Хичээлийн код ба нэр хөтөлбөр

Хичээлийн товч мэдээлэл


Хичээлийн код

КМТ201

Хичээлийн нэр

Математик II (Mathematics II) 

Багшийн овог нэр

Д.Сугарболд

Анги

2-р курс

Улиралд хэдэн удаа 

6 багц цаг (Заавал), 2-р улиралд долоо хоногт 3 удаа, нийт 16 долоо хоног

Лекцийн тоо

48 удаа (96 цаг)

Хүрэх түвшин

1, 2, 3, 4, 5, 6

Хичээлийн товч агуулга

Тоон дараалал ба түүний нийлбэр, дараалал ба функцийн хязгаар, функцийн тасралтгүй чанар, дифференциал тоолол, төрөл бүрийн функцийн уламжлал, уламжлалын хэрэглээ, тодорхой бус ба тодорхой интеграл, интегралын арга болон талбай, эзлэхүүн, шилжилт-хурдны хэрэглээг системтэйгээр эзэмшүүлж, инженерийн болон бодит асуудлыг математик загварчлан шийдвэрлэх, үр дүнг тайлбарлах чадварыг хөгжүүлнэ.

Суурь мэдлэг

Математик I (1-р курс)


Хичээлийн агуулга

Долоо хоногийн дугаар


Хичээлийн сэдэв


Агуулга

1

2-р улирал. 5.3 Давхар ба урвуу функцийн уламжлал

5.3.1 Гинжин дүрэм

5.3.2 Давхар функцийн уламжлал

5.3.3 Урвуу функцийн уламжлал

Холимог бодлого

2

5.4 Логарифм функцийн уламжлал; 5.5 Илтгэгч функцийн уламжлал

5.4 Логарифмын уламжлал

5.4.2 Нийлмэл логарифм

5.5 Экспоненциал функц

Хэрэглээ

3

5.6 Тригонометрийн функцийн уламжлал

sin, cos, tg-ийн уламжлал

Тригонометрийн нийлмэл функц

Холимог уламжлал

Хэрэглээний бодлого

4

5.7 Тригонометрийн урвуу функцийн уламжлал; Бататгах дасгал 5

arcsin, arccos, arctg-ийн уламжлал

Нийлмэл хэлбэр

Бататгал

Алдааны шинжилгээ

5

6.1 Дундаж утгын теорем ба өсөх, буурах завсар

Роллийн теорем

Дундаж утгын теорем

Теоремын хэрэглээ

Өсөх/буурах шинжилгээ

6

6.2 2-р эрэмбийн уламжлал; хотгор, гүдгэр чанар

6.2.1 2-р уламжлал

6.2.2 Хотгор/гүдгэр

6.2.3 Нугаралтын цэг

Графикийн бүрэн шинжилгээ

7

6.3 Дифференциал ба ойролцоо утга

Дифференциалын ойлголт

Шугаман ойролцоолол

Алдааны үнэлгээ

Хэрэглээ

8

6.4 Төрөл бүрийн өөрчлөлтийн хурд; Бататгах дасгал 6

Холбоост өөрчлөлтийн хурд

Инженерийн хэрэглээ

6-р бүлгийн бататгал

Нэгдсэн бодлого

9

2-р улирлын явцын шалгалт 7.1 Тодорхой бус интеграл

Антидериватив

Тодорхой бус интегралын тодорхойлолт

Үндсэн интегралын томьёо

Тогтмолын тухай

10

7.2 Тодорхой бус интегралыг бодох орлуулах арга

Хувьсагч солих

Орлуулах аргын сонголт

Алхамчилсан бодолт

Холимог интеграл

11

7.3 Хэсэгчлэн интегралчлах; Бататгах дасгал 7

Хэсэгчлэн интегралчлах томьёо

Сонголтын стратеги

Тригонометр/логарифмын интеграл

Бататгал

12

8.1–8.2 Тодорхой интеграл ба түүний чанар

Тодорхой интеграл

Ньютон–Лейбницийн томьёо

Интегралын чанар

Хэрэглээ

13

8.3–8.4 Тодорхой интегралд орлуулах ба хэсэгчлэн интегралчлах

Тодорхой интегралд хувьсагч солих

Хязгаарын хувиргалт

Хэсэгчлэн интегралчлах

Холимог бодлого

14

8.5–8.6 Төрөл бүрийн функцийн тодорхой интеграл; ойролцоо утга

Төрөл бүрийн функцийн интеграл

Трапецын арга

Симпсоны санаа/ойролцоолол

Алдааны үнэлгээ

15

9.1 Талбай; 9.2 Эзлэхүүн

Муруйн доорх талбай

Хоёр муруйн хоорондох талбай

Эргэлтийн биетийн эзлэхүүн

Хэрэглээ

16

9.3 Шилжилт ба хурд; Бататгах дасгал 8–9

Хурд–шилжилтийн холбоо

Интегралаар шилжилт олох

Интегралын хэрэглээний нэгдсэн бодлого

Эцсийн давтлага ба шалгалтын бэлтгэл

17

2-р улирлын шалгалт





Хичээлийн зорилт

1

1. Тоон дараалал, арифметик ба геометр прогресс, төрөл бүрийн нийлбэр, рекуррент томьёо, математик индукцийн үндсэн ойлголт, арга зүйг эзэмшиж, бодлого шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх.

2

2. Тоон дараалал, тоон цуваа, функцийн хязгаар, нийлэлт/сарнилт, тасралтгүй чанарыг тодорхойлж, тохирох арга ашиглан хязгаар ба цувааны бодлогыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх.

3

3. Функцийн уламжлалын үндсэн дүрэм болон рациональ, иррациональ, зэрэгт, давхар, урвуу, логарифм, илтгэгч, тригонометрийн ба урвуу тригонометрийн функцийн уламжлалыг зөв тооцоолох чадварыг хөгжүүлэх.

4

4. Уламжлалын хэрэглээг ашиглан функцийн өсөх/буурах завсар, экстремум, хотгор/гүдгэр чанар, ойролцоо утга, өөрчлөлтийн хурдыг шинжилж, инженерийн болон бодит асуудлыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх.

5

5. Тодорхой бус ба тодорхой интегралын үндсэн ойлголт, Ньютоны–Лейбницийн томьёо, орлуулах болон хэсэгчлэн интегралчлах аргыг эзэмшиж, интегралын бодлогыг оновчтой аргаар шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх.

6

6. Тодорхой интегралыг талбай, эзлэхүүн, шилжилт, хурд зэрэг хэрэглээнд ашиглан математик загвар байгуулж, тооцооллын үр дүнг бодит нөхцөл, нэгжтэй нь холбон тайлбарлах чадварыг хөгжүүлэх.

RUBRIC үнэлгээ


Бүрэн эзэмшсэн түвшин (А,В)

Стандарт түвшин (C,D )

Зорилтыг биелүүлээгүй түвшин (F)

Зорилт 1

Дараалал, прогресс, нийлбэр, рекуррент томьёо, индукцийн тохирох аргыг бие даан сонгон хэрэглэж, шинэ нөхцөлтэй бодлогыг зөв шийдвэрлэн, үндэслэлээ тайлбарлана.

Стандарт бодлогод дараалал, прогресс, нийлбэр, индукцийн үндсэн томьёо ба аргыг зөв хэрэглэнэ.

Үндсэн ойлголт, томьёо, аргачлалыг таних болон хэрэглэхэд хүндрэлтэй; стандарт бодлогыг бүрэн зөв шийдвэрлэж чадахгүй.

Зорилт 2

Хязгаар, цувааны нийлэлт/сарнилт, тасралтгүй байдлыг тохирох шинжээр бие даан шинжилж, шийдэл болон математик үндэслэлийг тайлбарлана.

Стандарт хязгаар, цуваа, тасралтгүй байдлын бодлогыг үндсэн арга, шинж чанараар зөв бодно.

Хязгаар, цуваа, тасралтгүй байдлын үндсэн ойлголт, аргыг хэрэглэхэд хүндрэлтэй; шийдэл нь дутуу/буруу.

Зорилт 3

Өгөгдсөн функцэд тохирох уламжлалын дүрмийг бие даан сонгон хэрэглэж, нийлмэл функцийн уламжлалыг зөв олж, аргаа тайлбарлана.

Үндсэн болон нийлмэл функцийн уламжлалыг стандарт дүрмээр зөв тооцоолно.

Уламжлалын үндсэн дүрэм, гинжин дүрэм болон тусгай функцийн уламжлалыг хэрэглэхэд хүндрэлтэй.

Зорилт 4

Уламжлалын шинжилгээг ашиглан экстремум, өсөх/буурах, хотгор/гүдгэр, ойролцоолол, өөрчлөлтийн хурдны асуудлыг бие даан загварчилж, үр дүнг тайлбарлана.

Стандарт хэрэглээний бодлогод уламжлалын аргыг зөв хэрэглэж, хариу болон үндсэн тайлбарыг өгнө.

Уламжлалын хэрэглээний үндсэн алхам, шалгуурыг хэрэглэх, үр дүнг тайлбарлахад хүндрэлтэй.

Зорилт 5

Интегралын тохирох аргыг бие даан сонгон, тодорхой бус/тодорхой интегралыг зөв бодож, шийдлийн алхмыг үндэслэнэ.

Үндсэн, орлуулах, хэсэгчлэн интегралчлах аргыг стандарт бодлогод зөв хэрэглэнэ.

Интегралын үндсэн томьёо, арга сонголтыг хэрэглэхэд хүндрэлтэй; бодолт ихээхэн алдаатай.

Зорилт 6

Интегралыг талбай, эзлэхүүн, шилжилт, хурдны бодит асуудалд зөв загварчилж, хязгаар, нэгж, үр дүнгийн утгыг шалган тайлбарлана.

Талбай, эзлэхүүн, шилжилт, хурдны стандарт бодлогыг зөв загварчилж бодно.

Интегралын хэрэглээний загвар байгуулах, хязгаар/нэгж сонгох, үр дүнг тайлбарлахад хүндрэлтэй.

Үнэлгээний задаргаа


Өөрийгөө илэрхийлэх

Идэвхи

Даалгавар

Явцын шалгалт

Улирлын шалгалт

Нийт

Нийлбэр үнэлгээ

10

20

20

25

25

100

Суурь чадвар


✓

✓

✓

✓


Мэргэшсэн чадвар


✓

✓

✓

✓


Салбар бүрийн өргөн мэдлэг


✓

✓

✓

✓


Сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт

(1), (2), (4), (5)

Тэнхмийн сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт

(1.1), (2.1), (2.2), (4.1), (4.2), (5.1), (5.2)

Сурах бичиг

① 微分積分2 (第2版) (高専テキストシリーズ), 森北出版, 2021.10 /Дифференциал ба интеграл тоолол 1, 2-р хэвлэл/.

② Шугаман алгебр, Математик I хичээлийн үндсэн агуулгад тохирох орчуулсан дифференциал ба интеграл тооллын материал.

Санал болгох ном

① Б. Баяржаргал, Э.Азжаргал, Д.Анхтуяа нар "Математик XI" УБ 2018 он.

② Ш. Сарангэрэл "Математикийн 6000 тест"

Хичээл явуулах хэлбэр

Суралцагч төвтэй, мэдлэг бүтээлгэх, үр дүнд суурилсан сургалтын зарчимд тулгуурлан семинар, бодлого-даалгавар, хэлэлцүүлэг, бие даалтын хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Шинэ ойлголтыг жишээ бодлого, түвшинчилсэн дасгал, хэрэглээний бодлогоор бататгаж, явцын үнэлгээ болон алдааны шинжилгээг тогтмол ашиглана.

Хичээлийн холбоос

Математик I (1-р курс) → Математик II (2-р курс) → Математик III/дараагийн шатны инженерийн математик болон хэрэглээний мэргэжлийн хичээлүүд байна.

Оюутан бэлтгэх зүйл

Өмнөх мэдлэгээ сэргээн санах; сурах бичиг, хичээлийн материалыг судлах; бэлтгэл даалгавар, бодлого ажиллах; шаардлагатай тохиолдолд тооны машин, шугам, бусад зөвшөөрөгдсөн хэрэгслийг бэлтгэнэ.

Бие дааж сурах заавар

Хичээл бүрийн дараа тухайн сэдвийг давтаж, жишээ болон дасгал бодож, ойлгоогүй зүйлээ тэмдэглэн дараагийн хичээлээр тодруулах. Дараагийн сэдэвтэй урьдчилан танилцаж, шаардлагатай суурь мэдлэгээ сэргээн бэлтгэнэ.

Оффисийн цаг

7:30–16:00

Бусад

Нийт 32 долоо хоногт долоо хоног бүр 3 семинар төлөвлөж, нийт 96 семинар (192 цаг) хэрэгжүүлнэ. Явцын болон улирлын шалгалтын цагийг 192 цагийн бүрэлдэхүүнд оруулсан эсэхийг сургалтын төлөвлөгөөтэй тулган баталгаажуулна.