Хичээлийн код ба нэр хөтөлбөр

Хичээлийн товч мэдээлэл


Хичээлийн код

KML301

Хичээлийн нэр

Уран зохиол III ( Literature III )

Багшийн овог нэр

Хулан Лхагвабаяр

Анги

3-3

Улиралд хэдэн удаа 

1-р улиралд 7 хоногт 1 удаа

Лекцийн тоо

16

Хүрэх түвшин

1, 2, 4, 5

Хичээлийн товч агуулга

Монголын орчин үеийн яруу найраг, өгүүллэг, тууж, жүжиг, романы төрлөөс хэсэгчлэн судалж мэдлэг эзэмшихээс гадна, зохиолын дүрийн онцлог, агуулгад задлал хийж ойлгох, хам сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэн, мэтгэлцэх чадварт суралцана.

Суурь мэдлэг

1, 2-р курсийн уран зохиолын хичээлээр уншиж ойлгох, зохиолд задлал хийх мэдлэг чадварыг эзэмшсэн байх


Хичээлийн агуулга

Долоо хоногийн дугаар


Хичээлийн сэдэв


Агуулга

1

Хичээлийн хөтөлбөрийн танилцуулга, өмнөх хичээлээ сэргээн бататгах, Монголын орчин үеийн яруу найраг

Монголын орчин үеийн яруу найргийн тоймтой танилцаж, шүлгийн бадаглал зүй, уран дүрслэлийг мэдэж авах

2

П. Бадарч "Эхийн сэтгэл" шүлэг

Зохиогчийн намтартай танилцах, шүлгийн задлал хийж, бичил дүрслэлийг ойлгох, "шүлэг" хэмээх үгийн гарлыг мэдэж авах

3

Ш. Сүрэнжав "Би тэнгэрийн хүү" шүлэг

Зохиогчийн намтартай танилцах, шүлгийн задлал хийж, шүлгийн далд утга санааг өөрсдийн үзэл бодлоор тайлбарлах

4

Ч. Дагвадорж "Шувуун зэл" шүлэг

Зохиогчийн намтартай танилцах, шүлгийн задлал хийх, судлал шүүмжийн талаар ойлголт авах

5

Ц. Чимиддорж "Сэлбэ" шүлэг

Зохиогчийн намтартай танилцах, шүлгийн задлал хийж, байгаль хамгаалалтай холбоотой өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх

6

Т. Галсан "Өгсүүр замын дуу" шүлэг

Зохиогчийн намтартай танилцах, шүлгийн задлал хийж, гүн ухааны тайллыг өөрсдийн өнцгөөс тодорхойлж, мэтгэлцэх

7

Ц. Хулан "Эрх чөлөө" шүлэг

Зохиогчийн намтартай танилцах, шүлгийн задлал хийж, хүний эрх эрх чөлөө, үүрэг хариуцлагын хэм хэмжээг ойлгож авах

8

Ш. Гаадамба "Элбэг дээл" өгүүллэг

Зохиолын сэдэв, утга санаа, хам сэдвийн холбоо хамаарлаар далд утга санааг тайлан тайлбарлах

9

С. Эрдэнэ "Өвгөн шувуу" өгүүллэг

Монгол хүний ертөнцийг үзэх үзэл, хорвоогийн жам ёсыг ойлгож, хам цагийн үүднээс харьцуулан, үзэл бодлоо илэрхийлэх

10

С. Дашдооров "Бууж мордох хорвоо" өгүүллэг

Монгол эрчүүдийн нөхөрлөл, хүнлэг ёсны тухай ойлгож, дүрүүдийн мөн чанарын талаар үзэл бодлоо илэрхийлэх

11

Л. Өлзийтөгс "Аквариум" өгүүллэг

Зохиолын гадаад ба дотоод орчин дүрийг тодруулахад хэрхэн нөлөөлж буйг задлан шижлэх

12

Д. Намдаг "Хөгшин чоно ульсан нь" тууж

Зохиолын дүрийн хэв шинжийг тодорхойлж, утга санаанд хэрхэн нөлөөлж буйг тайлбарлах

13

Ч. Галсан "Аянгат цагийн тууж"

Зохиолын хэл найруулга, уран дүрслэл, яруу хэрэглүүр, бичил дүрслэл уншигчдад үзүүлэх нөлөөг дүгнэн ярилцах

14

Ч. Лодойдамба "Тунгалаг тамир" роман

Зохиолын хэлбэр, бүтэц, хэл найруулгаас суралцаж, хам сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэн мэтгэлцэх

15

Д. Нацагдорж "Учиртай гурван толгой" жүжиг

Зохиолын гар бичмэл болон тайзны жүжгийн онцлог ялгааг харьцуулах, зохиолын хам сэдэв, гадаад, дотоод орчныг тодорхойлох

16

Б. Лхагвасүрэн "Тамгагүй төр" жүжиг

Жүжгийн нийгэм цаг үеийн онцлогийг ойлгож, дүрүүдийн зөрчлийн талаар үзэл бодлоо илэрхийлэх, мэтгэлцэх

17






Хичээлийн зорилт

1

Орчин үеийн яруу найргийн онцлог, сэдэв, утга санаа, хам сэдвийн уялдааг дүгнэж, уран дүрслэл, яруу хэрэглүүр, бичил дүрслэлийг ойлгох

2

Орчин үеийн өгүүллэг, туужийн онцлог, ялгааг ойлгож, дүрийн хэв шинж, гадаад дотоод орчин, хам сэдвийг задалж, эргэцүүлэх, мэтгэлцэх

3

Орчин үеийн романы үзэл санаа, сэдвийн уялдаа холбоог дүгнэх, сэдэв, утгаас далд санааг ойлгож, тайлбарлах, мэтгэлцэх

4

Орчин үеийн жүжгийн зохиолын сэдэв, утга, хэл найруулгыг ойлгож, дүрүүдийн харилцан яриа, тайзны үзэгдлийг харьцуулж ойлгох, мэтгэлцэх

RUBRIC үнэлгээ


Бүрэн эзэмшсэн түвшин (А,В)

Стандарт түвшин (C,D )

Зорилтыг биелүүлээгүй түвшин (F)

Зорилт 1

Орчин үеийн яруу найргийн онцлог, сэдэв, утга санаа, хам сэдвийн уялдааг дүгнэж, уран дүрслэл, яруу хэрэглүүр, бичил дүрслэлийг хангалттай хэжээнд ухаарч ойлгон, илэрхийлж чаддаг байх

Орчин үеийн яруу найргийн сэдэв, утга санааг ойлгож, уран дүрслэл, яруу хэрэглүүр, бичил дүрслэлийг ялгааг мэддэг байх 

Орчин үеийн яруу найргийн сэдэв, утга санааг ойлгож илэрхийлэх чадвар эзэмшээгүй

Зорилт 2

Орчин үеийн өгүүллэг, туужийн онцлог, ялгааг ойлгож, дүрийн хэв шинж, гадаад дотоод орчин, хам сэдвийг задалж, тайлбарлаж чаддаг байх

Орчин үеийн өгүүллэг, туужийн сэдэв, утга санааг ойлгож, дүрийн хэв шинжийг тодорхойлж чаддаг байх

Орчин үеийн өгүүллэг, туужийн сэдэв, утга санааг ойлгож, дүрийн хэв шинжийг тодорхойлж чадахгүй

Зорилт 3

Орчин үеийн романы үзэл санаа, сэдвийн уялдаа холбоог дүгнэн, сэдэв, утгаас далд санааг ойлгож, мэтгэлцэж чаддаг байх

Орчин үеийн романы сэдэв, агуулгын уялдаа холбоог дүгнэн, дүрийн хэв шинжийг тодорхойлж чаддаг байх

Орчин үеийн романы сэдэв, утга санааг ойлгож, дүрийн хэв шинжийг тодорхойлж чадахгүй

Зорилт 4

Орчин үеийн жүжгийн зохиолын сэдэв, утга, хэл найруулгыг ойлгож, дүрүүдийн харилцан яриа, тайзны үзэгдлийг тайлбарлаж чаддаг байх

Орчин үеийн жүжгийн зохиолын сэдэв, утга, хэл найруулгыг ойлгож, илэрхийлж чаддаг байх

Орчин үеийн жүжгийн зохиолын сэдэв, утга санаа, дүрийн хэв шинжийг тодорхойлж чадахгүй

Үнэлгээний задаргаа


Өөрийгөө илэрхийлэх

Идэвхи

Даалгавар

Явцын шалгалт

Улирлын шалгалт

Нийт

Нийлбэр үнэлгээ

10

25

15

25

25

100

Суурь чадвар


+

+

+

+

+

Мэргэшсэн чадвар


+

+

+

+

+

Салбар бүрийн өргөн мэдлэг


+

+

+

+

+

Сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт

(1), (4)

Тэнхмийн сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт

(1.1, 1.2), (4.2)

Сурах бичиг

Уран зохиол XII. Уб., 2019

Санал болгох ном

Хөвсгөл С. Дорно дахины уран зохиол. Уб., 2014

Хичээл явуулах хэлбэр

1 удаагийн хичээлийг семинар хэлбэрээр зохион явуулна. Зохиолын агуулгыг уншуулж, сэтгэгдэл, үзэл бодлыг яриулах, харилцан ярилцаж, мэтгэлцэнэ. Үлдсэн хугацаанд тухайн ээлжит сэдэвтэй холбоотой асуулт даалгавар өгөх, уншуулж, цээжлүүлэх байдлаар хичээлийн гүйцэтгэлийг дүгнэнэ. Хичээлийн агуулга болон хэсэгчилсэн байдлаар ойлгоогүй, дутуу ойлгосон мэдлэгийг дахин тайлбарлаж өгнө. Хичээл дээр хийж амжаагүй дасгал ажлыг заавал нөхөж хийн, дараагийн оролт юм уу, эсвэл тухайн өдөр багтаан үзэж, үнэлгээ өгнө.

Хичээлийн холбоос

2-р курсийн уран зохиолын хичээл

Оюутан бэлтгэх зүйл

Тэмдэглэл хөтлөх дэвтэр, бал

Бие дааж сурах заавар

Сурах бичгийн агуулгыг урьдчилан уншсан байх, хичээл дээр хийсэн даалгаврыг заавал гүйцээж хийх, нэмэлт даалгавар авах

Оффисийн цаг

07:30-16:00

Бусад




Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.

Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.

Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.

Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.