Хичээлийн код ба нэр хөтөлбөр

Хичээлийн код

KSS301

Хичээлийн нэр

Нийгмийн ухаан

Багшийн овог нэр

Шижирбаатар Дөлгөөн

Анги

3-р курс

Улиралд хэдэн удаа 

32 удаа

Лекцийн тоо

64

Хүрэх түвшин

1, 2 ,3, 4, 5, 6

Хичээлийн товч агуулга

Нийгэм, нийгмийн харилцаа, нийгмийн бүтэц, бүлэг, институт, нийгмийн өөрчлөлт, хөгжлийн талаарх үндсэн ойлголтыг эзэмшинэ. Хувь хүн ба нийгмийн харилцан хамаарал, нийгэмшил, соёл, үнэт зүйл, хэм хэмжээ, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжилд тулгамдаж буй асуудлыг баримт, мэдээлэлд тулгуурлан шинжлэх, шалтгаан-үр дагаврыг тодорхойлох, мэдээллийг харьцуулах, үнэлэх, өөрийн байр суурийг үндэслэлтэй илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ.

Суурь мэдлэг

2-р курсийн нийгмийн ухаан хичээлийн агуулгыг бүрэн судалсан байх.


Хичээлийн агуулга

Долоо хоногийн дугаар


Хичээлийн сэдэв


Агуулга

1

Иргэний эрх зүйн харилцаа

Өдөр тутмын амьдралд тохиолдох худалдах, худалдан авах, түрээслэх, зээл, үйлчилгээ авах зэрэг иргэний эрх зүйн харилцааг бодит жишээгээр авч үзэж, эрх зүйн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, гэрээ, хэлцэлд анхаарах зүйлсийг таних чадварай болох

2

Хөдөлмөрийн харилцаа

Хөдөлмөрийн харилцааны ойлголт, хөдөлмөрийн гэрээ, ажилтан болон ажил олгогчийн эрх, үүрэг, хариуцлагын талаар судлахаас гадна ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, ажлын цаг зэрэг хөдөлмөрийн харилцааны үндсэн зарчмын талаар дэлгэрэнгүй ойлголттой болох

3

Иргэн ба захиргаа хоорондын харилцаа

Төрийн болон захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, захиргааны шийдвэр, зөвшөөрөл, бүртгэл, өргөдөл, гомдолтой холбоотой харилцааг зохицуулах, шийдвэрлэх арга замд суралцах

4

Нийгмийн хамгааллын эрх зүйн  харилцаа

Нийгмийн даатгал, нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, хөдөлмөрийн чадвар алдалт, өндөр нас, хөгжлийн бэрхшээл зэрэг нийгмийн эрсдэлийн үед иргэнд үзүүлэх хамгааллын үндсэн хэлбэрүүдийг танин мэдэх

5

Макро эдийн засгийн үндэс

Макро эдийн засгийн статистик мэдээлэл, хүснэгт, графикт дүн шинжилгээ хийж, инфляц, ажилгүйдэл, эдийн засгийн өсөлт зэрэг үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг тайлбарлах, эдийн засгийн асуудалд үндэслэлтэй байр суурь илэрхийлэх чадварыг хөгжүүлэх

6

Санхүүгийн зах зээл

Банк, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хувьцаа, бонд, хадгаламж, зээл зэрэг санхүүгийн үндсэн ойлголттыг танин мэдэх

7

Ардчиллын үнэт зүйл ба Монгол улсын үндсэн хууль

Ардчиллын үндсэн үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёс, хууль дээдлэх ёс, олон ургальч үзэл, иргэдийн оролцооны утга агуулга, ач холбогдлыг судлах. Ардчилсан нийгэмд иргэн, төрийн харилцаа хэрхэн зохицуулагддаг, иргэний эрх, үүрэг, хариуцлагын уялдаа холбоог ойлгох

8

Монгол дахь ардчиллын төлөв байдал, үнэлгээ

Ардчиллын үндсэн зарчим болох иргэдийн оролцоо, улс төрийн эрх, эрх чөлөө, олон ургальч үзэл, хууль дээдлэх ёс, ил тод байдал нь Монголын нийгэмд хэрхэн хэрэгжиж байгааг бодит жишээгээр авч үзэх

9

Эрх мэдлийн хуваарилалт ба гүйцэтгэх засаглал

Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх, гүйцэтгэх, шүүх гэсэн үндсэн чиг үүргээр хуваарилах зарчим, түүний зорилго, ач холбогдлыг судалж,  эрх мэдлийн хуваарилалт нь төрийн эрх мэдлийг харилцан хянах, тэнцвэржүүлэх, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах үндэс болохыг ойлгох

10

Төрийн үйлчилгээ

Төрийн үйлчилгэний чанар, хүртээмжийг бодит жишээ, мэдээлэлд тулгуурлан үнэлж, төрийн үйлчилгээг зөв ашиглах, эрхээ хэрэгжүүлэх, үүргээ хариуцлагатай биелүүлэх чадварыг хөгжүүлэх

11

Монгол улс олон улсын харилцааны үндсэн оролцогч болох нь

Олон улсын харилцааны ойлголт, үндсэн оролцогчид, тэдгээрийн харилцан хамаарлыг судалж, Монгол Улс олон улсын харилцаанд тусгаар тогтносон, бүрэн эрхт улс болохын хувьд оролцох онцлогийг тайлбарлах чадвар эзэмших

12

Монгол улсын улс төрийн гадаад харилцааны бодлого

Олон улсын харилцаанд Монгол Улсын эзлэх байр суурь, гадаад бодлогын шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлсийг баримт, мэдээлэлд тулгуурлан шинжилж, Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлыг хамгаалахад гадаад бодлогын ач холбогдлыг дүгнэх, үндэслэлтэй байр сууриа илэрхийлэх чадварыг хөгжүүлэх

13

Монгол улсын эдийн засгийн гадаад харилцаа 

Гадаад худалдаа, экспорт, импорт, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж, эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцаанд хоёр хөрш болон бусад улс орон, олон улсын байгууллага ямар үүрэгтэй оролцдогийг жишээгээр авч үзэх

14

Нийгмийн давхраажилт

Нийгмийн давхраажилтын ойлголт, мөн чанар, төрөл, үүсэх шалтгаан, нийгэмд үзүүлэх нөлөөнд хүмүүсийн орлого, өмч хөрөнгө, боловсрол, эрх мэдэл, нэр хүнд, мэргэжил, нийгмийн байр суурь зэрэг үзүүлэлтээр нийгэмд ялгаатай байр суурь эзэлдэг болохыг гүнзгийрүүлж судлах

15

Нийгмийн өөрчлөлт

Нийгмийн өөрчлөлтийн ойлголт, мөн чанар, хэлбэр, хурдац, шалтгаан болон нийгэмд үзүүлэх нөлөөг судалж, эдийн засаг, улс төр, технологи, шинжлэх ухаан, соёл, хүн ам зүй, даяаршил зэрэг хүчин зүйлс нийгмийн өөрчлөлтөд хэрхэн нөлөөлдгийг бодит жишээгээр тайлбарлах

16

Соёлын үйлдвэрлэл, соёлын эрх чөлөө

Соёлын үйлдвэрлэлийн ойлголт, үндсэн хэлбэр, бүтэц, нийгэм болон эдийн засагт гүйцэтгэх үүргийг судална. Соёлын эрх чөлөөний мөн чанар, хүний соёлын эрх, эрх чөлөө, түүнийг хэрэгжүүлэх боломж, хязгаарыг ойлгох

17

Соёлын даяаршил, соёлын адилсал

Соёлын харилцан нөлөөлөл, соёлын олон янз байдал, үндэсний соёлын өвөрмөц байдлыг хадгалах асуудлыг авч үзэж, Монгол хэл, түүх, уламжлал, зан заншил, үндэсний өв соёлоо хамгаалах, хөгжүүлэхийн ач холбогдлыг ойлгох

Хичээлийн зорилт

1

1. Нийгэм, хувь хүн, соёл, эдийн засаг, улс төр, эрх зүй зэрэг үндсэн ойлголт, нэр томьёог зөв тодорхойлж, хоорондын уялдаа холбоо, ач холбогдлыг өөрийн үгээр бүрэн тайлбарлах.

2

2. Эзэмшсэн мэдлэг, ойлголтоо өдөр тутмын амьдрал болон нийгмийн бодит нөхцөлд бие даан зөв хэрэглэж, жишээ гарган, асуудлыг шийдвэрлэх боломжит арга замыг тодорхойлох.

3

3. Нийгмийн асуудлын шалтгаан, нөхцөл, үр дагавар, оролцогч талуудыг тодорхойлон, мэдээлэл, баримт, хүснэгт, график зэрэг эх сурвалжийг шинжилж, хоорондын уялдаа холбоог гаргах.

4

4. Нийгмийн асуудлыг олон талаас нь үнэлж, өөрийн байр суурийг баримт, нотолгоонд тулгуурлан хамгаалах.

RUBRIC үнэлгээ


Бүрэн эзэмшсэн түвшин (А,В)

Стандарт түвшин (C,D )

Зорилтыг биелүүлээгүй түвшин (F)

Зорилт 1

Нийгэм, хувь хүн, соёл, эдийн засаг, улс төр, эрх зүй зэрэг үндсэн ойлголт, нэр томьёог зөв тодорхойлж, хоорондын уялдаа холбоо, ач холбогдлыг өөрийн үгээр бүрэн тайлбарлана.

Үндсэн ойлголт, нэр томьёог танин мэдэж, гол утга агуулгыг ерөнхийд нь тайлбарлана. Зарим ойлголтыг тайлбарлахад дэмжлэг шаардлагатай.

Үндсэн ойлголт, нэр томьёог таних, ялгах, тайлбарлах чадвар хангалтгүй. Суурь мэдлэг дутмаг байна.

Зорилт 2

Эзэмшсэн мэдлэг, ойлголтоо өдөр тутмын амьдрал болон нийгмийн бодит нөхцөлд бие даан зөв хэрэглэж, жишээ гарган, асуудлыг шийдвэрлэх боломжит арга замыг тодорхойлно.

Эзэмшсэн мэдлэгээ өгөгдсөн нөхцөлд зөв сонгон хэрэглэж, энгийн жишээгээр тайлбарлана.

Эзэмшсэн мэдлэгээ бодит нөхцөлд хэрэглэхэд хүндрэлтэй, тохирох ойлголт, зарчмыг сонгоход дэмжлэг шаардлагатай.

Зорилт 3

Нийгмийн асуудлын шалтгаан, нөхцөл, үр дагавар, оролцогч талуудыг тодорхойлон, мэдээлэл, баримт, хүснэгт, график зэрэг эх сурвалжид дүн шинжилгээ хийж, хоорондын уялдаа холбоог гаргана.

Нийгмийн асуудлын гол шалтгаан, үр дагаврыг тодорхойлж, өгөгдсөн мэдээллээс шаардлагатай баримтыг олж ашиглана.

Нийгмийн асуудлын шалтгаан, үр дагаврыг ялган тодорхойлж чадахгүй, мэдээлэл, эх сурвалжийг ойлгож ашиглахад ихээхэн дэмжлэг шаардлагатай.

Зорилт 4

Нийгмийн асуудлыг олон талаас нь үнэлж, өөрийн байр суурийг баримт, нотолгоонд тулгуурлан хамгаална. Асуудлыг шийдвэрлэх бодитой, шинэлэг санал, шийдэл боловсруулж, иргэний оролцооны арга замыг тодорхойлно.

Нийгмийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж, үндсэн шалтгаан, үр дагаварт тулгуурлан боломжит шийдлийн хувилбараас сонгоно.

Өөрийн байр суурийг үндэслэлтэй илэрхийлэх, нийгмийн асуудлыг үнэлэх, шийдэл боловсруулах чадвар хангалтгүй.

Үнэлгээний задаргаа


Өөрийгөө илэрхийлэх

Идэвх

Даалгавар

Явцын шалгалт

Улирлын шалгалт

Нийт

Нийлбэр үнэлгээ

5

25

20

25

25

100

Суурь чадвар

*

*

*

*

*

*

Мэргэшсэн чадвар







Салбар бүрийн өргөн мэдлэг







Сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт

(1), (4)

Тэнхмийн сургалтын хөтөлбөрийн бодлогын зорилт

1.1, 4.3

Сурах бичиг

С.Түмэндэлгэр, Э.Гэрэлт-Од "Нийгэм судлал-XI" УБ., 2023 он

Санал болгох ном

Д. Буян “Нийгмийн тухай мэдлэг” — I, II дэвтэр Улаанбаатар., 2024 он

Соёмбо пресс "Нийгэм-тулгуур мэдлэг" УБ., 2023 он

Д. Мөнхцэцэг, С. Энхнаран "Амжилт-800" дасгал ажлын ном УБ., 2024 он

Хичээл явуулах хэлбэр

Багшийн тайлбар, чиглүүлэг, асуулт-хариултын арга, ганцаарчилсан, хосын болон багаараа ажиллах, асуудал дэвшүүлсэн ярилцлага, хэлэлцүүлэг гэх мэт арга зүйгээр оюутны идэвхтэй оролцоонд тулгуурласан оюутан төвтэй, асуудалд суурилсан, хамтран суралцах болон бие даан ажиллах хэлбэрийг хослуулсан хэлбэртэй байна.

Хичээлийн холбоос

2-р курсийн нийгмийн ухаан хичээл

Оюутан бэлтгэх зүйл

Тэмдэглэл хөтлөх дэвтэр, бал

Бие дааж сурах заавар

ЭЕШ-т бэлтгэх дасгал, даалгавар ажиллах

Оффисийн цаг

07:30-16:00

Бусад


Great stories have a personality. Consider telling a great story that provides personality. Writing a story with personality for potential clients will assist with making a relationship connection. This shows up in small quirks like word choices or phrases. Write from your point of view, not from someone else's experience.

Great stories are for everyone even when only written for just one person. If you try to write with a wide, general audience in mind, your story will sound fake and lack emotion. No one will be interested. Write for one person. If it’s genuine for the one, it’s genuine for the rest.