдах албан тушаалтны нөөц бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллах

●        Сул орон тоон дээр гаднаас багш шалгаруулахдаа сургуулийн хүний нөөцийн бодлогыг баримталж шалгаруулах

●        Шинэ багшид сургуулийн “шинэ ажилтны гарын авлага”, ёс зүйн дүрмийг танилцуулах

●        Шаталсан эрэмбээр болон мэдлэг, ур чадварыг үнэлж албан тушаал ахих

КУТ-ээс 2021-2025 оны хооронд “Компьтерын Ухаан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай багшлах нөөцийг бүрдүүлсэн.

Хүснэгт 9. Багшлах бүрэлдэхүүн

 

№

Багшийн овог, нэр

Албан тушаал 

 

Боловсролын зэрэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

Магистр

 

 

Бакалавр

 

 

 

Багшлах эрх

 

 

 

 

Доктор

магистр

Сурч байгаа

Төгсөх

бакалавр

Сурч байгаа

Төгсөх

Дипломын дээд

Эрхтэй

Эрх авах 

1

Г.Баасанжав

Монгол хэл, уран зохиолын багш 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

+

 

 

 

 

 

 

+

 

2

Г.Одонсүрэн

Газарзүй, байгаль шинжлэлийн багш 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

+

 

 

 

 

 

 

+

 

3

Ш.Эрдэнэбат

Математикийн багш

 

+ 

 

 

 

 

 

 

+

 

4

Б.Баярмаа

Химийн багш

 

+

 

 

 

 

 

 

+

 

5

П.Оюунцэцэг

Физикийн багш

 

+

 

 

 

 

 

 

+

 

6

Ш.Чулуунцэцэг

Нийгмийн ухааны багш

 

 

 

2022

+

 

 

 

+

 

 

 

 

 

 

 

12 сард 

 

 

 

 

 

 

7

Г.Пэрэнлэйсамбуу

Биеийн тамирын багш

 

 

 

2022. 12 сард 

+

 

 

 

+

 

8

Б.Баярсайхан

Англи хэлний багш

 

+

 

 

 

 

 

 

+

 

9

Н.Цэдэнсодном

Япон хэлний багш

 

+

 

 

 

 

 

 

+

 

10

С.Төмөрхүлэг

Цахилгааны багш

 

+

 

 

 

 

 

 

+

 

11

Ц.Нандинбаатар

КУТ-ийн эрхлэгч, Компьютерын багш

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

+

 

 

 

 

 

 

 

+

 

12

Х.Нишияма

Электроникийн багш

+

 

 

 

 

 

 

 

+

 

13

Х.Хишигт

Компьютерын багш

 

 

 

2021.06 сар

+

 

 

 

+

 

14

Ж.Араи

Компьютерын багш

 

+

 

 

 

 

 

 

+

 

15

Б.Нямдорж

Компьютерын багш

 

 

 

2022.12 сар

+

 

 

 

 

2021.06 сард

16

Ц.Урангоо    /Японд Коосэн төгссөн/

 

 

 

 

2022. 12 сард 

 

 

 

 

 

 

 

 

Багшийн туслах 

 

 

 

 

 

+

2021.06 сар

+

 

 

17

С.Отгонцэцэг

Компьютерын багш /цагийн/

+

 

 

 

 

 

 

 

+

 

18

А.Тулга

Компьютерын ухааны багш

 

+

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт

 

 

3

10

 

 

4

 

 

1

 

 

 

Мөн багш нарын ачаалал болон нэг ангид хичээллэх оюутнуудын тоо нь МКТК-ийн “Багшийн орон тоо, гүйцэтгэх ажлын төрөл, хэмжээ, түүнийг кредитээр тооцох журам”, “Сургалтын журмын дагуу  шийднэ.

 

Хүснэгт 10. Мэргэжлийн багш нарын хичээлийн жилд заах цагийн ачаалал

Багшийн нэр

Хичээлийн нэр

Багц цаг

Хичээлийн жилд заах багц цаг

 

Тоон хэлхээ I

2

9

 

Тоон хэлхээ II

2

 

 

Электроникийн хэлхээ I

1

 

Хишигт

Бүтээх ухааны үндэс

2

 

 

Электроникийн хэлхээ II

2

 

 

Программчлал I

2

 

 

Программчлал II

2

 

Урангоо

Программчлал III

2

 

 

Жава технологи

1

8

 

Алгоритмын үндэс

1

 

 

Мэдээллийн нууцлал хамгаалалт

1

 

 

Сүлжээний үндэс

2

 

Нямдорж

Системийн программ хангамж

2

 

 

Компьютерийн ухааны туршилт III

3

10

 

Компьютерийн ухааны туршилт IV

2

 

 

Компьютерийн ухааны туршилт I

3

 

 

Компьютерийн ухааны туршилт II

3

 

Баяр

Компьютер график

2

10

 

Программ хангамжийн хөгжүүлэлт

2

 

 

Зохион бүтээх техник II

2

 

Нишияма

Зохион бүтээх техник III

2

 

 

Дижитал дохион боловсруулалт

2

10

 

Цахилгаан хэлхээ I

2

 

Төмөрхүлэг

Цахилгаан хэлхээ II

2

4

 

Хиймэл оюун ухаан

2

 

 

Үйлдлийн системийн онол

2

 

Нандинбаатар

Объект хандлагат программчлал

1

 

 

Эмбеддэд систем

2

 

 

Систем судлал

2

9

Отгонцэцэг

Компьютер техник хангамж

2

2

 

Цагийн багш

Хөтөлбөрт заагдсан хичээлүүдийг заахад үндсэн багш нар  хүрэлцээгүй бол цагийн багшийг гэрээгээр ажиллуулна. Цагийн багш нарыг сонгон шалгаруулахдаа МКТК журмын дагуу сонгон шалгаруулна. Цагийн багш нарын багц цагийг тооцохдоо МКТК-ийн сургалтын журмын зургаад заасны дагуу тооцно. Цагийн багш нартай гэрээ байгуулна.

Багшийн хөгжил

2018 оны 06–р сарын 27 өдөр “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хууль гарсантай холбогдуулан ТТДС өөрийн “Багшийн хөгжил” хөтөлбөрийг боловсруулан гаргасан. Уг хөтөлбөрийн дагуу  МКТК хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөр хэрэгжих хугацаа 2018-2022 он.

“Багшийн хөгжил” хөтөлбөрийн зорилго

Нийгмийн болон хувь суралцагчийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадахуйц мэргэжлийн өндөр төвшинд чанартай үйлчилгээ үзүүлэх багшийг төлөвшүүлж хөгжүүлэх, тэднийг ажлын байрандаа тасралтгүй хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, үр бүтээлтэй ажиллах хөшүүргийг бий болгох, улмаар сургалтын чанарт ахиц дэвшил гаргахад чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн зорилтууд

  1. Багшийн загвар түүний  хөгжлийг дэмжих
  2. Багш өөрийгөө хөгжүүлэх
  3. Баг хамт олноороо хөгжих
  4. Багшийн хөгжлийг үнэлэх
  5. Үр дүн, туршлагыг нэгтгэн дүгнэх, түгээн дэлгэрүүлэх
  6. Сургалтын чанарт ахиц гаргах

МКТК “Багшийн хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах  зорилтуудыг баримтлан ажиллаж байна.

●        Багш, ажилтныг мэдлэг, ур чадварын сургалтад тогтмол хамруулах

●        Багш, ажилтны нийгмийн асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэх /гэр бүл, ахуй амьдрал, цалин хөлс, хангамж, нийгмийн халамж/

●        Багш нарыг төсөл, хөтөлбөрт хамруулах, бусад их, дээд сургуулийн багшийн хөгжлийн төвтэй хамтран ажиллан багшийн ур чадварыг сайжруулах

●        Гадны мэргэшсэн багш, боловсон хүчнийг урьж ажиллуулах, туршлага солилцох

●        Тодорхой мэргэжлээр гадаадын их, дээд сургуультай харилцан хүлээн зөвшөөрсөн сургалтын хөтөлбөр, оюутан багш нарын солилцоог нэмэгдүүлэх

Энэ зорилтын хүрээнд хийгдсэн болон хийгдэж буй ажлаас дурьдвал:

●        Багш нарын мэргэжлийн зэргийг дээшлүүлэх, суралцах нөхцөлөөр нь хангах, ажилтны ахуйн хэрэгцээний санхүүгийн хойшлуулшгүй асуудлыг зохицуулах зорилгоор хичээлийн зохицуулалтыг хийж, сургуулийн хөгжлийн сангаас зээл олгож байна. /”МКТК-ийн багш, ажилтанд хөгжлийн зээл олгох журам”-ын дагуу/. Тухайлбал, 2019-2020 оны хичээлийн жилд 2 багш магистрантурт суралцах, 1 ажилтан ахуйн хэрэгцээгээр зээл авсан байна. Багш, ажилтны ажлын байран дээрээ хөгжих, сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэх боломж, үйл явцыг сургуулийн зүгээс бодлогоор дэмжин ажиллаж байна.

●        Сүүлийн 3 жилийн хугацаанд давхардсан тоогоор 585 багш, ажилтан мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх сургалт, дадлагад хамрагдсан.

●        Тус сургууль дээр Япон улсаас урт, дунд, богино хугацаагаар мэргэжилтэн багш нар ирж ажилладаг бөгөөд шинэ, залуу багш нартай хамтран мэргэжлийн хичээл зааж байгаа нь манай багш нарын дадлага, сургалтын арга зүйг сайжруулахад ихээхэн нөлөө үзүүлж байгаа.

●        “Багшийн заах арга зүй, ур чадварын уралдаан”-ыг зохион байгуулж, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаардаг.

●        Залуу багш нар сургуулийн мэргэжлийн зэрэгтэй заах аргач, тэргүүлэх багш нарын хичээлд сууж, сургалтын арга туршлага судлахаас гадна хичээлээр олж авсан шинэ санаа, хичээл заах арга зүйн талаар тайлан бичиж, сургалтын менежер нэгдсэн дүн шинжилгээ хийж, танилцуулдаг. Түүнчлэн ТТДС-ийн Багшийн хөгжлийн төвөөс зохион байгуулагдах залуу багш нарт зориулсан сургалт, бусад арга хэмжээнд идэвхтэй хамруулж байна.

●        Шинэ багшийг сонгон шалгаруулахдаа мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний түвшинг тогтоох, шалгуур хангасан багштай ярилцлага хийх, ярилцлагын дүнд шалгарсан багшаас мэргэжлийн шалгалт авах зэрэг шаталсан байдлаар шалгаруулж авдаг.

●        Багшийг судлаач-багш болоход дэмжлэг үзүүлэн ажиллаж, шинэ залуу өсөх ирээдүйтэй багшийг магистрын болон докторын сургалтад хамрагдахыг идэвхтэй дэмждэг.

Багш нарын мэргэжлийн зэргийг дээшлүүлэх, суралцах нөхцлөөр нь хангах, ажилтны ахуйн хэрэгцээний санхүүгийн хойшлуулшгүй асуудлыг зохицуулах зорилгоор хичээлийн зохицуулалтыг хийж, сургуулийн хөгжлийн сангаас зээл олгож байна /”МКТК-ийн багш, ажилтанд хөгжлийн зээл олгох журам”-ын дагуу/. Тухайлбал, 2019-2020 оны хичээлийн жилд 2 багш магистрантурт суралцахаар, 1 ажилтан ахуйн хэрэгцээгээр зээл авсан байна. Одоо 2 багш докторын зэрэг хамгаалахаар, 7 багш магистрын зэрэг горилохоор, 1 багш бакалаврын сургалтад хамрагдан суралцаж байна. Үндсэн багш нараас 3 нь тэргүүлэх багш, 7 нь заах аргач зэрэгтэй.

Зураг 10. МКТК-ийн багш нарын сургалтад хамрагдсан байдал

Зураг 11. Сургалт арга зүйн өрөө


Монгол дахь Японы Үндэсний Технологийн Хүрээлэн /Коосэн агентлаг/, Жайка, Сасакава Энхтайваны сангийн шугамаар багш нараа Япон улсын коосэн сургуулиудад мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалт, дадлагад хамруулах, талаар ихээхэн анхаарч ажиллаж байна.

Хүснэгт 11. Багш нарын Япон улсад сургалтад хамрагдсан байдал

Д/д

Үзүүлэлт

 

 

 

Хичээлийн жил /оноор/

 

 

 

 

 

 

2013-

2014-

2015-

2016-

2017-

2018-

2019-

Дүн

 

 

2014

2015

20116

2017

2018

2019

2020

 

1

Коосэн агентлагийн шугамаар

 

 

 

 

13

6

4

 

2

Жайкагийн шугамаар

 

3

4

6

 

 

 

 

3

Сасакава сан төслийн шугамаар

 

10

6

 

2

 

 

 

4

Коосэн сургуулиудын урилгаар

2

 

2

 

4

4

2

 

5

ЖАССО

 

 

 

 

 

1

 

 

Нийт

 

2

13

12

6

19

11

6

69

 

Судалгаа ба хөгжил

КУТ-нь МКТК 2020-2025 оны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан “Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх” чиглэлийн дагуу багш нарын судалгааны ажлыг  дэмжин ажиллана. Багш нарын судалгааны ажлын үр дүнг МКТК-н “Багшийн орон тоо, гүйцэтгэх ажлын төрөл, хэмжээ, түүнийг кредитээр тооцох журам”-ын дагуу дүгнэнэ.  Мөн багш нарын судалгааны ажлууд нь  хөтөлбөрийн зорилгуудын хүрээнд байх ба цаашид хөтөлбөрийн хэрэгжилт болон сайжруулалт хөгжүүлэлт хувь нэмэр болно. Судалгааны ажлыг дэмжих зорилгоор багш нарт ажлын нэг хоногийг судалгааны ажилдаа зарцуулах боломжийг олгоно. Энэ үйл ажиллагаа нь сургуулийн хэмжээнд одоо явагдаж байна. Оюутнуудыг багш нар өөрсдийн судалгааны ажилдаа оролцуулж болно. Энэ нь цаашдаа оюутнууд өөрсдийн төгсөлтийн судалгааны ажлын чиглэлийг сонгох, судалгаа хийх мэдлэг чадвартай болгоно.

МКТК сургалтын албанаас “Эрдэм шинжилгээний илтгэл”, “Шилдэг сургалтын хэрэглэгдэхүүн” уралдааныг 2018 оноос хойш жил бүр багш нарын дунд багшийн танин мэдэх судалгааны үйл ажиллагааг идэвхжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, шинэлэг арга туршлагыг судалгааны түвшний бүтээл болгох, судлаач багш болгон хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

 

 


 

  9.            ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР

 

Тус хөтөлбөрт суралцсанаар төгсөгчид нь дараах 13 арга барилыг эзэмшинэ.

  1. Инженер технологийн асуудлыг шийдвэрлэхэд тохирох мэдлэг, техник технологи, дадал чадваруудыг шийдвэрлэхэд ахисан түвшний математик ба хэрэглээний шинжлэх ухаан мэдлэгээ  хэрэглэх
  2. Нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, үнэт зүйл болоод, глобал, соёлын, байгаль орчны болон эдийн засгийн хүчин нөлөөтэй асуудлуудыг шийдвэрлэхэд инженерийн ур чадвараа хэрэглэх
  3. Олон нийттэй үр дүнтэй харилцах
  4. Инженерийн бүтээлдээ ёс зүйн болоод мэргэжлийн хариуцлагаа ухамсарлан хандаж, глобалчлал, эдийн засаг, байгаль орчин болон олон нийтийн холбогдох үр нөлөөг ухамсарласан шийдвэр гаргах
  5. Багаар ажиллахад, багаа манлайлж удирдах чадварыг эзэмшсэн байж, хамтаар ажиллахад идэвх санаачилгатай гишүүн байж, үр ашигтай ажиллах
  6. Туршилтыг боловсруулж, гүйцэтгэж, мэдээллийг анализ хийж, тайлбарлахын сацуу, үр дүн гаргахад шаардлагатай инженерчлэлийн шийдвэрийг гаргах
  7. Шинэ мэдлэгт суралцах, түүнийг хэрэглэх арга барилыг эзэмшихэд сэтгэлзүйн бэлтгэл, чадвартай байх
  8. Хиймэл оюун ухаан ашиглах шаардлагатай төвөгтэй асуудалд дүн шинжилгээ хийж, компьютерын ухааны болон бусад хамааралтай салбаруудын аргыг ашиглан шийдлийг тодорхойлох
  9. Хөтөлбөрийн мэргэжлийн хүрээн дэx шаардлагыг хангасан xиймэл оюун ухаан, тооцоололд суурилсан шийдлийн зохиомж, гүйцэтгэл болон үнэлгээ хийх
  10. Мэргэжлийн олон янзын хүрээнд үр дүнтэй харилцах
  11. Мэргэжлийн хариуцлагаа ухамсарлаж, хууль эрх зүй болон ёс суртахууны зарчимд тулгуурласан тооцооллын туршлагын тухайд үндэслэлтэй дүгнэлт хийх
  12. Хөтөлбөрт хамрагдах мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх багийн гишүүн эсвэл удирдагчийн хувьд үр дүнтэй ажиллах
  13. Хиймэл оюун ухаан, тооцоололд суурилсан шийдэл гаргахын тулд компьютерын ухааны онол болон программ хангамжийн хөгжүүлэлтийн үндсийг хэрэглэх

 

 

 

 


 

10.            СУРАЛЦАГЧИЙН ҮНЭЛГЭЭ

Компьютерын ухааны тэнхим нь МКТК-ийн “Сургалтын журам”-д тусгасны дагуу оюутнуудын сурлагыг үнэлнэ. Хүснэгт 12-т МКТК-д мөрдөж буй үнэлгээний тайлбар задаргааг тусгалаа. Үүнд, оюутны мэдлэг, чадвар, дадлыг A, B, C, D, F гэсэн үсгэн дүнгээр үнэлнэ. Оюутны хичээлийн ирц, бие даалт, сорил, явцын болон улирлын шалгалтын оноог багш хичээлийн онцлогоос хамааруулан 0-100 оноогоор дүгнэнэ.

Хүснэгт 12. Үнэлгээний тайлбар задаргаа

Үсгэн дүн

Хувь

Тоон дүн

Үсгэн үнэлгээний утга

A

96-100 90-95

4.0 3.7

A-Тухайн хичээлийн агуулгыг бүрэн эзэмшсэн, ухагдахуун, ойлголтыг чадварлаг ашигладаг, сурлагын дээд амжилтыг илтгэх дүн

B

87-89 83-86 80-82

3.4 3.0 2.7

B-Тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон, бодлого бодох, ухагдахууныг ашиглах чадварыг эзэмшсэн, дундаж түвшнөөс дээгүүр амжилтыг илтгэх дүн

C

77-79 73-76 70-72

2.4 2.0 1.7

C-Тухайн хичээлийн агуулгын ихэнх хэсгийг хангалттай ойлгосон, хялбар бодлогыг бодох, цаашид хичээл судлах хангалттай чадварыг дундаж түвшинд эзэмшсэнийг илтгэх дүн

D

67-69 63-66 60-62

1.3 1.0 0.7

D-Тухайн хичээлийн агуулгыг бүрэн гүйцэд ойлгоогүй, ухагдахуун, ойлголтыг ашиглах чадвар дутагдалтай, дундаж түвшнээс доогуур амжилтыг илтгэх дүн

F

0-59

0.0

F-Тухайн хичээлийн мэдлэг, чадвар, хангалтгүйг илтгэх дүн

 

 

МКТК-ийн хичээлийн үнэлгээний задаргаа курс бүрт харилцан адилгүй байдаг. Курс ахих тусам  шалгалтын оноо ихэсдэг. Энэ нь мэргэжлийн хичээлүүд түлхүү ордогтой  холбоотойгоор оюутнуудын мэдлэг чадварыг шалгах зорилготой. 1-5-р курсын хичээлийн үнэлгээний задаргааг Хүснэгт 13-т үзүүллээ.

 

Хүснэгт 13. 1-5-р курсын хичээлийн үнэлгээний задаргаа

Курс

Явцын үнэлгээ /оноо/

 

Шалгалт /оноо/

 

 

 

Ирц

Бие даалт

Сорил

Явцын шалгалт

Улирлын шалгалт

Дүн

1-р курс

10

45

15

15

15

100

2-р курс

10

30

20

20

20

100

3-р курс

10

15

25

25

25

100

4-р курс

10

30

 

30

30

100

5-р курс

30

 

 

70

 

100

 

Мөн туршилт болон дадлагын хичээлүүдийн хувьд оюутны тайланг үндэслэн дүгнэдэг. Туршилтын хичээлийн тайлангийн үнэлгээг Хүснэгт 14-т харуулсныг авч үзье.

 

Хүснэгт 14. Туршилтын хичээлийн үнэлгээний задаргаа

Үнэлгээний задаргаа

Үнэлгээний эзлэх хувь

Туршилтын бэлтгэл / Оюутнууд тухайн туршилтыг хийхэд шаардлагатай онолын мэдлэг болон багаж төхөөрөмжийг ашиглах,  аюулгүйн ажиллагааны зааварчилгаа авсан эсэх/

30%

Гүйцэтгэл / Туршилтыг дарааллын дагуу зөв хийсэн, ямар нэгэн алдаа гарсныг дүгнэнэ/

20%

Үр дүн /Туршилтын үр дүн дүгнэнэ. Хэмжилт  хийсэн бол хэмжилтийн үр дүн шалгана/

20%

Дүгнэлт ба ажиглалт / Оюутнууд тухайн туршилтаас ойлгосон ойлголтын, ажигласан зүйлсээ нэгтгэж дүгнэлт бичнэ./

30%

Нэмэлт асуулт /Багш тайлан уншсаны дараа оюутнаас нэмэлт тодруулах зүйлс байвал асуулт асууна. /

<10%

Нийт дүн

100%

 

“Шалгуур 6. Чанарын баталгаажуулалт” бүлэгт дэлгэрэнгүйгээр дурдах ч, КУТ-ийн бүхий л хичээлийн дараа тухайн хичээлтэй холбоотой санал хүсэлт, хичээлийн агуулга, заах арга барилыг сайжруулахтай холбоотой судалгаа авах механизмийг Боловсролын чанарын алба /чанарын менежер Н. Болормаа/-тай хамтран боловсруулж байна. Тус судалгаа авах механизмд үнэлгээ, дүнгийн шалгуурыг шударга, оновчтой явагдсан эсэхийг хянах боломжтойгоор зохион байгуулна. Түүнээс гадна, тухайн оюутан нь үнэлгээ дүнтэй холбоотойгоор тухайн хичээлийн хариуцсан багш, анги хариуцсан багш, тэнхимийн эрхлэгч гэсэн дэс дарааллын дагуу холбогдож, хяналт шалгалт хийлгэх боломжийг хангана.

Суралцагчийн хөгжил, суралцахуйн хүрсэн үр дүнг хүлээн зөвшөөрөх

Монгол Коосэн Технологийн Коллеж (МКТК) нь Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Герман Монголын Хамтарсан Ашигт Малтмал Технологийн Их Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль болон Японы 7 (долоон) Технологийн Коллежтэй хамтын ажиллагаатай. Хамтын ажиллагаатай сургуулиуд нь МКТК-д хэрэгжиж байгаа сургалтын хөтөлбөрүүдийг хүлээн зөвшөөрсөн буюу оюутан тухайн сургуулиас шилжин ирэх болон МКТК-ийн оюутан тухайн сургуульд элсэн ороход багц цагийг дүйцүүлэн болон шилжүүлэн тооцдог. Компьютерын ухааны хөтөлбөрт шинээр шилжин ирж буй оюутан нь “Багц цаг дүйцүүлэх болон шилжүүлэн тооцох журам”-ын дагуу багц цагийг тооцно. Журмын дагуу МКТК-ийн онлайн хичээлүүдийг үзсэн бол МКТК элсэн орсны дараа тухайн хичээлийг үзэх шаардлагагүй судалсанд тооцно.

 

Зураг 12. Сургуулийн цахим хуудас, дотоод дүрэм, журам

 

МКТК, КУТ-ийн дотоод дүрэм журмын сайжруулалт, шинээр элсэн болон шилжин орсон оюутанд танилцуулах, эрх үүргийг нь ойлгуулах ажлыг сургалтын алба болон КУТ зохион байгуулна. Дүрэм журмыг сургуулийн цахим хуудас дээр олон нийтэд нээлттэй хэлбэрээр хүргэх ажлыг мэдээлэл технологийн албаны ажилтан хариуцна. Дүрэм журмын шинэчлэлтийг  сургалтын алба болон КУТ цаг тухайд нь мэдээллийн технологийн ажилтанд өгч сургуулийн цахим хуудсанд оруулна. Шинэчлэгдсэн дүрэм, журмын мэдээллийг сургуулийн нээлттэй веб хуудаснаас олж авах нь КУТ-ийн оюутны үүрэг (шинээр элсэн болон шилжин орсон оюутанг тооцохгүй) болно. Зураг 12-д сургуулийн цахим хуудсанд байрласан дотоод дүрэм, журмын хуудсыг харуулж байна.

 


 

11.            ХӨТӨЛБӨРИЙН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ

Техник технологийн дээд сургуулийн харьяа “Монгол Коосэн” Технологийн коллеж нь 2013 оноос Коосэн төслийн ажлыг эхлүүлж, өнөөг хүртэл хугацаанд Япон улсын “Коосэн”-гийн сургалтын агуулгыг нэвтрүүлэн ажиллаж байна.

 

“Коосэн”-гийн талаар товч мэдээлэл

Коосэн нь дээд боловсролын байгууллага бөгөөд бусад их, дээд сургуулиас ялгаатай нь дунд сургуулийн 9-р анги төгсөгч элсэн суралцаж 5 жилийн хугацаанд инженерийн боловсрол олгодог. Эхний 2 жилд нь ерөнхий эрдмийн хичээл голлох бөгөөд анги дэвших тусам мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүд түлхүү орно. Коосэн төгсөгч нь томоохон аж үйлдвэрийн салбарт ажиллахаас гадна инженер, судлаач, шилдэг менежер болж Япон орныг техник технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх орон болоход ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Коосэн сургалтын тогтолцоо дэлхий даяар өндрөөр үнэлэгдэж, Малайз, Индонез, Тайвань, Монгол зэрэг улс нэвтрүүлээд байна. Монгол улсын эдийн засгийн хөгжлийн, аж үйлдвэрийн салбар дахь бүтцийн төрөлжилт, технологийн шинэчлэл, боловсон хүчний хангамж зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Коосэн төгсөгчдийн хувь нэмэр их байх болно.

 

“Монгол Коосэн” Технологийн коллеж /МКТК/ нь сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, төгсөгчийн загвар болон түүнд чиглэсэн стратеги төлөвлөгөө, хөгжлийн зорилтуудад суурилсан “тасралтгүй сайжруулах” чанарын бодлогыг баримтлан ажиллах зорилт дэвшүүлсэн. Энэ нь бидний нэвтрүүлсэн Коосэн сургалтын тогтолцооны зорилго, агуулгатай нягт уялдаж байгаа юм. Энэхүү чанарын удирдлагын тогтолцоо нь өөрийн багш, ажилтны болон гадны хамтран ажиллагсдын оролцоог хангасан байхаас гадна тус сургуулийг Монгол улсад болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхөд дэмжлэг үзүүлэх юм.

 

Энэхүү зорилготой уялдуулан “Монгол Коосэн” Технологийн коллежийн чанарын дотоод баталгаажуулалтын бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж байна. Чанарын дотоод баталгаажуулалтын бодлогыг “Монгол Коосэн” Технологийн коллежийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөндөө тусгаж ажиллана.

 

 

МКТК-ийн үйл ажиллагаа чанарын тогтолцоо дараах зарчмаар хэрэгжиж байна:

 

 

Зураг 13. Сургуулийн үйл явц


 

Хүснэгт 15. Сургуулийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хяналт-үнэлгээний схем

Оролцогч

Хяналт

Үнэлгээ

/шууд/

Үнэлгээ

/хөндлөнгийн/

 

Оюутан

Ангийн зөвлөх багш, Оюутны алба,

Сургалтын  алба,

Оюутны зөвлөл

Захирал, багш болон хариуцсан албаны тодорхойлолтоор дэвшүүлэн суралцуулах, тэтгэлэгт хамруулах, шагнал урамшуулалд тодорхойлох, ажлын байранд томилох. Анхааруулах хуудас, захирлын тушаалаар  сануулга өгөх

Ярилцлага, хөндлөнгийн тест, шалгалт, голч дүн, хамтран ажилладаг байгууллагад оюутан дадлага хийх, хамтран хэрэгжүүлсэн төсөл, судалгааны үнэлгээ, дотоодын ба олон улсын оюутны уралдаан, тэмцээн, ЭШБХурал, семинарын үр дүн

 

 

Багш

Өөрийн үнэлгээний тайлан,

Тэнхимийн эрхлэгчийн үнэлгээ,

Сургалтын алба

Аттестатчилал, хамтран ажилладаг байгууллагад оюутан дадлага хийх, хамтран хэрэгжүүлсэн төсөл, судалгааны үнэлгээ, дотоодын ба олон улсын оюутны уралдаан, тэмцээн, ЭШБХурал, семинарын үр дүн

Оюутан, эцэг эх, ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа, БШУЯ, БМИҮЗ, дүүргийн МХХ, хамтрагч талын үнэлгээ

 

Ажилтан

Хагас жилийн ба жилийн ажлын төлөвлөгөө

Гүйцэтгэл

Удирдлагын үнэлгээ, дүүргийн МХХ, бусад байгууллагын үнэлгээ

 

Удирдлага

Үр дүнгийн гэрээ, стратеги төлөвлөгөөний биелэлт

Үр дүнгийн гэрээний тайлан

УЗ-ийн болон ажлын хэсгийн үнэлгээ, дүүргийн МХХ, БШУЯ, татварын алба, НДХэлтэс

 

 

Чанарын бодлого

МКТК нь байгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэлх 6 жилийн хугацаанд сургуулийн эрхэм зорилго, алсын хараанд чиглэсэн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллахдаа чанарын асуудалд анхаарч ирсэн.

 

2019-2020 оны хичээлийн жилд сургуулийн 5 жилийн стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, чанарын бодлого, чанарын дотоод баталгаажуулалтын асуудлыг тусгаж батлуулсан. Үүнтэй холбоотойгоор сургалтын бодлого, сургалт, эрдэм шинжилгээ болон бусад үйл ажиллагааны чанарын баталгааг хангаж, хяналт тавьж ажиллах чиглэлээр дараах арга хэмжээг авсан. Үүнд:

●        Чанарын бодлогын баримт бичгийг боловсруулж, сургуулийн УЗ-өөр батлуулсан.

●        2019 оноос сургалт, дотоод үйл ажиллагааны чанарыг хянаж, үнэлэх (дотоод хяналт, үнэлгээ хийх) болон сайжруулахад багш, ажилтанд зөвлөж, туслах ажил үүргийг гүйцэтгэх чанарын менежерийн орон тоог шинээр бий болгосон. Тус менежер нь сургуулийн алба, нэгж, тэнхимд харьяалагдахгүй бөгөөд шууд МКТК-ийн захиралд тайлан мэдээллийг хүргэх, санал тавьж, шийдвэрлүүлэх хэлбэрээр ажиллана.

●        МКТК нь Коосэн сургалтын хөтөлбөрийн дагуу 4 мэргэжлээр сургалт явуулж, дипломын дээд боловсрол олгож байна.  Сургалтын хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулах, хэрэгжүүлэх, мэргэжлийн дүн шинжилгээ хийх, бодлого, зөвлөмж гаргаж ажиллах чиг үүрэг бүхий ТТДС-ийн Хөтөлбөрийн хороо, МКТК-ийн Хөтөлбөрийн хороо, дэд хороод ажиллаж байна /МКТК-ийн Захирлын 2019 оны 10 сарын 18-ны өдрийн А/22  тоот тушаалаар батлагдсан/.

●        Сургуулийн захиргааны албан хэрэг хөтлөлт, сургалт, эрдэм шинжилгээ, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг төлөвлөгөөний дагуу тогтмол хийж, холбогдох албан тушаалтанд зөвлөмж зөвлөгөө өгч тайланг Захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлдэг. Үүнд:

 

Захиргаа, удирдлага

●        Удирдлагын үр дүнгийн гэрээний хэрэгжилт, биелэлтийн үр дүн

●        Засгийн газар, холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудаас гаргасан дүрэм журам, МКТК-ийн удирдлагаас өгсөн тушаал, шийдвэрийн биелэлт

●        Захиргааны бичиг хэргийн хөтлөлт, хадгалалт

●        Бусад хуулийн этгээдтэй тус сургуулийн зүгээс байгуулсан гэрээний нөхцөл, түүний хэрэгжилт, үр дүн

 

Сургалт, эрдэм шинжилгээ

●        МКТК-ийн хэмжээнд сургалтын дотоод хяналт шалгалт хийх төлөвлөгөө, график боловсруулан батлуулж мөрдөх

●        Дээд боловсролын стандартын хэрэгжилт болон МКТК-ийн стратеги төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих

●        Багш нарын кредит цагийн тооцоонд хяналт, шалгалт хийж, дүгнэлт гаргах

●        Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж тогтоосон зөрчлийг арилгах,

●        тавьсан акт, дүгнэлтийн хэрэгжилтэд хяналт тавих

●        Сургалттай холбоотой багш, оюутнаас санал асуулга авч боловсруулах, холбогдох асуудал дэвшүүлэх

●        Сургалтын хяналт, шалгалтын үр өгөөжийг дээшлүүлэх, зөрчил дутагдлыг арилгах асуудлаар санал зөвлөмж боловсруулж, удирдлагыг мэдээллээр хангах

Чанарын удирдлагын үйл ажиллагаанд сонирхогч талуудын оролцоо

Чанарын удирдлагын тогтолцоог (ЧУТг) нэгтгэн удирдаж, чиглүүлэх үүргийг сургуулийн нэгжүүдийн удирдлагын тусламжтай тус сургуулийн захирал хүлээнэ. Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх ажлыг сургуулийн УЗ, сургуулийн захиргаа, багш, ажилтан, оюутан суралцагчид, тэдний эцэг, эх, асран хамгаалагч, ажил олгогч зэрэг бүх талын оролцогчдын хамтын ажиллагаанд тулгуурлан амжилттай хэрэгжүүлж ажиллахыг эрхэмлэх бөгөөд энэхүү асуудлыг чанарын бодлогод тусгасан.

 

Хүснэгт 16. ЧУТ-г хэрэгжүүлэгч талууд, тэдний оролцоо

Хэрэгжүүлэгч талууд

Оролцоо

Давтамж

Сургуулийн дотоодод

Дээд болон дунд шатны удирдлага, удирдах ажилтнууд

 

 

 

Хөтөлбөрийн хороо

Сургалтын хөтөлбөрийн агуулгаар тэнхимийн багш нараас санал авч, нэгтгэн хэлэлцэх, тасралтгүй сайжруулах

Тогтмол

 

Тэнхим

Багш, ажилтны санал, хүсэлт, сэтгэл ханамжийн судалгаа авч, үйл ажиллагаандаа тусгах

Улирал тутам болон шаардлагатай үед

 

Оюутнууд

Сургалтын үйл ажиллагаа, сэтгэл ханамжийн судалгаа

Жилд 1 удаа

 

Төрийн байгууллага

МХГ – дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны шалгалт

Төлөвлөгөөт хугацаагаар

 

 

Архивын ерөнхий газар – архивын баримт бичгийн үзлэг

 

 

 

Төрийн аудитын газар – санхүүгийн аудит

 

 

 

Дүүргийн боловсролын газар – ЕБС төгсөгчдийн бичиг баримт, дүн

 

Хөндлөнгийн

Хамтран ажилладаг байгууллага

Үйлдвэрлэлийн дадлага зэрэг хамтын ажиллагааны үр дүнг сайжруулж ажиллах

Дадлага дууссаны дараа 1 удаа

 

Ажил олгогч

Сэтгэл ханамжийн судалгаа

Жил бүр болон шаардлагатай үед

 

 

Ажлын байранд шаардагдах ур чадварын судалгааны үр дүнг үйл ажиллагаа, хөтөлбөрийн сайжруулалтад тусгах

 

 

Эцэг, эх, асран хамгаалагч

Сэтгэл ханамжийн судалгааны үр дүн, бусад санал хүсэлтийг албажуулан хүлээн авах, үйл ажиллагааг сайжруулах явцад хэрэгжүүлэх

Улирал тутам

 

Төгсөгч

Төгсөлтийн дараах карьерийн судалгаа

Жил бүр

 

 

Төгсөгчдийн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгах

 

 

“Монгол Коосэн” Технологийн коллеж өөрийн үйл ажиллагааны чанарын бодлогоо тодорхойлж, түүний баталгааг хангах чанарын удирдлагын тогтолцоог төлөвшүүлж ажиллах зорилго дэвшүүлсэн бөгөөд энэ нь бидний нэвтрүүлсэн Коосэн сургалтын тогтолцооны зорилго, агуулгатай нягт уялдаж байгаа юм. Энэхүү чанарын удирдлагын тогтолцоо нь өөрийн болон гадны хамтран ажиллагсдын оролцоог хангасан байхаас гадна тус сургуулийг Монгол улсад болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхөд дэмжлэг үзүүлэхэд чиглэх юм.

 

Оюутан суралцагчдын сурлагын чанарт хийсэн хөндлөнгийн үнэлгээ

Суралцагчдын сурлагын чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж, шалгалтыг гадаад хэл, ерөнхий эрдмийн хичээлээр авч дүгнэж байна.

 

Сургалтын хүрээнд хийгддэг ажил:

●        Элсэгчдийн бүртгэлийн онлайн системийг ашигладаг.

●        Удирдлагын мэдээллийн UNIMIS систем ашиглан сургалтын үндсэн үзүүлэлтүүдийг /хичээлийн ерөнхий хуваарь, ангийн ачаалал, оюутны үнэлгээний голч дүн, багшийн үнэлгээний хуудас, статистик болон бусад мэдээ мэдээллийг гаргах гэх мэт/ тогтмол хянадаг.

●        Сургалтын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн тасралтгүй явагдаж байгаа эсэхийг Сургалтын албаны менежер, ажилтан тогтмол хянадаг.

●        Элсэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих /материалын бүрдэлт, бүртгэлийн явц, хяналтын тоог баримтлах/

●        Төгсөлтийн үйл ажиллагаанд хяналт хийх /төгсөгчдийн дүнгийн тулгалт, төгсөгчдийн дипломын материалын бүрдэлтэд хяналт хийх/.

 

Чанарын баталгаажуулалтын нөөц

Чанарын баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүн хүчний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай, мэргэшсэн хүний нөөц дутмаг байгааг хэлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар чанарын менежер энэхүү асуудлыг хариуцан ажиллаж байна. Цаашид чанарын дотоод баталгаажуулалтыг хэрэгжүүлэх, хяналт тавих боловсон хүчний асуудлыг шийдвэрлэнэ.

 

 

 


 

12.            УДИРДЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

МКТК нь сургалтын үйл ажиллагаа, сургуулийн дотоод үйл ажиллагаа, хэрэгцээндээ нэгдсэн программ ашиглаж, түүгээр дамжуулан тэнхим, алба, нэгжийн мэдээллийн нэгдсэн урсгалыг бий болгож, багш, ажилтны ажлыг хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэх, хэвлэмэл цаасан баримтыг багасгах зорилготой ажиллаж байна. Тус сургуулийн тэнхим, алба нэгж нь ажлын онцлог, үүргийн дагуу программ хангамжуудыг ашигладаг. Тухайлбал, санхүү, аж ахуйн ажилтнууд Veritech ERP NEW санхүүгийн программ, сургалтын алба 2014 оноос НБГ-ын ESIS удирдлагын мэдээллийн систем, 2017 оноос “Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем” тус тус ашиглан багш, оюутны бүртгэл, дүнгийн мэдээллийг боловсруулахад ашигладаг. 2020 оноос “Номч.мн” удирдлага мэдээллийн системийг нэвтрүүлж ашиглаж эхэлснээр багш, ажилтны мэдээллийг, мөн оюутны төгсөлт, элсэлт, суралцаж буй хугацааны бүртгэл, дүнгийн мэдээлэл, дипломын мэдээллийг нэгдсэн байдлаар программд оруулж, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ашиглах боломжтой болж байна.

 

2020 оноос “Номч.мн” удирдлага мэдээллийн системийн давуу тал нь оюутан суралцагч, эцэг эх, багшийн харилцааг чухалчилж үздэг. “Номч.мн” системийг өөрсдийн сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. “Номч.мн” систем нь сургууль, багш, эцэг эхчүүд хоорондоо мэдээлэл солилцох зорилготой байнгын ажиллагаатай вэб, гар утасны аппликейшн юм.

 

Зураг 14. Номч.мн систем

“Монгол Коосэн” Технологийн коллежийн мэдээлэл харилцааны технологийн систем нь жил ирэх тусам сайжирч, тоног төхөөрөмж, материаллаг бааз бэхэжсээр байна. 2017-2020 оны хичээлийн жилийн хугацаанд багш, суралцагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах үүднээс компьютер болон тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлсэн. Мөн 2019–2020 оны хичээлийн жилд вэбсайтаа шинэчилж цахимаар элсэлтээ авахаас гадна сургуулийн мэдээллийн ил тод байдлыг бэхжүүлж байна. Бид цаашид сургууль өсөж хөгжихийн хэрээр тоног төхөөрөмж, интернетийн хурд болон хүртээмж, программ хангамжаа нэмэгдүүлэх шаардлагатай. Байгууллагын өгөгдлийн бааз, системийн аюулгүй байдлыг хангахын тулд 2020-2021 оны хичээлийн жилд сервер компьютертэй болох, системийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Түүнчлэн хүний нөөцийн төрөлжсөн бүртгэл тогтмол хийдэг. Сургуулийн үйл ажиллагаанд баримтлан, мөрдөх дүрэм, журмын эмхэтгэлийг хэвлүүлэн багш, ажилтанд өгдөг. Мөн шинээр батлагдаж буй дүрэм, журмын талаарх мэдээллийг МКТК-ийн mk.edu.mn вэбсайтад байршуулж, холбогдох алба, нэгж, багш, ажилтанд мэйлээр болон цаасаар хэвлэн танилцуулж байна. Мэдээж удирдлагын мэдээллийн цогц систем, ялангуяа хүний нөөцийн бүртгэл, мэдээлэл, архив бичиг хэргийн хувьд дутмаг байгаа учир МКТК-ийн хэмжээнд шинэ цогц программ нэвтрүүлэх, программ хангамжийг сайжруулах асуудлыг эн тэргүүнд тавьж ажиллаж шаардлагатай юм.

 

 

 


 

13.            ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГАА

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдал

“Монгол Коосэн” Технологийн коллеж нь Японы “Коосэн”-гийн сургалтын агуулгыг Монгол улсад анхлан нэвтрүүлж, нутагшуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тус сургууль Коосэн сургалтын агуулга, хичээлийн хөтөлбөр, багшлах арга зүйг нэвтрүүлж, оюутан суралцагчдад чанартай боловсрол олгохыг зорилгоо болгосон. Сургалтаас гадна оюутан суралцагчид бие хүний төлөвшил, зан харьцаа, биеэ авч явах соёлд суралцдаг.

 

МКТК-ийн сургалтын хөтөлбөр нь Япон улсын JABEE буюу Japan Accreditation Board for Engineering Education-аар магадлан итгэмжлэгдсэн Япон технологийн коллежийн сургалтын хөтөлбөр бөгөөд коосэнгийн MCC-г 70% баримтлан ажиллаж байна. Бид японы коосэнгийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 2014 оноос эхлэн Япон улсын Боловсролын яам, мөн Японы Үндэсний технологийн хүрээлэн (ЯҮТХ)-гийн дэмжлэгийг авч ажиллаж ирсэн. 2017 онд Монгол улсад ЯҮТХ-гийн албан ёсны төлөөлөгчийн газар нээгдсэнээр сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөрөө сайжруулах чиглэлээр хамтран 6 дахь жилдээ ажиллаж байна.

 

2019 оны 3-р сард Японы үндэсний технологийн хүрээлэнгээс томилогдсон мэргэжлийн баг Монгол дахь төлөөлөгчийн газраар дамжуулан Монголын коосэн сургуулиудын сургалтын хөтөлбөр, түүний хэрэгжилттэй танилцсан. Энэхүү ажлын хүрээнд Монгол дахь технологийн коллежийн сургалтын үйл ажиллагаанд албан бус хөндлөнгийн шалгалт хийсэн ба манай коосэн сургуулиуд Японы коллежийн түвшинд сургалтын үйл ажиллагаа явуулж байна гэсэн дүгнэлт гаргасан юм. Үүний үр дүнд манай анхны төгсөгчид Японы технологийн коллеж болон их, дээд сургуульд дэвшин суралцах боломж нээгдээд байгаа билээ.

 

Гадаад хамтын ажиллагаа, түншлэл

МКТК-ийн гадаад харилцаа жил бүр өргөжин хөгжиж 2020 оны 4-р сарын 01-ний өдрийн байдлаар гадаадын их, дээд сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна. Гадаад түншлэгч байгууллагын жагсаалт/Зураг 15. Хамтын ажиллагаатай Японы сургуулиуд/

 

Зураг 15. Хамтын ажиллагаатай Японы сургуулиуд

 

Тус сургуульд Япон улсын чадварлаг мэргэжилтэн багш нар ажиллаж, сургалтын болон хичээл заах арга зүйн чанарыг сайжруулахтай холбоотой заавар, зөвлөгөөг өгч ажиллаж байна.

 

Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай оюутнууд Япон улсын Коосэн сургуулиудад очиж дадлага хийхээс гадна япон оюутнууд манай сургууль дээр хүрэлцэн ирж дадлага хийж байна. 2019-2020 оны хичээлийн жилд цар тахлын улмаас тус сургууль дээр дадлага хийх япон оюутныг хүлээн авах боломжгүй болоод байгаа билээ.

 

Мөн манай сургуулийг төгсөгчид Японы аж ахуйн нэгж, компанийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцэж ажиллаж байгаа нь манай сургалтын хөтөлбөр, агуулга, элсэгчдийн мэргэжлийн ур чадварыг үнэлж, хүлээн зөвшөөрсний үр дүн юм. Олон улсын уралдаан, тэмцээний хувьд Японы коосэн сургуулиудын хооронд зохион байгуулдаг тэмцээнд оюутнууд маань  тогтмол амжилттай оролцож ирсэн.

 

Японы “JAL/ANA” ХК-д ажилтан сонгон шалгаруулах “Ур чадварын шалгалт” 2019 оны 10-р сарын 25-ны өдөр МКТК дээр явагдсан. Энэхүү шалгалтыг анх удаа гадаад улс оронд авсан үйл явдал байсан юм. Тус сургууль нь сургуулийн эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд нийгмийн түншлэлийн үндсэн чиглэлийн хүрээнд хийх ажлыг тэнхим, нэгжийн зохион байгуулалтаар хэрэгжүүлдэг. Үүнд:

  1. Гадаадын их, дээд сургууль, коосэнтой хамтран ажиллах санамж бичиг байгуулах
  2. Оюутнуудыг Япон улсын ААН-үүдэд үйлдвэрлэлийн дадлага хийлгэх
  3. Япон улсын ажил олгогч, ААН, байгууллагатай хамтран ажиллаж, төгсөгчдийг ажлын байртай болгох
  4. Дотоодын их, дээд сургууль, коосэнтой хамтран ажиллах санамж бичиг байгуулах
  5. Оюутнуудыг дотоодын ААН, компанид танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийлгэх
  6. Дотоодын ААН, байгууллагатай хамтран ажиллаж, төгсөгчдийг ажлын байртай байранд зуучлах

Зураг 16. Нийгмийн харилцаа, түншлэлийн баг


Зураг 16-т үзүүслнээр нийгмийн харилцаа, түншлэлийн ажлыг 2019-2020 оны хичээлийн жилд гадаад харилцааны ажилтан карьер төвийн ажилтан, оюутны алба, тэнхимийн бүрэлдэхүүнтэйгээр хэрэгжүүлж байна. Тухайн хичээлийн жилд батлагдсан гадаад харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн ажлын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явагддаг бөгөөд ажлын үр дүнг жилд 2 удаа сургуулийн захиргаанд тайлагнадаг. МКТК нь стратегийн чиглэлээр гадаад болон дотоодын ажил олгогч, мэргэжлийн байгууллага, нийгэмлэг, компани, их дээд сургууль (ИДС)-тай түншлэн идэвхтэй хамтран ажиллаж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Япон улсын Сэндай, Хачинохэ, Томакомаи, Сасэбо, Мияконожо коосэнгуудаас багш нар ирж монгол багш нарт сургалт явуулахаас гадна Сэндай коосэн, Нагаока коосэн, Томакомаи коосэн, Гүнма Коосэн, Токио Торицү коосэн, Кообэ их сургууль, Чибагийн ТДС, Мүрүран ТДС-иас оюутнууд ирж хамтарсан туршилт, судалгааг явуулж байна. ЯҮТХ-гийн төлөөлөгчийн газар 2016 онд байгуулагдсанаар багш нарыг сургах, оюутны үйлдвэрлэлийн дадлага, төгсөгчийг ажлын байраар хангах, сурах бичиг орчуулах зэрэг ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байна. “Монголд япон загварын коосэнг байгуулахыг дэмжих нийгэмлэг”, Шинагава дүүрэг, Хоккайдоо Монголын нийгэмлэг гэсэн байгууллагуудтай оюутныг үйлдвэрлэлийн дадлага хамруулах, төгсгөгчийг ажлын байраар хангах чиглэлд хамтран ажилладаг. 2014-2015 оны хичээлийн жилээс эхлээд 2019-2020 оны хичээлийн жил хүртэл Зураг 17-д үзүүлсэн байдлаар гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.


Зураг 17. МКТК-ийн хамтран ажилладаг байгууллагын тоо

Дээрх байгууллагуудтай дараах чиглэлд түншлэн хамтран ажиллаж байна. Үүнд:

●        Оюутан солилцооны хөтөлбөр (сакура сайэнс гэх мэт)

●        Оюутны үйлдвэрлэлийн дадлага

●        Багшийн сургалт

●        Хамтарсан сургалт, судалгаа

Дээрх байгууллагуудтай хамтран ажилладаг хамтын ажиллагааны талаар жишээ болгон 2019-2020 оны дадлагын ажлын танилцуулгыг Зураг 18 -т харууллаа.

Зураг 18. Япон улстай ажил болон дадлагын хүрээнд хийгдсэн хамтын ажиллагаа /2019-2020/


 

Монголын болон Японы компаниудад манай оюутнууд үйлдвэрлэлийн дадлага хийх, ажлын ярилцлагад орох, төгсөөд ажиллах гэсэн хамтын ажиллагааг өргөн цар хүрээтэй хийж байна.  /Хүснэгт 17/

 

Хүснэгт 17. Тухайн жилд дадлага хийсэн оюутны тоо

Тухайн хичээлийн жилд дадлага хийсэн оюутны тоо

2016-2017

2017-2018

2018-2019

2019-2020

Нийт

Япон улсад үйлдвэрлэлийн дадлага хийсэн оюутны тоо

6

24

29

15

74

Монгол улсад үйлдвэрлэлийн дадлага хийсэн оюутны тоо

62

36

32

26

156

Япон улсад сакура сайэнс, женисис, JBPL хөтөлбөрийн хүрээнд дадлага хийсэн оюутны тоо

6

26

32

14

78

Япон улсаас МКТК-д ирж дадлага хийсэн оюутны тоо

19

26

25

27

99

 

 


 

14.            ЭШЛЭЛ

DCON. (2020). DCON. Retrieved Dec 27, 2020, from https://dcon.ai/

King, M. D. (2015, July 17). Why Higher Ed and Business Need to Work Together. Harvard Business Review. Retrieved Dec 27, 2020, from https://hbr.org/2015/07/why-higher-ed-and-business-need-to-work-together

NHK. (2016, Nov 07). 第1回 乾電池カー・スピードレース. 第一回大会 | 高専ロボコン. Retrieved Dec 27, 2020, from http://www.official-robocon.com/kosen/about/history/first

https://www.eecs.mit.edu/academics-admissions/program-objectives

 

 

 

 


 

15.            ХАВСРАЛТ

15.1.         Хавсралт-1: Хичээлийн хөтөлбөр



 

 





 

 



 


[1] https://www.abet.org/

[2] https://jabee.org/en/

[3] https://www.qaa.ac.uk/

[4] Program Educational Objective

[5] Program Learning Outcomes