Хичээлийн товч мэдээлэл
Хичээлийн код | KMS101 |
Хичээлийн нэр | Үндэсний бичиг (National Script I) |
Багшийн овог нэр | Хулан Лхагвабаяр, Булганхүү Удвал |
Анги | 1-1, 1-2, 1-3 |
Улиралд хэдэн удаа | 1 удаа |
Лекцийн тоо | 16 |
Хүрэх түвшин | 1, 2, 3, 6 |
Хичээлийн товч агуулга | Сонгодог бичгийн зохиол, монголын орчин үеийн уран зохиол бүлэг сэдвийн хүрээнд уншиж, бичих, урт эгшгийн онцлог, нэрийн болон үйлийн нөхцөлийг зөв залгах, холбох эгшгийн дүрэм, гадаад үг, зөв бичих зүйн зарчим зэрэг агуулгыг бүрэн судална. |
Суурь мэдлэг | 6-9 р ангийн үндэсний бичиг хичээлийн агуулгыг бүрэн судалсан байх |
Хичээлийн агуулга
Долоо хоногийн дугаар | Хичээлийн сэдэв | Агуулга |
Жангар тууль. Догшин шар Гүргэ мангас хааныг Дуут Улаан Шовшуур доройтуулсан бүлэг | Эхийн агуулгыг уншиж ойлгох, утгыг ярилцах, кирилл галигийг ҮБ-т хөрвүүлэх, эхтэй холбоотой дасгал ажлыг гүйцэтгэх, үйлийн нөхцөлийг сэргээн санах | |
Гэсэрийн тууж. Шарайголын дайн | Эхийн агуулгыг уншиж ойлгох, утгыг ярилцах, тийн ялгалын нийлэг хэлбэр, үгийг утгат хэсгээр задлах зэрэг эхийн дасгал ажлыг гүйцэтгэх | |
МНТ. Тэмүжин Боорчийн нөхөрлөл | Эхийн агуулгыг уншиж ойлгох, утгыг ярилцах, МНТ-ны 93-р зүйлийг кирилл галигаас ҮБ-т хөрвүүлэх, нэр үгийг хувилгах дасгал ажил хийж гүйцэтгэх | |
Бүх улсын эндсэнийг богд эзнээс эрэх буюу | Эхийн агуулгыг уншиж ойлгох, утгыг ярилцах, МНТ-ны 93-р зүйлийг кирилл галигаас ҮБ-т хөрвүүлэх, нэр үгийг хувилгах дасгал ажил хийж гүйцэтгэх | |
Биеийн бөхөөс сэтгэлийн бөх | Эхийн агуулгыг уншиж ойлгох, хуулан бичих, утгыг ярилцах, эхийн дасгал ажил хийж гүйцэтгэх | |
Оюун түлхүүр сургаалаас | Эхийн агуулгыг уншиж ойлгох, хуулан бичих, утгыг ярилцах, кирилл галигаас ҮБ-т хөрвүүлэх, эхийн дасгал ажил хийж гүйцэтгэх | |
Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний сэцэлсэн шастир | Эхийн агуулгыг уншиж ойлгох, утгыг ярилцах, нэг цогцолборыг хичээнгүй бичгээр дуурайн бичих, үгийг утгат хэсгээр задлах | |
Эрдэнийн сан Субашидын хорин тавдугаар бадгийн тайлбар | Эхийн агуулгыг уншиж ойлгох, утгыг тайлбарлах, урт эгшгийн 4 өөр бичлэгийн онцлогийг ойлгох, үйл үгийг тохирох нөхцөлөөр хувилгах | |
Данзанравжаа. Сэтгэлийг амраагч | Эхийн агуулгыг уншиж ойлгох, утгыг ярилцах, кирилл галигийг ҮБ-т хөрвүүлэх, эхтэй холбоотой дасгал ажлыг гүйцэтгэх | |
Д. Нацагдорж. Алс газар сурахаар явагч | Эхийн агуулгыг уншиж ойлгох, утгыг ярилцах, үгийг утгат хэсгээр задлах, өгөгдсөн үгийг үйлийн нөхцөлөөр хувилгах | |
Б. Ринчен. Шүхэрч Буниа | Эхийн агуулгыг уншиж ойлгох, утгыг ярилцах, өгөгдсөн үгийг толь бичиг ашиглан, ҮБ-ээр утгыг тайлбарлан бичих | |
Ц. Дамдинсүрэн. Хоёр цагаан юм | Эхийн агуулгыг уншиж ойлгох, утгыг ярилцах, дасгал ажлыг хийж гүйцэтгэх | |
С. Эрдэнэ. Өвлийн ойд | Эхийн агуулгыг уншиж ойлгох, утгыг ярилцах, өгөгдсөн үгийг үйлийн нөхцөлөөр хувилгаж бичих | |
Ч. Лодойдамба. Солонго | Эхийн агуулгыг уншиж ойлгох, утгыг ярилцах, кирилл бичгээс ҮБ-т хөрвүүлэх, эхийн дасгал ажлыг хийж гүйцэтгэх | |
Б. Явуухулан. Би хаана төрөө вэ? | Эхийн агуулгыг уншиж ойлгох, утгыг ярилцах, өгөгдсөн үгсийг үйлийн болон нэрийн нөхцөлөөр хувилгах, "Уулын оргил" шүлгийг ҮБ-т хөрвүүлэх | |
Д. Пүрэвдорж. Тусгаар тогтнол | Эхийн агуулгыг уншиж ойлгох, утгыг ярилцах, ҮБ-т хөрвүүлэх, өгөгдсөн үгсийг үйл үг бүтээх "-л" дагавраар хувилгах | |
Хичээлийн зорилт
1 | 1. Эхийг анхааралтай ойлгож уншиж, утгыг ярилцах, хөрвүүлэг хийх, холбогдох дасгал ажлыг зааврын дагуу чанартай хийж гүйцэтгэх |
2 | 2. Үйлийн болон нэрийн нөхцөлийг цээжилж, зөв хувилган бичих, холбох эгшгийн дүрмийг ойлгож авах |
3 | 3. Уламжлалт бичлэгтэй үг болон гадаад үгийг зөв бичиж, нүдлэн тогтоох |
4 | 4. Үгийг утгат хэсгээр зөв задлан, утгат хэсэг тус бүрийг зөв тайлбарлан бичиж сурах |
RUBRIC үнэлгээ
Бүрэн эзэмшсэн түвшин (А,В) | Стандарт түвшин (C,D ) | Зорилтыг биелүүлээгүй түвшин (F) | |
Зорилт 1 | Эхийг анхааралтай ойлгож уншиж, утгыг ярилцах, хөрвүүлэг хийх, холбогдох дасгал ажлыг зааврын дагуу чанартай хийж чаддаг байх | Эхийг анхааралтай ойлгож уншиж, утгыг ярилцах, холбогдох дасгал ажлыг зааврын дагуу өөрийн түвшинд хийж гүйцэтгэх | Эхийг анхааралтай ойлгож уншиж, утгыг ярилцах, холбогдох дасгал ажлыг зааврын дагуу өөрийн түвшинд хийх чадвар эзэмшээгүй |
Зорилт 2 | Үйлийн болон нэрийн нөхцөлийг цээжилж, зөв хувилган бичих, холбох эгшгийн дүрмийг ашиглаж чаддаг байх | Нэрийн нөхцөлийг цээжилж, зөв хувилган бичих, ашиглаж чаддаг байх | Нэрийн нөхцөлийг цээжилж, зөв хувилган бичих, ашиглах чадвар эзэмшээгүй |
Зорилт 3 | Уламжлалт бичлэгтэй үг болон гадаад үгийг зөв бичиж, нүдлэн тогтоох чадвар эзэмших | Уламжлалт бичлэгтэй үгийг хэрэглээний хүрээнд нүдлэн тогтоож, бичиж чаддаг байх | Уламжлалт бичлэгтэй үгийг хэрэглээний хүрээнд нүдлэн тогтоож, бичих чадвар эзэмшээгүй |
Зорилт 4 | Үгийг утгат хэсгээр зөв задлан, утгат хэсэг тус бүрийг зөв тайлбарлаж чаддаг байх | Үгийн залгавар бүтээврийг зөв таньж, бүтцээр задалж чаддаг байх | Үгийн залгавар бүтээврийг зөв таньж, бүтцээр задлах чадвар эзэмшээгүй |
Үнэлгээний задаргаа
Өөрийгөө илэрхийлэх | Идэвхи | Даалгавар | Явцын шалгалт | Улирлын шалгалт | Нийт | |
Нийлбэр үнэлгээ | 0 | 25 | 20 | 25 | 25 | 100 |
Суурь чадвар | + | + | + | + | + | |
Мэргэшсэн чадвар | + | + | + | + | + | |
Салбар бүрийн өргөн мэдлэг | + | + | + | + | + |
Сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт | (1), (4) |
Тэнхимийн сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт | (1.1) (4.2, 4.3) |
Сурах бичиг | Үндэсний бичиг X-XI. Уб., 2019 |
Санал болгох ном | Чой, Лувсанжав нар. Монгол бичгийн хадмал толь. Уб., 1992 |
Хичээл явуулах хэлбэр | Хичээлийг семинар хэлбэрээр зохион явуулна. Эхийн агуулгыг анхааралтай уншиж ойлгох, утга агуулгыг харилцан ярилцах, эх доторх өвөрмөц бичлэгтэй үсгийг бичиж тэмдэглэх, зарим тохиолдолд хэсэгчлэн хөрвүүлэх, хичээнгүй хуулан бичих, эхийн дасгал ажил дахь хэл зүйн даалгаврыг зааврын дагуу хийж гүйцэтгэх, үлдсэн цагт нэр дуудаж уншуулж үнэлгээ өгнө. |
Хичээлийн холбоос | 9-р ангийн үндэсний бичиг хичээл |
Оюутан бэлтгэх зүйл | Тэмдэглэл хөтлөх дэвтэр, бал |
Бие дааж сурах заавар | "Монгол толь" цахим толь бичиг ашиглан хөрвүүлэг хийх, Хүмүн бичиг сонин уншиж, тэмдэглэл хөтлөх |
Оффисийн цаг | 07: 30-16:00 |
Бусад |
Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.
Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.
Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.
Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.