Хичээлийн товч мэдээлэл
Хичээлийн код | КМТ401 |
Хичээлийн нэр | Математик I |
Багшийн овог нэр | Ш.Эрдэнэбат, Т.Болор-Эрдэнэ |
Анги | 4-р курс |
Улиралд хэдэн удаа | 4 багц цаг (Заавал), 1-р улиралд долоо хоногт 2 удаа |
Лекцийн тоо | 32 удаа (64 цаг) |
Хүрэх түвшин | 1, 2, 3, 4, 5, 6 |
Хичээлийн товч агуулга | Математик I–III хичээлээр эзэмшсэн суурь мэдлэгт тулгуурлан шугаман алгебр, дифференциал ба интеграл тооллын хэрэглээ, функцийн цуваа, олон хувьсагчийн функц, хоёрлосон интеграл болон дифференциал тэгшитгэлийн үндсэн арга зүйг эзэмшүүлж, инженерийн болон бодит асуудлыг математик загварчлан шийдвэрлэх, үр дүнг тайлбарлах чадварыг хөгжүүлнэ. |
Суурь мэдлэг | Математик I, Математик II, Математик III (1–3-р курс). |
Хичээлийн агуулга
Долоо хоногийн дугаар | Хичээлийн сэдэв | Агуулга |
| Матриц ба тодорхойлогч | -Матрицын үндсэн ойлголт, үйлдэл, матрицын үржвэр -Урвуу матриц -Тодорхойлогч, түүний чанар, задаргаа | |
2 | Элементар хувиргалт | 2-1 Матрицын элементар хувиргалт |
| Шугаман тэгшитгэлийн систем | 2-2 Шугаман тэгшитгэлийн системийг Гауссын аргаар бодох 2-3 Урвуу матрицыг элементар хувиргалтаар олох 2-4 Матрицын ранг 2-5 Ранг ба шугаман тэгшитгэлийн системийн шийд 2-6 Векторуудын шугаман хамаарал | |
4 | Шугаман хувиргалт | 3-1 Шугаман хувиргалт ба буулгалтын матриц 3-2 Давхар ба урвуу хувиргалт |
Шугаман хувиргалт | 3-3 Төрөл бүрийн шугаман хувиргалт 3-4 Ортогональ матриц ба ортогональ хувиргалт 3-5 Дүрсийн шугаман хувиргалтын дүр | |
Хувийн утга ба хувийн вектор | 4-1 Хувийн утга ба хувийн вектор 4-2 Характеристик тэгшитгэл 4-3 Хувийн утга, хувийн векторын хэрэглээ | |
Матрицын диагональчлал | 5-1 Матрицын диагональчлал 5-2 Тэгш хэмт матрицын диагональчлал 5-3 Диагональчлалын хэрэглээ | |
Муруйн параметрт тэгшитгэл | 1-1 Муруйн параметрт тэгшитгэл 1-2 Параметрт хэлбэрээр өгөгдсөн функцийн уламжлал 1-3 Параметрт тэгшитгэлээр өгөгдсөн функцийн интеграл 1-4 Параметрт муруйн талбай ба нумын урт | |
Явцын шалгалт I | 1–8-р долоо хоногийн агуулгын анализ бататгал | |
10 | Туйлын координатын системд өгөгдсөн муруй | 2-1 Туйлын координатын системд өгөгдсөн тэгшитгэл |
11 | Туйлын координатын системд өгөгдсөн муруй | 2-2 Туйлын координатын муруй 2-3 Туйлын координат дахь дүрсийн талбай 2-4 Туйлын координат дахь муруйн нумын урт |
| Функцийн хязгаар | 3-1 Тодорхойгүй хэлбэрийн хязгаар 3-2 Хязгаар бодох аргууд 3-3 Хязгаарын хэрэглээ | |
| Өргөтгөсөн (зохисгүй) интеграл. | 4-1 Өргөтгөсөн (зохисгүй) интегралын ойлголт 4-2 Хязгаар нь хязгааргүй интеграл 4-3 Өргөтгөсөн (зохисгүй) интегралын нийлэлтийн нөхцөл 4-4 Өргөтгөсөн (зохисгүй) интегралын хэрэглээ | |
| Дээд эрэмбийн уламжлал | 1-1 Дээд эрэмбийн уламжлал 1-2 n-дүгээр эрэмбийн уламжлал | |
| Зэрэгт цуваа | 2-1 Зэрэгт цувааны ойлголт 2-2 Цувааны нийлэлтийн радиус 2-3 Цувааны нийлэлтийн муж | |
| Улирлын давтлага | шалгалтын бэлтгэл | |
| Тейлорын томьёо ба задаргаа | 3-1 Тейлорын томьёо 3-2 Тейлорын цуваа 3-3 Функцийг Тейлорын цуваагаар задлах | |
| Маклорены задаргаа ба функцийн ойролцоолол | 4-1 Маклорены цуваа 4-2 Үндсэн функцүүдийн Маклорены задаргаа 4-3 Функцийн ойролцоо утга 4-4 Цуваагаар тооцоолох ба ойролцооллын нарийвчлал | |
| Хоёр хувьсагчийн функц | 1-1 Хоёр хувьсагчийн функц 1-2 Функцийн тодорхойлогдох муж 1-3 Олон хувьсагчийн функцийн график | |
20 | Тухайн уламжлал | 2-1 Функцийн тухайн (хэсэгчилсэн) уламжлал 2-2 Дээд эрэмбийн тухайн (хэсэгчилсэн) уламжлал 2-3 Холимог тухайн (хэсэгчилсэн) уламжлал |
21 | Давхар ба далд функцийн уламжлал | 3-1 Давхар функцийн уламжлал 3-2 Гинжин дүрэм 3-3 Далд функцийн уламжлал |
22 | Бүтэн дифференциал ба шүргэгч хавтгай | 4-1 Бүтэн дифференциал 4-2 Функцийн ойролцоо утга 4-3 Шүргэгч хавтгайн тэгшитгэл |
23 | Олон хувьсагчийн функцийн экстремум | 5-1 Критик цэг 5-2 Хоёр хувьсагчийн функцийн максимум, минимум |
24 | Олон хувьсагчийн функцийн экстремум | 5-3 Экстремумтай эсэхийг тодорхойлох 5-4 Нөхцөлт экстремум 5-5 Лагранжийн үржигдэхүүний арга |
25 | Хоёрлосон интеграл | 1-1 Хоёрлосон интегралын ойлголт 1-2 Хоёрлосон интегралын чанар 1-3 Давтан интеграл |
26 | Хоёрлосон интеграл | 1-4 Интегралын муж 1-5 Хоёрлосон интеграл бодох |
27 | Хувьсагч солих | 2-1 Хоёрлосон интегралд хувьсагч солих 2-2 Якобиан 2-3 Тохиромжтой координатын систем сонгох |
28 | Хоёрлосон интегралын хэрэглээ | 3-1 Дүрсийн талбай 3-2 Биетийн эзэлхүүн 3-3 Нягтын тархалт |
29 | Нэгдүгээр эрэмбийн дифференциал тэгшитгэл | 4-1 Дифференциал тэгшитгэлийн тухай ойлголт 4-2 Хувьсагч нь ялгагдах дифференциал тэгшитгэл |
30 | Нэгдүгээр эрэмбийн дифференциал тэгшитгэл | 4-3 Шугаман дифференциал тэгшитгэл |
Хоёрдугаар эрэмбийн шугаман дифференциал тэгшитгэл | 5-1 Нэгэн төрлийн хоёрдугаар эрэмбийн шугаман дифференциал тэгшитгэл 5-2 Тогтмол коэффициенттой дифференциал тэгшитгэл 5-3 Нэгэн төрлийн бус дифференциал тэгшитгэл 5-4 Дифференциал тэгшитгэлийн хэрэглээ | |
32 | Улирлын давтлага ба | шалгалтын бэлтгэл |
Хичээлийн зорилт
1 | 1. Шугаман алгебрын үндсэн ойлголт, арга, томьёог эзэмшиж, матриц, тодорхойлогч, шугаман тэгшитгэлийн систем, шугаман хувиргалт, хувийн утга ба хувийн векторыг хэрэглээний асуудалд тохирох аргаар ашиглан шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх. |
2 | 2. Дифференциал ба интеграл тооллын аргыг параметрт болон туйлын координатын системээр өгөгдсөн муруй, функцийн хязгаар, зохисгүй (өргөтгөсөн) интеграл зэрэг асуудалд хэрэглэж, шийдэл болон математик загварчлалын үр дүнг тайлбарлах чадварыг хөгжүүлэх. |
3 | 3. Зэрэгт, Тейлор, Маклорены цувааг ашиглан функцийг задлах, нийлэлтийн мужийг тодорхойлох, функцийн ойролцоо утгыг тооцоолох, ойролцооллын нарийвчлалыг үнэлэх чадварыг хөгжүүлэх. |
4 | 4. Олон хувьсагчийн функцийн тухайн (хэсэгчилсэн) уламжлал, бүтэн дифференциал, шүргэгч хавтгай, экстремумын аргыг эзэмшиж, олон хувьсагчтай хэрэглээний асуудлыг шинжлэх, шийдвэрлэх, үр дүнг тайлбарлах чадварыг хөгжүүлэх. |
5. Хоёрлосон интеграл болон дифференциал тэгшитгэлийн үндсэн арга зүйг эзэмшиж, талбай, эзэлхүүн, нягтын тархалт болон хувьсах процессын асуудлыг математик загварчлан шийдвэрлэж, үр дүнг бодит нөхцөлтэй холбон тайлбарлах чадварыг хөгжүүлэх. |
RUBRIC үнэлгээ
Бүрэн эзэмшсэн түвшин (А,В) | Стандарт түвшин (C,D ) | Зорилтыг биелүүлээгүй түвшин (F) | |
Зорилт 1 | Матриц, тодорхойлогч, шугаман тэгшитгэлийн систем, шугаман хувиргалт, хувийн утга ба хувийн векторын бодлогод тохирох аргыг бие даан сонгон хэрэглэж, шийдлээ зөв гарган, математик үндэслэл болон хэрэглээний утгыг тайлбарлана. | Өгөгдсөн стандарт бодлогод матриц, тодорхойлогч, ШТС, шугаман хувиргалт, хувийн утга ба хувийн векторын үндсэн арга, томьёог зөв хэрэглэн шийднэ. | Үндсэн ойлголт, тэмдэглэгээ, аргачлалыг таних болон хэрэглэхэд хүндрэлтэй; стандарт бодлогыг бүрэн зөв шийдвэрлэж, шийдлийн үндэслэлийг тайлбарлаж чадахгүй. |
Зорилт 2 | Параметрт болон туйлын координатын муруй, хязгаар, зохисгүй (өргөтгөсөн) интегралын бодлогод тохирох аргыг бие даан сонгон хэрэглэж, шийдлийг зөв гарган, үр дүнг тайлбарлана. | Параметрт/туйлын координатын муруй, хязгаар болон зохисгүй (өргөтгөсөн) интегралын стандарт арга, томьёог зөв хэрэглэн өгсөн бодлогыг шийднэ. | Дифференциал, интегралын үндсэн дүрэм, томьёо болон стандарт аргыг хэрэглэхэд хүндрэлтэй; өгсөн бодлогыг зөв шийдвэрлэж чадахгүй. |
Зорилт 3 | Зэрэгт, Тейлор, Маклорены цувааны тохирох аргыг бие даан сонгон хэрэглэж, нийлэлтийн мужийг зөв тодорхойлон, функцийг шаардлагатай нарийвчлалтай ойролцоолон тооцоолж, алдааны/нарийвчлалын үр дүнг тайлбарлана. | Зэрэгт цувааны нийлэлтийн радиус, мужийг стандарт аргаар тодорхойлж, Тейлор, Маклорены задаргааг ашиглан функцийн ойролцоо утгыг олно. | Цувааны нийлэлтийн нөхцөлийг тодорхойлох, Тейлор/Маклорены задаргаа байгуулах, ойролцоолон тооцоолоход хүндрэлтэй бөгөөд шийдлийн үндэслэлээ гаргаж чадахгүй. |
Зорилт 4 | Олон хувьсагчийн функцийн тухайн (хэсэгчилсэн) уламжлал, бүтэн дифференциал, шүргэгч хавтгай, экстремумын тохирох аргыг бие даан сонгон хэрэглэж, бодлогыг зөв шийдвэрлэн, үр дүнг математик болон хэрэглээний утгаар тайлбарлана. | Тухайн (хэсэгчилсэн) уламжлал, бүтэн дифференциал, шүргэгч хавтгай, экстремумыг стандарт аргачлалаар зөв тодорхойлж, өгсөн бодлогыг шийднэ. | Олон хувьсагчийн функцийн үндсэн ойлголт, тухайн (хэсэгчилсэн) уламжлал, экстремумын аргыг хэрэглэхэд хүндрэлтэй бөгөөд стандарт бодлогыг зөв шийдвэрлэж чадахгүй. |
Хоёрлосон интеграл болон дифференциал тэгшитгэлийн тохирох аргыг бие даан сонгон хэрэглэж, талбай, эзэлхүүн, нягтын тархалт болон хувьсах процессын асуудлыг математик загвар болгон шийдвэрлэж, үр дүнг бодит нөхцөлтэй холбон тайлбарлана. | Хоёрлосон интеграл, хувьсагч солих, дифференциал тэгшитгэлийн үндсэн арга, томьёог зөв хэрэглэж, стандарт хэрэглээний бодлогыг шийднэ. | Хоёрлосон интеграл, хувьсагч солих, дифференциал тэгшитгэлийн үндсэн ойлголт, аргыг хэрэглэхэд хүндрэлтэй бөгөөд стандарт хэрэглээний бодлогыг зөв шийдвэрлэж чадахгүй. |
Үнэлгээний задаргаа
Өөрийгөө илэрхийлэх | Идэвхи | Даалгавар | Явцын шалгалт | Улирлын шалгалт | Нийт | |
Нийлбэр үнэлгээ | 10 | 10 | 20 | 30 | 30 | 100 |
Суурь чадвар | ✓ | ✓ | ✓ | ✓ | ||
Мэргэшсэн чадвар | ✓ | ✓ | ✓ | ✓ | ||
Салбар бүрийн өргөн мэдлэг | ✓ | ✓ | ✓ | ✓ |
Сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт | (1), (2), (4), (5) |
Тэнхмийн сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт | (1.1), (2.1), (2.2), (4.1), (4.2), (5.1), (5.2) |
Сурах бичиг | ①微分積分2 (第2版) (高専テキストシリーズ) 森北出版 2021.10 /1. Дифференциал ба интеграл тоолол 2 (2-р хэвлэл) 2026 он/. ② 線形代数 (第2版) (高専テキストシリーズ) 森北出版 2021.11 /2. Шугаман алгебр (2-р хэвлэл) 2026 он/.(Орчуулсан сурах бичиг 2026 он)/ |
Санал болгох ном | ① Ж.Баасандорж,А.В.Лошенка, Д.Батхуяг нар“Инженерийн математик” УБ 1997 он,2002 он. |
② Ш.Эрдэнэбат, Д.Ариун-Эрдэнэ нар“Математик 2” сурах бичиг УБ 2014 он | |
Хичээл явуулах хэлбэр | Суралцагч төвтэй, мэдлэг бүтээлгэх, үр дүнд суурилсан сургалтын зарчимд тулгуурлан сургалтын үйл ажиллагааг семинар, бодлого-даалгавар, хэлэлцүүлэг, бие даалтын хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Өмнөх суурь мэдлэгт тулгуурлан шинэ мэдлэгийг гүнзгийрүүлж, жишээ бодлого, дасгал, хэлэлцүүлэг, бие даалтаар бататгана. Явцын үнэлгээ, алдааны шинжилгээг ашиглан ойлголтын зөрүүг тухай бүр засаж, бие даан суралцах, асуудал шийдвэрлэх, математик үндэслэлтэй тайлбарлах чадварыг хөгжүүлнэ. |
Хичээлийн холбоос | Математик I (1-р курс), Математик II (2-р курс), Математик III (3-р курс), Хэрэглээний математик (дараагийн шатны хичээл). |
Оюутан бэлтгэх зүйл | Өмнөх мэдлэгээ сэргээн санах; сурах бичиг, хичээлийн материалыг судлах; бэлтгэл даалгавар, бодлого ажиллах; шаардлагатай тохиолдолд тооны машин, шугам, бусад зөвшөөрөгдсөн хэрэгслийг бэлтгэх. |
Бие дааж сурах заавар | Хичээл бүрийн дараа тухайн сэдвийг давтаж, жишээ болон дасгал бодож, ойлгоогүй зүйлээ тэмдэглэн дараагийн хичээлээр тодруулах. Дараагийн хичээлийн сэдэвтэй урьдчилан танилцаж, шаардлагатай суурь мэдлэгээ сэргээн бэлтгэнэ. |
Оффисийн цаг | 7:30–16:00 |
Бусад | Явцын болон улирлын шалгалтын цагийг 128 цагийн бүрэлдэхүүнд оруулсан эсэхийг сургалтын төлөвлөгөөтэй тулган баталгаажуулна. |
Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.
Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.
Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.
Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.