Хичээлийн код ба нэр хөтөлбөр

Хичээлийн товч мэдээлэл


Хичээлийн код

KМТ101

Хичээлийн нэр

Математик I

Багшийн овог нэр

Т.Болор-Эрдэнэ (Ph.D.)

Анги

1-р курс

Улиралд хэдэн удаа 

48

Лекцийн тоо

96

Хүрэх түвшин

1, 2, 3, 4, 5, 6

Хичээлийн товч агуулга

Суралцагч нь ахуй амьдралд болон мэргэжлийн хичээлд ашиглах математикийн мэдлэг, чадвар эзэмшихээс гадна, асуудал шийдвэрлэх, бие даан бүтээлчээр суралцах, багаар ажиллах арга барил эзэмшүүлэхэд чиглэнэ.

Суурь мэдлэг

ЕБС-ийн бага болон дунд ангийн математикийн хичээлүүд


Хичээлийн зорилт

1

Тригонометр функцийн графикийг байгуулаж, түүний чанаруудыг ойлгож, илэрхийлэлд ашиглан, өгөгдсөн бодлогод хэрэглэх чадварыг хөгжүүлэх.

2

Матрицын тухай ойлголтыг мэдэж, түүн дээрх үйлдэл асуудалгүй хийж, матриц ашиглаж систем тэгшитгэлийн шийд олох чадварыг хөгжүүлнэ.

3

Огторгуйн координат ба векторын үндсэн ойлголтыг эзэмшиж, зай, дундаж цэг, параллель/перпендикуляр нөхцөл, скаляр үржвэрийг ашиглан геометрийн болон инженерийн бодлого шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх.

4

Магадлал ба статистикийн хүрээнд өгөгдлийг зохион байгуулах, дүрслэх, статистикийн үндсэн хэмжүүрээр шинжлэх, магадлалыг тооцоолох, үр дүнд үндэслэн дүгнэлт хийх болон энгийн математик загвар боловсруулах чадварыг хөгжүүлэх.

Хичээлийн агуулга

Долоо хоногийн дугаар


Хичээлийн сэдэв


Агуулга

1

Тригонометр функцүүдийн график

Синус, косинус, тангенс, котангенс функцийн графикийг байгуулах

2

Тригонометрийн томьёонууд

Тригонометр функцийн өнцгийн хэмжээ, графикийг байгуулахыг сэргээн санан бататгах/ Тригонометрийн адилтгалууд, нийлбэр ялгаврын томьёо, давхар өнцгийн томьёоны гаргалгааг хийх, бодлогод хэрэглэх

3

Тригонометрийн илэрхийлэл

Тригонометрийн илэрхийллийг томьёо ашиглан хялбарчлах, хялбар тэгшитгэл бодох

4

Вектор, түүн дээрх үйлдэл

Векторыг дүрслэх, түүн дээрх үйлдэл хийх, уртыг олох

5

Матриц

Мэдээллийг матриц хэлбэрээр илэрхийлэх, матрицын нэмэх үйлдлийг мэдэх, гүйцэтгэх тэг ба эсрэг матрицыг мэдэх, ойлгох, матрицыг тоогоор үржүүлэх                                                                 

6

Матриц, түүн дээрх үйлдлүүд

Матрицыг үржүүлэх үйлдлийг мэдэх, гүйцэтгэх, нэгж матрицыг мэдэх, 2х2 хэмжээтэй матрицын тодорхойлогч ба урвууг мэдэх, олох

7

Тэгш өнцөгт координатын систем, цэгийн координат.  Шулууны тэгшитгэл

Хавтгайн тэгш өнцөгт координатын систем, цэгийн координатыг ойлгох, түүн дээр цэг тэмдэглэх, цэгийн координат олох, хоёр цэгийн хоорондох зай, хэрчмийн дундаж цэгийн координатыг олох, координат нь өгсөн хоёр цэгийг дайрсан шулууны налалтыг олох, шулууны тэгшитгэл бичиж сурах

8

Давтлага, дасгал бодлого, Явцын шалгалт

Үзсэн хичээлүүдээ бататгаж дасгал бодлого бодох, 17-23-р долоо хоногийн хичээлээр авна.

9

Хавтгайн геометр

Дүрсийн талбай олох / Тэгш өнцөгт, гурвалжин, трапец, олон талст, тойрог /, тойргийн уртыг олох, хүрээний уртыг олох

10

2-р эрэмбийн муруйнууд

2 -р эрэмбийн муруйнуудыг нэрлэх, графикийг нь байгуулан судлах

11

Факториал, Сэлгэмэл ба хэсэглэл, Ньютоны бином

Факториалын томьёо мэдэх, хэрэглэх, сэлгэмэл ба хэсэглэлийн тоог томьёо хэрэглэн тооцоолох

12

Нийлмэл үзэгдлийн магадлал, Нөхцөлт магадлал

Нийлмэл үзэгдлийн магадлалыг Эйлер-Веннийн диаграмм, үр дүнгийн хүснэгт, модны схем ашиглан тооцоолох

13

Математик дундаж

Математик дунджийг тооцоолох

14

Бүлэглэсэн өгөгдлийн дунджууд, Гистограмм, Квартил, Квартил хоорондын далайц

Бүлэглэсэн өгөгдлийн моод бүлэг, арифметик дундаж, медианыг тооцоолох, гистограмм байгуулах, унших, квартил, квартил хоорондын далайцыг үнэлэх

15

Хуримтлагдсан давтамж, цэгэн диаграмм, хандлагын шулуун, корреляци

Хуримтлагдсан давтамжийн график байгуулах, хэрэглэх, медианыг олох, цэгэн диаграмм, түүний хандлагын шулууныг ойлгох, корреляцийг ойлгох

16

Давтлага, дасгал бодлого, Улирлын шалгалт

Үзсэн хичээлүүдээ бататгаж дасгал бодлого бодох, 25-3-р долоо хоногийн хичээлээр авна. Дүн гаргах

RUBRIC үнэлгээ


Бүрэн эзэмшсэн түвшин (А,В)

Стандарт түвшин (C,D )

Зорилтыг биелүүлээгүй түвшин (F)

Зорилт 4 (Тригонометр)

Тригонометр функцийн графикийг байгуулах, түүний чанарыг мэдэх, илэрхийлэлд ашиглах, гаргалгаа хийх.

Тригонометр функцийн графикийг байгуулж чадна. Томьёо, чанарыг гүйцэд ашигладаггүй. Зарим нэг томьёоны гаргалгаа хийдэг

Тригонометр функцийн графикийг байгуулж чаддаггүй.

Зорилт 5 (Матриц)

Матрицын тухай ойлголтыг мэдэх, түүн дээрх үйлдэл асуудалгүй хийх, матриц ашиглаж систем тэгшитгэлийн шийд олох, хэрэглээний бодлогод ашиглах

Матрицыг ойлгоод зарим үйлдлийг гүйцэтгэж чадна. Зарим систем тэгшитгэлийн шийд олох

Матриц дээр үйлдэл гүйцэтгэж чаддаггүй.

Зорилт 6 (Координатын арга)

Цэгийн координат ба шулууны тэгшитгэлийг бичиж чадах. Өнцгийн налалтыг олох

Цэгийн координат ба шулууны тэгшитгэлийн тухай ойлголттой. Зарим тохиолдолд налалтыг олж, шулууны тэгшитгэл бичих

Цэгийн координат ба шулууны тэгшитгэлийг бичиж чаддаггүй.

Зорилт 7 (Магадлал ба Статистик)

Факториал, сэлгэмэл, хэсэглэл, үл хамаарах үзэгдлийн томьёог мэдэх, түүнийгээ бүрэн хэрэглэж, тооцоолж чадах.

Факториал, сэлгэмэл, хэсэглэл, үл хамаарах үзэгдлийн томьёог мэдэж, зарим тохиолдолд хэрэглэх.

Факториал, сэлгэмэл, хэсэглэл, үл хамаарах үзэгдлийн томьёог ойлгохгүй улмаас бодлогод хэрэглэж чаддаггүй.

Үнэлгээний задаргаа


Өөрийгөө илэрхийлэх

Идэвхи

Даалгавар

Явцын шалгалт

Улирлын шалгалт

Нийт

Нийлбэр үнэлгээ

10

20

20

25

25

100

Суурь чадвар



✓

✓

✓

✓

Мэргэшсэн чадвар



✓

✓

✓

✓

Салбар бүрийн өргөн мэдлэг



✓

✓

✓

✓

Сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт

(1), (2), (4), (5)

Тэнхмийн сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт

(1.1), (2.1), (2.2), (4.1), (4.2), (5.1),(5.2)

Сурах бичиг

1. 基礎数学 (第2版) (高専テキストシリーズ)  森北出版 2020.11 /Суурь математик (Орчуулсан сурах бичиг 2025 он)/           

 2. 基礎数学問題集 (第2版) (高専テキストシリーズ)   森北出版 2021.01 /Суурь математик бодлогын хураамж (Орчуулсан сурах бичиг 2025 он)/

3. 線形代数 (第2版) (高専テキストシリーズ) 森北出版 2021.11  /Шугаман алгебр (2-р хэвлэл), (Орчуулсан сурах бичиг 2026 он)/         

Санал болгох ном

① Б. Баяржаргал, Э. Азжаргал, Д. Анхтуяа нар. “Математик X”. Улаанбаатар, 2018.


② Ч. Даваадорж. “Математикийн хичээлийн сургалтын материал X–XII”. Улаанбаатар, 2016.


③ Ш. Сарангэрэл. “Математикийн 6000 тест”.

Хичээл явуулах хэлбэр

Хичээл явуулах хэлбэр: Суралцагч төвтэй, мэдлэг бүтээлгэх, үр дүнд суурилсан сургалтын зарчимд тулгуурлан лекц, семинарын хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Өмнөх суурь мэдлэгт тулгуурлан шинэ мэдлэгийг гүнзгийрүүлж, жишээ бодлого, дасгал, хэлэлцүүлэг, бие даалтаар бататгана. Явцын үнэлгээ, алдааны шинжилгээг ашиглан ойлголтын зөрүүг тухай бүр засаж, бие даан суралцах, асуудал шийдвэрлэх, математик үндэслэлтэй тайлбарлах чадварыг хөгжүүлнэ.

Хичээлийн холбоос

Математик II (2-р курс), Математик III (3-р курс), Математик IV (4-р курс), Хэрэглээний математик (5-р курс).

Оюутан бэлтгэх зүйл

Өмнөх мэдлэгээ сэргээн санах; сурах бичиг, хичээлийн материалыг судлах; бэлтгэл даалгавар, бодлого ажиллах; шаардлагатай тохиолдолд тооны машин, шугам, бусад зөвшөөрөгдсөн хэрэгслийг бэлтгэх.

Бие дааж сурах заавар

Бие даан суралцах заавар: Хичээл бүрийн дараа тухайн сэдвийг давтаж, жишээ болон дасгал бодож, ойлгоогүй зүйлээ тэмдэглэн дараагийн хичээлээр тодруулах. Дараагийн хичээлийн сэдэвтэй урьдчилан танилцаж, шаардлагатай суурь мэдлэгээ сэргээн бэлтгэнэ.

Оффисийн цаг

7:30–16:00

Бусад

Явцын болон улирлын шалгалтыг тухайн долоо хоногийн сургалтын төлөвлөгөөтэй уялдуулан зохион байгуулна.



Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.

Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.

Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.

Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.