Хичээлийн код ба нэр хөтөлбөр

Хичээлийн товч мэдээлэл


Хичээлийн код

KEC301

Хичээлийн нэр

Иргэний ёс зүйн боловсрол

Багшийн овог нэр

Шижирбаатар Дөлгөөн

Анги

3-р курс

Улиралд хэдэн удаа 

16

Лекцийн тоо

32

Хүрэх түвшин

1, 2, 3, 4, 5, 6

Хичээлийн товч агуулга

Ёс суртахуун, ёс зүйн үндсэн ойлголт, үнэт зүйл, хэм хэмжээ, хүний эрх, үүрэг, хариуцлага, өөрийгөө танин мэдэх, бусдыг хүндэтгэх, хүнлэг харилцааны талаарх мэдлэгийг эзэмшинэ. Гэр бүл, нийгэм, мэргэжлийн орчинд баримтлах ёс зүй, эхнэр нөхрийн журамт ёс, гэр бүлийн харилцаа, уламжлалт өв соёл, үндэсний ёс заншил, иргэний болон мэргэжлийн хариуцлагын ач холбогдлыг судална.

Суурь мэдлэг

6-9-р ангийн иргэний  ёс зүйн боловсрол хичээлийн агуулгыг бүрэн судалсан байх.


Хичээлийн агуулга

Долоо хоногийн дугаар


Хичээлийн сэдэв


Агуулга

1

Дөрвөн үнэн түүний цээрлэн хорих хэсэг

Буддын сургаалын Дөрвөн үнэн буюу зовлонгийн үнэн, зовлонгийн шалтгааны үнэн, зовлонг арилгахын үнэн, зовлонг арилгах замын үнэний утга агуулгыг танин мэднэ. Мөн Дөрвөн үнэний цээрлэн хорих, тэвчих, засаж залруулахтай холбоотой ёс суртахууны санаа, буруу үйлдэл, муу зан чанараас ангид байх, зөв бодол, зөв үг, зөв үйлдлийг эрхэмлэхийн ач холбогдлыг авч үзэх.

2

Зовлонгийн шалтгааныг танин мэдэх

Зовлонгийн шалтгааныг танин мэдэж, өөрийн бодол, хүсэл, сэтгэл хөдлөл, үйлдэлтэй холбон тайлбарлаж, аливаа бэрхшээлд зөв хандах, өөрийгөө хянах, бусдыг ойлгох, зөв шийдвэр гаргах чадвартай болох.

3

Мэргэжлийн ёс зүйн нийтлэг болон онцлог хэм хэмжээ, шаардлагыг танин мэдэх

Мэргэжлийн ёс зүйн ойлголт, зорилго, ач холбогдол, мэргэжил бүрт мөрдөгдөх нийтлэг болон онцлог ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг судлах.

4

Тухайн мэргэжлийг эзэмшихэд зайлшгүй даван туулах бэрхшээл, асуудлыг танин мэдэх

Мэргэжлийн үүрэг, хариуцлага, шударга ёс, үнэнч байдал, хүнлэг харилцаа, бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, нууц хадгалах зэрэг зарчмыг бодит нөхцөлөөр авч үзэн, мэргэжлийн ёс зүйн зөрчлийг таних, зөв шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх.

5

Мэргэжлийн нэр төрийг эрхэмлэх нь

Мэргэжлийн нэр төр, мэргэжлийн үнэ цэнэ, ёс зүйн хариуцлагын тухай ойлголтыг судалж, сонгосон мэргэжлээ хүндэтгэх, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхийн ач холбогдлыг ойлгох.

6

Гэр бүл бололцох, эхнэр нөхрийн жухамт ёсыг танин мэдэх

Гэр бүлийн утга учир, гэр бүл болохын үнэ цэнэ, гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг, хариуцлагын талаарх ойлголтыг судлах.

7

Эцэг эхийн үүрэг хариуцлагыг танин мэдэх

Эцэг эхийн үүрэг, хариуцлага, үр хүүхдийнхээ өмнө хүлээх ёс суртахууны хариуцлагын утга учрыг танин мэдэх.

8

Эцэг эхийн үүрэг хариуцлагаа хөсөрдүүлсний гэмийг танин мэдэхХүүхдийн бие бялдар, сэтгэл санаа, боловсрол, хүмүүжил, аюулгүй байдалд анхаарал халамж тавихгүй байх, үл хайхрах, буруу үлгэр дуурайл үзүүлэх зэрэг нь гэр бүлийн харилцаа болон хүүхдийн төлөвшилд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг ойлгох.

9

Монголчуудын уламжлалт гэр бүл болох ёсон ба орчин үеийн гэр бүл дэх харилцаа Монголчуудын уламжлалт гэр бүл болох ёс, гэр бүл зохиохтой холбоотой зан заншил, бэлгэдэл, ахмад үеэ хүндэтгэх ёс, гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагын талаар гүнзгийрүүлэн судалж орчин үеийн гэр бүлийн харилцаанд тэгш эрх, харилцан хүндлэл, ойлголцол, итгэлцэл, хамтын шийдвэр гаргалт, хариуцлага чухал болохыг ойлгож, уламжлалт ёс заншлыг орчин үеийн гэр бүлийн үнэт зүйлстэй харьцуулан авч үзэх.

10

Монголчуудын номын өв соёлыг цаг үе, уламжилсан хэл бичиг, хамаарах цаг хүрээгээр нь тоймлон мэдэхЭртний үеэс өнөөг хүртэл монголчуудын хэрэглэж ирсэн монгол бичиг, дөрвөлжин бичиг, тод бичиг, соёмбо бичгээр бүтээсэн ном судрын онцлогийг танин мэдэж, номын өвийг хамаарах цаг үе, хэл бичиг, агуулга, зориулалт зэргээр нь ангилан авч үзэж, түүх, шашин, гүн ухаан, уран зохиол, анагаах ухаан, одон орон, газар зүй зэрэг олон салбарт монголчуудын бүтээсэн оюуны өвийн үнэ цэнийг ойлгох.

11

Дэлхийн соёлын биет өвд бүртгэгдсэн монгол ном судар, түүний агуулгын тухай мэдэх

Монголын Нууц Товчоо, Данжуур, Ганжуур болон бусад үнэт ном судрын агуулга, бүтэц, түүхэн үнэ цэнэ, өвөрмөц онцлогийг жишээгээр авч үзнэ. Ном судар нь монголчуудын түүх, хэл, соёл, уламжлалт мэдлэгийг хойч үед уламжлуулах чухал биет өв болохыг ойлгож, түүх соёлын өвийг хайрлан хамгаалах, судлан түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах мэдлэгтэй болох.

12

Монгол аж төрөх ухаан

Монголчуудын олон үеийн турш хуримтлуулсан аж төрөх ёс, амьдралын ухаан, уламжлалт мэдлэг, дадал, зан үйлийн онцлогийг судалж,  байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах, улирал цагийн аясыг мэдэх, мал аж ахуй, ахуй амьдралаа зөв зохион байгуулах, хөдөлмөрийг эрхэмлэх, арвич хямгач байх, ахмад үеэ хүндэтгэх, гэр бүлээ эрхэмлэх зэрэг монгол аж төрөх ухааны үндсэн зарчмыг судлах.

13

Газар орны дэвсгэр болон оноосон нэрийн учрыг мэдэх

Газар орны дэвсгэр нэр болон оноосон нэрийн ялгаа, утга учир, үүсэл, хэрэглээний онцлогийг танин мэдэх. Дэвсгэр нэр нь тухайн газар орны байгаль, газар зүйн тогтоц, шинж байдлыг илэрхийлдэг бол оноосон нэр нь тодорхой газар нутаг, уул, ус, гол мөрөн, нуур зэрэгт өгсөн нэр болохыг жишээгээр ойлгох.

14

Монголчуудын газар усандаа нэр өгдөг уламжлал, бэлгэдлийн учрыг учрыг мэдэх

Монголчууд эртнээс уул, ус, нутаг орныхоо байгаль, түүх, онцлогийг ажиглан утга учир бүхий нэр хайрлаж ирсэн уламжлалыг судална. Газар усны нэрэнд шингэсэн байгаль дэлхийгээ дээдлэх үзэл, хүндэтгэх ёс, бэлгэдэл, ерөөл магтаалын утгыг танин мэдэж, нэр өгөх уламжлал нь монголчуудын ахуй соёл, түүхэн ой санамж, байгальтайгаа зохицон амьдрах ухаантай холбоотой болохыг ойлгох.

15

Монгол газар орны хэвлий дэх баялаг нь газар усныхаа нэртэй тохирдог онцлогийг мэдэх

Монгол орны газар усны нэр нь тухайн нутгийн байгаль, газар зүйн тогтоц, хөрс, ургамал, амьтан, ус болон газрын хэвлий дэх баялагтай хэрхэн холбогддогийг судлах.

16

Түүхэн домогтой холбоотой газар усны нэрийг дэлгэрүүлэн мэдэх

Газар усны нэр нь монголчуудын түүх, соёл, байгаль орчны талаарх ойлголт, үндэсний ой санамжийг хадгалдаг болохыг ойлгож, нутгийнхаа түүхэн газар усны нэрийн домог, тайлбарыг цуглуулан судалж, өв соёлоо хамгаалах, хойч үедээ өвлүүлэх хандлага төлөвших.

17

Хичээлийн дүгнэлт

Хичээлийн агуулгыг нэгтгэн дүгнэж, бататгах дасгал, даалгавар ажиллана.




Хичээлийн зорилт

1

Ёс зүйн үндсэн ойлголт, зарчим, хэм хэмжээ, үнэт зүйлсийг зөв тодорхойлж, тэдгээрийн утга, ач холбогдлыг  тайлбарлах. Мэргэжлийн ёс зүй, гэр бүлийн ёс зүй, иргэний үүрэг, хариуцлага зэрэг ойлголтыг хооронд нь уялдуулах.

2

Өдөр тутмын амьдрал, гэр бүл, сургууль, мэргэжлийн орчинд тохиолдох ёс зүйн нөхцөл байдлыг зөв таньж, эзэмшсэн зарчим, хэм хэмжээг бие даан хэрэглэн зөв үйлдэл, шийдвэрийн хувилбар гаргах.

3

Ёс зүйн асуудал, зөрчлийн шалтгаан, нөхцөл, оролцогч талууд, үр дагаврыг тодорхойлох, өөр өөр байр суурийг харьцуулж, асуудлын мөн чанарыг бие даан шинжлэх.

4

Ёс зүйн асуудлаар өөрийн байр суурийг нотолгоо, ёс зүйн зарчимд тулгуурлан үндэслэж, боломжит шийдлүүдийг харьцуулан үнэлэх.

RUBRIC үнэлгээ


Бүрэн эзэмшсэн түвшин (А,В)

Стандарт түвшин (C,D )

Зорилтыг биелүүлээгүй түвшин (F)

Зорилт 1

Ёс зүйн үндсэн ойлголт, зарчим, хэм хэмжээ, үнэт зүйлсийг зөв тодорхойлж, тэдгээрийн утга, ач холбогдлыг өөрийн үгээр гүнзгий тайлбарлана. Мэргэжлийн ёс зүй, гэр бүлийн ёс зүй, иргэний үүрэг, хариуцлага зэрэг ойлголтыг хооронд нь уялдуулна.  Мэргэжлийн ёс зүй, гэр бүлийн ёс зүй, иргэний үүрэг, хариуцлага зэрэг ойлголтыг хооронд нь уялдуулна.

Үндсэн ойлголт, зарчим, хэм хэмжээ, үнэт зүйлсийг танин мэдэж, ерөнхийд нь тайлбарлана. Зарим нэр томьёо, ойлголтыг тайлбарлахад бага зэрэг дэмжлэг шаардлагатай.

Үндсэн ойлголт, нэр томьёо, ёс зүйн хэм хэмжээг таних, тайлбарлах чадвар хангалтгүй. Ойлголтыг хооронд нь ялгахад хүндрэлтэй.

Зорилт 2

Өдөр тутмын амьдрал, гэр бүл, сургууль, мэргэжлийн орчинд тохиолдох ёс зүйн нөхцөл байдлыг зөв таньж, эзэмшсэн зарчим, хэм хэмжээг бие даан хэрэглэн зөв үйлдэл, шийдвэрийн хувилбар гаргана.

Өгөгдсөн нөхцөлд тохирох ёс зүйн хэм хэмжээ, зарчмыг сонгон хэрэглэж, зөв үйлдлийн хувилбарыг тодорхойлно.

Ёс зүйн мэдлэгээ бодит нөхцөлд хэрэглэхэд хүндрэлтэй, зөв үйлдэл, шийдвэрийн хувилбар сонгохдоо ихээхэн дэмжлэг шаардлагатай.

Зорилт 3

Ёс зүйн асуудал, зөрчлийн шалтгаан, нөхцөл, оролцогч талууд, үр дагаврыг тодорхойлон, өөр өөр байр суурийг харьцуулж, асуудлын мөн чанарыг бие даан шинжилнэ.

Ёс зүйн асуудлын гол шалтгаан, оролцогч тал, үр дагаврыг тодорхойлж, асуудлыг ерөнхий байдлаар шинжилнэ.

Ёс зүйн асуудлын шалтгаан, үр дагавар, оролцогч талуудыг ялган тодорхойлж чадахгүй буюу буруу тайлбарлана.

Зорилт 4

Ёс зүйн асуудлаар өөрийн байр суурийг нотолгоо, ёс зүйн зарчимд тулгуурлан үндэслэж, боломжит шийдлүүдийг харьцуулан үнэлнэ. Улмаар хүнлэг, шударга, хариуцлагатай шийдвэр, үйл ажиллагааны шинэ хувилбар боловсруулж, амьдралд хэрэгжүүлэх арга замыг санал болгоно.

Ёс зүйн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж, зөв бурууг ёс зүйн хэм хэмжээнд тулгуурлан үнэлнэ. Боломжит шийдлээс тохирох хувилбарыг сонгоно.

Өөрийн байр суурийг ёс зүйн үндэслэлээр илэрхийлэх, зөв бурууг үнэлэх, шийдвэрийн хувилбар сонгоход ихээхэн дэмжлэг шаардлагатай.

Үнэлгээний задаргаа


Өөрийгөө илэрхийлэх

Идэвх

Даалгавар

Явцын шалгалт

Улирлын шалгалт

Нийт

Нийлбэр үнэлгээ


50

50



100

Суурь чадвар


*

*



100

Мэргэшсэн чадвар







Салбар бүрийн өргөн мэдлэг







Сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт

(1), (4)

Тэнхмийн сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт

1.1, 4.3

Сурах бичиг

М.Гантуяа, Г.Цогзолмаа  “Иргэний ёс зүйн боловсрол  XII” сурах бичиг Улаанбаатар., 2020 он

Санал болгох ном

1. "Сургамжит өгүүллэг"-2. УБ., 2012

2. Д.Отгончимэг, Э.Энхтүвшин "Монгол ёс заншил" Улаанбаатар., 2006 он.

3. О. Сүхбаатар "Монгол газар усны нэрийн домог" УБ., 2001

Хичээл явуулах хэлбэр

1 удаагийн хичээлийг хосолсон, оюутан төвтэй, хамтын болон бие даасан үйл ажиллагаанд тулгуурласан семинар хэлбэрээр зохион явуулна. Багшийн тайлбар, чиглүүлэгийг анхааралтай сонсож, тэмдэглэл хөтлөн, асуулт-хариулт, ярилцлага, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, зураг, бичлэг, эх сурвалжид тулгуурлан ажиглах, шинжлэх, оюутан өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, дүгнэлт гаргана.

Хичээлийн холбоос

9-р ангийн иргэний ёс зүйн боловсрол хичээл

Оюутан бэлтгэх зүйл

Тэмдэглэл хөтлөх дэвтэр, бал

Бие дааж сурах заавар

Сурах бичгийн агуулгыг урьдчилан уншсан байх, хичээл дээр хийсэн даалгаврыг заавал гүйцээж хийх, нэмэлт даалгавар авах

Оффисийн цаг

07:30-16:00

Бусад



Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.

Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.