Барилгын инженерийн сургалтын хөтөлбөр

1    ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

1.1 Хөтөлбөрийн нэр, индекс: Баригын инженер /C073202/

1.2 Хөтөлбөрийн тодорхойлолт: Барилгын инженер мэргэжлээр Дипломын дээд боловсрол олгох технологийн коллежийн сургалтын хөтөлбөр.

1.3 Эрх зүйн зохицуулалт:

- БСШУ-ны сайдын 2016 оны 05 сарын 04-ний өдрийн А/177 тоот тушаал “Технологийн коллежийн сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”

1.4 Хөтөлбөрийн үндэслэл:

     Барилгын инженер мэргэжил нь хот суурин, иргэний ба үйлдвэрийн барилга, зам гүүр, дэд бүтэцийн барилга байгууламжийн төлөвлөт, инженерийн тооцоолол тэдгээрийн дизайны шийдэл, тэдгээрийн ашиглалт арчилгаа, барилгын материал үйлдвэрлэлийн технологи эрчим хүч, хүрээлэн буй орчны асуудлуудыг эдийн засаг, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөг судалж тогтоох, тулгамдсан асуудлуудын оновчтой шийдлийг гаргаж улс орон, бүс нутгийн эдийн засаг, хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулахад оршино.

Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-г жил бүрийн 1-р сард тогмол гарган танилцуулдаг. Уг судалгаанд хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний эрэлт болон хэрэгцээтэй байх ажлын байрыг ажил мэргэжлийн ангилал судалгаа эдийн засгийн салбараар нь ангилан гаргасан байдаг. Жил бүрийн судалгааны үр дүнгээс харахад хамгийн их ажиллах хүчин шаарлагатай салбарын эхний 3 –т барилгын салбар орж байна. Харин жил бүрийн судалгаанд хамгийн эрэлттэй байгаа бөгөөд цаашид эрэлттэй байх мэргэжлийн эхний 5 –д барилгын инженер мэргэжил эрэмбэлэгдэж байна. Үүнээс харахад тус мэргэжлээр сургалт эрхлэх нийгмийн эрэлт шаардлага байгааг харуулж байна.

Сургалтын төлөвлөгөөний үндэслэл:

Монгол Коосэн Технологийн коллеж нь их дээд сургуультай ижил түвшний онолын мэдлэг болон дадлага туршлагыг хослуулан эзэмшсэн бүтээлч инженерүүдийг бэлтгэдгээрээ онцлогтой. Япон улсын Коосэн сургуулийн төгсөгчид инженерийн хувьд эзэмших шаардлагатай мэдлэг, чадвар түүний биелэлтийн талаар Коосэн сургуулиудын үйл ажиллагааг зохицуулагч байгууллага болох Коосэн агентлагаас заавал биелүүлэх чанарын шаардлага (Minimum Standart) болгон 2012 оны 3-р сард “Жишиг цөм хөтөлбөр” Model Core Curriculum (МСС) -г боловсруулан гаргасан байдаг.

MCC- нь Япон улсын аль ч Коосэн сургуулийн төгсөгч нь нийтээрээ биелүүлэх шаардлагатай нэгдсэн зорилтыг тодорхойлон, нийгэмд жигд мэдлэг чадвартай төгсөгчийн “Чанарын баталгаа”-г итгэмжлэхийг зорьсон болно. Энд хамгийн чухал нь Коосэнгийн төгсөгч ажилдаа мэргэшсэн инженер болох үе шатыг илэрхийлсэн байдал ба технологийн компаниуд болон нийгэмд төгсөгчийнхөө чанарыг бодит хэмжүүрээр буюу эзэмшвэл зохих чадваруудын хүрэх зорилтыг тодорхойлон гаргасан явдал юм (хүснэгт 1-1). Коосэн агентлагаас MCC–г тодорхойлж өгсөн нь Японы Коосэн боловсролын системийн шинэчлэлийн нэг том алхам бөгөөд Монгол Коосэн ч мөн уг шинэчлэлтэй хөл нийлүүлэн МСС-г цөмөө болгон өөрийн гэсэн онцлогтой инженерийн дээд боловсрол олгох сургалтын төлөвлөгөөг боловсруулж, хичээлийн хөтөлбөрийн зорилтуудыг нүдэнд харагдахуйц, ил тод болгож багш оюутнууд нэг зорилготойгоор хичээлдээ хандах, мөн Рубрик ашигласан үнэлгээний аргыг нэвтрүүлж тухайн хичээлийн зорилтыг оюутан хэрхэн биелүүлсэнийг багш оюутан нэг шалгуураар хянах системийн бий болгон хэрэгжүүлж байна.

 

Хүснэгт 1-1 Технологийн коллежийн  сургалтын зорилтын төвшин

  

 

 

1.5 Хөтөлбөрийн зорилго зорилго, хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн


1.    Монгол Коосэн Технологийн коллежийн төгсөгчийн загвар

Монгол Коосэн Технологийн коллеж нь “Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарт тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэж, үндэсний болон олон улсын хөгжилд хувь нэмрээ оруулах хүнлэг, оюунлаг, ухаалаг инженерийг бэлтгэн гаргахыг эрхэм зорилтоо болгодог. Үүнд:

1.    Хувь хүний чадвар (Хүнлэг)

1.1.               Хүнлэг, энэрэнгүй үнэнч шударга

1.2.               Мөрөөдөл, зорилготой.

2.    Мэргэжлийн чадвар (Оюунлаг)

2.1.               Шинжлэх ухааны үнэн мэдлэгтэй.

2.2.               Орчин үеийн технологийн хөгжлийн хандлагыг мэдрэн, өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг.

3.    Глобал чадвар (Ухаалаг)

3.1.               Олон талт үзэлтэй, хөрвөх чадварыг эзэмшсэн.

3.2.               Бүтээлч сэтгэлгээтэй.


Барилгын инженерийн тэнхимийн сургалтын төлөвлөгөөний зорилго, зорилт

2. Тэнхимийн сургалтын төлөвлөгөөний зорилго

Сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, зарчим, төгсөгчийн загварыг суурь болгон хот суурин, дэд бүтэц, барилга байгууламжийн төлөвлөлт, инженерийн тооцоолол, дизайны шийдэл, тэдгээрийн ашиглалт арчилгаанд шаардлагатай мэдлэг чадварыг эзэмшин, байгаль орчны тэнцвэрт байдал болон нийгмийн хэрэгцээг хангахуйц барилга, дэд бүтцийг бүтээн байгуулах чадвартай инженерийг бэлтгэхийг зорино.


3. Сургалтын төлөвлөгөөний зорилт

I. Хэрэглээний физик, математик, архитектур дизайн, барилгын механик, материал судлал, инженерийн туршилт, мэдээллийн боловсруулалт, хэмжил зүй, инженерийн ёс зүй зэрэг суурь мэдлэг чадварыг эзэмшүүлэх.

II. Барилгын механик, материал судлал, хөрс судлал, гидравлик, хэмжил зүйн онол дадлага, төмөр бетон бүтээц, ган бүтээц, зэрэг хичээлүүдийн мэдлэгийг ашиглан барилгын бүтээцийн тооцоо зураг төсөл боловсруулах, талбай дээрх асуудлыг шийдвэрлэх чадварыг эзэмшүүлэх.

III. Хүрээлэн буй орчны инженерчлэл, хот төлөвлөлт зэрэг хичээлүүдээр олж авсан мэдлэг боловсролоо ашиглан эдгээрт хамааралтай мэргэжлийн салбарын асуудлыг эдийн засаг, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөг судалсны үндсэн дээр шийдвэрлэх чадварыг эзэмших.

IV. Барилга төлөвлөлт, барилгын дизайны үндэс, архитектур дизайн, архитектур дизайны онол, Зураг төслийн автоматжуулалт зэрэг хичээлээр олж авсан мэдлэг боловсролоо ашиглан зураг төсөл боловсруулах, төсөв тооцоо хийх чадварыг эзэмшүүлэх.

V. Барилга дэд бүтцийн салбарын технологийн үндсэн туршилтууд, хэмжилт хяналтын арга техник болон туршилт хэмжилтийн  үр дүнг компьютероор боловсруулах арга техникийг эзэмшин хэрэглээгээ болгох.

VI. Аж үйлдвэр, шинжлэх ухааны салбартай хамтарсан төсөл, дадлага ажилд оролцуулж бодит ажлын байрт шаардлагатай чадварыг эзэмшүүлэх. 

VII. Орчин үеийн техник, технологийн шийдлийг олон нийт, аж ахуйн нэгжид түгээн таниулах. 

 

 

I зорилт: Инженерийн мэргэжлийг эзэмшихэд шаардлагатай суурь мэдлэг, чадварыг олгоход чиглэсэн бөгөөд ерөнхий эрдмийн сургалтын төлөвлөгөөн дэх байгалийн шинжлэх ухааны хичээлүүд болон мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний иженерийн суурь хичээлүүдтэй холбоотой юм.

II зорилт: Барилга, дэд бүтцийн байгууламжийн тооцоолол, хэмжилт, инженерийн зураг төсөл боловсруулахад шаардлагатай мэргэшсэн мэдлэг, чадварыг олгоход чиглэсэн ба барилга дэд бүтцийн инженерийн сургалтын төлөвлөгөөний барилга бүтээц, хөрс судлал, гидравлик, материал судлал, хэмжил зүйн мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдтэй холбоотой юм.

III зорилт: Хүрээлэн буй орчин, хот, бүс нутгийн төлөвлөлтийн асуудлыг нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудалтай уялдуулан шийдвэрлэхэд шаардлагатай  мэргэшсэн мэдлэг чадварыг олгоход чиглэсэн ба ерөнхий эрдмийн сургалтын төлөвлөгөөний түүх, нийгмийн ухааны хичээлүүд болон барилга дэд бүтцийн сургалтын төлөвлөгөөний хүрээлэн буй орчны инженерчлэл, хот төлөвлөлтийн хичээлүүдтэй холбоотой юм.

VI зорилт: Дэд бүтцийн байгууламж, барилга архитектурын төлөвлөлт, дизайн, ажлын зураг төсөл боловсруулхад шаардлагатай мэргэшсэн мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн бөгөөд барилга дэд бүтцийн сургалтын төлөвлөгөөний барилгын дизайны үндэс, архитектур дизайн, барилга төлөвлөлтийн хичээлүүдтэй холбоотой юм.

V зорилт: Талбай дээр болон барилгын салбарын технологийн үндсэн туршилтууд, хэмжилт хяналтын арга техник болон туршилт хэмжилтийн  үр дүнг компьютероор боловсруулах арга техникийг эзэмшин хэрэглээгээ болгох.

 

 

1.4 Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн.

Зураг 1-1


Хөтөлбөрийн боловсролын зорилтууд болон хөтөлбөрийн сургалтын  үр дүн (төгсөгчийн загварт үндэслэсэн) -ийн хамаарлыг зураг 1-1 т үзүүлэв.

  

 

 

 

1.6 Хөтөлбөрийг хариуцах нэгж, захирал, харилцах хаяг

Хөтөлбөрийн харъяалал: МКТК Барилгын инженерийн тэнхим

Ажлын хаяг:      МКТК-н хичээлийн байр, G309 тоот, Энхтайваны өргөн чөлөө 10-р хороолол, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Нэр:                                 Б. Өнөрбаяр

Албан тушаал: МКТК Барилгын инженерийн тэнхимийн эрхлэгч

e-mail:                             unurbayar.b@mk.edu.mn

Утас:                                88182212

 

Ажлын хаяг:      МКТК-н хичээлийн байр, G104 тоот, Энхтайваны өргөн чөлөө 10-р хороолол, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Нэр:                                 П.Оюунцэцэг

Албан тушаал: МКТК Сургалтын менежер

e-mail:                             oyuntsetseg.p@mk.edu.mn

Утас:                                88070545, 94930545

 

Ажлын хаяг:      МКТК-н хичээлийн байр, G107 тоот, Энхтайваны өргөн чөлөө 10-р хороолол, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Нэр:                                 М.Сэргэлэн

Албан тушаал: МКТК захирал

e-mail:                             m.sergelen@gmail.com

Утас:                                99110823

 

 2. Сургалтын төлөвлөгөө

2.1 Сургалтын төлөвлөгөөний бүтэц

Япон улсын Коосэн сургуулийн төгсөгчдийн хувьд заавал биелүүлэх чанарын шаардлага болох “Жишиг цөм хөтөлбөр” буюу Model Core Curriculum (МСС)–г МКТК нь сургалтын төлөвлөгөөний гол цөмөө болгосон талаар дээр дурдсан билээ. Тус сургууль нь инженерийн сургалтын хөтөлбөрийн 60-70% нь уг Жишиг цөм хөтөлбөрт нийцүүлэн боловсруулсан байдаг бөгөөд хөтөлбөрийн үлдсэн 30-40% -г Монгол улсын бүс нутгийн болон инженерийн салбарын онцлогт нийцүүлэн боловсруулсан.

Бүх инженерийн мэргэжлийн ангиудад мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдээс гадна хэрэглээний физик, хэрэглээний математик, мэдээллийн боловсруулалт, статистик ба дата анализ, инженерийн үндэс, инженерийн туршилт, техник дизайны үндэс, техникийн англи хэл, найруулга зүй, инженерийн ёс зүй зэрэг заавал судлах хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөнд тусгаж өгсөн.

 

Хүснэгт 2-1 Сургалтын төлөвлөгөөний бүтэц

№

Хичээлийн бүтэц

Багц цаг

Эзлэх хувь

Танхимд

(цагаар)

1

Ерөнхий суурь хичээл

108

55%

3780

2

Мэргэжлийн суурь хичээл

26

13%

910

3

Мэргэжлийн хичээл

45

23%

1575

4

Дадлага

3

2%

105

5

Төгсөлтийн ажил

8

4%

280

6

Сонгон судлах

5

3%

175

 

Нийт

195

100%

6825

 

Инженерийн мэргэжлийн онцлогоосоо хамааран элсэгчдийн төгсөх хүртлээ цуглуулах багц цаг харилцан адилгүй боловч бүх тэнхимүүд доод курсдээ ерөнхий эрдмийн хичээлүүдийг түлхүү судалдаг ба курс ахих тусам ерөнхий эрдмийн хичээлүүд цөөрч мэргэжлийн хичээлүүдийн эзлэх хувь ихэсдэг.

Технологийн коллежийн оюутан 1-3-р курсэд ерөнхий эрдмийн хичээлүүдийг үзэхийн зэрэгцээ сонгосон мэргэжлийн дагуу 1,2,3-р курсэд харгалзан дунджаар 2, 12, 21 кредитийн мэргэжлийн хичээл үзнэ. Коосэнгийн оюутан 2-р курсээс мэргэжлийн болон сонгон хичээлүүдийг ихэссэн дарааллаар судалж, 5-р курст төгсөлтийн судалгааны ажил хийн амжилттай хамгаалснаар, дээд боловсролын дипломын зэрэг эзэмшинэ.

 

 

 

 

 

2.2 Хөтөлбөрийн зураглал

     МКТК Барилгын Инженерийн тэнхимийн мэргэжлийн хичээлийн тэнхимийн зорилттой хэрхэн уялдаж буй болон, хичээл хоорондын хэвтээ болон босоо холбоост хийсэн анализийг хүснэгт 2-2 т харуулав.

Хүснэгт 2-2


Хүснэгт 2-2 Хөтөлбөрийн хэвтээ болон босоо холбоосын зураглал

2.3 Мэргэжлийн хичээлийн сургалтын төлөвлөгөөний онцлог

Хүснэгт 2-3



     МКТК-ийн Барилгын инженерийн мэргэжлийн сургалтын төлөвлөгөө нь  нийт 87 кредит мэргэжлийн хичээлийг 5 жилийн хугацаанд судалдаг. Үүний 26 кредит хичээл нь мэргэжлийн суурь, 61 кредит нь мэргэжлийн хичээл байна. Барилгын Инженер сургалтын хөтөлбөрөөр эзэмших мэдлэг, ур чадварын жагсаалт хоорондын хамаарлыг харуулсан сургалтын төлөвлөгөөний матрицыг хүснэгт 2-3 т үзүүлэв.

 

 

 

3. Хичээлийн хөтөлбөр

Хичээлийн хөтөлбөрийн агуулга:

Хичээлийн хөтөлбөрийг боловсруулахдаа тухайн хичээлийг судалснаар оюутны эзэмшвэл зохих чадвар, хүрэх зорилтыг дэлгэрэнгүй тусгаж өгсөн ба хичээлийн хөтөлбөрийн зорилтыг тодорхойлохдоо оюутан юуг, хэрхэн чаддаг болсон үед зорилтод хүрлээ гэдэг нь бодитой, хэн ч харсан ойлгомжтой, хялбархан шалгаж баталгаажуулж болдог байхаар боловсруулж дараах зүйлсийг заавал тусгаж өгнө.

① Хичээлийн үндсэн мэдээлэл

Хичээлийн код : Мэргэжлийн индекс

Хичээлийн нэр : Монгол, Англи хэлээр

Хичээл заах багшийн нэр : Овог нэр, эрдмийн зэрэг

Тэнхим/ курс : Ямар мэргэжлийн курсийн хичээл болох

Кредитийн тоо :Хэдэн кредитийн хичээл болох, заавал судлах сонгон судлах

Хичээлийг заах улирал : Хичээлийн жилийн хэд дэх улиралд орох, долоо хоногт хэдэн удаа орох

Лекцийн тоо, цаг : Нийт хэдэн удаа хичээл орох, багц цагийн тоо

Хичээлийн байр : Хичээл явагдах анги, кабинетийн өрөөний дугаар

Хичээлийн товч агуулга : Тухайн хичээлээр юуны талаар судлах, хичээлийг судалсны ач холбогдлын талаар ерөнхий ойлголт өгөх.

② Хичээлийн төлөвлөгөө

35 удаагийн хичээлийг дарааллын дагуу төлөвлөн бичнэ. Нэгж хичээлийн агуулга болон хичээлийг хэрхэн явуулах нь ойлгомжтой байхаар аль болох дэлгэрэнгүй бичнэ. Мөн хичээлийн явцад даалгавар бие даалт, шалгалтыг хэдийд авахыг төлөвлөн бичнэ. Хэд хэдэн багш тухайн хичээлийг хамтран орох, эсвэл нэгж хичээлүүдийг өөр өөр багш орох тохиолдолд тухайн хичээлийг орох багшийн нэрийг ( ) дотор бичнэ.

③ Хичээлийн зорилт, үнэлгээний рубрик

Хичээлийн зорилт: Хичээлийг судалснаар оюутны эзэмшүүлэхийг хүссэн бодит мэдлэг, чадварыг бичнэ. Мэдлэг, ойлголт, хандлага, чадварыг ангилан бичих ба ямар зүйлийг мэддэг болсон, юуг ойлгосон, юу хийж чаддаг болсон гэсэн асуултад нэг утгатайгаар хариулагдаж чадахаар бичнэ. Үнэлгээний рубрикийг ашигласнаар дараах давуу талтай.

– Үнэлгээний цар хүрээ өргөжин, багш оюутан аль аль нь хүлээн зөвшөөрсөн бодит, шударга үнэлгээ хийгдэнэ.

– Багшийн үнэлэлт болон оюутны үнэлгээг харьцуулах, ажиглах боломжтой.

– Оюутан өөрийн сурах үйл явцаа үнэлэх боломжтой.

– Оюутан, хэдий хэмжээний чармайлт гаргавал ямар үнэлгээ авах болон цаашид юу хийх талаар чиглэлээ гаргах боломжтой.

– Багш солигдсон тохиолдолд ч үнэлгээний үр дүн ижил байна.

Үнэлгээний рубрик: Үнэлгээний рубрикийг зохиохдоо хичээлийн зорилтын агуулгыг бүгдийг нь хамруулсан байхаар мөн ямар төвшинд биелүүлсэн байхад ямар үнэлгээ авах нь тодорхой байхаар , чадвар эзэмшсэн байдлыг бичихдээ ойлгомжтой бөгөөд бодитойгоор дараах зүйлсийг анхааран оюутанд ойлгоход хялбар хэллэгээр бичнэ.

– Оюутны хариу үйлдлээр түгээмэл ажиглагдах зүйлс.

– Оюутны үйлдлээр илрэн гарах, хэмжих боломжтой зүйлс.

– Үнэлгээний төвшний ялгааг бодитой бөгөөд ойлгомжтой тусгах.

④ Хичээлийн үнэлгээний задаргаа

Хичээлийн үнэлгээг шалгалтууд болон даалгавар бие даалт, хичээлийн явцад хийж хураалгасан зүйлс, хичээл дээр тавьсан илтгэл, идэвхи чармайлт, оюутны хандлага зэргийг бүгдийг нь хэдэн оноогоор хэрхэн дүгнэсэн нь ойлгомжтой байхаар бичнэ. Үнэлгээний задаргааг дэлгэрэнгүй болгож өгснөөр оюутан хичээлийг багш хэрхэн дүгнэж байгаа нь илүү ойлгомжтой болох ба шинэ залуу багшийн хувьд ч мөн оюутныг үнэлэхэд хялбар болох давуу талтай.

 

Хүснэгт 3-1 Хичээлийн хөтөлбөрийн загвар

 

 

 

 

      ⑤ Хичээлийг судлахад анхаарах зүйлс болон ашиглах сурах бичгийн талаарх мэдээлэл

Сурах бичиг: Хичээлд сурах бичиг ашиглаж байгаа бол холбогдох мэдээлэл болох сурах бичгийн нэр, зохиогч, хэвлэгдсэн он зэргийг оруулж өгнө. Хичээлд сурах бичиг ашигладаггүй тохиолдолд заавал байхгүй гэж бичиж оруулж өгнө.

Санал болгох ном товхимол: Хичээлийн агуулгыг дэлгэрүүлэн судалж болох ном товхимлын мэдээллийг заавал оруулна.

Хичээлийг явуулах хэлбэр: Хичээлийг ямар хэлбэрээр явуулах, (лекц, лаборатори, дадлага г.м). Даалгаврыг ямар байдлаар өгөх, хэрхэн хураалгах талаар.

Хичээлийн холбоос: Тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг чадвар нь хойшид судлах ямар хичээлийн суурь болох талаар.

Оюутан бэлтгэх зүйлс: Хичээлийг судлахад оюутны зүгээс ямар бэлтгэл хийх, юуг бэлтгэх.

Бие дааж сурах заавар: Хичээлийг судлахад оюутан хэрхэн бие дааж ажиллах заавар.

Оффисын цаг: Хичээлийг заах багш нь долоо хоногийн хэд дэх өдрийн хэдээс хэдэн цагийн хооронд (1 цагаас дээш) оюутанд хичээлийн талаар зөвлөгөө өгөх боломжтойгоо оруулна.

Бусад: Дээр дурдсан зүйлсээс гадна нэмэлт мэдээлэл байгаа тохиолдолд бичиж оруулна.

4. Сургалтын арга зүй.

     Коосэн загварын боловсролын тогтолцооны гол онцлог нь онолын мэдлэгийг практикт ашиглах чадвар эзэмшүүлэхийг чухалчилдаг бөгөөд мэргэжлийнхээ талаар өргөн суурь мэдлэгтэй, аливаа зүйлийг нарийсган судлах чадвар эзэмшүүлэхийг эрхэм болгодог.

     Иймд ч манай тэнхимийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрт бүтээлч эрдэмд сургахыг зорьсон даалгавар, дадлагын ажил ба туршилтын хичээлүүдийг бусад дээд боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөртэй харьцуулахад түлхүү оруулж өгсөн байдаг.

4.1 Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнг илүү сайжруулахын тулд оюутнуудыг 3-р курс төгсөх хүртэл нь математик физикийн хичээлийн суурь чадварыг сайжруулах тал дээр инженерийн тэнхимийн багш ЕЭТ –н багш нартай хамтран ажилладаг. Хэрэглээний физик, хэрэглээний математик зэрэг хичээлүүдийг инженер багш нар заах.

4.2 Оюутны идэвхитэй суралцахыг дэмжсэн бутээлч, оюутан төвтэй сургалтыг хөгжүүлэх, төлөвшүүлэх, сургалтыг танхимын болон онлайнаар хослуулан зохион байгуулна.

4.3 Оюутныг бие даан суралцахад сургах, багаар ажиллуулах, хэлэлцүүлэг, семинарыг өргөн хүрээтэй зохион байгуулж илтгэх чадварт сургах нь тэдний суралцах идэвхийг нэмэгдүүлнэ. Ингэснээр оюутанд бүтээлч, санаачлагатай байдал, харилцааны болон манлайллын ур чадваруудыг төлөвшүүлэх болно. Оюутныг идэвхигүй оролцооноос идэвхитэй суралцахад чиглүүлэхэд анхаарна.

4.4 Оюутны идэвхитэй суралцахыг дэмжих зорилгоор нээлтrэй, цахим хичээлийн санг хөгжүүлж сургалтад ашиглан ажиллаж байна.

4.5 Танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг сургалтын процессын үргэлжлэл гэж үзэн онолын мэдлэгийг гүнзгийрүүлэн бататгаж, орчин үеийн барилга угсралтын техник, технологийн процесс түүнийг хянан тохируулах арга барил, үйлдвэрийн зохион байгуулалт, сорил шинжилгээний ажлууд болон багаж, тоног төхөөрөмжүүдтэй танилцуулж дадлагажуулна.

4.6 Оюутнуудын гадаад хэлний хичээлээр сурч мэдсэн мэдлэгийг ашиглуулах агуулгын даалгавар, дасгал ажлуудыг хичээл сургалтын үйл ажиллагаандаа түлхүү оруулж, мэргэжлийн гадаад үг хэллэгийг инженерийн тэнхимийн багш нар хичээлээрээ дамжуулан зааж өгөх.

 

5.Сургалтын орчны шаардлага

Монгол Коосэн технологийн коллежийн лабораторийн тоног төхөөрөмжийн өөрчлөлт, шинэчлэлт нь онолын мэдлэгийг практикт буюу тухайн мэргэжлийн инженерээр ажиллахад ашиглаж, бүтээлчээр хэрэгжүүлэхэд чиглэсэн суралцахуйн зорилтот үр дүн, хөтөлбөртэй уялдан сайжирсаар байгаа.


Лаборатори, дадлагын газар, багажны нэр төрөл, тоо ширхэгийн өсөлтийг хичээлийн жилээр авч үзвэл:

Хүснэгт 5-1 Сургалтын орчны өсөлт

 

№

 

Хичээлийн жил

Лаб дад.газар

 

 

Анги кабинет

 

Төрөл

 

тоо

1

2017-2018

1

G109

17

82

2

2018-2019

2

G109, G304

25

113

3

2019-2020

3

G109, G304, G303-A,B

25

113

 

Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглаж байгаа сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн жагсаалтыг хүснэгт 5-2 –т үзүүлэв.

 

Хүснэгт 5-2 Сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслийн жагсаалт

№

Лаборатори төхөөрөмжийн нэр

Тоо

Нэгж

Ашиглах хичээл

1

Kasagrand туршилтын төхөөрөмж

8

Ш

-          Төгсөлтийн судалгаа

2

Тог бууруулагч HD200-

1

Ш

-          Хөрсний механик 1, 2

3

Тогтворжуулагч

2

Ш

-          Барилга техникийн туршилт 1, 2

4

Хатааа зуух  /ногоон/

1

Ш

 

5

Хатааа зуух  /KOYO/

1

Ш

 

6

Даралт туршилтын төхөөрөмж

2

Ш

 

7

Жин /0.001 нарийвчлалтай/ FA 200

1

Ш

 

8

Жин FX 3000

1

Ш

 

9

Жин /0.001 нарийвчлалтай/ RANGER 3000

1

Ш

 

10

Трансформатор HD 3000

1

Ш

 

11

Угаалтуур

2

Ш

 

12

Хөрсний дээж авагч

3

Ш

 

13

Хөрс нягтруулагч

3

Ш

 

14

Гишгэдэг тавцан

1

Ш

 

15

Хувин  /цэнхэр, 100 литр/

5

Ш

 

16

Шигшүүр

43

Ш

 

17

Хэмжүүрт сав

10

Ком

-          Төгсөлтийн судалгаа

18

Диаметр хэмжигч дижитал

1

Ком

-          Хөрснгий механик 1, 2

19

Лабораторийн шилэн цилиндр 100мг

15

Ком

 

20

Дээжний төмөр аяга жижиг

120

Ком

 

21

Дээжний аяга цорготой

90

Ком

 

22

Поднос таваг  /жижиг/

2

Ш

 

23

Поднос таваг  /том/

4

Ш

 

24

Хэмжүүрт сав 200гр

10

Ш

 

25

Тэгш бус

1

Ш

 

26

Пикнометр  /дээжний шил/

20

Ш

-          Хөрсний механик 1, 2

27

Шдатив

2

Ш

-          Барилгын ажлын үндэс

28

Хүрз

10

Ш

-          Барилгын процессын технологи

29

Пикнометр  /дээжний шил/ KS-10 (100ml)

4

Ш

-          Төгсөлтийн судалгаа

30

Ареометр KS-24

1

Ш

-          Бүтээх ухаан

31

Stop watch

1

Ш

-          Гидравлик 1,2

32

Хэмжээстэй том аяга

1

Ш

 

33

Мензурк 1000мл

4

Ш

 

34

Мензурк 200мл

4

Ш

 

35

Тог бууруулач /HI3 KVA-D/

1

Ш

 

36

Тог бууруулач /5u-3000/

1

Ш

 

37

Хөлдөөх төхөөрөмж

1

Ш

 

38

Конусан суулт үзэгч

1

Ш

 

39

Угаалтуур

1

Ш

 

40

Ачаа зөөгч

1

Ш

 

41

Галын хор

1

Ш

 

42

Цилиндр хэв том

4

Ш

 

43

Цилиндр хэв жижиг

4

Ш

 

44

Халаадаг буу

4

Ш

 

45

Бетон шооны хэв /10х10см/

1

Ш

 

46

Heat cutter 110В

1

Ш

-          Барилгын дизайны үндэс 1,2

47

Cut mat A3

3

Ш

-          Архитектур дизайн 1,2

48

Ган шугам 1000 мм

5

Ш

-          Төгсөлтийн судалгаа

49

Cut mat A4

5

Ш

 

50

Параллель зөөгчтэй зургийн ширээ

28

Ш

 

51

тискитэй ширээ

1

Ш

-          Барилгын ажлын үндэс

52

теодолит /хөл/

11

Ш

-          Барилгын процессын технологи

53

теодолит /хэмжигч/ төмөр савтай

13

Ш

-          Төгсөлтийн судалгаа

54

теодолит /хайрцаг/ шар хайрцагтай

6

Ш

-          Бүтээх ухаан

55

дадлагын ширээ тискитэй /ногоон, 1.80*90/

1

Ш

-          Барилга техникийн туршилт 1, 2

56

индикатор суурь /MB- teclock corporation/

2

Ш

-          Геодези 1, 2

57

индикатор

4

Ш

-          Геодезийн дадлага

58

самурай хөрөө

1

Ш

 

59

каск

35

Ш

 

60

гүний вибратор /бетоны/

1

Ш

 

61

тасдагч /том/ ken

1

Ш

 

62

арматур зангидах дэгээ

1

Ш

 

63

арматур тасдагч хайч /том/

1

Ш

 

64

арматур тасдагч хайч /жижиг/

1

Ш

 

65

жоотуу

1

Ш

 

 

6. Элсэгчдэд тавих шаардлага

Элсэгчдэд тавих ерөнхий шаардлага:

МКТК дараах чадварыг эзэмшсэн 9-р анги төгсөгчийг элсүүлэн суралцуулах бодлого баримтална. Үүнд:

●     Хувь хүний чадвар:

○     Бие даан суралцах чадвар

○     Багаар ажиллах чадвар

○     Харилцааг эрхэмлэх чадвар

○     Бусдыг хүндлэх чадвар

●     Бүтээх ухаан болон суурь мэдлэг

○     Өгөгдсөн материалыг ашиглан өөрөө сэтгэн бүтээх чадвар

○     Хими, биологи, математик, физикийн суурь мэдлэг

●     Хэлний чадвар

○     Эх хэлний үгийн сангаа зөв ашиглан, өөрийгөө илэрхийлэх чадвар

○     Асуудалд логиктой хандаж дүрэм, найруулгын алдаагүй найруулан бичих чадвар

Барилгын инженер хөтөлбөрөөр суралцах оюутанд тавигдах шаардлага:

1. Хөтөлбөрт элсэх оюутны тоо хязгаартай байх ба 1-р курсийг амжилттай төгссөн оюутны хүсэл сонирхлыг харгалзан 1 жилийн хугацаанд судалсан мэргэжлийн суурь хичээлийн голч дүнгээр нь жагсааж дарааллын дагуу сонголтыг хийлгэнэ.

7. Багшид тавих шаардлага

МКТК –д ажиллаж буй нийт багш  ажилтанд тавигдах үндсэн шаардлага нь сургуулийн эрхэм зорилго, алсын хараанд нийцүүлэн “Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, байгаль, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний ажлыг чанарын өндөр төвшинд гүйцэтгэж, суралцагчдад шинэ мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх, түүнийг нь хөгжүүлэх” юм.

Мөн Монгол Улсын “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай хууль”, “Технологийн коллежийн сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага” “Хөдөлмөрийн тухай хууль”, МКТК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам” -ын заалтуудад нийцүүлэн дараах үндсэн шаардлагуудыг тавина.

Үндсэн шаардлага:

1. Барилгын инженерийн мэргэжлийн ур чадвартай, сургалтыг удирдан явуулах технологи арга зүйг эзэмшсэн бөгөөд магистр ба түүнээс дээш зэрэгтэй байна.

2. Үйлдвэрлэл практикийн туршлагатай, мэргэшсэн инженерийг ажиллуулах, оюутны дадлага удирдуулах боломж бүрдүүлнэ .

3. Судалгаа, дадлага, туршилтын ажлыг явуулах технологи, арга зүйд түшиглэн удирдан гүйцэтгэх чадамжтай байна.

4. Төсөл, хөтөлбөрийг практик үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар, туршлагатай байна.

Сургалт:

1)    Хичээлийн хөтөлбөрийг боловсруулж батлуулах.

2)    Танхимын сургалтыг батлагдсан хичээлийн хөтөлбөрийн дагуу хичээлийн цагийг баримтлан, хичээлийн иж бүрдлийг сайтар ханган зөрчилгүй явуулах.

3)    Зааж байгаа хичээлийнхээ сургалтын материал, хичээлийн хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн тогтмол баяжуулж, суралцагчийг бие даан суралцахад чиглэсэн гарын авлага, нэмэлт материалыг боловсруулж, батлуулах.

4)    Өөрийн мэргэжлийн салбарт гарсан шинжлэх ухаан, технологийн шинэ нээлт, ололт, дэвшилтэт арга барилыг судлан, түүнийг зааж буй хичээл сургалтандаа ашиглах.

5)    Хичээл, мэргэжил хоорондын залгах холбоог баримтлан хичээл сургалтын үйл ажилагааг явуулах.

6)    Хичээлийн зорилтын дагуу даалгавар, шалгалтын материалыг боловсруулж, оюутны зорилтод хүрсэн эсэхийг үнэлж дүгнэх, дүгнэлтийг тогтоосон хугацаанд сургуулийн мэдээллийн бааз, бүртгэлд оруулах.

7)    Оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг удирдаж, мэргэжлийн чиглэлээ сонгоход, арга зүйн зөвлөгөө өгөх.

8)    Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын шинэлэг арга барилыг судлаж эзэмшин, хичээл сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх.

9)    Оюутнуудын сурлагын чанарт анхаарч давтлага, заавар зөвлөгөө өгөх.

10) Оюутны алба, анги удирдсан багшид сурагчдын мэдлэг чадвар хандлагын талаарх олж мэдсэн мэдээллийг шаардлагатай үед нь мэдээллэх.


Судалгаа:

1)              Сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулгыг сайжруулахад чиглэсэн судалгаа хийж, шинэ сургалтын материал, ном товхимол бүтээл туурвих.

2)              Боловсролын болон инженерчлэлийн салбарын сүүлийн үеийн судалгаа, шинэ технологийг судлан өөрийн ажилд хэрхэн нэвтрүүлэх талаар харьцуулсан судалгаа шинжилгээ хийх.

3)              Хичээлийн зорилт биелсэн эсэхэд дүн шинжилгээ хийж, оюутнууд зорилтод хүрч чадаагүй шалтгааныг олж тодруулан дүн шинжилгээ хийх.

4)              Оюутнуудын зан төлөв, мэдлэг чадвар, улирлын болон дундаж үнэлгээ, сурлагын амжилт, чанарыг харьцуулсан судалгаатай байж, суралцагчидтай ажиллахдаа ашиглах.

5)              Мэргэжлийн гадаад, дотоодын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх.

6)              Нийгмийн болон аж үйлдвэрлэлийн салбарын тулгамдсан асуудлыг шийдэхэд нь хамтран ажиллах, шинэ технологи, шинэ бүтээл дээр хамтран ажиллах.

7)              Дотоодын болон гадаадын их дээд сургууль, коллеж, байгууллагатай хамтарсан судалгаа хийх.

8)              Оюутны төгсөлтийн ажлыг удирдаж, тэднийг судалгааны ажлын арга барилд сургаж, зөвлөн туслах.

 

 

Сургуулийн хөгжил:

1)    Багшийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж багш, ажилтан, оюутнуудад үлгэр дууриалалтай ажиллаж, манлайлагч байж сургуулийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах.

2)    Сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ дээдлэж, ажил албандаа хүндэтгэлтэй хандаж, өөрийн зорилго зорилтыг тодорхойлж, биелүүлэх, үнэлүүлж дүгнүүлэх.

3)    Хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлж, бие биендээ хүндэтгэлтэй хандах зарчмыг баримтлах.

4)    Сургуулийн багийн ажил болон өдөрлөгт арга хэмжээ, эцэг эхийн хурал, олон нийтийн ажлыг зохион байгуулах, оролцох.

5)    Гадаад хэлний боловсрол болон багшлах арга барил, мэргэжлийн ур чадвараа тогтмол дээшлүүлж сургалтанд хамрагдах.

6)    Албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх чадвартай байх.

7)    Холбогдох дүрэм журам зааврыг дагаж мөрдөх.

8)    Улирал бүрийн эцэст хийсэн ажлын тайлан бичих.

9)    Сургуулийн эд зүйлс, санхүүг ариг гамтай зарцуулах.

10) Бусад шууд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх.

Тус сургууль дээр Барилгын инженерийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй багш нарын мэдээллийг хүснэгт 7-1 д үзүүлэв.

 

Хүснэгт 7-1 Мэргэжлийн суурь ба мэргэшүүлэх хичээлийн багш нар

 

 

Багшийн нэр

Эрдмийн зэрэг

Мэргэжлийн зэрэг

Тус хөтөлбөрийн хүрээнд зааж буй хичээлүүд

1

Б.Өнөрбаяр

Магистрант

Мэргэшсэн архитектор

Барилгын дизайны үндэс 1,2 Архитектур дизайн 1,2 Зураг төслийн автоматжуулалт, Хот төлөвлөлт, Барууны барилгын түүх

2

М.Энхтайван

Магистр

 

Барилгын ажлын үндэс, Барилга техникийн туршилт, Геодезийн дадлага 1,2

3

Ш.Шүрэнцэцэг

Магистр

 

Барилгын процессын технологи, Барилгын материал 1,2 Барилгын дэвшилтэт материал, Зохион бүтээх семинар

4

Э.Гантулга

Бакалавр

 

Барилгын механик 1,2 Төмөр бетон бүтээц, Барилга төлөвлөлт, Хүрээлэн буй орчны инженерчлэл,

5

Б.Загдсүрэн

Бакалавр

 

Геодези 1,2 Гидравлик 1, 2 Барилгын динамик, Барилга бүтээцийн тооцоо, Геодезийн дадлага

6

П.Лхагважаргал

Бакалавр

 

Хөрсний механикийн үндэс, Барилга техникийн туршилт, Хөрсний механик 1,2 Металл бүтээц, Барилгын буурь суурь, Барилгын динамик,

 

   

8.Төгсөгчдийн эзэмших ур чадвар

Сургалтын хөтөлбөрийг эзэмшин төгсөгч нь бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрт заасан чадварыг эзэмшихээс гадна инженер мэргэжилтний хувьд дараах ур чадварыг эзэмшинэ.

Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил:

1. Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар. /Асуудлыг тодорхойлж, шинэ санаа гаргах, зураглах , боломжит хувилбарыг сонгож, илэрхийлэн харуулах/

2. Системтэйгээр төлөвлөх /Мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондын хамааралтай зүйлсийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг нь ойлгож, ач холбогдлоор нь ангилан, чухал санаан дээр төвлөрч, харилцан хамаарлыг нь шалгах, харьцуулан сонгох/

3. Хувь хүний ур чадвар ба дадал /Шинийг санаачлах эрмэлзэлтэй, уламжлалыг дээдлэн, уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, хувь хүний мэдлэг, ур чадвар, төлөвшлийг үнэлж, ухамсарладаг, бие даан суралцах ба цагийн болон нөөцийн менежментийг хэрэгжүүлдэг байх/

4. Мэргэжлийн ур чадвар, төлөвшил /Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, өөрийгөө хөгжүүлэн мэргэжлээ дээшлүүлэх чадвартай байх/

Хүмүүстэй харилцах ур чадвар: /Багаар ажиллах чадвар ба харилцаа/

1. Багаар ажиллах /Баг бүрдүүлэх, багт өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлах/

2. Харилцааны чадвар /Харилцааны стратеги, бүтцийг ойлгодог, бичгийн, электрон, мултимедиа, график дүрслэлээр болон яриа, бичгээр тайлагнах, хүнтэй харилцах үндсэн ур чадвартай байх /

3. Гадаад хэлээр суралцах /Англи, Япон хэлээр мэргэжлийн мэдээлэл ашиглах чадвартай байх/

Төгсөгчдөд тавих нийтлэг шаардлага:

1. Оюутан төгсөхийн тулд нийт хичээлийн гуравны хоёр болон түүнээс дээш ирцтэй байна.

2. Тухайн хичээлийн жил дуусахад 4-р курсийн хангалтгүй үнэлгээтэй суралцсан оюутнуудыг тэнхимийн хурлаар оруулан сургууль төгсгөх эсэх асуудлаар ярилцаж тэнхимийн багш нарын санал, захирлын тушаалаар төгсөх оюутнуудын нэрийг эцэслэн шийдвэрлэнэ.

3. Технологийн коллежийн дипломын сургалтын төлөвлөгөөн дэх ерөнхий суурь болон мэргэжлийн хичээлүүдийг судалж сургалтын төлөвлгөөн дэх багц цагийг цуглуулсан оюутанд дээд боловсролын дипломын зэрэг олгоно.

4. 5 дахь жилдээ суралцаж буй оюутан сургалтын төлөвлөгөөнд заасан багц цагийг бүрэн судалж, ГД нь 2.0-оос дээш бол төгсөгч оюутны болзол хангана.

5. Төгсөх оюутан дипломын төгсөлтийн ажлыг “C” ба түүнээс дээш дүнтэй хамгаалах үүрэгтэй. Амжилтгүй хамгаалсан бол оюутнуудыг тодорхой хугацаагаар хойшлуулах ба уг хугацааг төгсөлтийн комисс тогтооно.

9. Суралцагчийн үнэлгээ

     МКТК-ийн “Сургалтын журам”-д тусгасны дагуу оюутнуудын сурлагыг үнэлнэ. Хүснэгт 12-т МКТК-д мөрдөж буй үнэлгээний тайлбар задаргааг тусгалаа. Үүнд, оюутны мэдлэг, чадвар, дадлыг A, B, C, D, F гэсэн үсгэн дүнгээр үнэлнэ. Оюутны хичээлийн ирц, бие даалт, сорил, явцын болон улирлын шалгалтын оноог багш хичээлийн онцлогоос хамааруулан 0-100 оноогоор дүгнэнэ. Суралцагчийн үнэлгээний нарийвчилсан утгыг дараах хүснэгтээр илэрхийлнэ.

Хүснэгт 9-1. Үнэлгээний төвшин

Үсгэн дүн

Хувь

Тоон дүн

Үсгэн үнэлгээний утга

A

96-100

90-95

4.0

3.7

A-Тухайн хичээлийн агуулгыг бүрэн эзэмшсэн, ухагдахуун, ойлголтыг чадварлаг ашигладаг, сурлагын дээд амжилтыг илтгэх дүн

B

87-89 83-86 80-82

3.4 3.0 2.7

B-Тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон, бодлого бодох, ухагдахууныг ашиглах чадварыг эзэмшсэн, дундаж түвшнөөс дээгүүр амжилтыг илтгэх дүн

C

77-79 73-76 70-72

2.4 2.0 1.7

C-Тухайн хичээлийн агуулгын ихэнх хэсгийг хангалттай ойлгосон, хялбар бодлогыг бодох, цаашид хичээл судлах хангалттай чадварыг дундаж төвшинд эзэмшсэнийг илтгэх дүн

D

67-69 63-66 60-62

1.3 1.0 0.7

D-Тухайн хичээлийн агуулгыг бүрэн гүйцэд ойлгоогүй, ухагдахуун, ойлголтыг ашиглах чадвар дутагдалтай, дундаж түвшнээс доогуур амжилтыг илтгэх дүн

F

0-59           

 

F-Тухайн хичээлийн мэдлэг, чадвар, хангалтгүйг илтгэх дүн

Оюутны мэдлэг, чадвар, дадал, хандлагын үнэлгээ нь 2 хэсгээс тогтоно. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийн дагуу суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагыг үнэлж дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна.

А – Сурлагын дээд амжилтыг илтгэх үнэлгээ. Тухайн хичээлээр эзэмшүүлэх мэдлэг, чадвар, дадал, хандлагыг дээд зэрэг, бүрэн гүйцэд, бүтээлчээр эзэмшсэн.         

B – Дундаж төвшнөөс дээгүүр амжилтыг илтгэх үнэлгээ. Тухайн хичээлээр эзэмшүүлэх мэдлэг, чадвар, дадал, хандлагыг сайн эзэмшсэн.

C - Дундаж төвшинг илтгэх үнэлгээ. Тухайн хичээлээр эзэмшүүлэх мэдлэг, чадвар, дадал, хандлагын ихэнх хэсгийг хангалттай эзэмшсэн.                    

D- Дундаж төвшинд дөхсөн амжилтыг илтгэх үнэлгээ. Тухайн хичээлээр эзэмшүүлэх мэдлэг, чадвар, дадал, хандлагуудыг жигд эзэмшээгүй, харьцангуй хялбар даалгаврыг гүйцэтгэх чадвартай, ерөнхийдөө мэдлэг, чадвар, хандлага дутмаг.

F – Мэдлэг, чадвар, дадал, хандлага хангалтгүйг илтгэх үнэлгээ.

Тайлбар: 1-3-р курсийн ахлах сургуулийн хөтөлбөрийн хувьд Монгол Улсын БСШУС-ын сайдын 2018 оны 06 сарын 29-ны өдрийн А/425 тоот тушаалын хавсралт “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ыг баримтлан үнэлгээ нь 8 төвшинтэй байна.

Явцын шалгалт:

Уг хичээлээр оюутан эзэмшвэл зохих мэдлэгийн явцын үнэлгээг улирлын 9 болон 26 дахь долоо хоногт “Явцын шалгалт”-аар үнэлүүлнэ.

Улирлын шалгалт:

Уг хичээлээр оюутан эзэмшвэл зохих мэдлэгийн улирлын үнэлгээг тухайн улирлын 17 болон 35 дахь долоо хоногт “Улирлын шалгалт”-аар үнэлүүлнэ.

 

Үнэлгээний задаргаа:

 

Хүснэгт 9-2. 1-5-р курсын хичээлийн үнэлгээний задаргаа

 

Явцын үнэлгээ /оноо/

 

 

Шалгалт /оноо/

 

Курс

Ирц

Бие даалт

Сорил

Явцын шалгалт

Улирлын шалгалт

Дүн

1-р курс

10

45

15

15

15

100

2-р курс

10

30

20

20

20

100

3-р кус

10

15

25

25

25

100

4-р курс

10

30

30

30

100

5-р курс

30

 

 

35

35

100

 

Туршилт, дадлага зураг төсөл, зургийг программын хичээлийн үнэлгээг тайлан, төслийн ажил зэргээр тооцдог ба хичээлийн үнэлгээний задаргааг Хүснэгт 9-3 т үзүүлэв.

Хүснэгт 9-3 Дадлага туршилтын хичээлийн үнэлгээний задаргаа

 

Хичээлийн  төрөл

Инженерийн мэргэжлийн хичээл / програмчлал

Зураг төслийн хичээл

Туршилт, дадлагын хичээл

Оюутны үнэлгээ

 

 

 

Идэвх чармайлт, хандлагын эзлэх хувь (Ирц, идэвх, оролцооны болон өөрийгөө илэрхийлэх)

10

10

20-30

Оюутны мэдлэгийн / явцын шалгалтын/ онооны эзлэх хувь

20-30

20-30

-

Чадвар, дадлын эзлэх хувь (Даалгавар, бие даалт, сэдвийн шалгалт)

20-30

60-70

70-80

Оюутны мэдлэгийн /улирлын шалгалтын/ онооны эзлэх хувь

30-50

 

-

 

 

 

10. Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт

Коосэн агентлагаас MCC–г тодорхойлж өгсөн нь Японы Коосэн боловсролын системийн шинэчлэлийн нэг том алхам бөгөөд Монгол Коосэн ч мөн уг шинэчлэлтэй хөл нийлүүлэн МСС-г цөмөө болгон өөрийн гэсэн онцлогтой инженерийн дээд боловсрол олгох сургалтын төлөвлөгөөг боловсруулж, хичээлийн хөтөлбөрийн зорилтуудыг нүдэнд харагдахуйц ил тод ойлгомжтой болгож багш оюутнууд нэг зорилготойгоор хичээлдээ хандах, мөн рубрик ашигласан үнэлгээний аргыг нэвтрүүлж тухайн хичээлийн зорилтыг оюутан хэрхэн биелүүлснийг багш, оюутан нэг шалгуураар дүгнэх системийг бий болгон хэрэгжүүлж байна.

Сургалтын төлөвлөгөөг хичээлийн жил бүр тогтмол сайжруулсаар ирсэн ба тухайн жилийн сургалтын төлөвлөгөөг сургуулийн хөтөлбөрийн хороо хэлэлцэж баталдаг.

Түүнчлэн тэнхимийн багш нар Япон улсын хамтын ажиллагаатай технологийн коллежуудад урт болон богино хугацааны сургалтад тогтмол хамрагдан Коосэн тогтолцооны онцлог, сургалтын арга барилыг эзэмшихээр ажиллаж байна.

11. Удирдлагын мэдээллийн систем

МКТК нь 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн nomch.mn системийг оюутан, эцэг, эх, багш, сургуулийн хооронд мэдээлэл шуурхай солилцох зорилгоор хэрэглээндээ нэвтрүүлэн ашиглаж байна. Энэхүү системд оюутны хичээлийн ирц, гэрийн даалгаврын бүртгэл, явцын шалгалт, улирлын шалгалт, улирлын эцсийн дүн гэх мэт бүх мэдээллүүд тухай бүрт бүртгэгдэн явах бөгөөд эцэг, эхчүүд өөрсдийн эрхээр нэвтрэн орж хүүхдийнхээ талаар мэдээллүүдийг хүүсэн үедээ авах боломжтой систем юм (Зураг 11-1).

Мөн  2014 эхлэн НБГ-ийн удирдлага мэдээллийн систем болох ESIS системд 2, 3 курсийн оюутнуудын шаардлагатай мэдээллүүдийг оруулан, цаг тухай бүрт нь шинэчлэн ажиллаж байна. Энэ системийг ашиглан ЕБ-ийн гэрчилгээг хэвлэн гаргаж үйл ажиллагааг хийж байна.

Зураг 11-1. NOMCH.MN систем.

 

12. Харилцаа, хамтын ажиллагаа

Хөтөлбөрийн хамтын ажиллагаа:

Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа Япон улсын Боловсрол Соёл Шинжлэх ухааны яамны харъяа Үндэсний технологийн Хүрээлэн /Коосэн агентлаг/-с боловсруулан гаргасан Жишиг цөм хөтөлбөр, Япон улсын Токуяама үндэсний технологийн коллежийн барилга дэд бүтцийн инженерийн хөтөлбөр, Тоёохаши технологийн их сургуулийн барилга архитектурын инженерийн хөтөлбөр, Монгол улсын ШУТИС –н иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн хөтөлбөр зэргийг харьцуулан судалж, тус сургуулиудын мэргэжлийн багш нар, судлаачид, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй инженер технологийн ажилтнуудтай зөвлөлдөж хөтөлбөрийг боловсруулан ажилласан болно.

 

12.1 Дотоодын хамтын ажиллагаа

Барилгын инженерийн тэнхим нь тухайн чиглэлийнхээ мэргэжлийн холбоодтой тогтмол хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд багш нар мэргэжлийн сургалтанд /мэргэшсэн инженер, мэргэшсэн архитекторын сургалт/ хамрагдан багц цаг тооцуулдаг бөгөөд сургуулийн зүгээс багш нараа дэмжиж сургалтанд суух бололцоогоор хангаж хичээлийн зохицуулалт хийх, санхүүгийн талаар дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хийдэг.

Мөн жил бүрийн тогтмол ажлын төлөвлөгөөндөө ажил олгогчид болон инженер технологийн ажилтнуудтай хийх уулзалт, яриа , танилцуулга арга хэмжээг зохион байгуулах талаар тусгадаг бөгөөд ажил олгогчдыг урьж сургууль болон сургалтын хөтөлбөртэй танилцуулахын зэрэгцээ оюутнуудыг дадлага ажил, ажлын байрны мэдээлэл өгөх уулзалт яриа хийлгэдэг.

 

12.2 Гадаадын хамтын ажиллагаа

2019 оны 3-р сард Японы үндэсний технологийн хүрээлэнгээс томилогдсон мэргэжлийн баг Монгол дахь коосэнгуудын сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцсан. Энэ үед Монгол дахь технологийн коллежийн сургалтын үйл ажиллагаанд хөндлөнгийн шалгалт хийн Японы коллежийн төвшинд сургалтын үйл ажиллагааг явуулж байна гэсэн албан бус дүгнэлт гаргасан ба үүний үр дүнд манай анхны төгсөгчид Японы технологийн коллеж болон их дээд сургуульд дэвшин суралцах боломж нээгдээд байна.

Коосэн сургалтын систем Монгол улсад амжилттай нутагшиж, сургалтын хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж буйн гол түлхэц нь хамтран ажиллагч Япон улсын үндэсний технологийн хүрээлэн /Коосэн агентлаг/ болон Япон улсын Технологийн коллеж сургуулиуд юм. 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр оюутнуудыг богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөр, үйлдвэрлэлийн дадлага ажилд тогтмол хамруулсаар ирсэн. Мөн 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн одоог хүртэл МКТК -н оюутнууд Япон улсын технологийн коллеж хоорондын “Дизайн контест” тэмцээнд тогтмол оролцож эхлэн амжилтаа тасралтгүй ахиулсаар ирсэн нь тус сургалтын хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйн илрэл юм.

Мөн Япон улсын нэр хүндтэй инженер, эрдэмтэн судлаачид, ААН-ын төлөөлөл зэрэг хүмүүсийг урьж инженерийн чиглэлээр цуврал лекц яриа явуулж, оюутнуудад Япон улсын их сургууль, технологийн коллежид дэвшин суралцах, ажилд орох талаар зөвлөгөөг тогтмол өгч байна.