Хичээлийн товч мэдээлэл
Хичээлийн код | КМТ201 |
Хичээлийн нэр | Математик II (Mathematics II) |
Багшийн овог нэр | Д.Сугарболд |
Анги | 2-р курс |
Улиралд хэдэн удаа | 6 багц цаг (Заавал), 1,2-р улиралд долоо хоногт 3 удаа, нийт 32 долоо хоног |
Лекцийн тоо | 48 удаа (96 цаг) |
Хүрэх түвшин | 1, 2, 3, 4, 5, 6 |
Хичээлийн товч агуулга | Тоон дараалал ба түүний нийлбэр, дараалал ба функцийн хязгаар, функцийн тасралтгүй чанар, дифференциал тоолол, төрөл бүрийн функцийн уламжлал, уламжлалын хэрэглээ, тодорхой бус ба тодорхой интеграл, интегралын арга болон талбай, эзлэхүүн, шилжилт-хурдны хэрэглээг системтэйгээр эзэмшүүлж, инженерийн болон бодит асуудлыг математик загварчлан шийдвэрлэх, үр дүнг тайлбарлах чадварыг хөгжүүлнэ. |
Суурь мэдлэг | Математик I (1-р курс) |
Хичээлийн агуулга
Долоо хоногийн дугаар | Хичээлийн сэдэв | Агуулга |
1.1 Тоон дараалал | 1.1.1 Дарааллын ойлголт, тэмдэглэгээ 1.1.2 Ерөнхий гишүүний томьёо 1.1.3 Өгөгдсөн нөхцлөөс дараалал байгуулах 1.1.4 Дарааллын шинж чанар | |
1.2 Арифметик прогресс | 1.2.1 Арифметик прогрессийн ойлголт 1.2.2 Ерөнхий гишүүний томьёо 1.2.3 Эхний n гишүүний нийлбэр 1.2.4 Хэрэглээний бодлого | |
1.3 Геометр прогресс | 1.3.1 Геометр прогрессийн ойлголт 1.3.2 Ерөнхий гишүүн 1.3.3 Эхний n гишүүний нийлбэр 1.3.4 Хэрэглээний бодлого | |
1.4 Төрөл бүрийн дарааллын нийлбэр | 1.4.1 Нийлбэрийн тэмдэглэгээ 1.4.2 Телескоп нийлбэр 1.4.3 Төрөл бүрийн нийлбэрийн томьёо 1.4.4 Хэрэглээ | |
1.5 Рекуррент томьёо; 1.6 Математик индукц | 1.5.1 Рекуррент дараалал 1.5.2 Рекуррент томьёо байгуулах 1.6.1 Индукцийн зарчим 1.6.2 Индукцээр батлах | |
Бататгах дасгал 1; 2.1 Тоон дарааллын хязгаар | 1-р бүлгийн нэгтгэл 2.1.1 Дарааллын хязгаарын ойлголт 2.1.2 Хязгаарын шинж чанар 2.1.3 Энгийн хязгаарууд | |
2.2 Тоон цуваа ба түүний нийлбэр | 2.2.1 Цувааны ойлголт 2.2.2 Хэсэгчилсэн нийлбэр 2.2.3 Геометр цуваа 2.2.4 Нийлбэрийн хэрэглээ | |
Бататгах дасгал 2; 3.1 Давхар функц ба урвуу функц | үлгийн бататгал 3.1.1 Давхар функц 3.1.2 Урвуу функц 3.1.3 Урвуу функцийн шинж | |
1- р улирлын явцын шалгалт; 3.2 Функцийн нийлэлт ба сарнилт | 3.2.1 Функцийн хязгаар 3.2.2 Нэг талын хязгаар 3.2.3 Хязгаарын тооцоолол 3.2.4 Нийлэлт ба сарнилт | |
3.3 Функцийн тасралтгүй чанар; Бататгах дасгал 3 | 3.3.1 Тасралтгүй байдлын тодорхойлолт 3.3.2 Тасралтын төрлүүд 3.3.3 Тасралтгүй функцийн шинж Бататгал | |
4.1 Өөрчлөлтийн харьцаа ба цэг дээрх уламжлал | 1–3-р бүлгийн нэгдсэн үнэлгээ 4.1.1 Дундаж өөрчлөлтийн харьцаа 4.1.2 Цэг дээрх уламжлал 4.1.3 Геометр, физикийн утга | |
4.2 Функцийн уламжлал | 4.2.1 Уламжлалын тодорхойлолт 4.2.2 Үндсэн уламжлалын томьёо 4.2.3 Нийлбэр, ялгаврын дүрэм 4.2.4 Хэрэглээ | |
4.3 Уламжлалын тэмдэг ба өсөх, буурах завсар | 4.3.1 Критик цэг 4.3.2 Уламжлалын тэмдэг 4.3.3 Өсөх/буурах завсар 4.3.4 Графикийн шинжилгээ | |
4.4 Функцийн хамгийн их ба хамгийн бага утга | 4.4.1 Локал экстремум 4.4.2 Глобал экстремум 4.4.3 Экстремумын шалгуур 4.4.4 Оптимизаци | |
Бататгах дасгал 4; 5.1–5.2 Рациональ, иррациональ ба зэрэгт функцийн уламжлал | 4-р бүлгийн бататгал 5.1 Рациональ/иррациональ функц 5.2 Үржвэр функц ба зэрэгт функц Холимог бодлого | |
Улирлын давтлага ба шалгалтын бэлтгэл | 1-р улирлын бүх агуулгын нэгтгэл Ойлголтын зураглал Алдааны шинжилгээ Шалгалтын бэлтгэл | |
| 1-р улирлын шалгалт 5.3 Давхар ба урвуу функцийн уламжлал | 5.3.1 Гинжин дүрэм 5.3.2 Давхар функцийн уламжлал 5.3.3 Урвуу функцийн уламжлал Холимог бодлого |
Хичээлийн зорилт
1 | 1. Тоон дараалал, арифметик ба геометр прогресс, төрөл бүрийн нийлбэр, рекуррент томьёо, математик индукцийн үндсэн ойлголт, арга зүйг эзэмшиж, бодлого шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх. |
2 | 2. Тоон дараалал, тоон цуваа, функцийн хязгаар, нийлэлт/сарнилт, тасралтгүй чанарыг тодорхойлж, тохирох арга ашиглан хязгаар ба цувааны бодлогыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх. |
3 | 3. Функцийн уламжлалын үндсэн дүрэм болон рациональ, иррациональ, зэрэгт, давхар, урвуу, логарифм, илтгэгч, тригонометрийн ба урвуу тригонометрийн функцийн уламжлалыг зөв тооцоолох чадварыг хөгжүүлэх. |
4 | 4. Уламжлалын хэрэглээг ашиглан функцийн өсөх/буурах завсар, экстремум, хотгор/гүдгэр чанар, ойролцоо утга, өөрчлөлтийн хурдыг шинжилж, инженерийн болон бодит асуудлыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх. |
5 | 5. Тодорхой бус ба тодорхой интегралын үндсэн ойлголт, Ньютоны–Лейбницийн томьёо, орлуулах болон хэсэгчлэн интегралчлах аргыг эзэмшиж, интегралын бодлогыг оновчтой аргаар шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх. |
6 | 6. Тодорхой интегралыг талбай, эзлэхүүн, шилжилт, хурд зэрэг хэрэглээнд ашиглан математик загвар байгуулж, тооцооллын үр дүнг бодит нөхцөл, нэгжтэй нь холбон тайлбарлах чадварыг хөгжүүлэх. |
RUBRIC үнэлгээ
Бүрэн эзэмшсэн түвшин (А,В) | Стандарт түвшин (C,D ) | Зорилтыг биелүүлээгүй түвшин (F) | |
Зорилт 1 | Дараалал, прогресс, нийлбэр, рекуррент томьёо, индукцийн тохирох аргыг бие даан сонгон хэрэглэж, шинэ нөхцөлтэй бодлогыг зөв шийдвэрлэн, үндэслэлээ тайлбарлана. | Стандарт бодлогод дараалал, прогресс, нийлбэр, индукцийн үндсэн томьёо ба аргыг зөв хэрэглэнэ. | Үндсэн ойлголт, томьёо, аргачлалыг таних болон хэрэглэхэд хүндрэлтэй; стандарт бодлогыг бүрэн зөв шийдвэрлэж чадахгүй. |
Зорилт 2 | Хязгаар, цувааны нийлэлт/сарнилт, тасралтгүй байдлыг тохирох шинжээр бие даан шинжилж, шийдэл болон математик үндэслэлийг тайлбарлана. | Стандарт хязгаар, цуваа, тасралтгүй байдлын бодлогыг үндсэн арга, шинж чанараар зөв бодно. | Хязгаар, цуваа, тасралтгүй байдлын үндсэн ойлголт, аргыг хэрэглэхэд хүндрэлтэй; шийдэл нь дутуу/буруу. |
Зорилт 3 | Өгөгдсөн функцэд тохирох уламжлалын дүрмийг бие даан сонгон хэрэглэж, нийлмэл функцийн уламжлалыг зөв олж, аргаа тайлбарлана. | Үндсэн болон нийлмэл функцийн уламжлалыг стандарт дүрмээр зөв тооцоолно. | Уламжлалын үндсэн дүрэм, гинжин дүрэм болон тусгай функцийн уламжлалыг хэрэглэхэд хүндрэлтэй. |
Зорилт 4 | Уламжлалын шинжилгээг ашиглан экстремум, өсөх/буурах, хотгор/гүдгэр, ойролцоолол, өөрчлөлтийн хурдны асуудлыг бие даан загварчилж, үр дүнг тайлбарлана. | Стандарт хэрэглээний бодлогод уламжлалын аргыг зөв хэрэглэж, хариу болон үндсэн тайлбарыг өгнө. | Уламжлалын хэрэглээний үндсэн алхам, шалгуурыг хэрэглэх, үр дүнг тайлбарлахад хүндрэлтэй. |
Зорилт 5 | Интегралын тохирох аргыг бие даан сонгон, тодорхой бус/тодорхой интегралыг зөв бодож, шийдлийн алхмыг үндэслэнэ. | Үндсэн, орлуулах, хэсэгчлэн интегралчлах аргыг стандарт бодлогод зөв хэрэглэнэ. | Интегралын үндсэн томьёо, арга сонголтыг хэрэглэхэд хүндрэлтэй; бодолт ихээхэн алдаатай. |
Зорилт 6 | Интегралыг талбай, эзлэхүүн, шилжилт, хурдны бодит асуудалд зөв загварчилж, хязгаар, нэгж, үр дүнгийн утгыг шалган тайлбарлана. | Талбай, эзлэхүүн, шилжилт, хурдны стандарт бодлогыг зөв загварчилж бодно. | Интегралын хэрэглээний загвар байгуулах, хязгаар/нэгж сонгох, үр дүнг тайлбарлахад хүндрэлтэй. |
Үнэлгээний задаргаа
Өөрийгөө илэрхийлэх | Идэвхи | Даалгавар | Явцын шалгалт | Улирлын шалгалт | Нийт | |
Нийлбэр үнэлгээ | 10 | 20 | 20 | 25 | 25 | 100 |
Суурь чадвар | ✓ | ✓ | ✓ | ✓ | ||
Мэргэшсэн чадвар | ✓ | ✓ | ✓ | ✓ | ||
Салбар бүрийн өргөн мэдлэг | ✓ | ✓ | ✓ | ✓ |
Сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт | (1), (2), (4), (5) |
Тэнхмийн сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт | (1.1), (2.1), (2.2), (4.1), (4.2), (5.1), (5.2) |
Сурах бичиг | ① 微分積分2 (第2版) (高専テキストシリーズ), 森北出版, 2021.10 /Дифференциал ба интеграл тоолол 1, 2-р хэвлэл/. ② Шугаман алгебр, Математик I хичээлийн үндсэн агуулгад тохирох орчуулсан дифференциал ба интеграл тооллын материал. |
Санал болгох ном | ① Б. Баяржаргал, Э.Азжаргал, Д.Анхтуяа нар "Математик XI" УБ 2018 он. ② Ш. Сарангэрэл "Математикийн 6000 тест" |
Хичээл явуулах хэлбэр | Суралцагч төвтэй, мэдлэг бүтээлгэх, үр дүнд суурилсан сургалтын зарчимд тулгуурлан семинар, бодлого-даалгавар, хэлэлцүүлэг, бие даалтын хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Шинэ ойлголтыг жишээ бодлого, түвшинчилсэн дасгал, хэрэглээний бодлогоор бататгаж, явцын үнэлгээ болон алдааны шинжилгээг тогтмол ашиглана. |
Хичээлийн холбоос | Математик I (1-р курс) → Математик II (2-р курс) → Математик III/дараагийн шатны инженерийн математик болон хэрэглээний мэргэжлийн хичээлүүд байна. |
Оюутан бэлтгэх зүйл | Өмнөх мэдлэгээ сэргээн санах; сурах бичиг, хичээлийн материалыг судлах; бэлтгэл даалгавар, бодлого ажиллах; шаардлагатай тохиолдолд тооны машин, шугам, бусад зөвшөөрөгдсөн хэрэгслийг бэлтгэнэ. |
Бие дааж сурах заавар | Хичээл бүрийн дараа тухайн сэдвийг давтаж, жишээ болон дасгал бодож, ойлгоогүй зүйлээ тэмдэглэн дараагийн хичээлээр тодруулах. Дараагийн сэдэвтэй урьдчилан танилцаж, шаардлагатай суурь мэдлэгээ сэргээн бэлтгэнэ. |
Оффисийн цаг | 7:30–16:00 |
Бусад | Нийт 32 долоо хоногт долоо хоног бүр 3 семинар төлөвлөж, нийт 96 семинар (192 цаг) хэрэгжүүлнэ. Явцын болон улирлын шалгалтын цагийг 192 цагийн бүрэлдэхүүнд оруулсан эсэхийг сургалтын төлөвлөгөөтэй тулган баталгаажуулна. |