“Цахилгааны инженер” сургалтын хөтөлбөр
Эрчим хүчний салбар нь анх 1922 онд эрчим хүчний аж үйлдвэрийн үндсэн тавигдаж, улмаар 1932 онд анхны дулааны цахилгаан станцыг байгуулснаар эрчим хүчний цогц систем үүссэн түүхтэй. Улмаар бидний өдөр тутмын амьдрал, аж, хэв маягийг өөрчилж, бизнес эрхлэх боломжийг бий болгож, уул уурхай, үйлдвэр аж ахуй, үйлчилгээний байгууллага болон сурч боловсрох гэх мэт бүхий л салбарын хөгжил дэвшилтэй нягт холбоотойгоор хөгжсөөр ирэв.
Монгол улсын эрчим хүчний салбар сүүлийн 20 гаруй жилд эрчимтэйгээрээ шинэчлэгдэн өөрчлөгдөж, үүний зэрэгцээ хүний нөөцийн бодлого чиглэл, боловсролын чиг хандлагад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарав. Зах зээл дээрх мэргэжлийн эрэлт, шаардлага болоод технологийн шинэ ололт, түүний хэрэглээтэй уялдсан боловсролын салбар дахь хүний нөөцийн сургалт хангалтгүй байгаа талаар ч мэргэжлийн салбарын төлөөллүүд дурдсаар ирлээ (King, 2015).
Япон улсын инженерийн боловсрол олгодог "Коосэн" тогтолцоог нутагшуулахаар бид 10 гаруй жилийг өнгөрүүлжээ. "Коосэн" нь зах зээлийг хамгийн түрүүнд мэдэрч, инженерийн шаардлагатай мэдлэгийг богино хугацаанд олгох зорилготой, боловсролын уян хатан тогтолцоотой нь түүний давуу тал болдог. Тийм ч учраас, дэлхийн 2-р дайны дараах Япон улсыг сэргээн босгоход шаардлагатай инженерүүдийг богино хугацаанд бэлтгэсэн боловсролын тогтолцоо болж үүсчээ. Мөн цаг хугацааны өөрчлөлтийг хамгийн түрүүнд мэдэрч, 1988 онд "Робокон" (NHK, 2016) буюу робот бүтээх уралдаан нь тус "Коосэн" сургуулиудын дунд үүсч гарсан нь өдгөө ABU Robocon-ы эхлэл болсон юм. Улмаар, 2019 онд DCON (DCON, 2020) буюу хиймэл оюун ухааны уралдаан ч, эдгээр сургуулиудыг түшиглэн Япон улсад эрчимтэйгээр дэлгэрч байна.
Эдгээрт үндэслэн Монгол Коосэн Теxнологийн Коллеж (МКТК) нь зах зээл дээр нэн шаардлагатай байгаа цахилгааны инженерийн салбарт анхаарлаа хандуулан 2016 онд Цахилгааны Инженерийн Тэнхимийг үүсгэн байгуулсан ба энэхүү хөтөлбөрийг дээрх зорилгын хүрээнд боловсруулсан.
1. ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Xүснэгт 1. Хөтөлбөрийн танилцуулга
|
Хөтөлбөрийн танилцуулга |
|
|
Хөтөлбөрийн нэр |
Цахилгааны инженер |
|
Хөтөлбөрийн англи нэр |
Electricity engineering |
|
Хөтөлбөрийн индекс |
C 071304 |
|
Олгох боловсролын зэрэг |
Дипломын боловсрол |
|
Суралцах хэлбэр |
Өдөр. Танхимын үндсэн сургалтын хажуугаар сургалтын материалыг онлайнаар бүрэн авах боломжийг хангасан зайн хослуулсан арга барилыг хэрэглэнэ. |
|
Суралцах хугацаа |
5 жил |
|
Эрх зүйн зохицуулалт |
● БСШУ-ны сайдын 2016 оны 05 сарын 04-ний өдрийн А/177 тоот тушаал “Технологийн коллежийн сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага” |
|
Хөтөлбөрийн үндэслэл |
Эрчим хүчний салбарын хөгжилд хөл нийлүүлэх шаардлага бүхий л салбарт гарч ирсэн ч, шаардлагатай хүний нөөц, тэдгээрийг сурган хүмүүжүүлэх хөтөлбөрүүд ховор |
|
Хөтөлбөрийн тодорхойлолт |
Орчин үеийн техник технологи, шинжлэх ухааны салбартай хөл нийлүүлэн алхаж, цахилгаан техникийн онол, туршлагыг хослуулан судална. Цахилгааны инженерийн анхан болон ахисан түвшний өндөр мэдлэгтэй, практик дадлага туршлага эзэмшсэн, инженерийн ёс зүйтэй, судлаач, бүтээлч, сэтгэлгээтэй, хүмүүнлэг, хамт олныг удирдах арга барилтай, өрсөлдөх чадвартай, шинийг санаачлагч мэргэжилтэн бэлтгэнэ. Төгсөгчдийг цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалтын бүхий л салбарын ажлын байрууд хүлээж байна. |
|
Хөтөлбөрийн зорилго |
“Цахилгаан электроникийн онолын суурь ухагдахууныг нарийн ойлгож, цахилгаан эрчим хүчний аль ч салбарт хөрвөж ажиллах чадварыг эзэмших, программчлалын хэл, хиймэл оюун ухаан, өгөгдлийн сан зэргийг ойлгож үйлдвэр, системийн автоматжуулалт болон бусад салбарт ашиглах дадал, чадварыг эзэмших, инженерийн зураг төсөл боловсруулах чадвартай онолын болон практик дадал эзэмшсэн, задлан шинжих, оновчлон дүгнэх, шинийг санаачлах бүтээлч, багаар ажиллах, өрсөлдөх чадвартай, хамт олонч, хүнлэг ёс зүйтэй, тууштай бөгөөд манлайлах хүсэл эрмэлзэлтэй мэргэжилтэн бэлтгэх” |
|
Хөтөлбөрийн боловсролын зорилт (PEO) |
МКТК-ийн эрхэм зорилгод үндэслэсэн: Зорилт 1: Өөрийн эх хэл, ёс заншил, түүх, өв соёлоо хайрлан хамгаалж, хүнлэг энэрэнгүй, инженерийн ёс зүйтэй, хамт олныг удирдах, чиглүүлэх чадвартай, багаар ажиллах, шинийг санаачлах, манлайлах, идэвхижүүлэх, өөрийгөө илэрхийлэх, шийдвэр гаргах чадвартай, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй хувь хүн, инженер, мэргэжилтэн болгон төлөвшүүлэх. Зорилт 2: Эрчим хүчний инженерчлэлийн олон улсын байгууллага, компанид ажиллаж, өрсөлдөх чадвартай, англи болон япон хэлний мэдлэгийг эзэмшсэн, инженер техникийн мэдлэг чадвартай эрчим хүчний инженер, мэргэжилтэн бэлтгэх Зорилт 3: Орчин үеийн техник технологи, компьютер, харилцаа холбоо, интернет, хэрэглээний болон инженерчлэлийн программ дээр ажиллах, хэрэглэх чадварыг эзэмшүүлэх Зорилт 4: Цахилгаан электроник, цахилгаан хэлхээний суурь ухагдахууныг нарийн ойлгосон, онол болон практикийн мэдлэгийг хослуулж, цахилгаан эрчим хүчний аль ч салбарт хөрвөж ажиллах чадварыг суулгах Зорилт 5: Өөрийн эзэмшсэн онолын мэдлэгийг хөрвүүлэн ашиглах чадвартай, түүнийгээ практикт хэрэгжүүлж, шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авах, судлан шинжлэх, эрэл хайгуул хийх, бие даан хөгжих чадварыг эзэмшүүлэх Зорилт 6: Эрчим хүчний салбарын хөгжил дэвшил, алсын хараа, эрэлт хэрэгцээ, зорилго зорилтыг ойлгож, шинэ техник, технологийг эзэмшсэн, цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийг угсах, засварлах, ашиглах чадвартай, цаашлаад программчлал, автоматжуулалтын мэдлэгтэй, эрчим хүчний тооцоо судалгаа хийх чадвартай, шинийг санаачлагч, зохион бүтээгч болгоход чиглүүлэх |
|
Хөтөлбөрийн сургалтын үр дүн (PLO) |
Хөтөлбөрийн зорилтыг биелүүлэхэд шаардлага бүхий 22 суралцахуйн чадварыг эзэмшинэ. |
|
Хичээлийн хөтөлбөр |
5 жилийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлийн нийт багц цагийг судална. |
|
Хөтөлбөрт тавих тусгай шаардлага |
БСШУ-ны сайдын 2016 оны 05 сарын 04-ний өдрийн А/177 тоот тушаал “Технологийн коллежийн сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ыг ханган хэрэгжүүлнэ. |
|
Хөтөлбөрийг хариуцах нэгж, захирал, харилцах хаяг |
Цахилгааны инженерийн тэнхим. Тэнхимийн эрхлэгч Б.Мөнх-Өлзий, нарийн бичиг X. Xишигт. Монгол Коосэн Технологийн Коллежийн II давхар, G203 Munkh-ulzii.b@mk.edu.mn, khishigt.kh@mk.edu.mn, 80033776 |
1.1. Хөтөлбөрийн тодорхойлолт
Монгол улсын эрчим хүчний салбар сүүлийн 20 гаруй жилд эрчимтэй шинэчлэгдэн өөрчлөгдөж, үүний зэрэгцээ хүний нөөцийн бодлого чиглэл, боловсролын чиг хандлагад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарав. Зах зээл дээрх мэргэжлийн эрэлт, шаардлага болоод технологийн шинэ ололт, түүний хэрэглээтэй уялдсан боловсролын салбар дахь хүний нөөцийн сургалт хангалтгүй байгаа талаар ч мэргэжлийн салбарын төлөөллүүд дурдсаар ирсэн.
Орчин үеийн техник технологи, шинжлэх ухааны салбартай хөл нийлүүлэн алхаж, цахилгаан техникийн онол, туршлагыг хослуулан судална. Төгсөгчдийг цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалтын бүхий л салбарын ажлын байрууд хүлээж байна. Бусад бүхий л инженер, техникийн салбаруудад цахилгаан техникийн онолын суурь мэдлэг чухал ач холбогдолтойгоос гадна, өөрийн үндсэн хөтөлбөрийн хүрээнд цахилгаан электроник, программчлалын онолыг, практик дээр үр дүнтэй суралцан, ашиглах үндсийг тавина.
Цаашлаад, цахилгаан эрчим хүчний чиглэлээр их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, судалгаа хийх боломжтой.
1.2. Хөтөлбөрийн зорилго
Цахилгаан электроникийн онолын суурь ухагдахууныг нарийн ойлгож, цахилгаан эрчим хүчний аль ч салбарт хөрвөж ажиллах чадварыг эзэмших, программчлалын хэл, хиймэл оюун ухаан, өгөгдлийн сан зэргийг ойлгож үйлдвэр, системийн автоматжуулалт болон бусад салбарт ашиглах дадал, чадварыг эзэмших, инженерийн зураг төсөл боловсруулах чадвартай онолын болон практик дадал эзэмшсэн, задлан шинжих, оновчлон дүгнэх, шинийг санаачлах бүтээлч, багаар ажиллах, өрсөлдөх чадвартай, хамт олонч, хүнлэг ёс зүйтэй, тууштай бөгөөд манлайлах хүсэл эрмэлзэлтэй мэргэжилтэн бэлтгэх.
Хүснэгт 2. МКТК-ийн эрхэм зорилго
МКТК-ийн эрхэм зорилго
|
A |
Хүнлэг |
Хүнлэг энэрэнгүй, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг инженер Зорилт 1: Өөрийн эх хэл, ёс заншил, түүх, өв соёлоо хайрлан хамгаалж, хүнлэг энэрэнгүй, инженерийн ёс зүйтэй, хамт олныг удирдах, чиглүүлэх чадвартай, багаар ажиллах, шинийг санаачлах, манлайлах, идэвхижүүлэх, өөрийгөө илэрхийлэх, шийдвэр гаргах чадвартай, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй хувь хүн, инженер, мэргэжилтэн болгон төлөвшүүлэх. |
|
|
B |
Оюунлаг |
Шинжлэх ухааны өргөн мэдлэг, боловсролтой инженер Зорилт 2: Эрчим хүчний инженерчлэлийн олон улсын байгууллага, компанид ажиллаж, өрсөлдөх чадвартай, англи болон япон хэлний мэдлэгийг эзэмшсэн, инженер техникийн мэдлэг чадвартай эрчим хүчний инженер, мэргэжилтэн бэлтгэх Зорилт 3: Орчин үеийн техник технологи, компьютер, харилцаа холбоо, интернет, хэрэглээний болон инженерчлэлийн программ дээр ажиллах, хэрэглэх чадварыг эзэмшүүлэх Зорилт 4: Цахилгаан электроник, цахилгаан хэлхээний суурь ухагдахууныг нарийн ойлгосон, онол болон практикийн мэдлэгийг хослуулж, цахилгаан эрчим хүчний аль ч салбарт хөрвөж ажиллах чадварыг суулгах |
|
|
C |
Ухаалаг |
Сэтгэн бодох, зохион бүтээх ур чадвартай инженер Зорилт 5: Өөрийн эзэмшсэн онолын мэдлэгийг хөрвүүлэн ашиглах чадвартай, түүнийгээ практикт хэрэгжүүлж, шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авах, судлан шинжлэх, эрэл хайгуул хийх, бие даан хөгжих чадварыг эзэмшүүлэх Зорилт 6: Эрчим хүчний салбарын хөгжил дэвшил, алсын хараа, эрэлт хэрэгцээ, зорилго зорилтыг ойлгож, шинэ техник, технологийг эзэмшсэн, цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийг угсах, засварлах, ашиглах чадвартай, цаашлаад программчлал, автоматжуулалтын мэдлэгтэй, эрчим хүчний тооцоо судалгаа хийх чадвартай, шинийг санаачлагч, зохион бүтээгч болгоход чиглүүлэх |
Уг зорилгын хүрээнд цахилгаан электроникийн онолын суурь ухагдахууныг нарийн ойлгож, цахилгаан эрчим хүчний аль ч салбарт хөрвөж ажиллах чадварыг эзэмшиж, эрчим хүчний бүхий л салбарт ашиглах дадал, чадварыг эзэмшин, инженерийн зураг төсөл боловсруулах чадвартай онолын болон практик дадал эзэмшсэн, задлан шинжих, оновчлон дүгнэх, шинийг санаачлах бүтээлч, багаар ажиллах, өрсөлдөх чадвартай, хамт олонч, хүнлэг ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх зорилгоор уг хөтөлбөрийг боловсруулсан.
1.3. Хөтөлбөрийн боловсролын зорилт (PEO[1])
Хөтөлбөрийн боловсролын зорилт нь МКТК-ийн эрхэм зорилгод уялдан дараах байдлаар тодорхойлогдоно.
![]() |
Зураг 3. Эрхэм зорилго ба хөтөлбөрийн зорилтын уялдаа
Хүснэгт 3. Хөтөлбөрийн боловсролын зорилтууд /PEO/ болон хөтөлбөрийн сургалтын үр дүн /PLO/- ийн хамаарал
|
ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН ҮР ДҮНГҮҮД (PLO) |
|
|||||||
|
ЗОРИЛТ1 |
ЗОРИЛТ 2 |
ЗОРИЛТ 3 |
ЗОРИЛТ 4 |
ЗОРИЛТ 5 |
ЗОРИЛТ 6 |
|||
|
А1. |
Инженер техникийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хэл соёл, бичгийн чадвар эзэмшсэн, математикийг дээд түвшинд хэрэглэж, ашиглаж чаддаг байх |
х |
|
|
|
|
|
|
|
А2. |
Олон улсын түвшинд ажиллах, өсөн дэвших чадвартай, Англи болон Япон хэлийг өндөр түвшинд эзэмшсэн байх |
х |
х |
|
|
|
|
|
|
А3.
|
Багаар хамтран ажиллах, олны өмнө гарч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, илтгэл тавьж чаддаг, өрсөлдөх чадвартай, өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй, шинийг санаачлагч байх |
х |
х |
|
|
|
|
|
|
А4. |
Хэрэглээний болон инженерчлэлийн программ дээр ажиллах, хэрэглэх чадварыг эзэмшүүлэх |
|
|
х |
|
|
|
|
|
B1. |
Инженерийн мэргэжлийн үг хэллэгийн утгыг ойлгож, зөв хэрэглэж, ярьж чаддаг байх |
|
|
|
х |
х |
|
|
|
B2. |
Тогтмол гүйдэл, хувьсах гүйдлийн цахилгаан хэлхээнд тооцоо хийж сурах, практикт өөрийн хийсэн тооцоог ашиглаж сурах |
|
|
|
х |
х |
|
|
|
B3. |
Цахилгаан хэлхээн дэх гэмтэлтэй байгаа хэсгийг олж чаддаг байх, цахилгаан хэмжлэгийн багаж тоног төхөөрөмжтэй ажиллаж сурах, вольтметр, амперметр, тестер, осциллографыг ашиглаж хүчдэл гүйдлийг хэмжих аргыг эзэмших, төрөл бүрийн мэдээлэл боловсруулж, ашигтай үр дүнг гаргаж сурах |
|
|
|
х |
х |
|
|
|
B4. |
Цахилгаан эрчим хүчний тоолуурын ажиллах зарчмыг ойлгож, хэрэглэж чаддаг болох |
|
|
|
х |
х |
|
|
|
B5. |
Логик хэлхээний үндсэн ажиллагаа, логик гэйт, Булийн алгебр, Карно карт, регистр, тоолууруудын тухай онолын мэдлэг болох, хэлхээний тооцоо, ашиглаж сурах |
|
|
|
х |
х |
|
|
|
B6. |
Цахилгаан хэлхээ, электроник, микроконтроллерийн тухай суурь мэдлэгийг сурах, цахилгаан электроникийн тооцоо хийж сурах, микроконтроллерийн программчлал хийж сурах, компьютерийн техник хангамжийг тухай үндсэн ойлголт, угсрах болон засварлах үндсэн чадвартай болох |
|
|
|
х |
х |
|
|
|
B7. |
Алгоритм болон программчлалын хэлний талаарх үндсэн онолын мэдлэгтэй болох, логик сэтгэлгээг хөгжүүлэх |
|
|
|
х |
х |
|
|
|
В8. |
Программчлалын С хэлний анхан болон дунд шатны мэдлэгийг олгох, программ бичих дадал зуршилтай болгох |
|
|
х |
х |
х |
|
|
|
B9. |
Объект хандлагат программчлалын хэлний онолын мэдлэгийг олгох, C++ болон Жава программчлалын хэлнүүдийг ашиглан онолын мэдлэгээ хэрэглэж сурах
|
|
|
|
х |
х |
|
|
|
B10. |
Цахилгаан эрчим хүчний зураг схемийг зурж, ойлгож уншиж чаддаг байх. |
|
|
х |
х |
х |
|
|
|
С1. |
Нэг фаз болон гурван фазын хуьсах гүйдлийн цахилгаан хэлхээний мэдлэгтэй түүнд тооцоо хийж, төрөл бүрийн хувьсах гүйдлийн цахилгаан хэлхээг ойлгох чадвар эзэмших |
|
|
|
х |
х |
|
|
|
С2. |
Трансформатор болон бусад цахилгаан тоног төхөөрөмжийн ажиллах зарчмыг мэддэг, эквивалент хэлхээ болон векторын хэмжигдэхүүний зургаас шинж чанарыг нь ойлгох чадварыг эзэмших |
|
|
|
х |
х |
|
|
|
С3. |
Цахилгаан тоног төхөөрөмжийг ажиллуулах болон холболтын аргыг ойлгож, угсарч, холбож чаддаг байх |
|
|
|
х |
х |
|
|
|
С4. |
Электроникийн тоног төхөөрөмж болон электроникийн төрөл бүрийн элементийг таньж мэддэг, түүнийг хэрэглэж сурах |
|
|
|
х |
х |
|
|
|
С5. |
Математик, байгалийн шинжлэл, инженерийн үндсэн мэдлэгээ гүнзгийрүүлэн судлах чадвартай болохоос гадна мэдээллийг боловсруулах, дүгнэн шинжлэх, тайлан бичих аргыг эзэмших |
|
|
|
х |
х |
|
|
|
С6. |
Резонансын хэлхээ, модуляци, демодуляцийн хэлхээний ажиллах зарчмыг ойлгож, хэрэглэж чаддаг байх |
|
|
|
х |
х |
|
|
|
С7. |
Хөдөлгүүр, цахилгаан машин, цахилгаан тоног төхөөрөмжийн ажиллах зарчмыг ойлгож, векторын хэмжигдэхүүний зургаас шинж чанарыг нь ойлгох чадварыг эзэмших, тооцоолол хийх чадвартай болох |
|
|
|
х |
х |
|
|
|
С8. |
Цахилгаан эрчим хүчний салбарт ашиглагддаг цахилгаан техникийн материалын мэдэгдэхүүнтэй болох, түүнийг ашиглаж, хэрэглэж сурах |
|
|
|
х |
х |
х |
|
|
С9. |
Эрчим хүчний систем, түүнд хэрэглэгдэх реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжийг таньж мэддэг, түүнийг ашиглаж чаддаг байх |
|
|
|
|
|
|
|
Хүснэгт 4. Сургалтын төлөвлөгөөний матриц
Хөтөлбөрийн сургалтын үр дүн PLOs ба хичээл хоорондын уялдаа холбоо
|
Хичээлийн нэр |
А1 |
А2 |
А3 |
А4 |
B1 |
B2 |
B3 |
B4 |
B5 |
B6 |
B7 |
B8 |
B9 |
B 10 |
C1 |
C2 |
C3 |
C4 |
C5 |
C6 |
C7 |
C8 |
C9 |
|
Мэдээллийн технологийн үндэс |
|
Ap |
|
Cr |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Мэргэжлийн англи хэл |
U |
Ap |
R |
|
R |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ap |
|
|
|
|
|
Мэргэжлийн япон хэл |
U |
Ap |
R |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ap |
|
|
|
|
|
Бүтээх ухааны үндэс |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хэрэглээний математик |
U |
Ap |
|
|
R |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ap |
|
|
|
|
|
Хэрэглээний физик |
|
Ap |
|
|
R |
An |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ap |
|
|
|
|
|
Гамшгийн менежмент |
U |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Цахилгаан электроникийн үндэс |
|
|
|
|
R |
An |
|
|
|
|
|
|
|
|
R |
R |
R |
|
|
|
|
|
|
|
Цахилгаан ба соронзон орон I |
|
|
|
|
R |
An |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Цахилгаан ба соронзон орон II |
|
|
|
|
R |
An |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Цахилгаан хэлхээ I |
|
|
|
|
R |
An |
An |
R |
|
|
|
|
|
|
Ap |
R |
R |
|
|
U |
R |
|
|
|
Цахилгаан хэлхээ II |
|
|
|
|
R |
An |
An |
|
|
|
|
|
|
|
Ap |
R |
R |
|
|
U |
R |
|
|
|
Цахилгаан хэлхээ III |
|
|
|
|
R |
An |
|
|
|
|
|
|
|
|
Ap |
R |
R |
Ap |
|
U |
R |
|
|
|
Цахилгаан электроникийн бүтээх туршилт |
|
|
|
|
R |
An |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Cr |
Cr |
|
|
|
|
|
|
Цахилгаан электроникийн туршилт I |
|
|
|
|
R |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Cr |
Cr |
|
|
|
|
|
|
Мэдээлэл боловсруулалт I |
|
|
|
|
R |
An |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Мэдээлэл боловсруулалт II |
|
|
|
|
R |
An |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Цахилгаан электроникийн хэмжил зүй |
|
|
|
|
R |
An |
Ap |
Ap |
|
|
|
|
|
|
Ap |
|
|
|
|
|
|
|
|
|
Цахилгаан машин I |
|
|
|
|
R |
An |
|
|
|
|
|
|
|
|
Ap |
R |
Cr |
|
|
|
U |
|
|
|
Цахилгаан машин II |
|
|
|
|
R |
An |
|
|
|
|
|
|
|
|
Ap |
R |
Cr |
|
|
|
Ap |
|
|
|
Электроникийн үндэс I |
|
|
|
|
R |
An |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
R |
|
|
|
|
|
|
Электроникийн үндэс II |
|
|
|
|
R |
An |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Программчлал I |
|
|
|
Cr |
R |
|
|
|
|
|
U |
Ap |
Ap |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Программчлал II |
|
|
|
Cr |
R |
|
|
|
|
|
U |
Ap |
Ap |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Программчлал III |
|
|
|
Cr |
R |
|
|
|
|
|
U |
Ap |
Ap |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Судалгааны арга зүй |
|
|
|
|
R |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Электроникийн хэлхээ I |
|
|
|
|
|
|
An |
|
|
|
|
|
|
|
|
|
|
R |
|
|
|
|
|
|
Электроникийн хэлхээ II |
|
|
|
|
R |
An |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
R |
|
|
|
|
|
|
Цахилгаан электроникийн туршилт II |
|
|
|
|
R |
An |
|
|
|
Ap |
|
|
|
|
An |
|
|
Cr |
|
|
|
|
|
|
Цахилгаан электроникийн туршилт III |
|
|
|
|
R |
An |
|
|
|
Ap |
|
|
|
|
An |
Cr |
|
Cr |
|
|
|
|
|
|
Чадлын электроник |
|
|
|
|
R |
An |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ap |
|
|
|
|
|
|
Компьютер системийн онол |
U |
|
|
Cr |
R |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Цахилгаан систем инженерчлэл |
|
|
|
|
R |
An |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ap |
|
Тоон хэлхээ |
|
|
|
|
R |
An |
|
|
Ap |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Цахилгаан электроникийн материал судлал |
|
|
|
|
R |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ap |
|
|
Үйлдвэрлэлийн дадлага 1 |
|
|
|
|
R |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Cr |
|
|
An |
|
|
|
|
|
Үйлдвэрлэлийн дадлага 2 |
|
|
|
|
R |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Cr |
|
|
An |
|
|
|
|
|
Төгсөлтийн ажил |
|
|
R |
|
R |
|
|
|
Ap |
|
|
|
|
|
|
R |
|
|
An |
|
|
|
|
|
Автомат удирдлагын онол |
|
|
|
|
R |
An |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Зураг төслийн автоматжуулалт |
|
|
|
Ap |
R |
An |
|
|
|
|
|
|
|
Cr |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Цахилгаан соронзон долгион судлал |
|
|
|
|
R |
An |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
(U)-Understand-Ойлгох (Ap)-Applying-Хэрэглэх (An)-Analysing-Задлан шинэчлэх
(Ev)-Evaluating-Үнэлэх (Cr)-Creating- Бүтээх (R)-Remembering-Сэргээн санах
2. СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Цахилгааны инженер хөтөлбөр нь ерөнхий суурь хичээл, мэргэжлийн суурь хичээл, мэргэжлийн хичээл гэсэн 3 хэсгээс тогтоно. Оюутанд заавал эзэмшүүлэх ерөнхий суурь хичээлээс гадна мэргэжлийн онолын болоод дадлагын зайлшгүй эзэмших шаардлагатай хичээлүүдийг сургалтын хөтөлбөрт тусган оруулсан.
1. Ерөнхий суурь хичээл 77-оос дээш багц цаг байна. /Үүнд боловсррлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тодорхойлсон дээд боловсролын сургалтын байгууллагад нийтээр заавал судлах хичээл, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн заавал судлах болон заавал сонгох хичээлийн багц цаг агуулагдана./
2. Мэргэжлийн хичээл 90-ээс дээш багц цаг байна. /Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн сонгон гүнзгийрүүлж судлах болон дээд боловсролын мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлийн багц цаг агуулагдана./
3. ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
Цахилгааны инженер хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд заасан нийт хичээл болоод тэдгээрийн уялдаа холбоог Зураг 4-т үзүүллээ. Ногоон өнгөтэй дугуй дүрсээр, ерөнхий боловсрол эзэмших хүртэлх шаардлагатай ерөнхий эрдмийн агуулгыг багцалж харуулж байна. Инженерийн дипломын зэрэг буюу цахилгааны инженерийн салбарт инженер болох суурь шаардлага бүхий хичээлүүдийг цэнхэр өнгөтэй дугуй дүрсээр багцалж үзүүлж байна. Улаан дугуй дүрсээр, компьютерын ухааны аль нэгэн салбарт мэргэшихэд шаардлагатай хичээлүүдийг нэгтгэж харууллаа. Түүнээс гадна, ерөнхий суурь, мэргэжлийн заавал болон сонгон судлах хичээлүүдийг ногоон, 2 төрлийн цэнхэр, 2 төрлийн улаан өнгүүдээр тус тус тэмдэглэж тайлбарласан.
Зураг 1. Цахилгааны инженерийн хөтөлбөрийн хичээлүүдийн уялдаа холбоо
Хичээл бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл нь Хүснэгт 6-д үзүүлсэн загварын дагуу бэлтгэгдсэн. Тус загварт "Цахилгаан машин-I" хичээлийн хөтөлбөрийг хэсэгчлэн оруулж загвар болгон бэлтгэлээ. Тус хөтөлбөрт хамрагдах бүх хичээлийн дэлгэрэнгүй агуулгыг "Хавсралт-1: Хичээлийн хөтөлбөр"-т хавсаргалаа. Тус хавсралтанд дурдсан хичээлийн хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгад тухайн хичээлтэй холбоотой дараах агуулгыг багтааж бүтээлээ. Үүнд:
● Хичээлийг судлах үндэслэл, зорилго
● Урьдач нөхцөл, уялдаа холбоо
● Сургалтын зорилтот үр дүн
● Хичээлийн агуулга
● Багц цаг
● Оюутны суралцах ачаалал, долоо хоногт хичээллэх тоо
● Үнэлгээний аргачлал
● Сургалтад хэрэглэгдэх сурах бичиг, гарын авлага, нэмэлт материал
Хүснэгт 5. “Цахилгаан машин-I” хичээлийн хөтөлбөрийн загвар
|
Монгол Коосэн Технологийн Коллеж |
Хичээлийн жил |
2021-2022 |
|
Хичээлийн нэр |
|
Цахилгаан машин-I |
|
|
Хичээлийн ерөнхий мэдээлэл |
|
|
|
|
|
|
|
|
Хичээлийн код |
KEE301 |
Хичээлийн ангилал: |
|
Мэргэжлийн/ заавал судлах хичээл |
|
Долоо хоногт хичээллэх тоо |
|
|
Хичээлийн зориулалт: |
Хичээл |
Кредитийн тоо: |
|
2 |
|
1 |
|
|
Хичээлийн хамаарал: |
Цахилгаан хэлхээ I ,II цахилгаан электроникийн үндэс ,математик ,физик , цахилгаан ба соронзон орон I |
Судлах курс: |
|
III |
|
|
|
|
Сургалтанд хэрэглэгдэх сурах бичиг гарын авлага, нэмэлт материал |
電気機器 (Морикита хэвлэлийн компани),電気機器が久喜本炉 ( Цахилгаан судлалын хүрээлэн ) ,Fundamentals of electric mashinary. Stephen J.Chapmen |
|
|
|
|
|
|
|
Хичээл заах багш: |
ЦИТ-ийн багш нар |
|
|
|
|
|
|
|
Хичээлийн зорилго: |
|
|
|
|
|
|
|
|
1.Тогтмол гүйдлийн цахилгаан машинуудын ажиллагааны зарчим, бүтэцтэй танилцана. |
|
|
|
|
|
|
|
|
... |
|
|
|
|
|
|
|
|
Ур чадвар |
Хангалттай |
|
Сайн |
|
Хангалтгүй |
|
|
|
Тогтмол гүйдлийн хөдөлгүүрийн горимыг тодорхойлох |
Якорын ЦХХ болон хүчдэлээр хөдөлгүүрийн горимыг тодорхойлох |
|
Тогтмол гүйдлийн хөдөлгүүрийн механик характеристикийг байгуулах тэгшитгэлийг тайлбарлаж гаргалгааг хийх |
|
Тогтмол гүйдлийн хөдөлгүүрийн механик характеристикийг байгуулах, тэгшитгэлийг тайлбарлаж гаргалгааг хийж чадахгүй байх |
|
|
|
Тогтмол гүйдлийн генераторыг горимыг тодорхойлох |
Якорын эргэлтийн өнцөг хурд болон хүчний моментоор генераторын горимыг тодорхойлох |
|
Хөдөлгөөний үндсэн тэгшитгэлийг тайлбарлах . |
|
Якорын эргэлтийн өнцөг хурд болон хүчний моментоор генераторын горимыг тодорхойлж чадахгүй байх |
|
|
|
Трансформаторын векторын диаграмм байгуулах |
Трансформаторын тэнцүү чанартай хэлхээ болон векторын диаграмм байгуулах |
|
Трансформаторын тэнцүү чанартай хэлхээг байгуулах |
|
Трансформаторын тэнцүү чанартай хэлхээг байгуулж чадахгүй байх |
|
|
|
Тухайн мэргэжлийн хүрэх зорилттой холбогдох уялдаа |
|
|
|
|
|
|
|
|
Хичээл явуулах арга |
|
|
|
|
|
|
|
|
Ерөнхий тойм: |
Физик , математикийн ойлголтуудад тулгуурлан хичээлийг самбар, шохой ашиглан тайлбарлаж заах . Шаардлагатай томъёонуудын гаргалгааг хийж , физик процесс, практик хэрэглээтэй холбон ойлгуулах семинар хэлбэрийг ашиглах |
|
|
|
|
|
|
|
Хичээл явагдах хэлбэр болон хичээлийн агуулга |
Харилцан ярилцах семинарын хэлбэрээр тогтмол гүйдлийн хөдөлгүүр , генераторын ажиллагааны зарчим , горимуудын тухай ойлголт өгч , горим тодорхойлох арга ,тооцоог заана . Холбогдох тухайн сэдвээр бодлого бодуулах ,тайлбар хийлгэх процесс явагдана. Трансформаторын ажиллагааны зарчимыг тайлбарлаж гүйдэл хүчдэлийн тооцоо хийж , практик хэрэглээтэй холбоно. Хувьсах гүйдлийн машины үндсэн ойлголтууд , ажиллагааны зарчим , үзүүлэлтүүдийн тухай судална. |
|
|
|
|
|
|
|
Анхаарах зүйлдэл |
Тооны машин, өнгийн бал ашиглахыг оюутануудад шаардах |
|
|
|
|
|
|
|
Хичээлийн төлөвлөгөө |
|
|
|
|
|
|
|
|
I улирал |
Долоо хоног |
Хичээлийн агуулга, хэлбэр |
|
Долоо хоног бүрийн хүрэх түвшин |
|
|
|
|
|
1 долоо хоног |
Ерөнхий ойлголт. Энерги хувиргах зарчим. |
|
Тогтмол гүйдлийн машины энерги хувиргах зарчимыг тайлбарлаж сурна |
|
|
|
|
|
... |
... |
|
... |
|
|
|
|
|
16 долоо хоног |
Тогтмол гүйдлийн генераторуудын зэрэгцээ ажиллагааны нөхцөлүүд |
|
Тогтмол гүйдлийн генераторуудын зэрэгцээ ажиллагааны нөхцөлүүдийг мэддэг тайлбарладаг болсон байна |
|
|
|
|
|
17 долоо хоног |
Сэдвийн дүгнэлт хичээл |
|
Тогтмол гүйдлийн машины талаар цогц ойлголттой болсон байна. |
|
|
|
|
II улирал |
1 долоо хоног |
Трансформаторын бүтэц |
|
Трансформаторын бүтцийн талаар мэдлэгтэй болно |
|
|
|
|
|
... |
... |
|
... |
|
|
|
|
|
9 долоо хоног |
Хувьсах гүйдлийн ороомгийн цахилгаан хөдөлгөгч хүч |
|
Хувьсах гүйдлийн ороомгийн ЦХХ-ний тухай ойлголттой болсон байна |
|
|
|
|
|
... |
... |
|
... |
|
|
|
|
|
17 долоо хоног |
Асинхрон хөдөлгүүрийн гулсалт |
|
Асинхрон хөдөлгүүрийн гулсалтын тухай мэдлэгтэй болж тооцоо хийж сурна |
|
|
|
|
|
18 долоо хоног |
Сэдвийн дүгнэлт хичээл |
|
Хувьсах гүйдлийн машины тухай үндсэн ойлголттой болно |
|
|
|
|
Үнэлгээний хэлбэр: |
Явцын үнэлгээ |
Явцын шалгалт |
|
|
|
Эцсийн шалгалт |
Нийт дүн |
|
Нийт үнэлгээний хувь |
50 |
25 |
|
|
|
25 |
100 |
|
Хяналтын тест |
20 |
|
|
|
|
|
20 |
|
Бие даалт |
20 |
|
|
|
|
|
20 |
|
Ирц |
10 |
|
|
|
|
|
10 |
Хичээлийн хөтөлбөрийн загвараас харахад, тус хичээлийн нэр, индекс буюу хичээлийн код, хичээлийн зорилго, хичээлийн төгсгөлд хүрэх үр дүнг хялбархан мэдэх боломжтой. Түүнээс гадна хичээлийн үндсэн агуулга болоод хичээлийн дэлгэрэнгүй агуулгыг оруулсан. Дэлгэрэнгүй агуулгаас өдөр бүрээр төлөвлөгдсөн судлах зүйлийн тойм, холбогдох эрх сурвалж, шаардлагатай бэлтгэх зүйлс болоод гүйцэтгэх даалгавартай танилцах боломжтой юм. Мөн оюутны гүйцэтгэлийг хэрхэн үнэлж, дүгнэх талаар үнэлгээний хэлбэр хэсэгт тодорхой дурдагдана. Хичээлийг заах багшийн нэр, харилцах хаягийг агуулах тул, оюутнууд багштай шууд холбогдож, асуулт асуух, санал солилцох боломжтой.
4. СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ
Хөтөлбөрийн зорилго, зорилтод хүрэхийн тулд хичээлийг CDIO стандартад нийцүүлэн идэвхтэй сургалтын арга зүйгээр явуулна. Оюутанд мэргэжлийн инженерийн дадал эзэмшүүлэхийн тулд идэвхтэй болон туршлага суулгах сургалтын аргуудыг ашиглах нь үр дүнтэй. Хичээлийг төсөлд суурилсан, туршилт, асуудалд суурилсан зэрэг доорх аргуудаар гүйцэтгэхээр төлөвлөсөн болно.
● Сургалтын идэвхтэй аргууд (CDIO , PBL)
● Суралцагчийн сурах аргууд (сонсох, ажиглах, бичиж тэмдэглэх, ярих, ном зохиол уншиж судлах, сэтгэн бодох, судалж шинжлэх, идэвхтэй эрэл хайгуул хийх, сурах ажлаа төлөвлөх аргууд)
● Сургалтын танхимын ба танхимын бус хэлбэрийг оновчтой ашиглах
Танхимийн сургалтад лекц, семинар, лабораторийн хичээлүүд багтана. Лекцийн хичээлээр суралцагчид тухайн шинжлэх ухааны онолын суурь мэдлэгийг системтэй эзэмшүүлж, семинарын хичээлээр багш, суралцагч харилцан мэдээлэл солилцох, дасгал, зураг схемтэй ажиллах, бодлого бодох, төслийн тооцоо хийх, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулах зэргээр сурах бичиг, гарын авлага, лавлах материал ашиглаж, онолын мэдлэгээ бататгах, бие дааж илтгэл тавих, өөрийн үзэл бодлыг хамгаалах, мэтгэлцэх, бусдыг сонсох, шүүмжлэлтэй хандах, олны өмнө ярьж сурах чадвар, дадлыг эзэмшүүлнэ. Лабораторийн хичээлээр суралцагч тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах, туршилт, хэмжилт хийж, үр дүнг нь тооцоолж, сурснаар мэргэжлийн үйл ажиллагааны бодит орчныг танин мэдэх, судалгаа шинжилгээний ажил хийх мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлнэ.
Танхимийн бус сургалтаар оюутанд бие даасан бүтээлч байдлыг бий болгох болно. Суралцагчийн бие даасан, бүтээлч үйл ажиллагааг танхимын сургалтын нэгэн адил удирдан зохион байгуулж, бие даан номын сан, интернэт зэрэг эх сурвалжаас шинэ мэдээллийг олж авах, сурах бичиг, гарын авлага, лавлах материалтай ажиллах чадвар дадалтай болгоно. Мөн түүнчлэн суралцагч бие даан төсөл тооцоо, реферат, илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, боловсруулах судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх чадвар, дадлыг эзэмшинэ.
5. СУРАЛЦАХ ОРЧИН
Хүснэгт 6. Цахилгааны инженерийн тэнхимийн лаборатори, дадлагын газар:
|
№ |
Хичээлийн жил |
Лаборатори, дадлагын газар |
Анги, кабинет |
|
1 |
2017-2018 он |
1 |
G208 |
|
2 |
2018-2019 он |
2 |
G208, G209 |
|
3 |
2019-2020 он |
3 |
G208, G209, G307 |
Хүснэгт 7. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглаж байгаа сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн жагсаалтыг дараах хүснэгтэнд харуулав
|
№ |
Төхөөрөмжийн нэр |
Хэмжих нэгж |
Тоо ширхэг |
Хүлээн авсан он, сар |
Ашиглах хичээл |
|
1 |
Дэлгэц |
ш |
1 |
2014 |
Бүх дадлагын хичээлүүдэд |
|
2 |
Дадлагын ширээ |
ш |
6 |
2014 |
|
|
3 |
Дугуй сандал |
ш |
27 |
2014 |
|
|
4 |
Осциллограф /SS-5705/ |
ш |
9 |
2014 |
- Цахилгаан электроникийн хэмжил зүй - Цахилгаан электроникийн бүтээх туршилт - Цахилгаан электроникийн туршилт-1 - Цахилгаан электроникийн туршилт-2 - Цахилгаан электроникийн туршилт-3 - Электроникийн хэлхээ - Цахилгаан хэлхээ |
|
5 |
Осциллограф /CD-130/ |
ш |
10 |
2014 |
|
|
6 |
Осциллограф /SS-5150/ |
ш |
3 |
2014 |
|
|
8 |
Дохионы үүсгүүр /FG-330/ |
ш |
8 |
2014 |
|
|
9 |
Тестер /YX-360TRF/ |
ш |
3 |
2014 |
|
|
10 |
Дижитал тестер /PM-3/ |
ш |
4 |
2014 |
|
|
11 |
Дижитал тестер /PC-7000/ |
ш |
1 |
2014 |
|
|
12 |
Дижитал тестер /M-1006K/ |
ш |
1 |
2014 |
|
|
13 |
LCR 700 метр |
ш |
1 |
2014 |
|
|
14 |
Дижитал клампметр /DCL-3000R/ |
ш |
1 |
2014 |
|
|
15 |
Дижитал тахометр /SE-30000/ |
ш |
1 |
2014 |
|
|
16 |
Мицубиши үйлдвэрийн автоматжуулалтын стенд |
ш |
5 |
2018 |
|
|
17 |
3 фазын индикатор |
ш |
4 |
2014 |
|
|
18 |
Люминометр |
ш |
5 |
2014 |
|
|
19 |
Тэжээлийн блок |
ш |
4 |
2014 |
|
|
20 |
E-стэйшн |
ш |
13 |
2014 |
|
|
21 |
Ичигожам адаптер |
ш |
15 |
2014 |
Бүтээх ухааны үндэс |
|
22 |
Дэлгэц /ичигожам/ |
ш |
9 |
2014 |
Цахилгааны инженерийн тэнхим нь сургалтын орчинд тавигдах нийтлэг шаардлагын хүрээнд анги кабинет, лаборатори, дадлагын газрыг тохижуулан ажиллаж байна.
Зураг 2. Цахилгааны лаборатори (208 өрөө)
6. ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА
Цахилгааны инженер хөтөлбөрөөр элсэх элсэгчийг дэмжиж, ижил боломж олгох боловч, орон зай, цаг хугацаа, анги танхим гээд олон янзын хязгаарлалтууд байдаг тул, элсэлтийн шалгалтын нийтлэг журмыг баримтлан, нэг анги 25-30 оюутан/сурагч гэсэн бодлогын дагуу элсэгчийгг сонгон шалгаруулна. МКТК дараах чадварыг эзэмшсэн 9-р анги төгсөгчийг элсүүлэн суралцуулах бодлого баримтална. Үүнд:
● Хувь хүний чадвар:
○ Бие даан суралцах чадвар
○ Багаар ажиллах чадвар
○ Харилцааг эрхэмлэх чадвар
○ Бусдыг хүндлэх чадвар
● Бүтээх ухаан болон суурь мэдлэг
○ Өгөгдсөн материалыг ашиглан өөрөө сэтгэн бүтээх чадвар
○ Математик болон физикийн суурь мэдлэг
● Хэлний чадвар
○ Эх хэлний үгийн сангаа зөв ашиглан, өөрийгөө илэрхийлэх чадвар
○ Асуудалд логиктой хандаж дүрэм, найруулгын алдаагүй найруулан бичих чадвар
Цахилгааны инженер хөтөлбөрөөр элсэгч оюутанд тавигдах шаардлага:
● Суурь боловсролтой иргэн элсэж, МКТК-ийн II курсээс V курсыг дуустлах 4 жилийн хугацаанд Цахилгааны инженерийн тэнхимд харьяалагдаж, суралцана.
● Элсэгчийн суурь боловсрол эзэмшсэн бичиг баримт /гэрчилгээ, хувийн хэрэг/ бүрэн, ямар нэг зөрчилгүй байна.
● Улс, хот, аймгийн хэмжээний математик болон физикийн олимпиад, уралдаан, тэмцээнд эхний 3 байрт шалгарсан суралцагч болон хичээлийн жилийн I курсын бүх хичээлийн дундаж 90% ба түүнээс дээш суралцагч нь ямар ч шалгалт шалгуургүйгээр суралцах боломжтой.
7. БАГШИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
МКТК-ийн нийт багш ажилтанд тавигдах үндсэн шаардлага нь сургуулийн эрхэм зорилго, алсын хараанд нийцүүлэн “Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, байгаль, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний ажлыг чанарын өндөр төвшинд гүйцэтгэж, оюутанд шинэ мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх, түүнийг нь хөгжүүлэх” юм.
Мөн Монгол Улсын “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай хууль”, “Технологийн коллежийн сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага” “Хөдөлмөрийн тухай хууль”, МКТК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам” -ын заалтуудад нийцүүлэн дараах үндсэн шаардлагуудыг тавина.
Үндсэн шаардлага:
1. Цахилгааны инженерийн мэргэжлийн ур чадвартай, сургалтыг удирдан явуулах технологи арга зүйг эзэмшсэн бөгөөд магистр ба түүнээс дээш зэрэгтэй байна.
2. Үйлдвэрлэл практикийн туршлагатай, мэргэшсэн инженерийг ажиллуулах, оюутны дадлага удирдуулах боломж бүрдүүлнэ .
3. Судалгаа, дадлага, туршилтын ажлыг явуулах технологи, арга зүйд түшиглэн удирдан гүйцэтгэх чадамжтай байна.
4. Төсөл, хөтөлбөрийг практик үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар, туршлагатай байна.
Сургалт:
1) Хичээлийн хөтөлбөрийг боловсруулж батлуулах.
2) Танхимын сургалтыг батлагдсан хичээлийн хөтөлбөрийн дагуу хичээлийн цагийг баримтлан, хичээлийн иж бүрдлийг сайтар ханган зөрчилгүй явуулах.
3) Зааж байгаа хичээлийнхээ сургалтын материал, хичээлийн хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн тогтмол баяжуулж, суралцагчийг бие даан суралцахад чиглэсэн гарын авлага, нэмэлт материалыг боловсруулж, батлуулах.
4) Өөрийн мэргэжлийн салбарт гарсан шинжлэх ухаан, технологийн шинэ нээлт, ололт, дэвшилтэт арга барилыг судлан, түүнийг зааж буй хичээл сургалтандаа ашиглах.
5) Хичээл, мэргэжил хоорондын залгах холбоог баримтлан хичээл сургалтын үйл ажилагааг явуулах.
6) Хичээлийн зорилтын дагуу даалгавар, шалгалтын материалыг боловсруулж, оюутны зорилтод хүрсэн эсэхийг үнэлж дүгнэх, дүгнэлтийг тогтоосон хугацаанд сургуулийн мэдээллийн бааз, бүртгэлд оруулах.
7) Оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг удирдаж, мэргэжлийн чиглэлээ сонгоход, арга зүйн зөвлөгөө өгөх.
8) Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын шинэлэг арга барилыг судлаж эзэмшин, хичээл сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх.
9) Оюутнуудын сурлагын чанарт анхаарч давтлага, заавар зөвлөгөө өгөх.
10) Оюутны алба, анги удирдсан багшид сурагчдын мэдлэг чадвар хандлагын талаарх олж мэдсэн мэдээллийг шаардлагатай үед нь мэдээллэх.
Судалгаа:
1) Сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулгыг сайжруулахад чиглэсэн судалгаа хийж, шинэ сургалтын материал, ном товхимол бүтээл туурвих.
2) Боловсролын болон инженерчлэлийн салбарын сүүлийн үеийн судалгаа, шинэ технологийг судлан өөрийн ажилд хэрхэн нэвтрүүлэх талаар харьцуулсан судалгаа шинжилгээ хийх.
3) Хичээлийн зорилт биелсэн эсэхэд дүн шинжилгээ хийж, оюутнууд зорилтод хүрч чадаагүй шалтгааныг олж тодруулан дүн шинжилгээ хийх.
4) Оюутнуудын зан төлөв, мэдлэг чадвар, улирлын болон дундаж үнэлгээ, сурлагын амжилт, чанарыг харьцуулсан судалгаатай байж, суралцагчидтай ажиллахдаа ашиглах.
5) Мэргэжлийн гадаад, дотоодын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх.
6) Нийгмийн болон аж үйлдвэрлэлийн салбарын тулгамдсан асуудлыг шийдэхэд нь хамтран ажиллах, шинэ технологи, шинэ бүтээл дээр хамтран ажиллах.
7) Дотоодын болон гадаадын их дээд сургууль, коллеж, байгууллагатай хамтарсан судалгаа хийх.
8) Оюутны төгсөлтийн ажлыг удирдаж, тэднийг судалгааны ажлын арга барилд сургаж, зөвлөн туслах.
Сургуулийн хөгжил:
1) Багшийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж багш, ажилтан, оюутнуудад үлгэр дууриалалтай ажиллаж, манлайлагч байж сургуулийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах.
2) Сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ дээдлэж, ажил албандаа хүндэтгэлтэй хандаж, өөрийн зорилго зорилтыг тодорхойлж, биелүүлэх, үнэлүүлж дүгнүүлэх.
3) Хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлж, бие биендээ хүндэтгэлтэй хандах зарчмыг баримтлах.
4) Сургуулийн багийн ажил болон өдөрлөгт арга хэмжээ, эцэг эхийн хурал, олон нийтийн ажлыг зохион байгуулах, оролцох.
5) Гадаад хэлний боловсрол болон багшлах арга барил, мэргэжлийн ур чадвараа тогтмол дээшлүүлж сургалтанд хамрагдах.
6) Албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх чадвартай байх.
7) Холбогдох дүрэм журам зааврыг дагаж мөрдөх.
8) Улирал бүрийн эцэст хийсэн ажлын тайлан бичих.
9) Сургуулийн эд зүйлс, санхүүг ариг гамтай зарцуулах.
10) Бусад шууд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх.
8. ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР
Тус хөтөлбөрт суралцсанаар төгсөгч нь дараах 13 арга барилыг эзэмшинэ.
1. Инженер техникийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хэл соёл, бичгийн чадвар эзэмшсэн, математикийг ахисан түвшинд хэрэглэж, ашиглаж чаддаг байх
2. Олон улсын түвшинд ажиллах, өсөн дэвших чадвартай, Англи болон Япон хэлийг хэрэглээний түвшинд эзэмшсэн байх
3. Нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, үнэт зүйл болоод, глобал, соёлын, байгаль орчны болон эдийн засгийн хүчин нөлөөтэй асуудлуудыг шийдвэрлэхэд инженерийн ур чадвараа хэрэглэх
4. Харилцааны ур чадварыг эзэмшсэн байх
5. Инженерийн бүтээлдээ ёс зүйн болоод мэргэжлийн хариуцлагаа ухамсарлан хандаж, глобалчлал, эдийн засаг, байгаль орчин болон олон нийтийн холбогдох үр нөлөөг ухамсарласан шийдвэр гаргах
6. Багаар ажиллахад, багаа манлайлж удирдах чадварыг эзэмшсэн байж, хамтаар ажиллахад идэвх санаачилгатай гишүүн байж, үр ашигтай ажиллах
7. Туршилтыг боловсруулж, гүйцэтгэж, мэдээллийг анализ хийж, тайлбарлахын сацуу, үр дүн гаргахад шаардлагатай инженерчлэлийн шийдвэрийг гаргах
8. Шинэ мэдлэгт суралцах, түүнийг хэрэглэх арга барилыг эзэмшихэд сэтгэлзүйн бэлтгэл, чадвартай байх
9. Инженерийн төвөгтэй асуудалд, цахилгаан эрчим хүчний салбарын суурь ухаан болон бусад хамааралтай салбаруудын аргыг ашиглан шийдлийг тодорхойлох
10. Мэргэжлийн олон янзын хүрээнд үр дүнтэй харилцах
11. Мэргэжлийн хариуцлагаа ухамсарлаж, хууль эрх зүй болон ёс суртахууны зарчимд тулгуурласан тооцооллын туршлагын тухайд үндэслэлтэй дүгнэлт хийх
12. Хөтөлбөрт хамрагдах мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх багийн гишүүн эсвэл удирдагчийн хувьд үр дүнтэй ажиллах
13. Цахилгаан эрчим хүчний салбар дахь тооцоололд суурилсан шийдэл гаргахын тулд цахилгаан техникийн онол болон орчин үеийн программ, техник хангамжийг ашиглан шийдэл гаргах
9. СУРАЛЦАГЧИЙН ҮНЭЛГЭЭ
Цахилгааны инженерийн тэнхим нь МКТК-ийн “Сургалтын журам”-д тусгасны дагуу оюутнуудын сурлагыг үнэлнэ. Хүснэгт 12-т МКТК-д мөрдөж буй үнэлгээний тайлбар задаргааг тусгалаа. Үүнд, оюутны мэдлэг, чадвар, дадлыг A, B, C, D, F гэсэн үсгэн дүнгээр үнэлнэ. Оюутны хичээлийн ирц, бие даалт, сорил, явцын болон улирлын шалгалтын оноог багш хичээлийн онцлогоос хамааруулан 0-100 оноогоор дүгнэнэ.
Хүснэгт 8. Үнэлгээний тайлбар задаргаа
|
Үсгэн дүн |
Хувь |
Тоон дүн |
Үсгэн үнэлгээний утга |
|
A |
96-100 90-95 |
4.0 3.7 |
A-Тухайн хичээлийн агуулгыг бүрэн эзэмшсэн, ухагдахуун, ойлголтыг чадварлаг ашигладаг, сурлагын дээд амжилтыг илтгэх дүн |
|
B |
87-89 83-86 80-82 |
3.4 3.0 2.7 |
B-Тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон, бодлого бодох, ухагдахууныг ашиглах чадварыг эзэмшсэн, дундаж түвшнөөс дээгүүр амжилтыг илтгэх дүн |
|
C |
77-79 73-76 70-72 |
2.4 2.0 1.7 |
C-Тухайн хичээлийн агуулгын ихэнх хэсгийг хангалттай ойлгосон, хялбар бодлогыг бодох, цаашид хичээл судлах хангалттай чадварыг дундаж түвшинд эзэмшсэнийг илтгэх дүн |
|
D |
67-69 63-66 60-62 |
1.3 1.0 0.7 |
D-Тухайн хичээлийн агуулгыг бүрэн гүйцэд ойлгоогүй, ухагдахуун, ойлголтыг ашиглах чадвар дутагдалтай, дундаж түвшнээс доогуур амжилтыг илтгэх дүн |
|
F |
0-59 |
0.0 |
F-Тухайн хичээлийн мэдлэг, чадвар, хангалтгүйг илтгэх дүн |
МКТК-ийн хичээлийн үнэлгээний задаргаа курс бүрт харилцан адилгүй байдаг. Курс ахих тусам шалгалтын оноо ихэсдэг. Энэ нь мэргэжлийн хичээлүүд түлхүү ордогтой холбоотойгоор оюутнуудын мэдлэг чадварыг шалгах зорилготой. 1-5-р курсын хичээлийн үнэлгээний задаргааг Хүснэгт 9-д үзүүллээ.
Хүснэгт 9. 1-5-р курсын хичээлийн үнэлгээний задаргаа
|
Курс |
Явцын үнэлгээ /оноо/ |
|
Шалгалт /оноо/ |
|
|
|
|
|
Ирц |
Бие даалт |
Сорил |
Явцын шалгалт |
Улирлын шалгалт |
Дүн |
|
1-р курс |
10 |
45 |
15 |
15 |
15 |
100 |
|
2-р курс |
10 |
30 |
20 |
20 |
20 |
100 |
|
3-р курс |
10 |
15 |
25 |
25 |
25 |
100 |
|
4-р курс |
10 |
30 |
|
30 |
30 |
100 |
|
5-р курс |
30 |
|
|
70 |
|
100 |
Мөн туршилт болон дадлагын хичээлүүдийн хувьд оюутны тайланг үндэслэн дүгнэдэг. Туршилтын хичээлийн тайлангийн үнэлгээг Хүснэгт 14-т харуулсныг авч үзье.
Хүснэгт 10. Туршилтын хичээлийн үнэлгээний задаргаа
|
Үнэлгээний задаргаа |
Үнэлгээний эзлэх хувь |
|
Туршилтын бэлтгэл / Оюутнууд тухайн туршилтыг хийхэд шаардлагатай онолын мэдлэг болон багаж төхөөрөмжийг ашиглах, аюулгүйн ажиллагааны зааварчилгаа авсан эсэх/ |
30% |
|
Гүйцэтгэл / Туршилтыг дарааллын дагуу зөв хийсэн, ямар нэгэн алдаа гарсныг дүгнэнэ/ |
20% |
|
Үр дүн /Туршилтын үр дүн дүгнэнэ. Хэмжилт хийсэн бол хэмжилтийн үр дүн шалгана/ |
20% |
|
Дүгнэлт ба ажиглалт / Оюутнууд тухайн туршилтаас ойлгосон ойлголтын, ажигласан зүйлсээ нэгтгэж дүгнэлт бичнэ./ |
30% |
|
Нэмэлт асуулт /Багш тайлан уншсаны дараа оюутнаас нэмэлт тодруулах зүйлс байвал асуулт асууна. / |
<10% |
|
Нийт дүн |
100% |
10. ХӨТӨЛБӨРИЙН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
“Цахилгааны инженер ” мэргэжлээр төгсөгч, ажил олгогч нараас хөтөлбөрийн талаарх санал, асуулга авч, нэгтгэн дүгнэн, хөтөлбөрийн дэд хороогоор хэлэлцүүлж, сургалтын хөтөлбөрт сайжруулалт, шинэчлэлийг хийнэ.
11. УДИРДЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
2020 оноос “Номч.мн” удирдлага мэдээллийн системийн давуу тал нь оюутан суралцагч, эцэг эх, багшийн харилцааг чухалчилж үздэг. “Номч.мн” системийг өөрсдийн сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. “Номч.мн” систем нь сургууль, багш, эцэг эхчүүд хоорондоо мэдээлэл солилцох зорилготой байнгын ажиллагаатай вэб, гар утасны аппликейшн юм.
Зураг 3. Номч.мн систем
12. ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГАА
“Монгол Коосэн” Технологийн коллеж нь Японы “Коосэн”-гийн сургалтын агуулгыг Монгол улсад анхлан нэвтрүүлж, нутагшуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тус сургууль Коосэн сургалтын агуулга, хичээлийн хөтөлбөр, багшлах арга зүйг нэвтрүүлж, оюутан суралцагчдад чанартай боловсрол олгохыг зорилгоо болгосон. Сургалтаас гадна оюутан суралцагчид бие хүний төлөвшил, зан харьцаа, биеэ авч явах соёлд суралцдаг.
МКТК-ийн сургалтын хөтөлбөр нь Япон улсын JABEE буюу Japan Accreditation Board for Engineering Education-аар магадлан итгэмжлэгдсэн Япон технологийн коллежийн сургалтын хөтөлбөр юм.
/Зураг 4. Хамтын ажиллагаатай Японы сургуулиуд/
