Мөрөөдлөө бүтээе!


"МОНГОЛ КООСЭН" 

ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ


​15 настайдаа элсэж ороод 20 настайдаа ИНЖЕНЕР бол.


2014-2026 он

--- Мэндчилгээ

Удирдлагын мэндчилгээ


Профессор Иноүэ Тоорү

Удирдах зөвлөлийн дарга

Технологийн коллеж нь Япон улсад 1962 онд байгуулагдаж, 60 гаруй жилийн турш инженерийн боловсролыг амжилттай хөгжүүлж ирсэн тогтолцоо юм.

Монгол Улсад 2014 онд “Монгол Коосэн” Технологийн коллеж байгуулагдсанаас хойш 300 гаруй инженер төгсөөд байна. Манай төгсөгчид Монгол болон Япон улсад үргэлжлүүлэн суралцах, инженерээр уригдан ажиллаж байна.

Та бүхэн хүнлэг, оюунлаг, ухаалаг инженер болоорой.


М. Сэргэлэн

Захирал

Бид Япон улсын инженерийн боловсрол олгодог “Коосэн” тогтолцоог Монгол Улсад нутагшуулах ажлыг эхлүүлээд 10 гаруй жил болсон байна. “Коосэн” сургууль нь инженерийн боловсрол олгодог дээд боловсролын байгууллага бөгөөд бусад их, дээд сургуулиас ялгаатай нэг онцлог бий. Энэ нь дунд сургууль төгсөгч буюу 15 настай хүүхдийг элсүүлдэг.

Мөн манай оюутнууд Японы техник, технологи, шинжлэх ухаан, түүх соёлтой танилцах “Сакура сайенс”, “Женесис” хөтөлбөрт хамрагдаж Японд айлчилдаг билээ.

Оюун ухаан, эрдэм мэдлэгээ дайчлан эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах ирээдүйн инженерүүд болно гэдэгт итгэлтэй байна. Манай сургууль “Мөрөөдлөө бүтээе!” гэсэн уриатай. Манай коосэнгийн төгсөгчид урдаа тавьсан зорилгодоо хүрч, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө оюун ухаан, бие сэтгэл, эрдэм мэдлэгээ дайчлан зүтгэж, эх орныхоо бүтээн байгуулалтад хөгжил дэвшлийг авчрах болно.

Эрхэм зорилго

Хүнлэг, оюунлаг, ухаалаг инженер бэлтгэх

Алсын хараа

Үндэсний болон төв азийн “коосэн” загварын тэргүүлэх технологийн коллеж болох


Үнэт зүйлс

Эх хэл, эрдэм мэдлэг, эв эеийг эрхэмлэх

Эх хэлЭх хэл

Бид эх хэлээ эрхэмлэн дээдэлж монгол хэлээр суралцаж, сэтгэн, ажиллах мэргэжилтэн бэлтгэх



Эрдэм мэдлэг

Бид эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлнэ. Бид шинжлэх ухааны өргөн мэдлэг боловсрол, мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн оюунлаг мэргэжилтэн бэлтгэнэ

Эв эе

Бид хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг, багаар хамтран ажиллаж, амьдрах чадвартай хүнлэг, ухаалаг иргэнийг төлөвшүүлэх