Био-инженерчлэл сургалтын хөтөлбөр

  “Био-инженер” хөтөлбөр

Өнөө цагт байгалийн шинжлэх ухааны өсөлт,  дэвшил хурдтай нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн инженерчлэл болон биологийн шинжлэх ухааны хавсарсан судалгааны салбар болох био-инженерийн салбар нь хөдөө аж ахуй, анагаах ухаан, үйлдвэрлэл, боловсролын салбарын хөгжилд оруулах хувь нэмэр нь улам нэмэгдсээр байна.  

Манай орны хувьд Хөдөө аж ахуй болон мал аж ахуйн салбарын тухайд, дотоод дахь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах харьцааг нэмэгдүүлэх Монгол улсын Засгийн газрын бодлогын дор, ялангуяа үржүүлэг, тариалангийн холбогдолтой хөдөө аж ахуйн ажилтан, биологич зэрэг мэргэжилтэнг бэлтгэх шаардлагатай байгаа болно1.

Япон улсын инженерийн боловсрол олгодог "Коосэн" тогтолцоог нутагшуулахаар бид 10 гаруй жилийг өнгөрүүлжээ. "Коосэн" нь зах зээлийг хамгийн түрүүнд мэдэрч, инженерийн шаардлагатай мэдлэгийг богино хугацаанд олгох зорилготой, боловсролын уян хатан тогтолцоотой нь түүний давуу тал болдог. Тийм ч учраас, дэлхийн 2-р дайны дараах Япон улсыг сэргээн босгоход шаардлагатай инженерүүдийг богино хугацаанд бэлтгэсэн боловсролын тогтолцоо болж үүсчээ.

Био-инженерийн тэнхим нь байгалийн гаралтай хүрээлэн буй орчинд хурдан задардаг органик материалыг хөгжүүлэн, үйлдвэрлэх, хими болон био-инженерчлэлийг ашиглан эмийн болон хүнсний үйлдвэрлэл, газар тариалан, тоног төхөөрөмж, цахилгаан, электроникийн үйлдвэрлэл зэрэг бүхий л салбарт хэрэглэж болохуйц, хими, биологийн суурь онол болон хэрэглээний технологийг системтэйгээр эзэмшсэн практик туршлагатай инженер бэлтгэхийг зорьж байна. Био инженерийн хими, биологийн мэргэжлийн суурь хичээл нь органик хими, органик бус хими, физик хими, аналитик хими, биохими, микробиологи, химийн инженерчлэл, биотехнологи, хими байна.

Эдгээр хичээл нь шинжлэх ухааны технологийн хөгжил, аж үйлдвэрийн технологи төрөлжих болон нэгдэх үйл явцыг ойлгох, оролцох чадвартай био-инженер бэлтгэхийн үндэс юм.

1. Хөтөлбөрийн танилцуулга

2.1.1. Хөтөлбөрийн нэр, индекс:  Био-инженер, С078803

2.1.2. Эрх зүйн зохицуулалт

БСШУ-ны сайдын 2016 оны 05 сарын 04-ний өдрийн А/177 тоот тушаал “Технологийн коллежийн сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”

 

 

1.2 Хөтөлбөрийн тодорхойлолт

Байгаль орчны нөхөн сэргээлт, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, шинжилгээ судалгаа хийх чадвартай био-инженер бэлтгэн гаргах. Төгсөгчид нь хөдөө аж ахуй, анагаах ухаан, хүнсний үйлдвэрлэлийн салбарт мэргэшсэн инженерээр ажиллах чадваруудыг цогцоор нь эзэмшсэн мэргэжилтнүүд болж төлөвшин бэлтгэгдэнэ. Цаашид МУИС, ШУТИС, БХИС зэрэг их сургуулиудад төгсөгчид маань өөрсдийн эзэмшсэн мэргэжлээр дэвшин суралцах, судалгаа боломжтой юм.

1.3 Хөтөлбөрийн үндэслэл

Био-инженерчлэл чиглэлд дипломын зэрэгтэй инженер бэлтгэх, шууд үйлдвэрлэлд гарч ажиллах мэргэшсэн инженерийн хөтөлбөрийн сургалт хомсдолтой байна. XXI зуун бол Биотехнологийн эрин зуун байх болно гэсэн томьёолол өнөөдөр амьдрал дээр биелэлээ нэгэнт олсон. Жишээлбэл бидний амьдралд өдөр тутам ашиглагдаж буй хүнсний бүтээгдэхүүн, газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд органик бус материалын хэрэглээ эрс хумигдаж үүний оронд органик гаралтай буюу биологийн гаралтай бүтээгдэхүүний эзлэх хувь ихэссээр байна. Энэ өөрчлөлт нь био-инженерчлэлтэй салшгүй холбоотой. Дэлхий нийтийн шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд байгалийн шинжлэх ухааны тэр дундаа хими, биологийн суурь мэдлэгийг инженерийн сэтгэлгээтэй хослуулан эзэмшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах нь зайлшгүй шаардлагатай болоод байна.

Дээрх шалтгаануудын улмаас Монгол Коосэн технологийн коллеж нь био-инженерийн хөтөлбөрийг 2016 оноос хойш нээн сургалт явуулсаар ирсэн. Тус хөтөлбөрийг нээх үндэслэлийг МКТК харьяалагддаг Техник Технологийн дээд сургуулийн зөвлөл, МКТК сургуулийн зөвлөлөөр дэмжсэн болно.

 

 

  

2.1.5. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн

Хөтөлбөрийн зорилго: Хими, биологийн суурь мэдлэгийг  биохими, микробиологи, биотехнологи, химийн туршилтын ажлаар баталгаажуулан, туршилт, судалгааны ажлын өндөр ёс зүйтэй, эзэмшсэн мэдлэгээ үйлдвэрлэлийн салбарт зөвөөр ашиглах, өрсөлдөх чадвар өндөртэй, цаашид өсөж дэвших зөв хандлагатай мэргэжилтэн бэлтгэх.  

 

МКТК сургууль нь дараах 3 эрхэм зорилгыг үндэслэн инженер бэлтгэх хөтөлбөрөө санаачилсан билээ.

Хүснэгт 1. МКТК-ийн эрхэм зорилго

 

 

МКТК-ийн эрхэм зорилго

1

Хүнлэг

Хүнлэг энэрэнгүй, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг инженер

2

Оюунлаг

Шинжлэх ухааны өргөн мэдлэг, боловсролтой инженер

3

Ухаалаг

Сэтгэн бодох, зохион бүтээх ур чадвартай инженер

 

МКТК-ийн эрхэм зорилготой уялдуулан Био-инженерийн тэнхимээс оюутанд хими, биологийн суурь мэдлэгийг сайтар ойлгуулж, тухайн мэдлэгээ биохими, микробиологи, биотехнологи, химийн туршилтын ажлаар баталгаажуулан хэрэглээний түвшинд сайтар эзэмшин; хими, биологийн үйлдвэрлэлийн салбарт ажиллах, цаашид судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх чадвар, арга барил бүхий био-инженер болгон төлөвшүүлэхийг зорин ажиллаж байна.

Туршилт, судалгааны ажлын өндөр ёс зүйтэй, эзэмшсэн мэдлэгээ үйлдвэрлэлийн салбарт зөвөөр ашиглах, өрсөлдөх чадвар өндөртэй, цаашид өсөж дэвших зөв хандлагатай мэргэжилтэн бэлтгэхийн тулд сургуулийн эрхэм зорилгын хүрээнд  Био-инженерийн хөтөлбөрийг боловсруулсан.                         

Хүснэгт 2. Био-инженер хөтөлбөрийн боловсролын зорилтууд

 

Хөтөлбөрийн боловсролын зорилт

Зорилт 1

Хими, биологийн суурь мэдлэгийг онол, практик хосолсон сургалтаар эзэмшин биологи, химийн үзэгдлийн мөн чанарыг сайтар ойлгодог, тайлбар өгөх чадвартай болгох

Зорилт 2

Биотехнологи, биохими, микробиологийн лабораторийн сайн дадал эзэмшин, судалгаа, үйлдвэрлэлийн салбарт зөв дадалтайгаар ажиллах чадвар бүхий, зөв төлөвшилтэй био-инженер бэлтгэх

Зорилт 3

Эзэмшсэн мэдлэгээ ашиглан биологийн гаралтай түүхий эдийг био-инженерчлэлийн арга, техникүүдийг ашиглан хувиргаж, үйлдвэрлэлийн түвшинд нэвтрүүлэх онолын мэдлэг, тооцоолол хийх чадвар, дадал эзэмшихэд оюутныг чиглүүлэх

 

Хүснэгт 3. Хөтөлбөрийн боловсролын зорилтууд /PEO/ болон хөтөлбөрийн сургалтын  үр дүн /PLO/- ийн хамаарал

 

ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН ҮР ДҮНГҮҮД (PLO)

ЗОРИЛТ1

ЗОРИЛТ 2

ЗОРИЛТ 3

А1

Хүрээлэн буй орчинд орших бодисыг шинжлэх ухааны арга барилаар шинжилж, бодисын бүтэц, химийн өөрчлөлтийг ойлгох химийн шинжлэх ухааны суурь мэдлэг олгох,



Х

 

 

А2

Биологийн суурь ойлголтуудыг сайтар эзэмших, эзэмшсэн мэдлэгээ ашиглан бидний эргэн тойронд болж буй амьд организм, түүнтэй холбоотой үзэгдлүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгөх чадвартай болох, 



Х

 

 

А3

 Микроорганизм түүнийг биотехнологид ашиглах талаар онолын суурь мэдлэг эзэмших, өдөр тутмын хэрэглээнд ашигладаг биотехнологийн гаралтай хүнс, эмийн бүтээгдхүүнийг бий болгох онолын үндсийг ойлгох,



Х

 

 

А4

Химийн хичээлээр олж авсан онолын мэдлэгээ практик туршилтаар баталгаажуулах, анхан шатны хэрэглээнд ашиглах арга замыг ойлгох,



Х

 

 

В1.

Байгаль дахь бодисын эргэлт, шинж чанар, өөрчлөлтийг тайлбарладаг физик, химийн шинжлэх ухааны үндсийг ойлгох. Бидний өдөр тутамд тохиолддог органик ба органик бус бодисыг ялгаж таних, шинж чанарыг судлах, байгалийн эх үүсвэрээс ялгах талаар онолын мэдлэг олгох, дадлага туршилтаар бататгах,

 





Х

 

В3

 Амьд организмын үндсэн бүрэлдэхүүн болох биомолекулуудын, шинж чанар, гүйцэтгэх үүрэг, задрал нийлэгжлийг ойлгох биохимийн суурь мэдлэг олгох. Бодис, энергийн солилцоо алдагдсанаар үүсэх өвчлөл, эмгэг процесст шинжлэх ухааны үндэстэй тайлбарлах дадалд сургах,

 





Х

 

В4

Микробиологи, биотехнологийн онолын хичээлүүдээр эзэмшсэн мэдлэгээ туршилтаар баталгаажуулан, биологийн обьекттой ажиллах сайн дадал эзэмших, цаашдын судалгааны ажилдаа ашиглах чадвар эзэмшүүлэх,

 





Х

 

С1 

Дадлага туршилтын ажил гүйцэтгэж, цуглуулсан өгөгдөлд статистик анализ хийх, тухайн үр дүнгийн онолын үндсийг тайлбарлах, зүй тогтол, харилцан хамаарлыг судлах чадварт сургах,

 

 





Х

С2

 Хүрээлэн буй орчны бохирдолыг тогтоохын тулд ус, хөрсөнд хими биологийн шинжилгээ хийх, микробиологийн нөхөн сэргээлэлт хийх, тухайн бүсэд тохирох ургамлын биомассыг бий болгох туршилт, судалгааны ажил төлөвлөх, гүйцэтгэх чадвартай болох,

 

 






Х

С3

 Хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, тухайн асуудалд хими, биологийн шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлийг эрэлхийлж, туршилт судалгааны ажил төлөвлөх, гүйцэтгэх чадвартай болох,

 

 





Х

С4

Дээжинд агуулагдах уураг, нүүрс ус, өөх тос, витамины хэмжээг тодорхойлох, биологийн обьектоос ялгах, цэвэрлэх арга зүйд суралцах,|

 

 



Х

 

 Хүснэгт 4. Сургалтын төлөвлөгөөний матриц

 

 

 

 

№

ХИЧЭЭЛИЙН НЭР

А1

А2

А3

А4

B1

B2

B3

B4

C1

C2

C3

С4

1

Бүтээх ухааны үндэс

Cr

Cr

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

Хэрэглээний математик

 

Аp

Ev

 

 

 

 

 

 

 

 

 

3

Хэрэглээний физик

Аp

Аp

Ev

An

 

 

 

 

 

 

 

 

4

Биологи

 

U

Аp

 

 

 

 

 

 

 

 

 

5

Эс судлал

 

U

Аp

 

 

 

 

 

 

 

 

 

6

Микробиологи

 

Аp

Аp

Аn

 

 

 

 

 

 

 

 

7

Биотехнологи

 

Аp

Аp

Аn

 

 

 

 

 

 

 

 

8

Ерөнхий генетик

 

 

U

Аp

 

 

 

 

 

 

 

 

9

Молекул биологи

 

 

U

Аp

 

 

 

 

 

 

 

 

10

Эсийн ба генийн инженерчлэл

 

 

U

Аp

 

 

 

 

 

 

 

 

11

Органик хими

 

 

 

 

U

Аp

Аp

 

 

 

 

 

12

Органик бус хими

 

 

 

 

Ap

Ap

An

Ev

 

 

 

 

13

Биохими - 1

 

 

 

 

Ap

Ap

An

Ev

 

 

 

U

14

Биохими - 2

 

 

 

 

 

 

An

Cr

 

 

 

U

15

Аналитик хими

 

 

 

 

U

Ap

Ev

Cr

 

 

 

 

16

Физик хими

 

 

 

 

U

Ap

Ev

Cr

 

 

 

 

17

Химийн инженерчлэл

 

 

 

 

U

Ap

Ev

Cr

 

 

 

 

18

Урвал судлал

 

 

 

 

U

Ap

Ev

Cr

 

 

 

 

19

Тоног төхөөрөмжийн хэрэглээ

 

 

 

 

R

Ap

An

Cr

An

Ap

Cr

 

20

Чанарын анализ

R

Ap

An

Cr

R

Ap

An

Cr

An

Ap

Cr

 

21

Хими-био аюулгүй ажиллагаа

R

Ap

An

Cr

R

Ap

An

Cr

An

Ap

Cr

 

22

Химийн туршилт

 

 

 

 

R

Ap

An

Cr

An

Ap

Cr

 

23

Хими биологийн туршилт

 

 

 

 

R

Ap

An

Cr

An

Ap

Cr

 

24

Байгаль шинжлэлийн лаборатори

 

 

U

Аp

 

 

 

 

 

 

 

 

25

Микробиологийн туршилт

U

Аp

 

 

 

 

 

 

 

 

 

 

26

Биотехнологийн туршилт

 

 

 

 

R

Ap

An

Cr

 

 

 

 

27

Ургамлын физиологи

R

Ap

An

Cr

R

Ap

An

Cr

An

Ap

Cr

 

28

Энзимологи

 

 

 

 

R

Ap

An

Cr

An

Ap

Cr

 

29

Уургийн биохими

 

 

 

 

R

Ap

An

Cr

An

Ap

Cr

 

30

Үйлдвэрлэлийн микробиологи

 

 

 

 

R

Ap

An

Cr

An

Ap

Cr

 

31

Үйлдвэрлэлийн микробиологи

R

Ap

An

Cr

 

 

 

 

 

 

 

 

32

Хүнс боловсруулах технологи

 

 

 

 

R

Ap

An

Cr

 

 

 

 

33

Хүрээлэн буй орчны анализ

 

 

U

Аp

 

 

 

 

 

 

 

 

 

 

 (U)-Understand-Ойлгох  (Ap)-Applyeing Хэрэглэх    (An)-Analysing-Задлан шинэчлэх  

(Ev)-Evaluating-Үнэлэх     (Cr)-Creating- Бүтээх          (R)-Remembering-Сэргээн санах

2.1.6. Хөтөлбөрийг хариуцах нэгж, захирал, харилцах хаяг

Монгол Коосэн Технологийн Коллежийн Био-инженерийн тэнхим. Тэнхимийн эрхлэгч Л.Сэр-Од, Монгол Коосэн Технологийн Коллежийн IV давхар, G412, цахим шуудан: serod.l@mk.edu.mn, холбоо барих утасны дугаар: 88061457.

 

2.2. Сургалтын төлөвлөгөө

Био-инженер хөтөлбөр нь ерөнхий суурь хичээл, мэргэжлийн суурь ба мэргэжлийн  хичээл гэсэн 3 хэсгээс тогтоно. Оюутанд заавал эзэмшүүлэх ерөнхий суурь  хичээлээс, гадна мэргэжлийн онолын болоод практикийн зайлшгүй эзэмших шаардлагатай хичээлүүдийг тусган оруулж өгсөн. Эдгээр 2 хэсэг хичээлийн багц цагийн хэмжээ нь ерөнхий суурь хичээл болон   мэргэжлийн хичээлийн кредит сургалтын төлөвлөгөөнд заасны дагуу байна.

2.3. Хичээлийн хөтөлбөр

Хичээл болгоны дэлгэрэнгүй мэдээлэл нь Хүснэгт 3-д үзүүлсэн загварын дагуу бэлтгэгдсэн. Тус загварт "Биологи" хичээлийн хөтөлбөрийг хэсэгчлэн оруулж загвар болгон бэлтгэлээ. Тус хөтөлбөрт хамрагдах бүх хичээлийн дэлгэрэнгүй агуулгыг "Хавсралт-1: Хичээлийн хөтөлбөр"-т хавсаргалаа. Тус хавсралтанд дурдсан хичээлийн хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгад тухайн хичээлтэй холбоотой дараах агуулгыг багтааж өгсөн. Үүнд:

●     хичээлийг судлах үндэслэл, зорилго

●     урьдач нөхцөл, уялдаа холбоо

●     суралцахуйн зорилтот үр дүн

●     хичээлийн агуулга

●     багц цаг

●     оюутны суралцах ачаалал, долоо хоногт хичээллэх тоо

●     үнэлгээний аргачлал

●     сургалтад хэрэглэгдэх сурах бичиг, гарын авлага, нэмэлт материал

гэх мэт болно.

Хүснэгт 3. Биологи  хичээлийн хөтөлбөрийн загвар

 

Монгол Коосэн Технологийн Коллеж

Хичээлийн жил

2021-2022

Хичээлийн нэр

Бүтээх ухааны үндэс

 

Хичээлийн ерөнхий мэдээлэл

 

 

 

 

 

Хичээлийн код

KBE201

Хичээлийн ангилал:

Мэргэжлийн суурь/ заавал судлах хичээл

Долоо хоногт хичээллэх тоо

 

Хичээлийн зориулалт:

Хичээл

Кредитийн тоо:

2

Долоо хоногт 1

 

Хичээлийн хамаарал:

 

Судлах курс:

2

 

 

Сургалтанд хэрэглэгдэх сурах бичиг гарын авлага, нэмэлт материал

Риз, Урри, Кейн, Вассерман, Минорский, Жексон. Кемпбеллийн биологи номын 10 дахь хэвлэлийн монгол орчуулга. 2019

 

 

 

 

Хичээл заах багш:

БиоИТ-ийн багш нар

 

 

 

 

Хичээлийн зорилго:

 

 

 

 

 

1. Биологийн үндсэн ойлголтууд эс, хүний биеийн анатоми, экологи г.м

 

 

 

 

 

Хичээл явуулах арга

 

 

 

 

 

Ерөнхий тойм:

Биологийн үндсэн ойлголтуудын талаар өмнөх мэдлэгийг бататган, шинэ мэдлэг олгох, биологийн ойлголтуудыг илүү хялбар ойлгомжтойгоор тайлбарлах. Эсийн хэлбэрүүдийг хэрхэн ангилах, биеийн эрхтэн тогтолцоонуудын үүрэг, үйл ажиллагааг ойлгох, амьд организм ба хүрээлэн буй орчны хамаарлыг мэддэг болох.

 

 

 

 

Хичээл явагдах хэлбэр болон хичээлийн агуулга

Хичээлийг семинарын хэлбэрээр явуулах бөгөөд хичээл дээр ойлгосон мэдлэгээ лабораторийн ажлаар баталгаажуулах замаар явагдана.

 

 

 

 

Анхаарах

Био-Аюулгүй ажиллагааны анхан шатны заавартай танилцах

 

 

 

 

Хичээлийн төлөвлөгөө

 

 

 

 

 

I улирал

Долоо хоног

Хичээлийн агуулга, хэлбэр

Долоо хоног бүрийн хүрэх түвшин

 

 

 

1 долоо хоног

Оршил хичээл

Юуг яаж хийх талаар ойлголттой болох

 

 

 

...

...

...

 

 

 

16 долоо хоног

Бататгал хичээл

 

 

 

 

17 долоо хоног

Шалгалт

Улирлын шалгалт

 

 

II улирал

1 долоо хоног

Удамшил, ДНХ, Ген, Геном, Транскрипци, трансляци

Удамшлын үндэс нь ген, ген хэрхэн фенотип дээр илэрдэг талаар ойлголттой болно.

 

 

 

...

...

...

 

 

 

9 долоо хоног

Явцын шалгалт

Онолоор үзсэн мэдлэгээ шалгуулна.

 

 

 

...

...

...

 

 

 

17 долоо хоног

Бататгал хичээл

 

 

 

 

18 долоо хоног

Шалгалт

Улирлын шалгалт

 

 

Үнэлгээний хэлбэр:

Явцын үнэлгээ

Явцын шалгалт

 

Эцсийн шалгалт

Нийт дүн

Нийт үнэлгээний хувь

60

20

 

20

100

Суурь чадвар

30

10

 

10

50

Мэргэжлийн чадвар

30

10

 

10

50

 

2.4. Сургалтын арга зүй

            Танхимийн сургалтад семинар, лабораторийн хичээлүүд багтана., семинарын хичээлээр тухайн шинжлэх ухааны онолын суурь мэдлэгийг системтэй эзэмшүүлж эзэмшсэн онолын мэдлэг дээр үндэслэн багш, суралцагч харилцан мэдээлэл солилцох, дасгал, зураг схемтэй ажиллах, бодлого бодох, төслийн тооцоо хийх, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулах зэргээр сурах бичиг, гарын авлага, лавлах материал ашиглаж, онолын мэдлэгээ бататгах, бие дааж илтгэл тавих, өөрийн үзэл бодлыг хамгаалах, мэтгэлцэх, бусдыг сонсох, шүүмжлэлтэй хандах, олны өмнө ярьж сурах чадвар, дадлыг эзэмшүүлнэ. Лабораторийн хичээлээр оюутнууд лабораторийн аюулгүй ажиллагаатай танилцан, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зөв, аюулгүй ажиллуулах, ашиглах дадал эзэмшихээс гадна, онолын мэдлэгээ туршилтын хичээлээр баталгаажуулж, лабораторийн нөхцөлд ажиллах ур чадвар, дадал эзэмшинэ. Мөн туршилтын үр дүнг төрөл бүрийн  аргаар хэмжин, цуглуулсан мэдээлэлд анализ, дүгнэлт өгөх чадвар эзэмшүүлнэ. Улмаар туршилтын үр дүнгээ хэрхэн бусдад таниулах чадварыг давхар эзэмшүүлнэ.

                    Танхимийн бус сургалтаар оюутанд бие даан ажиллах, өөрийгөө хөгжүүлэх дадлыг эзэмшүүлнэ. Суралцагчийн бие даасан, бүтээлч үйл ажиллагааг танхимын сургалтын нэгэн адил удирдан зохион байгуулж, бие даан номын сан, интернэт зэрэг эх сурвалжаас үнэн зөв шинжлэх ухааны мэдээллийг хэрхэн олж авах, сурах бичиг, гарын авлага, шинжилгээний протоколуудтай ажиллах чадвар дадалтай болгоно. Мөн түүнчлэн суралцагч бие даан төсөл тооцоо, бие даалт, илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, боловсруулах судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх чадвар, дадлыг эзэмшинэ.

                    2020-2021 оны хичээлийн жилийн хугацаанд багш, оюутан, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор ангийн ажлыг семинар байдлаар зохион байгуулж эцэг эхчүүдийг хамруулан ажилласан.  Мөн оюутнуудын сургууль дээр үзсэн мэдлэгийг бэхжүүлэх, гүнзгийрүүлэн судлуулах зорилгоор бие даалтын ажлыг “Мини видео” байдлаар хийлгэн тодорхой үр дүнд хүрсэн.

                    Оюутнуудыг сургууль дээр эзэмшсэн мэдлэг, чадвар, дадлаа ажлын байран дээр сорьж үзэх, бодит ажлын байрны орчин, нөхцөлтэй танилцуулах зорилгоор 4-р курсын зуны амралтаар дотоодын болон Япон улсын мэргэжлийн байгуулагуудад үйлдвэрлэлийн дадлага хийлгэдэг. Оюутнуудыг үйлдвэрлэлийн далага хийлгэх зорилгоор ЭМЯ-ны харьяа ЗӨСҮТ, Жүр үр бэйкери зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Япон улсад Муророн ТДС-д мөн манай оюутнуудын богино хугацааны үйлдвэрлэлийн дадлагад хамрагдсан.

2.5 Сургалтын орчны шаардлага

                    БиоИТ нь сургалтад зориулж, 2 лабораторийг тохижуулан, ажиллаж байна. Химийн лаборатори (зураг 1), Биологийн лаборатори (Зураг 2) гэсэн 2 туршилтын лабораторитай. Эдгээр лабораториудад хими, биотехнологи, микробиологийн сургалтад ашиглах зориулалттай микроскоп, ламинар бокс, татах шүүгээ, спектрофотометр болон бусад төрөл бүрийн туслах хэрэгсэл, тэжээлт орчныг ашиглан туршилтын хичээлийн үйл ажиллагааг явуулж байна.

Зураг 1. Химийн лаборатори. 1, 2, 3, 4, 5-р курсийн оюутнуудын туршилтын хичээл, төгсөлтийн судалгааны ажилд шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори.

 

Зураг 2. Биологийн лаборатори. 3, 4, 5-р курсийн оюутнуудын Микробиологи, биотехнологийн туршилтын хичээл ороход зориулан тоноглогдсон лаборатори.



 

 

 

 

 

 

 


 

 

 

2.5.       Элсэгчдэд тавигдах шаардлага

БиоИТ нь Био-инженер болох хүсэлтэй элсэгчдийг дэмжиж, ижил боломж олгох боловч, орон зай, цаг хугацаа, анги танхим, лабораторийн багтаамжаас хамаарч элсэлтийн шалгалтын нийтлэг журмыг баримтлан, нэг анги 20 оюутан гэсэн бодлогын дагуу элсэгчдийг сонгон шалгаруулна. МКТК дараах чадварыг эзэмшсэн 9-р анги төгсөгчийг элсүүлэн суралцуулах бодлого баримтална. Үүнд:

●     Хувь хүний чадвар:

​○     Бие даан суралцах чадвар

​○     Багаар ажиллах чадвар

​○     Харилцааг эрхэмлэх чадвар

​○     Бусдыг хүндлэх чадвар

●     Бүтээх ухаан болон суурь мэдлэг

​○     Өгөгдсөн материалыг ашиглан өөрөө сэтгэн бүтээх чадвар

​○     Хими, биологи, математик, физикийн суурь мэдлэг

●     Хэлний чадвар

​○     Эх хэлний үгийн сангаа зөв ашиглан, өөрийгөө илэрхийлэх чадвар

​○     Асуудалд логиктой хандаж дүрэм, найруулгын алдаагүй найруулан бичих чадвар

 

2,6 Био-инженер хөтөлбөрт  элсэгч оюутанд  тавигдах шаардлага:

●     Суурь боловсролтой иргэн элсэж, БиоИТ-д МКТК-ийн II курсээс V курсыг дуустлах 4 жилийн хугацаанд харьяалагдаж, БиоИ-ийн салбарт суралцана.

●     Элсэгчийн суурь боловсрол эзэмшсэн  бичиг баримт  /гэрчилгээ, хувийн хэрэг/  бүрэн, ямар нэг зөрчилгүй байна.

●     Улс, хот, аймгийн хэмжээний биологи,химийн олимпиад, уралдаан, тэмцээнд эхний 3 байрт шалгарсан суралцагч болон хичээлийн жилийн I курсын бүх хичээлийн дундаж 90% ба түүнээс дээш суралцагч нь ямар ч шалгалт шалгуургүйгээр шууд БиоИТ-д суралцах боломжтой.

 

МКТК нь жил бүр элсэлт хариуцах комисс гарган ажиллуулдаг бөгөөд тэрхүү комисс нь дараах элсэлтийн журамд үндэслэн оюутнуудыг шалгаруулан авна.

4.     Багшид тавигдах шаардлага

МКТК –д ажиллаж буй нийт багш  ажилтанд  тавигдах үндсэн шаардлага нь сургуулийн эрхэм зорилго, алсын хараанд нийцүүлэн “Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, байгаль, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний ажлыг чанарын өндөр төвшинд гүйцэтгэж, суралцагчдад шинээр мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх, түүнийг нь хөгжүүлэх” юм.

Мөн Монгол Улсын “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай хууль”, “Технологийн коллежийн сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага” “Хөдөлмөрийн тухай хууль”, МКТК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам” -ын заалтуудад нийцүүлэн дараах үндсэн шаардлагуудыг тавина.

Үндсэн шаардлага:

1. Барилгын инженерийн мэргэжлийн ур чадвартай, сургалтыг удирдан явуулах технологи арга зүйг эзэмшсэн бөгөөд магистр ба түүнээс дээш зэрэгтэй байна.

2. Үйлдвэрлэл практикийн туршлагатай, мэргэшсэн инженерийг ажиллуулах, оюутны дадлага удирдуулах боломж бүрдүүлнэ .

3. Судалгаа, дадлага, туршилтын ажлыг явуулах технологи, арга зүйд түшиглэн удирдан гүйцэтгэх чадамжтай байна.

4. Төсөл, хөтөлбөрийг практик үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар, туршлагатай байна.

Сургалт:

1)    Хичээлийн хөтөлбөрийг боловсруулж батлуулах.

2)    Танхимын сургалтыг батлагдсан хичээлийн хөтөлбөрийн дагуу хичээлийн цагийг баримтлан, хичээлийн иж бүрдлийг сайтар ханган зөрчилгүй явуулах.

3)    Зааж байгаа хичээлийнхээ сургалтын материал, хичээлийн хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн тогтмол баяжуулж, суралцагчийг бие даан суралцахад чиглэсэн гарын авлага, нэмэлт материалыг боловсруулж, батлуулах.

4)    Өөрийн мэргэжлийн салбарт гарсан шинжлэх ухаан, технологийн шинэ нээлт, ололт, дэвшилтэт арга барилыг судлан, түүнийг зааж буй хичээл сургалтандаа ашиглах.

5)    Хичээл, мэргэжил хоорондын залгах холбоог баримтлан хичээл сургалтын үйл ажилагааг явуулах.

6)    Хичээлийн зорилтын дагуу даалгавар, шалгалтын материалыг боловсруулж, оюутны зорилтод хүрсэн эсэхийг үнэлж дүгнэх, дүгнэлтийг тогтоосон хугацаанд сургуулийн мэдээллийн бааз, бүртгэлд оруулах.

7)    Оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг удирдаж, мэргэжлийн чиглэлээ сонгоход, арга зүйн зөвлөгөө өгөх.

8)    Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын шинэлэг арга барилыг судлаж эзэмшин, хичээл сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх.

9)    Оюутнуудын сурлагын чанарт анхаарч давтлага, заавар зөвлөгөө өгөх.

10) Оюутны алба, анги удирдсан багшид сурагчдын мэдлэг чадвар хандлагын талаарх олж мэдсэн мэдээллийг шаардлагатай үед нь мэдээллэх.

Судалгаа:

1)   Сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулгыг сайжруулахад чиглэсэн судалгаа хийж, шинэ сургалтын материал, ном товхимол бүтээл туурвих.

2)   Боловсролын болон инженерчлэлийн салбарын сүүлийн үеийн судалгаа, шинэ технологийг судлан өөрийн ажилд хэрхэн нэвтрүүлэх талаар харьцуулсан судалгаа шинжилгээ хийх.

3)   Хичээлийн зорилт биелсэн эсэхэд дүн шинжилгээ хийж, оюутнууд зорилтод хүрч чадаагүй шалтгааныг олж тодруулан дүн шинжилгээ хийх.

4)   Оюутнуудын зан төлөв, мэдлэг чадвар, улирлын болон дундаж үнэлгээ, сурлагын амжилт, чанарыг харьцуулсан судалгаатай байж, суралцагчидтай ажиллахдаа ашиглах.

5)   Мэргэжлийн гадаад, дотоодын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх.

6)   Нийгмийн болон аж үйлдвэрлэлийн салбарын тулгамдсан асуудлыг шийдэхэд нь хамтран ажиллах, шинэ технологи, шинэ бүтээл дээр хамтран ажиллах.

7)   Дотоодын болон гадаадын их дээд сургууль, коллеж, байгууллагатай хамтарсан судалгаа хийх.

8)   Оюутны төгсөлтийн ажлыг удирдаж, тэднийг судалгааны ажлын арга барилд сургаж, зөвлөн туслах.

 

 

Сургуулийн хөгжил:

1)    Багшийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж багш, ажилтан, оюутнуудад үлгэр дууриалалтай ажиллаж, манлайлагч байж сургуулийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах.

2)    Сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ дээдлэж, ажил албандаа хүндэтгэлтэй хандаж, өөрийн зорилго зорилтыг тодорхойлж, биелүүлэх, үнэлүүлж дүгнүүлэх.

3)    Хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлж, бие биендээ хүндэтгэлтэй хандах зарчмыг баримтлах.

4)    Сургуулийн багийн ажил болон өдөрлөгт арга хэмжээ, эцэг эхийн хурал, олон нийтийн ажлыг зохион байгуулах, оролцох.

5)    Гадаад хэлний боловсрол болон багшлах арга барил, мэргэжлийн ур чадвараа тогтмол дээшлүүлж сургалтанд хамрагдах.

6)    Албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх чадвартай байх.

7)    Холбогдох дүрэм журам зааврыг дагаж мөрдөх.

8)    Улирал бүрийн эцэст хийсэн ажлын тайлан бичих.

9)    Сургуулийн эд зүйлс, санхүүг ариг гамтай зарцуулах.

10) Бусад шууд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх.

 

5.    Төгсөгчдийн эзэмших ур чадвар

Тус хөтөлбөрт суралцсанаар төгсөгчид нь дараах 12 ур чадварыг  эзэмшинэ.

1. Хүрээлэн буй орчинд орших бодисыг шинжлэх ухааны арга барилаар шинжилж, бодисын бүтэц, химийн өөрчлөлтийг ойлгох химийн шинжлэх ухааны суурь мэдлэг олгох

2. Биологийн суурь ойлголтуудыг сайтар эзэмших, эзэмшсэн мэдлэгээ ашиглан бидний эргэн тойронд болж буй амьд организм, түүнтэй холбоотой үзэгдлүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгөх чадвартай болох 

3. Микроорганизм түүнийг биотехнологид ашиглах талаар онолын суурь мэдлэг эзэмших, өдөр тутмын хэрэглээнд ашигладаг биотехнологийн гаралтай хүнс, эмийн бүтээгдэхүүнийг бий болгох онолын үндсийг ойлгох

4. Химийн хичээлээр олж авсан онолын мэдлэгээ практик туршилтаар баталгаажуулах, анхан шатны хэрэглээнд ашиглах арга замыг ойлгох

5. Байгаль дахь бодисын эргэлт, шинж чанар, өөрчлөлтийг тайлбарладаг физик, химийн шинжлэх ухааны үндсийг ойлгох. Бидний өдөр тутамд тохиолддог органик ба органик бус бодисыг ялгаж таних, шинж чанарыг судлах, байгалийн эх үүсвэрээс ялгах талаар онолын мэдлэг олгох, дадлага туршилтаар бататгах.

5. Лаборатори, дадлагын газарт тавигдах хими-био аюулгүй ажиллагааны дүрэм журамтай танилцаж, зааварчилгаа авч, яаралтай үед хэрэглэх галын хор, эмийн сан зэргийг шалгаж, дүрэм журмыг чанд баримталахаа илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулснаар, багш эсвэл лаборантын удирдлагаар туршилт хийж гүйцэтгэх дадалд сургах

7. Амьд организмын үндсэн бүрэлдэхүүн болох биомолекулуудын, шинж чанар, гүйцэтгэх үүрэг, задрал нийлэгжлийг ойлгох биохимийн суурь мэдлэг олгох. Бодис, энергийн солилцоо алдагдсанаар үүсэх өвчлөл, эмгэг процесст шинжлэх ухааны үндэстэй тайлбарлах дадалд сургах

8. Микробиологи, биотехнологийн онолын хичээлүүдээр эзэмшсэн мэдлэгээ туршилтаар баталгаажуулан, биологийн обьекттой ажиллах сайн дадал эзэмших, цаашдын судалгааны ажилд ашиглах чадвар эзэмшүүлэх

9.  Дадлага туршилтын ажил гүйцэтгэж, цуглуулсан өгөгдөлд статистик анализ хийх, тухайн үр дүнгийн онолын үндсийг тайлбарлах, зүй тогтол, харилцан хамаарлыг судлах чадварт сургах

Машин сургалт, гүн сургалтын аргуудад суралцаж  хиймэл оюун ухаан хөгжүүлж төрөл бүрийн хэмжилтийн болон удирдах төхөөрөмж, программ, ухаалаг  утасны программтай хамт ашиглах

10. Хүрээлэн буй орчны бохирдолыг тогтоохын тулд ус, хөрсөнд хими биологийн шинжилгээ хийх, микробиологийн нөхөн сэргээлэлт хийх, тухайн бүсэд тохирох ургамлын биомассыг бий болгох туршилт, судалгааны ажил төлөвлөх, гүйцэтгэх чадвартай болох

11. Хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, тухайн асуудалд хими, биологийн шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлийг эрэлхийлж, туршилт судалгааны ажил төлөвлөх, гүйцэтгэх чадвартай болох

12. Дээжинд агуулагдах уураг, нүүрс ус, өөх тос, витамины хэмжээг тодорхойлох, биологийн обьектоос ялгах, цэвэрлэх арга зүйд суралцах

2.9. Суралцагчийн үнэлгээ

Био-инженерийн тэнхим нь МКТК-ийн “Сургалтын журам”-д тусгасны дагуу оюутнуудын сурлагыг үнэлнэ. Хүснэгт 12-т МКТК-д мөрдөж буй үнэлгээний тайлбар задаргааг тусгалаа. Үүнд, оюутны мэдлэг, чадвар, дадлыг A, B, C, D, F гэсэн үсгэн дүнгээр үнэлнэ. Оюутны хичээлийн ирц, бие даалт, сорил, явцын болон улирлын шалгалтын оноог багш хичээлийн онцлогоос хамааруулан 0-100 оноогоор дүгнэнэ.

Хүснэгт 4. Үнэлгээний тайлбар задаргаа

Үсгэн дүн

Хувь

Тоон дүн

Үсгэн үнэлгээний утга

A

96-100

90-95

4.0

3.7

A-Тухайн хичээлийн агуулгыг бүрэн эзэмшсэн, ухагдахуун, ойлголтыг чадварлаг ашигладаг, сурлагын дээд амжилтыг илтгэх дүн

B

87-89 83-86 80-82

3.4 3.0 2.7

B-Тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон, бодлого бодох, ухагдахууныг ашиглах чадварыг эзэмшсэн, дундаж түвшнөөс дээгүүр амжилтыг илтгэх дүн

C

77-79 73-76 70-72

2.4 2.0 1.7

C-Тухайн хичээлийн агуулгын ихэнх хэсгийг хангалттай ойлгосон, хялбар бодлогыг бодох, цаашид хичээл судлах хангалттай чадварыг дундаж түвшинд эзэмшсэнийг илтгэх дүн

D

67-69 63-66 60-62

1.3 1.0 0.7

D-Тухайн хичээлийн агуулгыг бүрэн гүйцэд ойлгоогүй, ухагдахуун, ойлголтыг ашиглах чадвар дутагдалтай, дундаж түвшнээс доогуур амжилтыг илтгэх дүн

F

1    

 

F-Тухайн хичээлийн мэдлэг, чадвар, хангалтгүйг илтгэх дүн

 

МКТК-ийн хичээлийн үнэлгээний задаргаа курс бүрт харилцан адилгүй байдаг. Курс ахих тусам  шалгалтын оноо ихэсдэг. Энэ нь мэргэжлийн хичээлүүд түлхүү ордогтой  холбоотойгоор оюутнуудын мэдлэг чадварыг шалгах зорилготой. 1-5-р курсын хичээлийн үнэлгээний задаргааг Хүснэгт 13-т үзүүллээ.

 

Хүснэгт 5. 1-5-р курсын хичээлийн үнэлгээний задаргаа

Курс

 

Явцын үнэлгээ /оноо/

 

Шалгалт /оноо/

 

Дүн

 

Ирц

Бие даалт

Сорил

Явцын шалгалт

Улирлын шалгалт

 

1-р курс

10

45

15

15

15

100

2-р курс

10

30

20

20

20

100

3-р кус

10

15

25

25

25

100

4-р курс

10

30

30

30

100

5-р курс

30

35

35

100

 

Мөн туршилт болон дадлагын хичээлүүдийн хувьд оюутны тайланг үндэслэн дүгнэдэг. Туршилтын хичээлийн тайлангийн үнэлгээг Хүснэгт 14-т харуулсныг авч үзье.

Хүснэгт 6. Туршилтын хичээлийн үнэлгээний задаргаа

Үнэлгээний задаргаа

Үнэлгээний эзлэх хувь

 

Туршилтын бэлтгэл / Оюутнууд тухайн туршилтыг хийхэд шаардлагатай онолын мэдлэг болон багаж төхөөрөмжийг ашиглах,  аюулгүйн ажиллагааны зааварчилгаа авсан эсэх/

30%

Гүйцэтгэл / Туршилтыг дарааллын дагуу зөв хийсэн, ямар нэгэн алдаа гарсныг дүгнэнэ/

20%

Үр дүн /Туршилтын үр дүн дүгнэнэ. Хэмжилт  хийсэн бол хэмжилтийн үр дүн шалгана/

20%

Дүгнэлт ба ажиглалт / Оюутнууд тухайн туршилтаас ойлгосон ойлголтын, ажигласан зүйлсээ нэгтгэж дүгнэлт бичнэ./

30%

Нэмэлт асуулт /Багш тайлан уншсаны дараа оюутнаас нэмэлт тодруулах зүйлс байвал асуулт асууна. /        

<10%

 

Нийт дүн

100%

 7. Хөтөлбөрийн чанарын баталгаажилт

2020-2021 оны хичээлийн жилд чанарын МКТК-ийн чанарын менежер Н.Болормаа нийт оюутнуудын дунд явуулсан сэтгэл ханамжийн судалгааны дүнгээс харахад Био-инженерийн 3, 4 курсийн оюутнууд БиоИТ-ийн багш нарын хичээл заах арга барил сайн гэсэн үнэлгээг өгсөн нь БиоИТ-н зүгээс жил бүр оюутнуудын суралцах орчин нөхцлийг сайжруулах, хичээл заах арга барилаа сайжруулах зорилгоор шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлж ирсэнтэй холбож ойлгож болохоор байна. Тухайлбал 2020-2021 оны хичээлийн жилд микробиологи, биотехнологийн туршилтын ариун орчинг бүрдүүлэх зорилгоор сургуулийн санхүүжилтээр ламинар бокс худалдан авч суурилуулсан, 2019-2020 оны хичээлийн жилд микробиологийн туршилтын хичээлд ашиглах зорилгоор  “Коосэн агентлаг”-ийн  санхүүжилтээр биологийн микроскоп авч сургалтандаа ашиглаж байна. Мөн жил тэнхимийн багш нарыг Япон улсын хамтын ажиллагаатай технологийн коллежуудад урт болон богино хугацааны сургалтад тогтмол хамруулж Коосэн тогтолцооны онцлог, сургалтын арга барилыг эзэмшүүлж ирсэн.

2.11. Удирдлага мэдээллийн систем

МКТК нь 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн nomch.mn системийг оюутан, эцэг, эх, багш, сургуулийн хооронд мэдээлэл шуурхай солилцох зорилгоор хэрэглээндээ нэвтрүүлэн ашиглаж байна. Энэхүү системд оюутны хичээлийн ирц, гэрийн даалгаврын бүртгэл, уявцын шалгалт, улирлын шалгалт, улирлын эцсийн дүн гэх мэт бүх мэдээллүүд тухай бүрт бүртгэгдэн явах бөгөөд эцэг, эхчүүд өөрсдийн эрхээр нэвтрэн орж хүүхдийнхээ талаар мэдээллүүдийг хүүсэн үедээ авах боломжтой систем юм (Зураг 3).

Мөн  2014 эхлэн НБГ-ийн удирдлага мэдээллийн систем болох ESIS системд 2, 3 курсийн оюутнуудын шаардлагатай мэдээллүүдийг оруулан, цаг тухай бүрт нь шинэчлэн ажиллаж байна. Энэ системийг ашиглан ЕБ-ийн гэрчилгээг хэвлэн гаргаж үйл ажиллагааг хийж байна.

Зураг 3. NOMCH.MN систем.

 

 

 

 

 

2.12. Харилцаа хамтын ажиллагаа

БиоИТ нь Япон улсын Мияаконожо хотын Технологийн коллеж, Томакомай хотын технологийн коллеж зэрэг Коосэн тогтолцооны сургуулиудын багш нартай нягт хамтран ажилладаг. Тухайлбал жил бүр БиоИТ-н багш нар урт болон богино хугацаагаар Япон дээр дурдсан 2 коллежид сургалтад хамрагдаг. Мөн жил бүр Япон улсаас био-инженер болон хими инженерийн чиглэлийн багш нар хүрэлцэн ирж сургалт зохион байгуулдаг.

 

 

Хүснэгт 7. БиоИТ-ийн багш нар Япон улсад мэргэшүүлэх

сургалтад хамрагдсан байдал

Сургалтад хамрагдсан он

Багшийн нэр

Сургалт болсон коллеж

Сургалтын хугацаа

2018

Б.Баярмаа

Томакомай ТК

14 хоног

2019

Л.Сэр-Од

Мияаконожо ТК

14 хоног

2019

Л.Сэр-Од

Томакомай ТК

21 хоног

2020

Х.Мөнхгэрэл

Мияаконожо ТК

7 хоног

 

Дотоод хамтын ажиллагаа

БиоИТ нь Шинэ Монгол Коосэн технологийн коллежийн химийн инженерчлэлийн тэнхимтэй нягт хамтран ажилладаг. 201-2020 оны хичээлийн жилд ШМТК-ийн химийн инженерийн тэнхимийн багш нартай хамтран “Физик хими” хичээлийн сурах бичгийн орчуулгыг хийж гүйцэтгэсэн. Мөн 2020-2021 оны хичээлийн жилд Япон улсын технологийн коллежийн  багш нар болон ШМТК-ийн багш нартай хамтран “Химийн инженерчлэл” хичээлийн сурах бичиг боловсруулах ажлыг хийж байна.

Мөн МУИС, ШУТИС-ийн ижил мэргэжлийн сургалт явуулдаг тэнхимүүдэд манай төгсөгчдөөс дэвшин суралцаж байна. Тухайлбал 2020 оны төгсөгч Б.Жараахай МУИС-ийн Биологийн тэнхимийн Биохимийн хөтөлбөрт 3-р курсэд амжилттай суралцаж байна. 2019 оны 4 сараас Био-инженерийн 4 курсийн оюутан А.Жаргалмаа Япон ялсын Сүзүка технологийн коллежид Япон улсын засгийн газрын тэтгэлэгээр амжилттай суралцаж байна.