Хичээлийн товч мэдээлэл
Хичээлийн код | KCS4172 |
Хичээлийн нэр | Программ хангамжийн инженерчлэл |
Багшийн овог нэр | Б.Далай-Очир |
Анги | 4-5 |
Улиралд хэдэн удаа | 2-р улиралд долоо хоногт 2 удаа |
Лекцийн тоо | 32 удаа (64 цаг) |
Хүрэх түвшин | 1, 2, 3, 4, 5, 6 |
Хичээлийн товч агуулга | Компьютерт суурилсан системийг ямар дарааллаар, ямар арга техник ашиглан хэрхэн хөгжүүлэх талаарх мэдлэгийг эзэмшинэ. Хэрэглэгчийн тавьсан шаардлагаас эхлээд түүнд тохирсон, өндөр чанартай программ хангамжийг гарган авах хүртэлх үе шатуудыг багаар хэрхэн хөгжүүлэх, ямар арга зүй, арга техникийг ашигладаг талаар онолын мэдлэг олгож, системийг хөгжүүлэх дадлага, чадвартай болгоно. |
Суурь мэдлэг | Алгоритмын үндэс ба C хэл |
Хичээлийн агуулга
Долоо хоногийн дугаар | Хичээлийн сэдэв | Агуулга |
Мэдээллийн систем | Мэдээллийн систем, түүний үүсэл хөгжил болон программ хангамжийн инженерчлэл | |
Процесс моделиуд | Программ хангамжийн процесс моделиуд болон тэдгээрийн ялгаа, процесс моделийг сонгох. | |
Шаардлагын инженерчлэл | Шаардлагын инженерчлэл, түүнд хийгдэх ажлууд, түүний ач холбогдол мөн шаардлага тодорхойлох | |
Функциональ загварчлал | UML-ийн use case, үйл ажиллагааны диаграммтай танилцах, тэдгээрийг зурах. | |
Бүтцийн загварчлал 1 | UML-ийн класс диаграммтай танилцах, түүнийг зурах. | |
Бүтцийн загварчлал 2 | UML-ийн объект диаграмм болон CRC карттай танилцах, түүнийг зурах. | |
Зан төлөвийн загварчлал | UML-ийн дарааллын, харилцаа холбооны, төлөвийн машин диаграммуудтай танилцах, тэдгээрийг зурах. | |
UML-ийн диаграммууд | UML-ийн дарааллын, харилцаа холбооны, төлөвийн машин диаграммуудтай танилцах, тэдгээрийг зурах. | |
UML-ийн диаграммууд | UML-ийн component диаграмм, deployment диаграммтай танилцах, тэдгээрийг зурах. | |
Системийн зохиомж | Зохиомжийн ойлголтууд, түүнд хийгдэх ажлууд, ашиглагдах хэрэгслүүд | |
Архитектурын зохиомж | Архитектурын зохиомж хэрхэн гаргах, түүний хэлбэрүүд, архитектурын зохиомж гаргах. | |
Бүрэлдэхүүн хэсгийн зохиомж | Бүрэлдэхүүн хэсгийн зохиомж буюу дэлгэрэнгүй зохиомжийг хэрхэн хийх, хийх дараалал, ашиглах арга хэрэгслүүд, бүрэлдэхүүн хэсгийн зохиомж гаргах. | |
Байгуулалт ба тест | Программ хангамжийн тест, тестийн төрлүүд, тэдгээрийн ялгаа, уялдаа холбоо | |
Чанарын менежмент | Программ хангамжийн чанарыг хэрхэн тодорхойлох, чанарын стандартууд | |
Улирлын эцсийн шалгалтын давталга хичээл | Улирлын эцсийн шалгалтын давталга хичээл | |
Шалгалтын анализ | Шалгалтын анализ | |
Хичээлийн зорилт
1 | Систем, системийг зохион байгуулалттайгаар хөгжүүлэх, систем хөгжүүлэх моделиудын талаар мэдлэгтэй болох. |
2 | Программ хангамжийн процесс моделиуд болон тэдгээрийн ялгаа, процесс моделийг сонгох чадвартай болох. |
3 | Программ хангамжийн шаардлага тодорхойлох чадвартай болох. |
4 | Шинжилгээ хийж, UML-ийн диаграммуудыг зурах чадвартай болох. |
5 | Зохиомж гаргах чадвартай, тест хийх аргуудын талаар мэдлэгтэй болох. |
RUBRIC үнэлгээ
Бүрэн эзэмшсэн түвшин (А,В) | Стандарт түвшин (C,D ) | Зорилтыг биелүүлээгүй түвшин (F) | |
Зорилт 1 | Систем болон мэдээллийн системийн ойлголтыг гүнзгий тайлбарлаж, систем хөгжүүлэлтийн амьдралын цикл болон процесс моделиудын ялгаа, хэрэглээг оновчтой тайлбарласан. | Систем болон систем хөгжүүлэлтийн үндсэн ойлголтуудыг зөв тайлбарласан. | Систем болон систем хөгжүүлэлтийн үндсэн ойлголтыг тайлбарлаж чадаагүй. |
Зорилт 2 | Программ хангамжийн процесс моделиудыг харьцуулан шинжилж, бодит нөхцөлд тохирох моделиудыг сонгон тайлбарласан. | Программ хангамжийн процесс моделиудын үндсэн ялгаа, онцлогийг тайлбарласан. | Процесс моделиудын ялгаа болон хэрэглээг тайлбарлаж чадаагүй. |
Зорилт 3 | Шаардлагын инженерчлэлийн үе шатуудыг ашиглан функциональ болон функциональ бус шаардлагыг оновчтой тодорхойлсон. | Шаардлагын инженерчлэлийн үндсэн ойлголт болон шаардлага тодорхойлох аргыг тайлбарласан. | Шаардлагын инженерчлэлийн ойлголтыг хэрэгжүүлж чадаагүй. |
Зорилт 4 | Системийн шинжилгээ хийж UML диаграммуудыг зөв сонгон боловсруулсан. | UML-ийн үндсэн диаграммуудыг зурж, системийн энгийн шинжилгээ хийсэн. | UML диаграмм болон системийн шинжилгээний ойлголтыг хэрэгжүүлж чадаагүй. |
Зорилт 5 | Системийн зохиомж боловсруулж, архитектур болон тестийн аргуудыг зөв хэрэглэсэн. | Системийн зохиомж болон тестийн үндсэн үе шатуудыг тайлбарласан. | Системийн зохиомж болон тестийн аргуудыг тайлбарлаж чадаагүй. |
Үнэлгээний задаргаа
Өөрийгөө илэрхийлэх | Идэвхи | Даалгавар | Явцын шалгалт | Улирлын шалгалт | Нийт | |
Нийлбэр үнэлгээ | 10 | 30 | 30 | 30 | 30 | 100 |
Суурь чадвар | 5 | 8 | 5 | 5 | 5 | 23 |
Мэргэшсэн чадвар | 5 | 20 | 20 | 20 | 20 | 65 |
Салбар бүрийн өргөн мэдлэг | 0 | 2 | 5 | 5 | 5 | 12 |
Сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт | (1),(2), (3), (4), (5) |
Тэнхмийн сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт | (1), (2), (3), (4), (5) |
Сурах бичиг | Ч.Мөнхнасан, Программ хангамжийн инженерчлэлийн үндэс |
Санал болгох ном | 1. С.Уянга, Системийн шинжилгээ ба зохиомж |
Хичээл явуулах хэлбэр | Хичээлийг лекц болон семинар хосолсон хэлбэрээр явуулна. |
Хичээлийн холбоос | Алгоритмын үндэс ба C хэл |
Оюутан бэлтгэх зүйл | Семинар тэмдэглэх дэвтэр, үзэг, харандаа, хичээлийн классрүүмлүү орж бие даалт болон хичээлийн материалыг үзэх. |
Бие дааж сурах заавар | Хичээл дээр заасан агуулгыг давтан үзэж, заасан дасгал ажлыг давтах. |
Оффисийн цаг | 7:50-16:00 |
Бусад |
Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.
Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.
Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.
Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.