Хичээлийн код ба нэр хөтөлбөр

Хичээлийн товч мэдээлэл


Хичээлийн код

KMТ501

Хичээлийн нэр

Хэрэглээний математик ( Applied Mathematics )

Багшийн овог нэр

Довчинлхүндэв Сугарболд

Анги

5-р курс

Улиралд хэдэн удаа 

4 багц цаг (Заавал), 1-р улиралд долоо хоногт 2 удаа

Лекцийн тоо

32 удаа ( 64 цаг)

Хүрэх түвшин

1, 2, 4, 5

Хичээлийн товч агуулга

Вектор ба скаляр үржвэр, Векторуудын вектор үржвэр, Скаляр ба вектор орон, Градиент, Дивергенц, Ротор, Муруй ба гадаргуугийн интеграл, Гауссын теорем, Стоксын теорем,  Комплекс тоон дээр арифметик үйлдэл хийхээс гадна зэрэг дэвшүүлэх, язгуур гаргах, Комплекс хувьсагчийн функцийн  хувьд хязгаар,  уламжлал авах, Коши-Риманы томьёог ашиглах, интеграл бодох, Коши-Гурсын томьёо ашиглах, Лораны цуваанд задлах, 2π, 2L үетэй функцийг цуваанд задлах, n зэргийн Фурьегийн олон гишүүнтүүдийн дөхөлтийг байгуулах, ТУДТ-ийг Фурьегийн цувааны тусламжтайгаар бодох, Функцийг КФ-ийн цуваанд задлах,  Фурьегийн хувиргалт/ урвуу/, чанар ашиглах, Лапласын хувиргалтаар хялбар функцүүдийн оргиналь болон урвуу хувиргалтаар үндсэн функцүүдийн дүрслэлийг олдог. Лапласын шууд болон урвуу хувиргалтыг ШДТ болон ШДТ-ийн системд ашиглах,  зэрэг мэдлэг, чадвар, хэрэглээг эзэмшсэн байна.

Суурь мэдлэг

1-4 -р курсийн математикийн хичээлийн мэдлэг чадварыг эзэмшсэн байх


Хичээлийн агуулга

Долоо хоногийн дугаар


Хичээлийн сэдэв


Агуулга

1

Хичээлийн хөтөлбөр танилцуулга / өмнөх хичээлээ сэргээн бататгах

Вектор болон түүний скаляр үржвэр

Вектор алгебрын үндсэн тооцооллыг бататгаж хийх, вектор, холимог үржвэрийн хэрэглээг мэднэ.

2

Векторуудын вектор үржвэр

Хавтгай болон огторгуйн муруйг нэг хувьсагчтай вектор функцээр илэрхийлж сурна.

3

Скаляр ба вектор орон

Хавтгай болон огторгуйн муруйг нэг хувьсагчтай вектор функцээр илэрхийлж сурна.

4

Градиент

Орны уламжлал (градиент, дивергенц, ротор) хэрхэн авах, ялгааг мэдэж оновчтой ашиглана.

5

Дивергенц

Орны уламжлал (градиент, дивергенц, ротор) хэрхэн авах, ялгааг мэдэж оновчтой ашиглана.

6

Ротор

Орны уламжлал (градиент, дивергенц, ротор) хэрхэн авах, ялгааг мэдэж оновчтой ашиглана.

7

Муруй ба Муруй шугаман интеграл

Огторгуй дахь гадаргуугийн тэгшитгэлээр хоёр хувьсагчийн вектор функцийн зарим гадаргуугийн тэгшитгэлийг мэдэж, цаашид ашиглана.

8

Гадаргуу ба Гадаргугийн интеграл / Давтлага

Орны ( шугамын интеграл, талбай, эзлэхүүн) ба интеграл теоремуудыг ашиглаж сурна.

9

Явцын шалгалт / Гауссын теорем ба Стоксын теорем

Орны ( шугамын интеграл, талбай, эзлэхүүн) ба интеграл теоремуудыг ашиглаж сурна.

10

Комплекс хувьсагчийн функцийн онолын үндэс

Комплекс тоо, түүний геометр дүрслэл, хэлбэрүүдэд шилжүүлэх ойлголттой болно. Комплекс тоо дээрх үйлдлийг хийж сурна.

11

Комплекс тоо ба комплекс хавтгай

Комплекс тоог n - зэрэг дэвшүүлэх болон n - зэргийн язгуурыг туйлын хэлбэрт шилжүүлж тооцоолдог болно.

12

Туйлын хэлбэр

Комплекс тоог n - зэрэг дэвшүүлэх болон n - зэргийн язгуурыг туйлын хэлбэрт шилжүүлж тооцоолдог болно.

13

Комплекс хувьсагчтай функц ба үндсэн функцүүд

Комплекс хувьсагчийн ойлголттой болох, үндсэн функцүүдтэй танилцах,  Өөрөөр хэлбэл: Экспоненциал, тригонометрийн функцүүд, тэдгээрийн чанаруудын тухай ойлгож, бодлогыг онолын үндэслэлд тулгуурлаж бодно.

14

Комплекс хувьсагчтай функцийн хязгаар

Регуляр/аналитик/ функц ба Коши -Риманы теоремыг ашиглаж бодлого бодож сурна.

15

Коши-Риманы нөхцөл

Регуляр/аналитик/ функц ба Коши -Риманы теоремыг ашиглаж бодлого бодож сурна.

16

Комплекс хувьсагчийн функцийн интеграл,

Комплекс хувьсагчийн функцэд Коши -Риманы томьёог ашиглаж интеграл бодож, хэрэглээг эзэмшинэ.

17

1-р улирлын шалгалт / Голоморф функц ба түүний уламжлал

Голоморф функцийг танин мэдэх, түүний уламжлал олох, хэрэглэх чадвартай болно.




Хичээлийн зорилт

1

1.Вектор ба скаляр үржвэр, Векторуудын вектор үржвэр, Скаляр ба вектор орон, Градиент, Дивергенц, Ротор, Муруй ба гадаргуугийн интеграл, Гауссын теорем, Стоксын теорем ашиглаж сурах ба түүний хэрэглээг мэдэх     

2

2. Комплекс хувьсагчийн функцийн уламжлал болон интеграл авч сурах ба түүний хэрэглээг мэдэх

3

3. Лапласын хувиргалт, урвуу хувиргалтыг дифференциал тэгшитгэлд ашиглаж сурах

4

4. Фурьегийн задаргааны талаарх ойлголттой холбоотой бодлого бодож сурах 

RUBRIC үнэлгээ


Бүрэн эзэмшсэн түвшин (А,В)

Стандарт түвшин (C,D )

Зорилтыг биелүүлээгүй түвшин (F)

Зорилт 1

Вектор ба скаляр үржвэр, Векторуудын вектор үржвэр, Скаляр ба вектор орон, Градиент, Дивергенц, Ротор, Муруй ба гадаргуугийн интеграл, Гауссын теорем, Стоксын теорем ашиглах зэрэг мэдлэг, чадвар, хэрэглээг эзэмшсэн байна.

Вектор ба скаляр үржвэр, Векторуудын вектор үржвэр, Скаляр ба вектор орон, Муруй ба гадаргуугийн интеграл, Гауссын теорем ашиглах зэрэг мэдлэг, чадвар, хэрэглээг эзэмшсэн байна.

Вектор ба скаляр үржвэр, Векторуудын вектор үржвэр, Скаляр ба вектор орон зэрэг мэдлэг, чадвар дутуу эзэмшсэн.

Зорилт 2

Комплекс тоон дээр арифметик үйлдэл хийхээс гадна зэрэг дэвшүүлэх, язгуур гаргах, Комплекс хувьсагчийн функцийн  хувьд хязгаар,  уламжлал авах, Коши-Риманы томьёог ашиглах, интеграл бодох, Коши-Гурсын томьёо ашиглах, Лораны цуваанд задлах зэрэг мэдлэг, чадвар, хэрэглээг эзэмшсэн байна.

Комплекс тоон дээрх арифметик үйлдэл гүйцэтгэхээс гадна зэрэг дэвшүүлэх, язгуур гаргах, Комплекс хувьсагчийн функцийн  хязгаар олох, уламжлал авах, интеграл бодох зэрэг мэдлэг, чадварыг,  эзэмшсэн.

Комплекс тоон дээрх арифметик үйлдэл гүйцэтгэх, Комплекс хувьсагчийн функцийн  зарим хязгаар олох, зарим хялбар функцийн уламжлал, интеграл олох мэдлэг, чадвар дутуу эзэмшсэн.

Зорилт 3

Лапласын хувиргалтаар хялбар функцүүдийн оргиналь болон урвуу хувиргалтаар үндсэн функцүүдийн дүрслэлийг олдог. Лапласын шууд болон урвуу хувиргалтыг ШДТ болон ШДТ-ийн системд ашигладаг.

Лапласын шууд болон урвуу хувиргалтаар хялбар функцүүдийн оригональ, функцийн дүрслэлийг олох. Лапласын шууд болон урвуу хувиргалтаар ШДТ  бодох чадвартай.

Лапласын хувиргалтаар зарим нэг хялбар функцийн оригональ, дүрслэл олох. Уг аргаар ШДТ, ШДТС бодох ойлголтгүй бол хангалтгүй.

Зорилт 4

2π, 2L үетэй функцийг цуваанд задлах, n зэргийн Фурьегийн олон гишүүнтүүдийн дөхөлтийг байгуулах, ТУДТ-ийг Фурьегийн цувааны тусламжтайгаар бодох, Функцийг КФ-ийн цуваанд задлах,  Фурьегийн хувиргалт/ урвуу/, чанар ашиглах мэдлэг, чадвар, хэрэглээг эзэмшсэн.

2π, 2L үетэй функцийг цуваанд задлах, тухайн уламжлалт ДТ-ийг Фурьегийн цувааны тусламжтайгаар бодох, Комплекс Фурьегийн цуваанд задлах чадвартай байна.

Функцийг Фурьегийн цуваанд задлах, ТУДТ-д Фурьегийн цувааг ашиглах, Комплекс Фурьегийн цуваанд задлах ойлголт гүйцэд биш байвал хангалтгүй.

Үнэлгээний задаргаа


Өөрийгөө илэрхийлэх

Идэвхи

Даалгавар

Явцын шалгалт

Улирлын шалгалт

Нийт

Нийлбэр үнэлгээ

10

20

10

30

30

100

Суурь чадвар


✓

✓

✓

✓


Мэргэшсэн чадвар


✓

✓

✓

✓


Салбар бүрийн өргөн мэдлэг


✓

✓

✓

✓


Сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт

(1), (4)

Тэнхмийн сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт

(1), (3)

Сурах бичиг

Хэрэглээний математик коосэнгийн сурах бичиг

Санал болгох ном

1. Ж.Баасандорж, Ө.Цэрэн нар "Инженерийн математик II" УБ1997 он

2. Ш.Эрдэнэбат, Д.Ариун-Эрдэнэ нар "Математик III"  УБ2014 он

3. В.Е.Гмурман “Теория верояностей и математическая статистика. Москва "Высшая школа" 1983

4. С.Намжилдорж, Ёндон, Д.Шагдар “Дээд математикийн бодлогын хураамж II” УБ 1983 он

5. www.slideshare.net/EGazarchin/engineeriin-matematica-ii-1997

Хичээл явуулах хэлбэр

Лекц, семинар хэлбэрээр танхимын сургалт явуулна. Сургалтыг суралцагч төвтэй, мэдлэгийг бүтээлгэх, хэрэглээтэй холбох үр дүнд суурилсан /өөрийгөө байнга хөгжүүлэх, аливаа асуудалд уян хатан, эерэг хандах/ чиглэлд сургалтын дэвшилтэт аргуудыг ашиглан хичээл зохион явуулна.

Хичээлийн холбоос

1.Суурь математик, Дифференциал ба интеграл I, II, Шугаман алгебр, физик, хэрэглээний физик                                                                                                                                                                        2.  Математикийн шинжлэх ухаан, Газар хөдлөлтийн тэсвэржилт, Зам тээврийн систем, Дипломын ажил гэх мэт

Оюутан бэлтгэх зүйл

Тэмдэглэл хөтлөх дэвтэр, бал, ном

Бие дааж сурах заавар

Хичээл бүрийг бие даан давтаж, хувиараа дасгал ажил хийж, тухайн долоо хоногт эзэмших хичээлийн агуулгаас ойлгоогүй зүйл үлдээхгүй байхаар хичээллэх

Оффисийн цаг

8

Бусад