Хичээлийн код ба нэр хөтөлбөр

Хичээлийн товч мэдээлэл


Хичээлийн код

KSM501

Хичээлийн нэр

Судалгааны арга зүй (Research Methodology)

Багшийн овог нэр

Хулан Лхагвабаяр

Анги

5-1, 2, 3, 4, 5

Улиралд хэдэн удаа 

1-р улиралд 7 хоногт 1 удаа

Лекцийн тоо

16

Хүрэх түвшин

1, 2, 3, 4, 5, 6

Хичээлийн товч агуулга

Танин мэдэхүйн онол, мэдлэгийн төрөл, ШУ-ны мэдлэг, судалгааны аргуудын талаар мэдлэг эзэмшихээс гадна, судалгааны асуудлыг олж харах, сэдэв болгон томьёолох, материал цуглуулж, боловсруулалт хийх, эмхэтгэл бичих  чадварт тус тус суралцана.

Суурь мэдлэг

3-р курсийн "Ханын илтгэл"-д оролцсон байх, оюутны ЭШХ-д илтгэл хэлэлцүүлэх, дадлагын тайлан хамгаалсан байх


Хичээлийн агуулга

Долоо хоногийн дугаар


Хичээлийн сэдэв


Агуулга

1

Танин мэдэхүй, түүний хэлбэр, хөгжил

Танин мэдэхүйн онолын үүсэл гарал, чиглэл, мэдлэгийн эх сурвалжийн талаар цогц ойлголт авах, түүнийгээ судалгааны бодит асуудалтай харьцуулж ойлгох

2

Танин мэдэхүйн харилцаа, бүтэц

Танин мэдэх үйл ажиллагаагаар дамжуулан, мэдлэг бүтээх үйл явцыг ойлгох, бүтэц, ангиллын талаар тогтолцоот ойлголт эзэмших

3

Мэдлэг, түүний төрөл

Ердийн болон шинжлэх ухааны мэдлэгийн багцрахуй, түүний тогтолцооны талаар цогц мэдлэг эзэмших

4

Шинжлэх ухааны судалгаа, түүний хэлбэр, онцлог

Шинжлэх ухааны үүсэл, хөгжил, ШУ-ны судалгааны талаар мэдлэг эзэмших

5

Судалгаа, түүний шинж төрх, судлаачийн ёс зүй

Судалгааны хэлбэр, шинж төрхийн талаар болон судлаачийн баримтлах зарчмыг ойлгож авах, хэрэгжүүлэх

6

Судалгааны орон зай, түүнийг ажиглахуй

Судалгааны зорилтот орон зайд (мэргэжлийн хүрээнд) ажиглалт хийж сурах

7

Судалгааны асуудлыг тодруулах үйл явц

Судалгааны орон зайд хийсэн ажиглалтын үр дүнд хэд хэдэн асуудлыг олж харах, түүнийг оновчилж сурах

8

Судлагдахуун, судлах зүйлийг оновчлох

Сонгосон асуудлуудаас хамгийн оновчтой боломжит нэг асуудлыг судлахуунаа болгох чадвар эзэмших

9

Судалгааны ажлын сэдэв сонгох

Судлагдахууныхаа талаар мэргэжлийн удирдагч багш болон судалгааны туршлагатай багшаас зөвлөгөө авах, сэдэв болгон томьёолох үйл явцыг сурах

10

Судалгааны аргууд

ШУ-ны судалгааны олон аргуудаас суралцаж, өөрийн судалгаанд тохирох хэд хэдэн аргуудыг сонгож сурах

11

Сэдвийн хүрээнд анхан шатны баримт цуглуулах

Сэдвийн хүрээнд анхдагч ба хоёрдогч эх сурвалжаас баримт цуглуулах арга, түүндээ анализ хийж, чухлын эрэмб гаргаж сурах, цахим хайлтын системд суралцах

12

Цуглуулсан материалд боловсруулалт хийх

Цуглуулсан материалд боловсруулалт хийх аргад суралцах, үзэл баримтжуулах академик чадвар эзэмших

13

Судалгааны төлөвлөлт хийх

Судалгааны үйл явц, удирдагч багштай уулзаж чиглэл авах ажлын ерөнхий болон тусгай төлөвлгөө боловсруулж сурах

14

Судалгааны ажлын бүтэц, шаардлага

Судалгааны ажлын удиртгал, үр дүнгийн хэсэг, ном зүй, дүгнэлтийг шаардлагын дагуу бичих талаар мэдлэг эзэмших

15

Академик бичлэгийн ерөнхий стандарт

Академик бичлэгийн хэд хэдэн форматтай (APA) танилцаж, өөрийн сургуулийн үлгэрчилсэн заавартай танилцаж, ойлголт авах

16

Үр дүнгийн эмхэтгэл бичиж, хамгаалах үе шат

Өмнөх төгсөлтийн судалгааны ажлуудтай танилцаж, хамгаалах үеийн бэлтгэл, үзлэгүүдэд шаардлагатай мэдлэгийг эзэмших

17






Хичээлийн зорилт

1

Танин мэдэхүйн онолд тулгуурлан, байгаль-нийгэм-соёлын хүрээнд тулгамдаж буй асуудлыг оновчлох, мөн чанарт анализ хийж сурах

2

Ердийн мэдлэг, туршлагын үндсэн дээр ШУ-ны мэдлэг бий болох зарчмыг практик дээр буулгаж ойлгох

3

Орон зайн ажиглалтад тулгуурлан, асуудлыг тодорхойлж, сэдвээ томьёолж сурах

4

Сэдвийн хүрээнд судалгааны аргаа сонгон, материалаа бүрдүүлж, боловсруулах, үлгэрчилсэн зааврын дагуу эмхэтгэл хэлбэрт оруулах мэдлэг, чадвар эзэмших

RUBRIC үнэлгээ


Бүрэн эзэмшсэн түвшин (А,В)

Стандарт түвшин (C,D )

Зорилтыг биелүүлээгүй түвшин (F)

Зорилт 1

Танин мэдэхүйн онолд тулгуурлан, байгаль-нийгэм-соёлын хүрээнд тулгамдаж буй асуудлыг оновчлох, мөн чанарт анализ хийж чаддаг байх

Танин мэдэхүйн онолыг байгаль-нийгэм-соёлын асуудалтай холбож ойлгож чаддаг байх

Танин мэдэхүйн онолыг байгаль-нийгэм-соёлын асуудалтай холбож ойлгох чадвар эзэмшээгүй

Зорилт 2

Ердийн мэдлэг, туршлагын үндсэн дээр ШУ-ны мэдлэг бий болох зарчмыг практик дээр буулгаж ойлгодог байх

Ердийн мэдлэгийн суурин дээр шинжлэх ухааны мэдлэг бий болдог гэдгийг ойлгодог байх

Ердийн мэдлэгийн суурин дээр шинжлэх ухааны мэдлэг бий болдог гэдгийг ойлгож чадаагүй

Зорилт 3

Орон зайн ажиглалтад тулгуурлан, хэд хэдэн асуудлыг тодорхойлж, нэг асуудлыг сонгож, сэдэв болгон томьёолж сурах

Өөрийн мэргэжлийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, түүнийгээ сэдэв болгон томьёолж сурах

Өөрийн мэргэжлийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, түүнийгээ сэдэв болгон томьёолох чадвар эзэмшээгүй

Зорилт 4

Сэдвийн хүрээнд судалгааны аргуудаа сонгон, материал цуглуулж боловсруулах арга зүйд суралцан, үлгэрчилсэн заавартай танилцаж, бичих аргачлалаа ойлгож авах чадвар эзэмших

Сонгосон сэдвийн дагуу материал цуглуулах аргад суралцаж, өмнөх төгсөлтийн судалгааны загвараас бүтээлч дуурайл авч сурах

Сонгосон сэдвийн дагуу материал цуглуулах аргад суралцаж, өмнөх төгсөлтийн судалгааны загвараас бүтээлч дуурайл авах чадвар эзэмшээгүй

Үнэлгээний задаргаа


Өөрийгөө илэрхийлэх

Идэвхи

Даалгавар

Явцын шалгалт

Улирлын шалгалт

Нийт

Нийлбэр үнэлгээ

15

35

50



100

Суурь чадвар

+

+

+




Мэргэшсэн чадвар

+

+

+




Салбар бүрийн өргөн мэдлэг

+

+

+




Сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт

(2), (3), (4

Тэнхмийн сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт

(2) (3), (4.1, 4.3, 4.4)

Сурах бичиг

Жадамба Б нар. Судалгааны арга зүй. Уб., 2001

Санал болгох ном

Авдай Ч, Энтуяа Д. Судалгаа, шинжилгээний ажил хийх арга зүй. Уб., 2016

Хичээл явуулах хэлбэр

1 удаагийн хичээлийг лекц, семинар гэсэн холимог хэлбэрээр зохион явуулна. Ээлжит хичээлээр шинжлэх ухааны тулгуур ойлголт, ухагдахууныг бичиж тэмдэглэх, тайлбарлах, асуулт, хариулт, үзэл бодлоо илэрхийлэх гэсэн үйл явцтай байна. Хичээлийн тэмдэглэлийг бүрэн тэмдэглэх ба үлдсэн хугацаанд судалгааны биет үзүүлэн дээр ажиллах, анализ хийж дүгнүүлнэ. Хичээлийн агуулга болон хэсэгчилсэн байдлаар ойлгоогүй, дутуу ойлгосон мэдлэгийг дахин тайлбарлаж өгнө. Хичээл дээр хийж амжаагүй дасгал ажлыг заавал нөхөж хийн, дараагийн оролт юм уу, эсвэл тухайн өдөр багтаан үзэж, үнэлгээ өгнө.

Хичээлийн холбоос

1-3 р курсийн монгол хэлний хичээл дээр эрдэм шинжилгээний хэл найруулгыг судалсан байх

Оюутан бэлтгэх зүйл

Тэмдэглэл хөтлөх дэвтэр, бал

Бие дааж сурах заавар

Өмнөх төгсөгчдийн судалгааны ажилтай танилцах, нэмэлтээр номын санд сууж судалгааны ажил уншиж, судлах, цахимаар ЭШ-ний ажил уншиж, тэмдэглэл хөтлөх

Оффисийн цаг

07:30-16:00

Бусад




Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.

Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.

Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.

Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.