Хичээлийн товч мэдээлэл
Хичээлийн код | КМТ301 |
Хичээлийн нэр | Математик 3 (Mathematics 3) |
Багшийн овог нэр | Ш.Эрдэнэбат |
Анги | 3-р курс |
Улиралд хэдэн удаа | 1 улиралд 48 удаа |
Лекцийн тоо | 96 цаг |
Хүрэх түвшин | 1, 2, 3, 4, 5, 6 |
Хичээлийн товч агуулга | Алгебр, тэгшитгэл ба тэнцэтгэл биш; функц ба график; геометрийн хувиргалт ба биетийн геометр; координат ба вектор; магадлал ба статистик; уламжлал ба интегралын үндсэн ойлголт, хэрэглээг уялдаатайгаар судалж, математик ойлголтыг тайлбарлах, тохирох арга сонгон хэрэглэх, бодит болон инженерийн асуудлыг математик загварт шилжүүлэх, өгөгдөл ба графикийг шинжлэх, шийдлийг шалгах, үр дүнг үндэслэлтэй тайлбарлах чадварыг хөгжүүлнэ. |
Суурь мэдлэг | Математик I А, Математик I В, Математик II А, Математик II В (1–2-р курс). |
Хичээлийн агуулга
Долоо хоногийн дугаар | Хичээлийн сэдэв | Агуулга |
Оношилгоо ба суурь мэдлэг сэргээх | Математик II-ийн алгебр, функц, геометр, магадлалын суурь мэдлэгийг оношлох; түгээмэл алдааг тодорхойлох; шаардлагатай суурь ойлголтыг сэргээн бататгах. | |
Модуль ба модультай тэгшитгэл | Модулийн тодорхойлолт, геометр утга, үндсэн шинж чанар; |x|=a болон түүнтэй адилтгах хэлбэрийн тэгшитгэл; тохиолдол ялгах; шийдийн олонлогийг шалгах. | |
Модультай тэнцэтгэл биш | |x|<a, |x|>a болон нийлмэл хэлбэрийн тэнцэтгэл биш; интервалын арга; шийдийн олонлогийг зөв бичих; хариуг анхны нөхцөлөөр шалгах. | |
Олон гишүүнт ба Безугийн теорем | Олон гишүүнтийг хуваах алгоритм; үлдэгдлийн теорем; Безугийн теорем; олон гишүүнтийн язгуур болон үржигдэхүүнд задлах хэрэглээ. | |
Рациональ илэрхийлэл ба тэгшитгэл | Хуваарийн нөхцөл, тодорхойлогдох муж; рациональ илэрхийллийг хялбарчлах; шаардлагатай тохиолдолд хялбар бутархайд задлах; рациональ тэгшитгэлийн шийдийг шалгах. | |
Функц ба графикийн нэгдсэн шинжилгээ | Тодорхойлогдох муж, утгын муж, тэг ба тэнхлэгтэй огтлолцол; графикийн үндсэн хувиргалт; функцийн үндсэн шинж чанарыг аналитик ба графикийн аргаар нэгтгэн шинжлэх. | |
Урвуу ба нийлмэл функц | Нэг-утгат функцийн нөхцөл; урвуу функц байгуулах; нийлмэл функц; урвуу функцийн график y=x шулууны хувьд тэгш хэмтэй болохыг ашиглан шалгах. | |
Параметртэй функц ба график | Параметрийн өөрчлөлт функцийн графикт хэрхэн нөлөөлөхийг шинжлэх; графикийн шилжилт, тэгш хэм; параметртэй тэгшитгэлийн шийдийн тоог графикаар тогтоох. | |
1–8-р долоо хоногийн агуулгын анализ бататгал /Явцын шалгалт I/ | 1–8-р долоо хоногийн агуулгаар ойлголт, арга сонголт, бодолт, шийдийг шалгах болон тайлбарлах чадварыг нэгдсэн байдлаар үнэлэх; нийтлэг алдаанд дүн шинжилгээ хийх. | |
Геометрийн хувиргалт I | Тэнхлэгийн тэгш хэм, төвийн тэгш хэм, параллель зөөлт, эргүүлэлт; хувиргалтын дараах цэг ба дүрсний координат, шинж чанарыг тогтоох. | |
Геометрийн хувиргалт II | Скаляр үржвэрийн утга ба тооцоо; векторуудын өнцөг; перпендикуляр нөхцөл; координат ба векторын аргыг хослуулсан хэрэглээний бодлого. | |
Биетийн геометр – сэргээн бататгах | Призм, пирамид, цилиндр, конус, бөмбөрцөг; гадаргуугийн талбай, эзлэхүүн; огтлол; нийлмэл биетийн хэмжээсийг тооцох хэрэглээний бодлого. | |
Координатын геометр | Хавтгай ба огторгуйн координат; хоёр цэгийн зай; хэрчмийн дундаж цэг; шулууны харилцан байрлал; параллель ба перпендикуляр нөхцөлийг координатаар илэрхийлэх. | |
Вектор I | Векторын координат, урт, чиглэл; нэмэх, хасах, тоогоор үржүүлэх; коллинеар байдал; суурь вектор ба геометрийн тайлбар. | |
Вектор II | Скаляр үржвэрийн утга ба тооцоо; векторуудын өнцөг; перпендикуляр нөхцөл; координат ба векторын аргыг хослуулсан хэрэглээний бодлого. | |
Улирлын давтлага ба шалгалтын бэлтгэл | Геометрийн хувиргалт, биетийн геометр, координат, векторын гол ойлголтыг нэгтгэн бататгах; олон алхамт бодлого ажиллах; улирлын шалгалтын бэлтгэл. Шалгалтыг тухайн долоо хоногийн төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулна. | |
Улирлын шалгалт | ||
Хичээлийн зорилт
1 | Алгебр, тэгшитгэл ба тэнцэтгэл бишийн үндсэн ойлголт, арга, томьёог эзэмшиж, бодлогын нөхцөлд тохирох аргыг сонгон зөв хэрэглэх чадварыг хөгжүүлэх. |
2 | Функцийн тодорхойлогдох ба утгын муж, график, урвуу ба нийлмэл функц, өсөх/буурах, тэгш/сондгой шинжийг тодорхойлон, график болон хэрэглээний асуудалд тайлбарлах чадварыг хөгжүүлэх. |
3 | Геометрийн хувиргалт болон биетийн геометрийн өмнөх мэдлэгийг сэргээн бататгаж, хувиргалтын шинж чанар, координатын дүрслэл, хэмжээсийн холбоог бодлогод хэрэглэх чадварыг хөгжүүлэх. |
4 | Огторгуйн координат ба векторын үндсэн ойлголтыг эзэмшиж, зай, дундаж цэг, параллель/перпендикуляр нөхцөл, скаляр үржвэрийг ашиглан геометрийн болон инженерийн бодлого шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх. |
5 | Магадлал ба статистикийн хүрээнд өгөгдлийг зохион байгуулах, дүрслэх, статистикийн үндсэн хэмжүүрээр шинжлэх, магадлалыг тооцоолох, үр дүнд үндэслэн дүгнэлт хийх болон энгийн математик загвар боловсруулах чадварыг хөгжүүлэх. |
6 | Уламжлал ба интегралын үндсэн ойлголт, аргыг эзэмшиж, функцийг шинжлэх, оптимизаци хийх, талбай, эзлэхүүн зэрэг хэрэглээний асуудлыг шийдвэрлэн, гарсан үр дүнг шалгаж тайлбарлах чадварыг хөгжүүлэх. |
Үнэлгээний задаргаа
Өөрийгөө илэрхийлэх | Идэвхи | Даалгавар | Явцын шалгалт | Улирлын шалгалт | Нийт | |
Нийлбэр үнэлгээ | 10 | 20 | 20 | 25 | 25 | |
Суурь чадвар | ✓ | ✓ | ✓ | ✓ | ✓ | |
Мэргэшсэн чадвар | ✓ | ✓ | ✓ | ✓ | ||
Салбар бүрийн өргөн мэдлэг | ✓ | ✓ | ✓ | ✓ |
RUBRIC үнэлгээ
Бүрэн эзэмшсэн түвшин (А,В) | Стандарт түвшин (C,D ) | Зорилтыг биелүүлээгүй түвшин (F) | |
Зорилт 1 | Үндсэн ба ахисан ойлголт, арга, томьёог зөв уялдуулж, | Үндсэн ойлголт, арга, томьёог зөв хэрэглэж, стандарт бодлогыг зохих аргаар бодон шийдийг тодорхойлно. | Үндсэн ойлголт, арга хэрэглэхэд хүндрэлтэй; бодолт, шийдийг зөв гаргаж чадахгүй. |
Зорилт 2 | Функцийн муж, график, урвуу ба нийлмэл функц, үндсэн шинжийг бие даан тодорхойлж, аналитик ба графикийн аргаар шинжилж, хэрэглээний үр дүнг тайлбарлана. | Функцийн үндсэн шинж, муж, график, урвуу ба нийлмэл функцийг стандарт аргаар зөв тодорхойлно. | Функцийн үндсэн ойлголт, муж, график болон шинжийг тодорхойлоход хүндрэлтэй. |
Зорилт 3 | Хувиргалтын тохирох аргыг бие даан сонгон хэрэглэж, координат, хэмжээсийн холбоог зөв тогтоон, геометрийн болон хэрэглээний бодлогыг шийдэж тайлбарлана. | Үндсэн хувиргалт, координат, хэмжээсийн томьёог зөв хэрэглэж, стандарт бодлогыг бодно. | Геометрийн хувиргалтын төрөл, шинж чанар болон координатын дүрслэлийг ойлгож хэрэглэхэд ихээхэн хүндрэлтэй. |
Зорилт 4 | Координат, векторын аргыг бие даан сонгон хэрэглэж, зай, дундаж цэг, параллель/перпендикуляр нөхцөл, скаляр үржвэрийг уялдуулан бодлогод хэрэглэж тайлбарлана. | Огторгуйн координат ба векторын үндсэн ойлголт, томьёо, үйлдлийг зөв хэрэглэж, хоёр цэгийн зай, дундаж цэг, векторын урт, параллель/перпендикуляр нөхцөл болон скаляр үржвэртэй стандарт бодлогыг зөв гүйцэтгэнэ. | Координат, векторын үндсэн ойлголт, үйлдэл, томьёог хэрэглэхэд хүндрэлтэй. |
Зорилт 5 | Өгөгдөл, магадлалд тохирох аргыг бие даан сонгон хэрэглэж, статистик үзүүлэлт, корреляци, регрессийг шинжилж, үндэслэлтэй дүгнэлт гаргана. | Өгөгдлийг зөв дүрслэн, үндсэн статистик хэмжүүр, магадлал, корреляци, регрессийн стандарт тооцоог гүйцэтгэнэ. | Өгөгдөл боловсруулах, магадлал, статистикийн үндсэн аргыг хэрэглэхэд хүндрэлтэй. |
Зорилт 6 | Уламжлал, интегралын тохирох аргыг бие даан сонгон хэрэглэж, функцийг шинжлэх, оптимизаци, талбай, эзлэхүүний бодлогыг шийдэж, үр дүнг шалган тайлбарлана. | Уламжлал, интегралын үндсэн дүрэм, томьёог зөв хэрэглэж, стандарт хэрэглээний бодлогыг шийднэ. | Уламжлал, интегралын үндсэн ойлголт, арга хэрэглэхэд хүндрэлтэй; хэрэглээний бодлогыг шийдэж чадахгүй. |
Сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт | (1), (2), (4), (5) |
Тэнхмийн сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт | (1.1), (2.1), (2.2), (4.1), (4.2), (5.1), (5.2) |
Сурах бичиг | ①微分積分1 (第2版) (高専テキストシリーズ) 森北出版 2021.10 /1. Дифференциал ба интеграл тоолол 1 (2-р хэвлэл) 2026 он/. ② 線形代数 (第2版) (高専テキストシリーズ) 森北出版 2021.11 /2. Шугаман алгебр (2-р хэвлэл) 2026 он/.(Орчуулсан сурах бичиг 2026 он)/ |
Санал болгох ном | ① Б. Баяржаргал, Э. Азжаргал, Д. Анхтуяа нар. “Математик XII”. Улаанбаатар, 2018. |
Хичээл явуулах хэлбэр | Суралцагч төвтэй, мэдлэг бүтээлгэх, үр дүнд суурилсан сургалтын зарчимд тулгуурлан лекц, семинарын хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Өмнөх суурь мэдлэгт тулгуурлан шинэ мэдлэгийг гүнзгийрүүлж, жишээ бодлого, дасгал, хэлэлцүүлэг, бие даалтаар бататгана. Явцын үнэлгээ, алдааны шинжилгээг ашиглан ойлголтын зөрүүг тухай бүр засаж, бие даан суралцах, асуудал шийдвэрлэх, математик үндэслэлтэй тайлбарлах чадварыг хөгжүүлнэ. |
Хичээлийн холбоос | Математик I А, Математик I В (1-р курс), Математик II А, Математик II В (2-р курс), Математик IV А, Математик IV В (4-р курс), Хэрэглээний математик (5-р курс). |
Оюутан бэлтгэх зүйл | Өмнөх мэдлэгээ сэргээн санах; сурах бичиг, хичээлийн материалыг судлах; бэлтгэл даалгавар, бодлого ажиллах; шаардлагатай тохиолдолд тооны машин, шугам, бусад зөвшөөрөгдсөн хэрэгслийг бэлтгэх. |
Бие дааж сурах заавар | Бие даан суралцах заавар: Хичээл бүрийн дараа тухайн сэдвийг давтаж, жишээ болон дасгал бодож, ойлгоогүй зүйлээ тэмдэглэн дараагийн хичээлээр тодруулах. Дараагийн хичээлийн сэдэвтэй урьдчилан танилцаж, шаардлагатай суурь мэдлэгээ сэргээн бэлтгэнэ. |
Оффисийн цаг | 7:30–16:00 |
Бусад | Нийт 32 долоо хоногт, долоо хоног бүр 3 семинар төлөвлөж, нийт 96 семинар (192 цаг) хэрэгжүүлнэ. Явцын болон улирлын шалгалтыг тухайн долоо хоногийн сургалтын төлөвлөгөөтэй уялдуулан зохион байгуулна. |