Хичээлийн код ба нэр хөтөлбөр

Хичээлийн товч мэдээлэл


Хичээлийн код

KМТ101

Хичээлийн нэр

Математик I

Багшийн овог нэр

Т.Болор-Эрдэнэ (Ph.D.)

Анги

1-р курс

Улиралд хэдэн удаа 

48

Лекцийн тоо

96

Хүрэх түвшин

1, 2, 3, 4, 5, 6

Хичээлийн товч агуулга

Суралцагч нь ахуй амьдралд болон мэргэжлийн хичээлд ашиглах математикийн мэдлэг, чадвар эзэмшихээс гадна, асуудал шийдвэрлэх, бие даан бүтээлчээр суралцах, багаар ажиллах арга барил эзэмшүүлэхэд чиглэнэ.

Суурь мэдлэг

ЕБС-ийн бага болон дунд ангийн математикийн хичээлүүд


Хичээлийн зорилт

1

Олон гишүүнт ба алгебрын бутархай дээр арифметик үйлдэл гүйцэтгэх, рационал тоон илтгэгчтэй алгебрын илэрхийллийг хялбарчлах арга, томьёог эзэмшиж, бодлогын нөхцөлд тохирох аргыг сонгон зөв хэрэглэх чадварыг хөгжүүлэх.

2

Функцийн тодорхойлогдох ба утгын муж, график, урвуу ба нийлмэл функц, өсөх/буурах, тэгш/сондгой шинжийг тодорхойлон, график болон хэрэглээний асуудалд тайлбарлах чадварыг хөгжүүлэх.

3

Тэгшитгэл ба тэнцэтгэл бишийн үндсэн ойлголт, арга, томьёог эзэмшиж, бодлогын нөхцөлд тохирох аргыг сонгон зөв хэрэглэх чадварыг хөгжүүлэх.

4

Тригонометр функцийн графикийг байгуулаж, түүний чанаруудыг ойлгож, илэрхийлэлд ашиглан, өгөгдсөн бодлогод хэрэглэх чадварыг хөгжүүлэх.

Хичээлийн агуулга

Долоо хоногийн дугаар


Хичээлийн сэдэв


Агуулга

1

Хичээлийн ерөнхий танилцуулга, өмнөх хичээлээ сэргээх, Олон гишүүнт дээрх үйлдлүүд

Олон гишүүнт дээрх үйлдлүүдийг гүйцэтгэх, үржигдэхүүн болгон задлах аргуудыг мэдэх, ерөнхий үржигдэхүүн хаалтаас гаргах

2

Олон гишүүнтийн хуваах үйлдэл, Безугийн теорем

Олон гишүүнтийн хуваах үйлдлийг гүйцэтгэх, Безугийн теорем ашиглан бодлого бодох

3

Рационал илэрхийллийн хувиргалт

Рационал илэрхийллийг хялбарчлах, түүн дээрх арифметик 4 үйлдлүүдийг гүйцэтгэх

4

Бүхэл тоон илтгэгчтэй зэрэг, түүний чанар

Тэгээс ялгаатай тооны тэг илтгэгчтэй зэрэг 1-тэй тэнцүү байдгийг мэдэх,   Тооны сөрөг тоон илтгэгчтэй зэргийн чанар ба бүхэл тоон илтгэгчтэй зэргийн хувьд мөн адил биелэхийг мэдэх

5

n зэргийн язгуурын чанар

Тооны n зэргийн язгуурыг ойлгож мэдэх, Алгебрын бутархайн 4 үйлдлийг гүйцэтгэх

6

Рационал тоон илтгэгчтэй зэргийн чанар

Рационал тоон илтгэгчтэй зэргийн тодорхойлолт мэдэх, бүхэл тоон илтгэгчтэй зэргийн бүх чанар рационал тоон илтгэгчтэй зэргийн хувьд биелэхийг мэдэх

7

Рационал тоон илтгэгчтэй зэрэг бүхий алгебрын илэрхийлэл

Рационал тоон илтгэгчтэй зэрэг бүхий алгебрын илэрхийллийг хялбарчлах

8

Давтлага, дасгал бодлого

Үзсэн хичээлүүдээ бататгаж дасгал бодлого бодох

9

Явцын шалгалт, Функц

1-7-р долоо хоногийн хичээлээр авна.

10

Квадрат функц

Функц, функцийн тодорхойлогдох муж, утгын муж дүрийн талаар ойлголттой болох

11

Зэрэгт функц, Илтгэгч функц, Логарифм функц

Квадрат функцийг утгын хүснэгт ашиглан график байгуулах, түүний шинж чанарыг судлах

12

Квадрат тэгшитгэл, тэнцэтгэл биш

Зэрэгт функц, Илтгэгч функц, Логарифм функцүүдийг утгын хүснэгт зохиож графикийг байгуулан шинж чанарыг судлах

13

Илтгэгч ба Логарифм тэгшитгэл

Квадрат тэгшитгэлийг үржигдэхүүн болгон задлах, томьёо ашиглах, шийдтэй эсэхийг дискриминантаар шинжлэх зэргээр бодох

14

Тригонометр функцүүдийн 0-180 өнцгийн утгыг тооцоолох, синус ба косинусын теорем

Хялбар илтгэгч болон логарифм тэгшитгэл бодох

15

Тригонометрийн тойрог, өнцгийн хэмжээ

Нэгж радиустай тойрог ашиглан тригонометрийн функцийн утга олох

16

Давтлага, дасгал бодлого, Улирлын шалгалт

Үзсэн хичээлүүдээ бататгаж дасгал бодлого бодох, 9-15-р долоо хоногийн хичээлээр авна. Дүн гаргах.

RUBRIC үнэлгээ


Бүрэн эзэмшсэн түвшин (А,В)

Стандарт түвшин (C,D )

Зорилтыг биелүүлээгүй түвшин (F)

Зорилт 1 (Алгебр)

Олон гишүүнт ба алгебрын бутархай дээр арифметик 4  үйлдэл гүйцэтгэх, рационал тоон илтгэгчтэй алгебрын илэрхийллийг хялбарчлах, үржигдэхүүнд задалж чадах.

Олон гишүүнт ба алгебрын бутархай дээр аль нэг арифметик үйлдэл гүйцэтгэх, рационал тоон илтгэгчтэй илэрхийллийг хялбарчилж чадах.

Олон гишүүнт дээр арифметик үйлдэл гүйцэтгэж чаддаггүй.

Зорилт 2 (Функц ба График)

Квадрат, илтгэгч, логарифм функцийн үндсийг ойлгож, графикийг нь байгуулах, түүний чанарыг бодлогод ашиглах.

Квадрат, илтгэгч, логарифм функцийн  зарим графикийг байгуулж чадна.

Функцийн график байгуулж чаддаггүй..

Зорилт 3 (Тэгшитгэл, тэнцэтгэл биш)

Квадрат, хялбар илтгэгч ба логарифм тэгшитгэл,  тэнцэтгэл бишийг бодох, хэрэглэх чадвартай.

Квадрат, хялбар илтгэгч ба логарифм тэгшитгэл ба тэнцэтгэл биш бодож чадах, Зарим алдаа гаргадаг.

Тэгшитгэл ба тэнцэтгэл бишийн шийдийг олж чаддаггүй.

Зорилт 4 (Тригонометр)

Тригонометр функцийн графикийг байгуулах, түүний чанарыг мэдэх, илэрхийлэлд ашиглах, гаргалгаа хийх.

Тригонометр функцийн графикийг байгуулж чадна. Томьёо, чанарыг гүйцэд ашигладаггүй. Зарим нэг томьёоны гаргалгаа хийдэг

Тригонометр функцийн графикийг байгуулж чаддаггүй.

Үнэлгээний задаргаа


Өөрийгөө илэрхийлэх

Идэвхи

Даалгавар

Явцын шалгалт

Улирлын шалгалт

Нийт

Нийлбэр үнэлгээ

10

20

20

25

25

100

Суурь чадвар



✓

✓

✓

✓

Мэргэшсэн чадвар



✓

✓

✓

✓

Салбар бүрийн өргөн мэдлэг



✓

✓

✓

✓

Сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт

(1), (2), (4), (5)

Тэнхмийн сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт

(1.1), (2.1), (2.2), (4.1), (4.2), (5.1),(5.2)

Сурах бичиг

1. 基礎数学 (第2版) (高専テキストシリーズ)  森北出版 2020.11 /Суурь математик (Орчуулсан сурах бичиг 2025 он)/           

 2. 基礎数学問題集 (第2版) (高専テキストシリーズ)   森北出版 2021.01 /Суурь математик бодлогын хураамж (Орчуулсан сурах бичиг 2025 он)/

3. 線形代数 (第2版) (高専テキストシリーズ) 森北出版 2021.11  /Шугаман алгебр (2-р хэвлэл), (Орчуулсан сурах бичиг 2026 он)/         

Санал болгох ном

① Б. Баяржаргал, Э. Азжаргал, Д. Анхтуяа нар. “Математик X”. Улаанбаатар, 2018.


② Ч. Даваадорж. “Математикийн хичээлийн сургалтын материал X–XII”. Улаанбаатар, 2016.


③ Ш. Сарангэрэл. “Математикийн 6000 тест”.

Хичээл явуулах хэлбэр

Хичээл явуулах хэлбэр: Суралцагч төвтэй, мэдлэг бүтээлгэх, үр дүнд суурилсан сургалтын зарчимд тулгуурлан лекц, семинарын хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Өмнөх суурь мэдлэгт тулгуурлан шинэ мэдлэгийг гүнзгийрүүлж, жишээ бодлого, дасгал, хэлэлцүүлэг, бие даалтаар бататгана. Явцын үнэлгээ, алдааны шинжилгээг ашиглан ойлголтын зөрүүг тухай бүр засаж, бие даан суралцах, асуудал шийдвэрлэх, математик үндэслэлтэй тайлбарлах чадварыг хөгжүүлнэ.

Хичээлийн холбоос

Математик II (2-р курс), Математик III (3-р курс), Математик IV (4-р курс), Хэрэглээний математик (5-р курс).

Оюутан бэлтгэх зүйл

Өмнөх мэдлэгээ сэргээн санах; сурах бичиг, хичээлийн материалыг судлах; бэлтгэл даалгавар, бодлого ажиллах; шаардлагатай тохиолдолд тооны машин, шугам, бусад зөвшөөрөгдсөн хэрэгслийг бэлтгэх.

Бие дааж сурах заавар

Бие даан суралцах заавар: Хичээл бүрийн дараа тухайн сэдвийг давтаж, жишээ болон дасгал бодож, ойлгоогүй зүйлээ тэмдэглэн дараагийн хичээлээр тодруулах. Дараагийн хичээлийн сэдэвтэй урьдчилан танилцаж, шаардлагатай суурь мэдлэгээ сэргээн бэлтгэнэ.

Оффисийн цаг

7:30–16:00

Бусад

Явцын болон улирлын шалгалтыг тухайн долоо хоногийн сургалтын төлөвлөгөөтэй уялдуулан зохион байгуулна.



Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.

Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.

Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.

Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.