Хичээлийн товч мэдээлэл
Хичээлийн код | Уран зохиол |
Хичээлийн нэр | KML201 |
Багшийн овог нэр | Булганхүү Удвал |
Анги | 2-1, 2-2, 2-3, 2-4, 2-5 |
Улиралд хэдэн удаа | 1 удаа |
Лекцийн тоо | 32 |
Хүрэх түвшин | 1, 2, 3, 6 |
Хичээлийн товч агуулга | Дэлхийн аман ба бичгийн уран зохиолын эрт эдүгээгийн гайхамшигтай өвөрмөц, дахин давтагдашгүй бүтээлүүдээр дамжуулан суралцагчдад урлаг, гоо зүйн мэдлэг өгөх, сэтгэн бодох, тогтоож цээжлэх, унших, сонсох, ярих цогц чадвартай болоход нь тусална. |
Суурь мэдлэг | X ангийн уран зохиолын хичээлийг бүрэн эзэмшсэн байх |
Хичээлийн агуулга
Долоо хоногийн дугаар | Хичээлийн сэдэв | Агуулга |
Хичээлийн ерөнхий танилцуулга, өмнөх хичээлээ сэргээх | Уран зохиолын хичээлийн ач холбогдол, түүнийг ажил, мэргэжил болон өдөр тутмынхаа амьдралд хэрхэн ашиглах талаар ойлгох, хэрэгжүүлэх | |
"Махабхарата" тууль | Туульсын зохиолын талаар мэдлэгтэй болох, зохиолын сэдэв, утга санааг хам сэдэвтэй холбон тайлбарлах | |
"Игорийн хорооны үг" тууль | Зохиолын далд утгыг тайлан тайлбарлах, зохиолын хам сэдэв болон хүмүүсийн хүч чадал, эрдэм ухаан, эрх мэдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх | |
Галидас "Үүлэн зардас" найраглал | Яруу найргийн хэлбэр, бүтцийг мэдэж авах, зохиолын талаарх сэтгэгдэл, мэдрэмж, үзэл бодлоо илэрхийлэх | |
Омар Хайям "Рубай" шүлгүүд | Зохиолын сэдэв, утга санаа, хам сэдвийн уялдаа холбоог тодорхойлон ярих, бичих | |
Франческо Петрарка "Сонет" шүлгүүд | Зохиолын гадаад, дотоод орчин дүрийг тодруулахад хэрхэн нөлөөлж буйг тодруулах | |
Мацуо Башё "Хайку" шүлгүүд | Зохиолын далд утгыг тайлан тайлбарлах, гадаад орчиэ "би баатар"-ыг тодруулахад нөлөөлж буйг дүгнэх дасгал ажиллах | |
Мэдлэг бататгах дасгал | 1-7-р долоо хоногийн хичээлийг давтах | |
"Нарангэрэл дагины тууж" | Хүүрнэл зохиолын сан хөмрөгтэй танилцах, үгийн тайлбарыг мэдэж авах, өгүүлэгдэхүүн, зохиомжийн уялдаа холбоог шинжилж, өөрсдийн үзэл бодлоор асуултад хариулах | |
Оноре дө Бальзак "Эцэг Горио" тууж | Зохиолын гадаад ба дотоод орчныг шинжлэн, дүрийн зан төрхөд нөлөөлж байгааг дүгнэх, эцэг эхийг ачлах элбэрэл хайрын талаарх мэдрэмж сэтгэгдлээ илэрхийлэх | |
Альфонс Доде "Сүүлчийн хичээл" өгүүллэг | Зохиолыг тухайн үеийн хам сэдэвтэй холбон тайлбарлах, зохиолын хэл, үг сонголтоос шалтгаалан өөрт төрж буй мэдрэмж сэтгэгдлээ илэрхийлэх | |
Антон Павлович Чехов "Хамелеон" өгүүллэг | Үгийн тайлбартай танилцах, шог зохиолоор дамжуулан нийгэмд үзүүлэх нөлөөг ярилцах | |
Мэдлэг бататгах дасгал | 9-12-р долоо хоногийн хичээлийг давтах | |
Дэлхийн сонгодог жүжиг | Жүжгийн нийгэм цаг үеийн онцлогийг ойлгож, дүрүүдийн зөрчлийн талаар үзэл бодлоо илэрхийлэх, мэтгэлцэх | |
Софокл "Эдип хаан" жүжиг | Жүжгийн зохиолыг уншиж, задлан шинжлэх чадвартай болох | |
Мэдлэг бататгах дасгал | 9-15-р долоо хоногийн хичээлээр авна. | |
Хичээлийн зорилт
1 | Туульсын зохиолыг уншиж, зохиолын онцлог, хам сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх, ярилцах, туульсын зохиолын баатруудын эерэг сөрөг зан чанарыг ялган, сайнаас суралцах |
2 | Дэлхийн сонгодог яруу найргийг уншиж, өрнө дорнын яруу найргийн хэлбэр, бүтцийг дуурайн, тодорхой сэдвийн хүрээнд санаагаа хөгжүүлэн, дүрсэлж бичих, яруу найргийн үг хэллэг, дүрслэлээр дамжуулж, гоо сайхныг мэдрэн, сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурах |
3 | Хүүрнэл зохиолыг уншиж, задлан шинжлэх, хам сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэн хэлэлцэх, уншсан зохиолын баатруудын эерэг, сөрөг зан чанарыг үнэлж, сайнаас суралцах |
4 | Дэлхийн сонгодог жүжгийн зохиолыг уншиж, сэтгэгдэл, мэдрэмжээ илэрхийлж сурах, зохиолоос үг хэллэг, уран дүрслэл ашиглан ярьж сурах, зохиолчийн санаа, дүрүүдийн зан чанарын талаар хэлэлцэж, үзэл бодлоо илэрхийлж сурах |
RUBRIC үнэлгээ
Бүрэн эзэмшсэн түвшин (А,В) | Стандарт түвшин (C,D ) | Зорилтыг биелүүлээгүй түвшин (F) | |
Зорилт 1 | Туульсын зохиолыг уншиж, зохиолын онцлог, хам сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх, ярилцах, туульсын зохиолын баатруудын эерэг сөрөг зан чанарыг ялган, сайнаас суралцах | Туульсын зохиолыг уншиж, зохиолын онцлог, агуулгын талаар үзэл бодлоо илэрхийлэх, ярилцах, туульсын зохиолын баатруудын сайн зан чанараас суралцах | Туульсын зохиолыг уншиж, зохиолын онцлог, агуулгын талаар үзэл бодлоо илэрхийлэх, ярилцах, туульсын зохиолын агуулгын хүрээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гүйцэтгэл хангалтгүй байх |
Зорилт 2 | Дэлхийн сонгодог яруу найргийг уншиж, өрнө дорнын яруу найргийн хэлбэр, бүтцийг дуурайн, тодорхой сэдвийн хүрээнд санаагаа хөгжүүлэн, дүрсэлж бичих, яруу найргийн үг хэллэг, дүрслэлээр дамжуулж, гоо сайхныг мэдрэн, сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурах | Дэлхийн сонгодог яруу найргийг уншиж, өрнө дорнын яруу найргийн хэлбэр, бүтцийг дуурайн, тодорхой сэдвийн хүрээнд санаагаа хөгжүүлэн, дүрсэлж бичих, яруу найргийн үг хэллэг, дүрслэлээр дамжуулж, гоо сайхныг мэдрэн, сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурах | Дэлхийн сонгодог яруу найргийг уншиж, санаагаа хөгжүүлэн, дүрсэлж бичих, яруу найргийн үг хэллэг, дүрслэлээр дамжуулж, гоо сайхныг мэдрэн, сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурах гүйцэтгэл хангалтгүй байх |
Зорилт 3 | Хүүрнэл зохиолыг уншиж, задлан шинжлэх, хам сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэн хэлэлцэх, уншсан зохиолын баатруудын эерэг, сөрөг зан чанарыг үнэлж, сайнаас суралцах | Хүүрнэл зохиолыг уншиж, задлан шинжлэх, хам сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэн хэлэлцэх, уншсан зохиолын баатруудын эерэг, сөрөг зан чанарыг үнэлж, сайнаас суралцах | Хүүрнэл зохиолыг уншиж, задлан шинжлэх, үзэл бодлоо илэрхийлэн хэлэлцэх, уншсан зохиолын баатруудын эерэг, сөрөг зан чанарыг үнэлж, илэрхийлэх ярих чадвар хангалтгүй байх |
Зорилт 4 | Дэлхийн сонгодог жүжгийн зохиолыг уншиж, сэтгэгдэл, мэдрэмжээ илэрхийлж сурах, зохиолоос үг хэллэг, уран дүрслэл ашиглан ярьж сурах, зохиолчийн санаа, дүрүүдийн зан чанарын талаар хэлэлцэж, үзэл бодлоо илэрхийлж сурах | Дэлхийн сонгодог жүжгийн зохиолыг уншиж, сэтгэгдэл, мэдрэмжээ илэрхийлэх, зохиолын үг хэллэгээс ашиглан ярих, зохиолчийн санаа, дүрүүдийн зан чанарын талаар хэлэлцэж, үзэл бодлоо илэрхийлэх | Дэлхийн сонгодог жүжгийн зохиолыг уншиж, сэтгэгдэл, мэдрэмжээ илэрхийлж, үзэл бодлоо илэрхийлэх чадвар хангалтгүй байх |
Үнэлгээний задаргаа
Өөрийгөө илэрхийлэх | Идэвхи | Даалгавар | Явцын шалгалт | Улирлын шалгалт | Нийт | |
Нийлбэр үнэлгээ | 10 | 20 | 20 | 25 | 25 | 100 |
Суурь чадвар | ||||||
Мэргэшсэн чадвар | ||||||
Салбар бүрийн өргөн мэдлэг |
Сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт | 1, 4 |
Тэнхмийн сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт | 1, 3 |
Сурах бичиг | "Уран зохиол XI" Уб., 2019 |
Санал болгох ном | Хөвсгөл С.Дорно дахины уран зохиол Уб., 2014 |
Хичээл явуулах хэлбэр | Хичээлийн эхэнд тухайн сэдэвтэй холбоотой онолын үндсэн мэдлэг, ойлголтыг тайлбарлан таниулж, улмаар онолын мэдлэгээ бататгах зорилгоор асуулт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулна. Үүний дараа суралцагчид онолын мэдлэгээ практикт хэрэглэх дасгал, даалгаврыг ганцаарчилсан болон багаар гүйцэтгэж, үр дүнгээ танилцуулан харилцан ярилцана. Хичээлийн төгсгөлд гүйцэтгэсэн ажил, оролцоо, мэдлэг ойлголтыг шалгуурын дагуу үнэлж, хичээлийн үр дүнг дүгнэн бататгана. |
Хичээлийн холбоос | Түүх, Монгол хэлний хичээл |
Оюутан бэлтгэх зүйл | Дэвтэр, бал |
Бие дааж сурах заавар | Хичээл дээр заасан агуулгыг давтан үзэж, заасан дасгал ажлыг давтах. Дараагийн орох хичээлийг давтах |
Оффисийн цаг | 07:50-16:00 |
Бусад |
Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.
Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.
Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.
Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.